Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 104/ШШ2024/00712

 

2024 12 20 104/ШШ2024/00712

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг би,

Нэхэмжлэгч: *******, ******* тоот *******гийн ******* /РД:*******/,

Нэхэмжлэгч:  *******, ******* тоот *******гийн ******* /РД: *******/

Хариуцагч: Улаанбаатар хот, , ******* ХХК-д холбогдох 9, 10, 11 сарын цалингийн үлдэгдэл 2.100.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.*******, Н.******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон татгалзалдаа: Б.******* миний бие нөхөр Н.*******ын хамт тоосгоны үйлдвэрт 2024 оны 7 дугаар сарын 8-ны өдрөөс одоог хүртэл ажиллаж байна. Бидний 9, 10, 11 сарын үлдэгдэл цалин болох 2.100.000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан. Хариуцагч ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 9, 10, 11 сарын цалингийн үлдэгдэл 2.100.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.*******, Н.******* нар нь хариуцагч ХХК-д холбогдуулан 9, 10, 11 сарын цалингийн үлдэгдэл 2.100.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хариуцагч ХХК нэхэмжлэлийн шаардлага 9, 10, 11 сарын цалингийн үлдэгдэл 2.100.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч Б.*******, Н.******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48.550 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, 24.275 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 24.275 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Б.*******, Н.******* нарын нэхэмжлэлтэй ХХК-нд холбогдох 9, 10, 11 сарын цалингийн үлдэгдэл 2.100.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч Б.*******, Н.******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48.550 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, 24.275 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 24.275 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ     З.ГАНЧИМЭГ