| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/00767/И |
| Дугаар | 155/ШШ2016/00695 |
| Огноо | 2016-06-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 155/ШШ2016/00695
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ................. сумын ............. дугаар багт оршин суух Б овогт - нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн У сумын ...... дугаар багт оршин суух Д-ын Б /............................../-д холбогдох,
700.000 /долоон зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 155/2016/0767/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 5-н сард хилийн заставд ажилладаг БО 700.000 төгрөг өгч буцааж авах талаар удаа дараа уулзсан боловч наана, цаана хэлсээр өдий хүргэсэн тул 700.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.БО шүүхэд гаргасан тайлбартаа: О аас 2013.05.07-нд 500.000 төгрөгийн палк авсан ба мөнгийг өгч чадахүй өдий хүрсэн. Хүүнд нь 200.000 төгрөг өгөхөөр ярьсан юм. Иймд О ын нэхэмжилсэн 700.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч Д.БО холбогдох, 700.000 /долоон зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.БО нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд ирүүлсэн ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Г.О ын нэхэмжлэлийн шаардлага 700.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21.350 /хорин нэгэн мянга гурван зуун тавь/ төгрөгийн тавин хувь болох 10.675 /арван мянга зургаан зуун далан тав/ төгрөгийг хариуцагч Д.БОоос, улсын орлогоос 10.675 /арван мянга зургаан зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.О ад олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Г.О ын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.БО холбогдох, 700.000 /долоон зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.О ын 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Голомт банкны 4901000149 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21.350 /хорин нэгэн мянга гурван зуун тавь/ төгрөгийн тавин хувь болох 10.675 /арван мянга зургаан зуун далан тав/ төгрөгийг хариуцагч Д.БОоос, улсын орлогоос 10.675 /арван мянга зургаан зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.О ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ