Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2016/00686

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би,

НэхэмжлэгчУлаанбаатар хотын ………. дүүргийн …… хороо, Чингисийн өргөн чөлөө, Скайтел плазад байрлах Скайтел хязгаарлагдмал хариуцлагатай компаний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ....... сумын ...... дүгээр багийн ....... дугаар гудамжны ........ тоотод оршин суух О  овогт М-ийн Б  /....................../-д холбогдох,

Зээлээр авсан барааны төлбөр, нотариатын зардал, нийт 554.000 /таван зуун тавин дөрвөн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 155/2016/0819/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Скайтел хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М нь 2013 оны 09 сарын 30-ны өдөр манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамжийн хэлтэст ажиллаж байхдаа 350.000 төгрөгийн үнэтэй Alcatel D668 2 ширхэг авч төлбөр 700.000 төгрөгийг 6 сар хуваан төлөхөөр тохирон зээлээр авсан. М нь хүлээсэн үүргээ үл биелүүлэн төлбөрийн үлдэгдэл 550.000 төгрөгийг төлөөгүй байна. М-д төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч төлнө гэдэг ч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд М.Б-ээс төлбөрийн үлдэгдэл 550.000 төгрөгийг, нотариатын зардал 4.000 төгрөг, нийт 554.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч М шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие М нь С компаний нэхэмжилсэн 554.000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч М.Б-д холбогдох, зээлээр худалдан авсан барааны төлбөр, нотариатын зардал 554.000 /таван зуун тавин дөрвөн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 554.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд ирүүлсэн ба хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч С хязгаарлагдмал хариуцлагатай компаний нэхэмжлэлийн шаардлага 554.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17.270 төгрөгийн тавин хувь болох 8.635 төгрөгийг хариуцагч М.Бат-Эрдэнээс, улсын орлогоос 8.635 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С хариуцлагатай компанид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Б-д холбогдох, зээлээр худалдан авсан барааны төлбөр, нотариатын зардал, нийт 554.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С хязгаарлагдмал хариуцлагатай компаний 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Голомт банкны 4901000149 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17.270 төгрөгийн тавин хувь болох 8.635 төгрөгийг хариуцагч М.Б-ээс, улсын орлогоос 8.635 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С ХХК-дд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ