Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2016/00690

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Тариалан сумын ............. багт оршин суух Г  овогт Ж-ийн Э /..................../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагчаар оролцвол зохих этгээд Н.Б-ыг  эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 201оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 155/2016/00697/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, хүсэлт гаргагч Ж.Э  нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ж.Э  шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартааМиний бие Б-тай  9х9 харьцаатай торхыг авахаар тохиролцон 3.500.000 төгрөгийг бэлэн өгсөн. Гэтэл торхоо өгөхгүй өөр хүнд худалдсан гэх тул торхны мөнгөө нэхэмжлэх хүсэлттэй байна. Одоо Б  нь үндсэн хаяг дээрээ байхгүй Улаанбаатар хотод байгаа сурагтай тул Н-ийн  Б-ыг  эрэн сурвалжилж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Ж.Э  нь хариуцагчаар оролцвол зохих этгээд Н.Б-ыг  эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар шаардах эрхтэй. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Н.Б-ын оршин суугаа хаяг тодорхойгүй, Хөвсгөл аймгийн Тариалан сумын 01 дүгээр багт оршин суудаг хаягийн бүртгэлтэй боловч одоогоор оршин суухгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Хөвсгөл аймгийн Тариалан сумын 01 дүгээр багийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Тус сумын М багийн харъяат иргэн Н овогтой Б  нь тухайн багт бүртгэлтэй ба одоогоор орон нутагтаа амьдардаггүй, Улаанбаатар хотод байдаг болохыг тодорхойлов гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг олж тогтоох нь зүйтэй.

Н-ийн  Б  нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багт оршин сууж байсан, эрэгтэй, .................... дугаар регистртэй, түүний эх Б  овогтой Н , төрсөн дүү Э  нар Хөвсгөл аймгийн ............. сумын ....... баг, Сант ...... дүгээр гудамжны ....... тоотод оршин суудаг, эх Н  ..................дугаарын утастөрсөн дүү Э  ..................дугаарын утас тус тус эзэмшдэг гэсэн болно.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд Н-ийн  Б-ыг  эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Н-ийн  Б-ыг  эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газар, хаягийг олж тогтоох ажиллагааг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН