Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн

2016 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2016/00142

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: М.Б-ийн

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 201оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 155/2015/01188/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагч М.Б- нар оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч М.Б- шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1982 онд 8 дугаар ангиа төгсөөд сургуулиас гарч Х-аймгийн Б- сумын 1 дүгээр бригадад 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ээж М-ын төллөх хонь, ямааны суурьт туслах малчнаар 1985 оны 03 сар хүртэл ажиллаж байсан ба үүнээс хойш 1990 он хүртэл өөрийн нэр дээр мал авч бие даан маллаж байсан. Миний хөдөлмөрийн хөлсийг ээж М-ын нэр дээр хамт бичсэн байдаг бөгөөд 1985 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс миний нэрээр хөдөлмөрийн хөлс гарч эхэлсэн байдаг. Хөдөлмөрийн дэвтэр авсан боловч нэгдэл тарж, хувьчлал явагдахад бригадын тоо бүртгэгч хурааж аваад алга болгосон. Буцааж өгөөгүй. Миний нэгдэлд ажилд орсон, гарсан тушаал байхгүй. Би 8 хүүхэд төрүүлж өсгөсөн учир 50 насандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгох юм. Иймд намайг Х-аймгийн Б- сумын С- нэгдлийн 1 дүгээр бригадад 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хоньчин, ямаачнаар ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

М.Б- нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч М.Б, түүний эх З.М нарын Х-аймгийн Б- сумын С- нэгдэлд 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 03 сар хүртэл ажиллаж байх хугацааны цалин хөлс З.М--ын нэр дээр олгогдож байсан болох нь Х-аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн эхийн эцэг нэр З-, нэр М- ***-нд төрүүлсэн М-ын Б-г ***-нд Х-аймгийн Б- сумын 06-д бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа гэх *** дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Х-аймгийн Б- сумын С- нэгдлээс 1982 оны 06 дугаар сарын 20-ны өдөр олгосон 67 дугаартай нэгдлийн гишүүний үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Ч.Н-ийн ...16 нас хүрээд хөдөлмөрийн хөлс бичдэг байсан үе. 16 нас хүрээгүй бол эцэг эхийнх нь нэр дээр, тэр гэр бүлийн дансанд цалин хөлсийнг нь бичдэг байсан... гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Хөвсгөл аймгийн Б- сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн З.М-ын 1982 оны 07 дугаар сараас 1985 оны 02 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбаруудыг нотлох баримтад үнэлсэн болно.

Хүсэлт гаргагч М.Б- Х-аймгийн Б- сумын С- нэгдлийн 1 дүгээр бригадад 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд хоньчин, ямаачнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Х-аймгийн Б- сумын С- нэгдлээс 1982 оны 06 дугаар сарын 20-ны өдөр олгосон 67 дугаартай нэгдлийн гишүүний үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х- аймгийн Б- сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн З.М-ын 1982 оны 07 дугаар сараас 1985 оны 02 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, М.Б-гийн 1985 оны 03 дугаар сараас 1989 оныг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Ч.Н-ийн М.Б- нь 1982 онд Б- сумын 8 жилийн сургуулийн 8 дугаар ангийг төгсөж тус сумын С- нэгдлийн 1 дүгээр бригадад ээжтэйгээ хонь маллаж, туслах малчнаар ажиллаж эхэлсэн юм. Илгээлт аваад гарч байсан. Үүнээс хойш хоньчин, малчнаар нэгдэл тартал ажилласан...нэгдэл 1992 онд хувьчлал явагдаж тарсан. 8 дугаар анги төгсөөд 1982 оны 6, 7 сарын үеэс эхэлж...Тасралтгүй ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Иймд М.Б-гийн Х-аймгийн Б- сумын С- нэгдлийн 1 дүгээр бригадад 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд хоньчин, ямаачнаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

М.Б-гийн ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй болох нь Х-аймгийн Архивын тасгийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Тус аймгийн Б- сумын С- нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул М.Б-д холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 10/470 тоот тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байгаа тул хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шийдвэрлэв.

Хүндэт тэмдэгээр шагнав гэх 2014 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн баримт нь хэрэгт ач холбогдолгүй байх тул нотлох баримтад үнэлээгүй болно.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  М-ын Б-ийн Х-аймгийн Б- сумын С- нэгдлийн 1 дүгээр бригадад 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд хоньчин, ямаачнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА