| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/00816/И |
| Дугаар | 155/ШШ2016/00687 |
| Огноо | 2016-06-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 155/ШШ2016/00687
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Скайтел плазад байрлах Скайтел хязгаарлагдмал хариуцлагатай компаний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Т сумын ЕБСхолбогдох,
Зээлээр авсан бараа, үйлчилгээний төлбөр, нотариатын зардал, нийт 582.300 /таван зуун наян хоёр мянга гурван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч 155/2016/0816/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Скайтел хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т сумын ЕБС нь 2013 оны 09 сарын 18-ны өдөр манай Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч Худалдах, худалдан авах болон төлбөрийн батлан даалтын гэрээ байгуулж нийт 25 ажилтан албан хаагч хамруулан 3.720.000 төгрөгийн худалдан авалт хийж төлбөрийг 6 сар хуваан төлөхөөр тохирч зээлээр авсан. Т сумын ЕБС нь хүлээсэн үүргээ үл биелүүлэн төлбөрийн үлдэгдэл 574.800 төгрөгийг төлөөгүй байна. Т сумын ЕБС-д төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч төлнө гэдэгч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.
Иймд Т сумын ЕБС-аас төлбөрийн үлдэгдэл 574.800 төгрөг, нотариатын зардал 7.500 төгрөг, нийт 582.300 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т сумын Ерөнхий боловсролын сургууль шүүхэд гаргасан тайлбартаа: Манай сургууль Скайтел ХХК-аас нэхэмжилсэн 582.300 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Скайтел хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Хөвсгөл аймгийн Т сумын ЕБСхолбогдох, зээлээр худалдан авсан бараа, үйлчилгээний төлбөр, нотариатын зардал, нийт 582.300 /таван зуун наян хоёр мянга гурван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т сумын Ерөнхий боловсролын сургууль нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 582.300 /таван зуун наян хоёр мянга гурван зуу/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд ирүүлсэн ба хариуцагчийн энэхүү саналыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Скайтел хязгаарлагдмал хариуцлагатай компаний нэхэмжлэлийн шаардлага 582.300 улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18.119 /арван найман мянга нэг зуун арван ес/ төгрөгийн тавин хувь болох 9.059 /есөн мянга тавин ес/ төгрөгийг хариуцагч Хөвсгөл аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулиас, улсын орлогоос 9.059 /есөн мянга тавин ес/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Скайтел хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Скайтел хязгаарлагдмал хариуцлагатай компаний нэхэмжлэлтэй, хариуцагч Хөвсгөл аймгийн Т сумын ЕБСхолбогдох зээлээр худалдан авсан бараа үйлчилгээний төлбөр, нотариатын зардал, нийт 582.300 /таван зуун наян хоёр мянга гурван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Скайтел хязгаарлагдмал хариуцлагатай компаний 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Голомт банкны 4901000149 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18.119 /арван найман мянга нэг зуун арван ес/ төгрөгийн тавин хувь болох 9.059 /есөн мянга тавин ес/ төгрөгийг хариуцагч Хөвсгөл аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулиас, улсын орлогоос 9.059 /есөн мянга тавин ес/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Скайтел хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ