Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 189/ШШ2025/00004

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл би, 

Нэхэмжлэгч: *******,*******,*******т байрлах, “*******” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******, *******од оршин суух, *******ын /РД:/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 3,691,959.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг  2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “…зээлийн гэрээний үүрэгт 3,691,959.51 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Ц. шүүхэд гаргасан тайлбартаа: “*******” ХХК-ийн нэхэмжилсэн 3,691,959.51 төгрөгийг 6 хувааж 2025 оны  01 сард 615,326.05 төгрөг, 2025 оны 02 сард 615,326.05 төгрөг, 2025 оны 03 сард 615,326.05 төгрөг, 2025 оны 4 сард 615,326.05 төгрөг, 2025 оны 5 сард 615,326.05 төгрөг, 2025 оны 6 сард 615,326.05 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч тал хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, зээлийн гэрээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, хүү тооцооллын хүснэгт зэрэг нотлох баримтууд, хариуцагч хариу тайлбарыг шүүхэд өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Ц.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 3,691,959.51 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй ба хариуцагч Ц. нь нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц. нэхэмжлэлийн шаардлага болох 3,691,959.51 төгрөгийг 2025 оны  01 дүгээр сард 615,326.05 төгрөг, 2025 оны 02 дугаар сард 615,326.05 төгрөг, 2025 оны 03 дугаар сард 615,326.05 төгрөг, 2025 оны 4 дүгээр сард 615,326.05 төгрөг, 2025 оны 5 дугаар сард 615,326.05 төгрөг, 2025 оны 6 дугаар сард 615,326.05 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.

Нэхэмжлэгч “” ХХК-иас дээрх тайлбарыг хүлээн зөвшөөрснөө шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул талуудыг төлбөр төлөх хугацааны хувьд харилцан тохиролцсон гэж үзнэ.

Энэхүү тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар буруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,022 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 37,011 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч Ц.аас 37,011 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь::

1.Нэхэмжлэгч “” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,691,959.51 төгрөгийг 2025 оны  01 дүгээр сард 615,326.05 төгрөг, 2025 оны 02 дугаар сард 615,326.05 төгрөг, 2025 оны 03 дугаар сард 615,326.05 төгрөг, 2025 оны 4 дүгээр сард 615,326.05 төгрөг, 2025 оны 5 дугаар сард 615,326.05 төгрөг, 2025 оны 6 дугаар сард 615,326.05 төгрөгөөр нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,022 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, тэмдэгтийн хураамжийн тал хувь 37,011 төгрөгийг улсын төсвийн данснаас, хариуцагч Ц.аас 37,011 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “” ХХК-д олгосугай.

3.Хариуцагч Ц. шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Л.НАРАНГЭРЭЛ