Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2016/00689

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1961 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 55 настай, эрэгтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...... дүгээр багийн ...... тоотод оршин суух, Б  овогт Ц-ийн Х  /................../-ын

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 201оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч 155/2016/00743/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Х  шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Хөвсгөл аймаг дахь зам барилга ашиглалтын конторт 1984 оны 07 сарын 13-ны өдрийн №60 дугаар тушаалаар индүүчнээр томилогдон орж, 1990-03-05-ны өдрийн №19 дугаар тушаалаар 1990 оны 02 дугаар сарын 23-ны өдөр эрүүл мэндийн байдлын улмаас чөлөөлөгдсөн ба чөлөөлөгдсөн тушаалд автогредерчинээс чөлөөлсүгэй гэсэн нь томилогдсон чөлөөлөгдсөн албан тушаал зөрүүтэй байгаа нь хөдөлмөрийн хүнд нөхцлөөр тэтгэвэр тогтоолгох болоход зөрчил болоод байна. Иймд Хөвсгөл аймаг дахь зам барилга ашиглалтын конторт 1984 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд индүүчнээр ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Х  нь тус шүүхэд Хөвсгөл аймаг дахь Зам барилга ашиглалтын конторт 1984 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд индүүчнээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Ц.Х  нь Хөвсгөл аймаг дахь Зам барилга ашиглалтын конторт 1984 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд индүүчнээр ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймаг дахь Зам барилга ашиглалтын конторын даргын 1984 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн №60 дугаартай Ажилчин элсүүлэх тухай, Хөвсгөл аймаг дахь Зам барилга ашиглалтын конторын даргын 1990 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай тушаалуудын хуулбар, Цэрэндорж овогтой Х т Хөвсгөл аймаг дахь Зам барилга ашиглалтын контороос 1986 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч С.Б , Ё.Г  нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б  овогт Ц-ийн Х ын Хөвсгөл аймаг дахь Зам барилга ашиглалтын конторт 1984 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд индүүчнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

3Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ц.Х ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуутөгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыгИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Н.БЯМБАСҮРЭН