| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2016/00700/И |
| Дугаар | 155/ШШ2016/00700 |
| Огноо | 2016-06-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 155/ШШ2016/00700
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .... дүгээр багийн ..... дугаар гудамжны ....... тоотод оршин суух Х овогт Х-ийн Э /..................../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ..... дугаар багийн ....... тоотод оршин суух Ж овогт Д-ийн А /.........................../-д холбогдох,
565.700 /таван зуун жаран таван мянга долоон зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хорчин овогт Э миний бие өөрийн өмчлөлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ..... дугаар баг .... дүгээр байрны ......тоот хаягт байх 18 м2 талбайтай 1 өрөө орон сууцыг орон сууж хөлслөх гэрээ байгуулан Д-ийн А-д 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 13 өдрийг хүртэл 5 сар 6 хоногийн хугацаанд хөлслүүлсэн. Энэ хугацаанд:
1. Орон сууж хөлслөх гэрээний 2.2, 2.3, 2.4, 5.1-д заасны дагуу сарын төлбөр 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг сараар төлөх ба сар бүрийн 10-ны дотор төлбөрийг миний Хаан банкны .................. тоот дансанд шилжүүлнэ гэсэн гэрээний үүргийг 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хооронд биелүүлсэнгүй нийт 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгийг одоо болтол өгөөгүй байна.
2. Орон сууц хөлслөх гэрээний 5.2-т заасны дагуу Д.А нь гэрээ байгуулж орон сууцыг хүлээн авсан өдрөөс хойшхи орон сууцтай холбоотой ус, дулаан, цахилгааны зардлыг хариуцах байсан боловч энэхүү гэрээний үүрэг хангагдаагүй 65.800 /жаран таван мянга найман зуу/ төгрөгийн төлбөрийг одоо болтол төлөөгүй байна.
3. Орон сууц хөлслөх гэрээний 5.4 дэх заалтыг зөрчин байрны эд хогшилтой зүй бусаар харьцсан. Байрны полконы модон вакум том цонхны 1 модыг хугалж эвдсэн байхыг 2016 оны 05 сарын эхээр мэдсэн ...хугарсан модыг шинээр солих модны үнэ, мужааны ажлыг хөлс, будах зэрэг бусад зардал нийлээд 20.000 /хорин мянга/ төгрөг болохоор тооцоолж байна. Иймд орон сууц хөлслөх гэрээний дагуу орон сууц хөлсөлсний төлбөр 480.000 /дөрвөн зуун наян мянга/, дулаан, цэвэр, бохир ус, цахилгааны төлбөр 65.700 /жаран таван мянга долоон зуу/, эд хөрөнгө эвдэлсний төлбөр 20.000 /хорин мянга/, нийт 565.700 / таван зуун жаран таван мянга долоон зуу/ төгрөгийг иргэн Д-ийн А гээс нэхэмжилж байгаа тул хуулийн дагуу хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 10.43.09 тоотод оршин суух Д.А би нэхэмжлэл гаргасан Х.Э эгчийн нэхэмжилсэн 565.700 төгрөгийг төлж барагдуулаагүй байсан нь үнэн зөв болно. Заасан хугацаандаа хариу өгөлгүй зайлшгүй ажил гараад хөдөө яваад ирэх хугацаанд шүүхэд өргөдөл гаргажээ. 567.500 төгрөгийг хурдан хугацаанд төлж барагдуулахыг зэрэгцээ уучлалт хүсье гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Э нь хариуцагч Д.А гээс Төлбөрийн үлдэгдэл 565.700 /таван зуун жаран таван мянга долоон зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.А нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 565.700 /таван зуун жаран таван мянга долоон зуу/ төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн ба хариуцагчийн энэхүү тайлбарыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Э гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 565.700 /таван зуун жаран таван мянга долоон зуу/ төгрөгийн тэмдэгтийн хураамж болох 17.620 /арван долоон мянга зургаан зуун хорь/ төгрөгийн тавин хувь болох 8.810 /найман мянга найман зуун арав/ төгрөгийг хариуцагч Д.А гээс, 8.810 /найман мянга найман зуун арав/ төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч Х.Э д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Э гийн нэхэмжилсэн 565.700 /таван зуун жаран таван мянга долоон зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.А зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17.620 /арван долоон мянга зургаан зуун хорь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.А гээс 8.810 /найман мянга найман зуун арав/, улсын орлогоос 8.810 /найман мянга найман зуун арав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х.Э д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН