| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2016/00699/И |
| Дугаар | 155/ШШ2016/00699 |
| Огноо | 2016-06-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 155/ШШ2016/00699
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...... дүгээр багийн ....... тоотод оршин суух И овогт О-ийн Х /......................./-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ....... дүгээр багийн ....... тоотод оршин суух З овогт Б-ын Г /.........................../-т холбогдох,
741.830 /долоон зуун дөчин нэгэн мянга найман зуун гуч/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний би е О.Х нь Б.Г-той найзын хувиар ярилцан тохиролцож 720.000 төгрөг бэлнээр өгөөд 4 метр урттай 3 куб 5 см банз, 7х15-ын 60 ширхэг палк 3 хоногийн дотор авахаар 2016 оны 02 сарын 23-нд тохирсон боловч одоог хүртэл худал хэлж зугтаагаад утсаа ч авахаар байсан. Иймд Б.Г т өгсөн 720.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Банкны 4901000149 тоот дансанд тушаасан 21.830 төгрөгийн хамт нийт 741.830 төгрөгийг Б.Г-оос гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Х нь хариуцагч Б.Г-оос банз, палкны үнэ 720.000 /долоон зуун хорин мянга/ төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 21.830 /хорин нэгэн мянга найман зуун гуч/ төгрөг, нийт 741.830 /долоон зуун дөчин нэгэн мянга найман зуун гуч/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Г нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох банз, палкны үнэ 720.000 /долоон зуун хорин мянга/ төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн ба хариуцагчийн энэхүү тайлбарыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч О.Х ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 565.700 /таван зуун жаран таван мянга долоон зуу/ төгрөгийн тэмдэгтийн хураамж болох 21.830 /хорин нэгэн мянга найман зуун гуч/ төгрөгийг хариуцагч төлөхийг зөвшөөрсөн байх тул Б.Г-оос 21.830 /хорин нэгэн мянга найман зуун гуч/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Х од олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч О.Х ын нэхэмжилсэн 720.000 /долоон зуун хорин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Г зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.Г-оос 21.830 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Х од олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН