| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2015/00987/И |
| Дугаар | 155/ШШ2016/00698 |
| Огноо | 2016-06-22 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 155/ШШ2016/00698
| 2016 оны 06 сарын 22 өдөр | Дугаар 155/ШШ2016/00698 | Хөвсгөл аймаг |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар Б овогт С-ын Л /.................../, Ш овогт П-ийн М /................../ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Б овогт Л-ийн Б /..................../, 2010 оны 3 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Б овогт Л-ийн Б /..................../ нарыг эх П.М гийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 9 настай хүү Л.Б-г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 6 настай хүү Б-ыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч С.Л-ээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар хариуцагч П.Л-ээс хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс Үүнд: 1/ Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын төвд байрлах 3 тал хашаатай 5х6 хэмжээтэй 11.250.000 /арван нэг сая хоёр зуун тавь/ төгрөгийн үнэлгээ бүхий Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-1701000298 дугаарийн гэрчилгээтэй хашаа байшин, 2/ 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Сони маркийн зурагт 1 ширхэг, 3/ 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий DDISH-ТҮ телевизийн антенн /иж бүрэн/, 4/ 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн үнэлгэээ бүхий зурагтны суурь 1 ширхэг, 5/ 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийн үнэлгэээ бүхий угаалгын машин 1 ширхэг, 6/ 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий хөлдөөгч 1 ширхэг, 7/ 300.000 /гурван зуун мянган/ төгрөгийн үнэлгээ бүхий гал тогооны ширээ 1 ширхэг, 8/ 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийн үнэлгэ бүхий 4х2 хэмжээтэй Эрдэнэт хивс хуучин 1 ширхэг, 9/ 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий зуух, яндан, нийт 9 /ес/ нэр төрлийн 12.950.000 /арван хоёр сая есөн зуун тавь/ төгрөгийн эд зүйлийг нэхэмжлэгч П.М , хүү Л.Б , Л.Ба нарын өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч П.М гаас 3.237.500 /гурван сая хоёр зуун гучин долоон мянга таван зуун/ төгрөг гаргуулж хариуцагч С.Л д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч П.М гаас 222.150 /хоёр зуун хорин хоёр мянга нэг зуун тавь/ төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч С.Л-ээс 292.350 /хоёр зуун ерэн хоёр мянга гурван зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.М д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэгт төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн, хариуцагч С.Л-ээс 47.052 /дөчин долоон мянга тавин хоёр/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Түвшинтөгс-д даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ