| Шүүх | Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 189/2024/00068/и |
| Дугаар | 189/ШШ2025/00003 |
| Огноо | 2024-12-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 189/ШШ2025/00003
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч:*******,*******од оршин суух, *******ын ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч , 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Д.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт шүүхэд гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 1992 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс Улаанбаатар хотын *******т *******аар ажиллаж эхэлсэн.
1995 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Газрын даргын 12 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч тамга тэмдэг бүдэг гэсэн үндэслэлээр архивын лавлагаа ав гэсэн боловч архиваас тушаал бичиг баримт олдоогүй. Одоо 2025 онд тэтгэврээ тогтоолгохтой холбогдуулан миний *******т 1992 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон Үйлдвэрлэлийн дадлага хийж байгаа хугацаатай холбоотойгоор тухайн үеийн Засгийн газрын 1991 оны 13 дугаар тогтоолын 8.90 хэсэг дээр гадаад улсын үйлдвэр аж ахуйн газарт ажилласан хугацааг улсад ажилласан хугацаанд тооцно гэж заасан. Одоогоор би төрийн албанд ажиллаж байгаа учраас төрийн албанд ажилласан хугацаанд оруулан тооцуулах хэрэгцээ байна. Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтад заасан төрийн албанд ажилласан хугацаанд тооцно, улсын төсвийн хөрөнгөөр мэргэжлээ дээшлүүлсэн гэдэг заалтын дагуу төрийн албанд ажилласан хугацаанд тооцуулахаар Засгийн газрын тогтоолыг оруулж өгсөн. Нэхэмжлэлийн хүрээнд гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлд дурдсан 2 хугацааны ажилласан хугацааг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, цахим үнэмлэхний хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Р., Д. нарын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна. /хх-2-12/
Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатайгаа холбогдуулан БНМАУ Хөнгөн ба *******ны харьяа Эрдэнэт хот дахь *******ын даргын тушаал, 2 хуудас бичмэл, 3 хуудас гэрэл зураг бүхий баримтыг гаргаж өгсөн.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Р., Д. нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс Д.*******гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, нэмэгдүүлсэн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн ... өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэвэрт гарах зорилгоор өөрийн оршин суугаа газрын шүүхэд хандсан нь түүний иргэний үнэмлэхийн хуулбараар тогтоогдоно.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шүүх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох буюу хүний ажиллаж байсан байдлыг шийдвэрлэхэд нэхэмжлэгчийн хүсэлт /нэхэмжлэл/-ийг үндэслэх ба ажиллаж байсан тухай баримт архивын газраас олдоогүй, нийгмийн даатгалын байгууллага тогтоогоогүй байна.
3.Нэхэмжлэгч Д.******* нь 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл *******т *******аар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах үйл баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Нэхэмжлэгч Д.*******гийн 1982 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 002347 дугаар хөдөлмөрийн дэвтэр /эх хувь/-ийн дулааны ашиглалт борлуулалтын цехэд *******аар авч ажиллуулав гэх 1992 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн тушаалын бичилт нь:
гэрч Д.ийн“...Би 1987 оноос 2001 он хүртэл *******т ажилласан. Д.******* 1992 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс дулааны ашиглалт борлуулалтын цехэд *******аар анх ажилд ороод 1995 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ажлаас гарсан... гэх” мэдүүлэг,
гэрч Р.ийн “…би 1998 онд *******т анх няраваар ажиллаад 2017 онд тухайн байгууллагаас гарсан. Д.******* 1992 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс байх *******аар ажилд ороод таньдаг болсон. Тэр 1995 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас гарсан. Бидний гэрэл зураг байдаг ” гэх мэдүүлэг, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарууд зэрэг баримтуудаар, мөн нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн гэрэл зурагт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдоно.
4.Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч нь Хөнгөн ба *******ны харьяа Эрдэнэт хотын *******ад ажиллаж байгаад 1984 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хооронд БНСЧСУ-д 1 жил, 1 сарын хугацаагаар улсын төсвийн хөрөнгөөр үйлдвэрлэлийн дадлага хийсэн хугацааг улсад болон төрийн албанд ажилласан хугацаанд тооцуулах шаардлагыг шүүх хуралдааны явцад гаргасан. Нэхэмжлэгч нь гадаад улсад улсын хөрөнгөөр уг дадлагыг хийсэн ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаалууд нь хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч дээрх хугацаанд ажил олгогч, ажилтан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэх талаар баримтгүй.
Иймд нэхэмжлэгчийн улсад болон төрийн албанд ажилласан хугацаанд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч овогт *******ын ******* /РД:*******/-ийн 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд Дулааны ашиглалт борлуулалтын цехэд *******аар ажиллаж байсан болохыг тогтоож, улсад болон төрийн албанд ажилласан хугацаанд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн
хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, нэхэмжлэгч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.НАРАНГЭРЭЛ