Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2016/00143

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Хүсэлт гаргагч: З.О-ы хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагч З.О- нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч З.О- шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Х- аймгийн Ц- сумын сургуулийн 8 дугаар ангийг 1980 оны 5 дугаар сард төгсөөд Ц- сумын Ц- нэгдлийн захиргаанд үйлчлэгчээр анх ажиллаж байсан юм. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл манай сумын архив 3 удаа шатсанаас бичиг баримт устсан тул ажиллаж байсан жилээ сэргээн тогтоолгохоор хүсэлт шүүхэд гаргасан юм.

Иймд намайг Х- аймгийн Ц- сумын Ц- нэгдлийн захиргаанд 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Хүсэлт гаргагч З.О- нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Х- Ц- сумын Ц- нэгдлийн захиргаанд 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Гэрч Д.Д-ын 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: ....З.О- нь 1980 оны хавраас 1983 оны намар хүртэл Х- аймгийн Ц- сумын Ц- нэгдлийн захиргаанд үйлчлэгчээр ажиллаж байсан. Ээж нь үйлчлэгчээр ажиллаж байгаад ээжийнхээ оронд орж байсан юм.... гэх мэдүүлэг,

Гэрч Т.Ж-ийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: ....З.О-ы ээж нь З гэж хүн байж байгаад 1980 онд өндөр насны тэтгэвэртээ гарсан юм. З.О- нь ээжийгээ тэтгэвэрт гарахад нь оронд нь Ц- сумын Ц- нэгдлийн зарлага, үйлчлэгчээр ажиллаж байсан. 1984 он хүртэл ажилласан байх гэж бодож байна.... гэх мэдүүлэг, Улсын батлан хамгаалах туслах нийгмлэгийн бат илэрхийлэх, фото гэрэл зураг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Харин хүсэлт гаргагчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Х- аймгийн онцгой байдлын хэлтсийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ....Х- аймгийн Ц- сумын Засаг даргын тамгын газрын контор нь 1997 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шатаж төрийн өмчид 1737205 төгрөгний хохиролтой гал түймрийн хэргийг шалган эрүүгийн хэрэг үүсгэж прокурорт шилжүүлсэн нь үнэн болно.... гэх тодорхойлолт,

Х- аймгийн архивын тасгийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 10/468 дугаартай ....тус аймгийн Ц- сумын Ц- нэгдлийн 1980-1983 оны даргын тушаал шүүж үзэхэд З.О-ыг ажилд томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна.... гэх тодорхойлолт,

Х- аймгийн Ц- сумын Засаг даргын тамгын газрын даргын 2015 оны 6 дугаар сарны 15-ны өдрийн 3/80 дугаартай ....манай сумын захиргаа, нэгдлийн контор 1976, 1983, 1997 онуудад шатаж архив болон холбогдох албан тушаалтан хүмүүст хадгалагдаж байсан тус сумын Булган багийн иргэн З-гийн О-ы бичиг баримтууд шатсан тул цалингийн тодорхойлолт гаргаж өгөх боломжгүй болно.... гэх тодорхойлолтууд хэрэгт авагдсан байна.

Хүсэлт гаргагчийг улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгнөөс чөлөөлсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар З.О-ыг Х- Ц- сумын Ц- нэгдлийн захиргаанд 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч З.О-ыг улсын тэмдэгтийн хураамжинд төлөх 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгнөөс чөлөөлсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыгИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ