Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 189/ШШ2024/00063

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Нарангэрэл би,

Нэхэмжлэгч: *******,*******,*******лол,*******од байрлах, “*******” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******, ******* од оршин суух, ийн /РД:/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 249,106.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг  2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “…зээлийн гэрээний үүрэгт 249,106.37 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Д. нь “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 249,106.37 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр өгсөн. 

Нэхэмжлэгч тал улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбах, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, цахим зээлийн гэрээний хуулбар зэрэг баримтуудыг, хариуцагч хариу тайлбараа шүүхэд өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Д.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 249,106.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ. 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хууль болон гэрээнд зааснаар шаардах эрхтэй байна. 

Хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д. нь зээлийн гэрээний үүрэгт 249,106.37 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тайлбараа шүүхэд бичгээр гаргасан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,124 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, хариуцагч Д.аас тэмдэгтийн хураамжийн тал хувь 4,062 төгрөгийг, улсын төсвийн данснаас 4,062 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ. 

Хариуцагч Д. шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэх нь  зүйтэй. 

Шүүгчийн захирамжид зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 75 дугаар зүйлийн 75.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 249,106.37 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,124 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, хариуцагч Д.аас улсын тэмдэгтийн хураамж 4,062 төгрөгийг, улсын төсвийн данснаас 4,062 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

3.Хариуцагч Д. шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Л.НАРАНГЭРЭЛ