| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 104/2024/01031/И |
| Дугаар | 104/ШШ2024/00707 |
| Огноо | 2024-12-19 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 104/ШШ2024/00707
2024 12 19 104/ШШ2024/00707
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, ******* тоотод оршин суух *******ийн ******* /РД:*******/
Хариуцагч: Улаанбаатар хот, *******, ******* тоотод оршин суух, *******ын /РД:/
Гэм хорын хохиролд 1.107.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 1.107.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ж.*******,
Хариуцагч: Н.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигжаргал нарыг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид маргаан бүхий асуудлаар эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Н. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би нэхэмжлэгчтэй эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Ж.******* гэм хорын хохиролд 1.107.000 төгрөгийг хариуцагч Н.ад холбогдуулж нэхэмжлэл гаргасан ба 1.107.000 төгрөгөөс 107.000 төгрөгийг татгалзаж, үлдэгдэл 1.000.000 төгрөгийг хариуцагч Н. 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Н.аас гэм хорын хохирол 1.107.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт зохигчид эвлэрч, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа 107.000 төгрөгөөс нь татгалзаж, үлдэгдэл 1.000.000 төгрөгийг хариуцагч 2024 оны 12 дугаар сарын 19-ний дотор бүрэн төлж барагдуулахаар зохигчид эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Ж.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.ад холбогдох гэм хорын хохиролд 1.107.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигчид 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31.118 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 14.275 /арван дөрвөн мянган хоёр зуун далан тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н. нь сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ