| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2024/00520/И |
| Дугаар | 318/ШШ2025/00021 |
| Огноо | 2025-01-10 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 318/ШШ2025/00021
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.Д-ийн,
Б.О, Ц.Д нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Х /цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Д нь Б.О, Ц.Д нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
1.1. Миний бие Б.О гэх хүнтэй фейсбүүкээр танилцаж байсан. Б.О надад манайх ********* ХХК гэдэг компанитай. Танд приус-30 маркийн автомашин компаниасаа гаргаж өгнө гэсэн болохоор нь би машинтай болно гэж бодоод зөвшөөрч аман хэлбэрээр гэрээ хийсэн. Ингээд Б.О-ыг мөнгө шилжүүл гэж ярих бүрт нь мөнгө шилжүүлдэг байсан. Би өөрийн Хаан банкны ******** тоот данснаас ********* ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны ********* данс руу 2022-10-09-ний өдөр 2 удаагийн гүйгээгээр 3,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөг; Б.О надад өгсөн данс болох Ц.Д гэх хүний хаан банкны ******** тоот данс руу;
-2022.09.30-ны өдөр 3,000,000 төгрөгөөр, 1,000,000 төгрөгөөр, 2022.10.07-ны өдөр 812,000 төгрөгөөр, 2022.10.25-ны өдөр 3,000,000 төгрөгөөр, 1,910,000 төгрөгөөр, 2022.11.04-ний өдөр 3,000,000 төгрөгөөр, 978,000 төгрөгөөр, 2022.11.11-ний өдөр 3,000,000 төгрөгөөр, 665,000 төгрөгөөр, 2022.11.17-ны өдөр 3,000,000 төгрөгөөр, 100,000 төгрөгөөр, 2022.11.22-ны өдөр 600,000 төгрөгөөр, 2022.12.09-ний өдөр 2,414,000 төгрөгөөр, 2022.12.26-ны өдөр 3,000,000 төгрөгөөр, 500,000 төгрөгөөр, 26,979,000 төгрөгийг нийт 32,979,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Б.О нь удахгүй танд машин өгнө гэсэн боловч одоог хүртэл машин ч байхгүй, мөнгө ч байхгүй байх, холбогдохоор мөнгийг тань өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн. Б.О-той хийсэн Автомашин худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, Б.О, Ц.Д нараас 26,979,000 төгрөг, ********* ХХК-аас 6,000,000 төгрөг нийт 32,979,000 төгрөг гаргуулахаар С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч этгээд болох ********* шүүхэд өгсөн хаяг болох Улаанбаатар хот, Х дүүрэг, 15-р хороо, туул голын гудамж, *** тоот хаягт шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч дурдсан хаяг байхгүй шуудангийн магадалгаа болон Х дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор уг хаяг тус хороонд байдаггүй гэх, Б дүүрэг, 12 дугаар хороо *** гудамж, *** тоот хаягаар хариуцагч Ц.Д-т шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч дурдсан хаяг байхгүй, шуудангийн магадалгаа болон Б дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэх, С дүүрэг, *** дугаар хороо, *** хороолол, 2 дугаар байр *** тоот хаягаар хариуцагч Б.О-д шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч дурдсан хаяг байхгүй С дүүргийн *** дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэх хариуг тус тус ирүүлсэн байна гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж гарсан. Иймд Ц.Д, Б.О нар нь хаана байгаа нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Д нь Б.О гэх хүнтэй фейсбүүкээр танилцсан ба Б.О нь ********* ХХК гэдэг компанитай. Тухайн компаниасаа Д.Д-д приус-30 маркийн автомашин компаниасаа гаргаж өгнө хэмээн аман хэлбэрээр гэрээ хийсэн. Ингээд Д.Д нь Б.О-ыг мөнгө шилжүүл гэж ярих бүрт нь мөнгө шилжүүлдэг байсан. Өөрийнхөө Хаан банкны ******** тоот данснаас ********* ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны ********* данс руу 2022-10-09-ний өдөр 2 удаагийн гүйгээгээр 3,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөг, Б.О нь Д.Д-д өгсөн данс болох Ц.Д гэх хүний хаан банкны ******** тоот данс руу,
-2022.09.30-ны өдөр 3,000,000 төгрөгөөр, 1,000,000 төгрөгөөр, 2022.10.07-ны өдөр 812,000 төгрөгөөр, 2022.10.25-ны өдөр 3,000,000 төгрөгөөр, 1,910,000 төгрөгөөр, 2022.11.04-ний өдөр 3,000,000 төгрөгөөр, 978,000 төгрөгөөр, 2022.11.11-ний өдөр 3,000,000 төгрөгөөр, 665,000 төгрөгөөр, 2022.11.17-ны өдөр 3,000,000 төгрөгөөр, 100,000 төгрөгөөр, 2022.11.22-ны өдөр 600,000 төгрөгөөр, 2022.12.09-ний өдөр 2,414,000 төгрөгөөр, 2022.12.26-ны өдөр 3,000,000 төгрөгөөр, 500,000 төгрөгөөр, 26,979,000 төгрөгийг нийт 32,979,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Б.О нь удахгүй танд машин өгнө гэсэн боловч одоог хүртэл машин ч байхгүй, мөнгө ч байхгүй байх, холбогдохоор мөнгийг нь өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн. Одоо Б.Отой хийсэн автомашин худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, Б.О, Ц.Д нараас 26,979,000 төгрөг, ********* ХХК-аас 6,000,000 төгрөг нийт 32,979,000 төгрөг гаргуулахаар С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч этгээд болох ********* шүүхэд өгсөн хаяг болох Улаанбаатар хот, Х дүүрэг, 15-р хороо, туул голын гудамж, 70-15, 41 тоот хаягт шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч дурдсан хаяг байхгүй шуудангийн магадалгаа болон Х дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор уг хаяг тус хороонд байдаггүй гэх, Б дүүрэг Б дүүрэг, 12 дугаар хороо ***гудамж, *** тоот хаягаар хариуцагч Ц.Д-т шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч дурдсан хаяг байхгүй, шуудангийн магадалгаа болон Б дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэх, С дүүрэг, *** дугаар хороо, *** хороолол, 2 дугаар байр *** тоот хаягаар хариуцагч Б.О-д шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч дурдсан хаяг байхгүй С дүүргийн *** дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэх хариуг тус тус ирүүлсэн байна гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж гарсан. Иймд Ц.Д, Б.О нар нь хаана байгаа нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү...” гэжээ.
3. Нэхэмжлэгч нь өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, итгэмжлэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 18819 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж, итгэмжлэл зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
4. Шүүхээс Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 707 дугаар албан бичгийн дагуу ирүүлсэн Ц.Д-ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг гаргуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Д-гийн Б.О, Ц.Д нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Миний бие Б.О гэх хүнтэй фейсбүүкээр танилцаж байсан. Б.О надад манайх ********* ХХК гэдэг компанитай. Танд приус-30 маркийн автомашин компаниасаа гаргаж өгнө гэсэн болохоор нь би машинтай болно гэж бодоод зөвшөөрч аман хэлбэрээр гэрээ хийсэн. Ингээд Б.О-ыг мөнгө шилжүүл гэж ярих бүрт нь мөнгө шилжүүлдэг байсан. Би өөрийн Хаан банкны ******** тоот данснаас ********* ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны ********* данс руу 2022-10-09-ний өдөр 2 удаагийн гүйгээгээр 3,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөг; Б.О надад өгсөн данс болох Ц.Д гэх хүний хаан банкны ******** тоот данс руу;
-2022.09.30-ны өдөр 3,000,000 төгрөгөөр, 1,000,000 төгрөгөөр, 2022.10.07-ны өдөр 812,000 төгрөгөөр, 2022.10.25-ны өдөр 3,000,000 төгрөгөөр, 1,910,000 төгрөгөөр, 2022.11.04-ний өдөр 3,000,000 төгрөгөөр, 978,000 төгрөгөөр, 2022.11.11-ний өдөр 3,000,000 төгрөгөөр, 665,000 төгрөгөөр, 2022.11.17-ны өдөр 3,000,000 төгрөгөөр, 100,000 төгрөгөөр, 2022.11.22-ны өдөр 600,000 төгрөгөөр, 2022.12.09-ний өдөр 2,414,000 төгрөгөөр, 2022.12.26-ны өдөр 3,000,000 төгрөгөөр, 500,000 төгрөгөөр, 26,979,000 төгрөгийг нийт 32,979,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Б.О нь удахгүй танд машин өгнө гэсэн боловч одоог хүртэл машин ч байхгүй, мөнгө ч байхгүй байх, холбогдохоор мөнгийг тань өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн. Б.О-той хийсэн Автомашин худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, Б.О, Ц.Д нараас 26,979,000 төгрөг, ********* ХХК-аас 6,000,000 төгрөг нийт 32,979,000 төгрөг гаргуулахаар С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч этгээд болох ********* шүүхэд өгсөн хаяг болох Улаанбаатар хот, Х дүүрэг, 15-р хороо, туул голын гудамж, 70-15, 41 тоот хаягт шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч дурдсан хаяг байхгүй шуудангийн магадалгаа болон Х дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор уг хаяг тус хороонд байдаггүй гэх, Б дүүрэг Б дүүрэг, 12 дугаар хороо *** гудамж, *** тоот хаягаар хариуцагч Ц.Д-т шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч дурдсан хаяг байхгүй, шуудангийн магадалгаа болон Б дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэх, С дүүрэг, *** дугаар хороо, *** хороолол, 2 дугаар байр *** тоот хаягаар хариуцагч Б.О-д шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч дурдсан хаяг байхгүй С дүүргийн *** дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэх хариуг тус тус ирүүлсэн байна гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж гарсан. Иймд Ц.Д, Б.О нар нь хаана байгаа нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1. Ц.Д, Б.О нар нь Б дүүргийн 12-р хороо, ***гудамж *** тоот хаягт оршин суудаггүй болох нь Б дүүргийн 12-р хорооны Засаг даргын тодорхойлолтоор, Б.О нь С дүүрэг, *** -р хороо, *** хороолол 2 байр *** тоот хаягт оршин суудаггүй болох нь С дүүргийн *** -р хорооны Засаг даргын тодорхойлолтоор тус тус тогтоогдсон ба С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 18819 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Харин Ц.Д нь Улаанбаатар хот, Б дүүрэг, 37-р хороо *** гудамж *** тоотод оршин сууж байгаа болох нь Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гаргаж ирүүлсэн Ц.Д-ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *** 3 дугаар зүйлийн *** 3.1.1-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох” гэж, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т “Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлуулах тухай шийдвэр гаргана” гэж тус тус зохицуулсан.
4.1. Гэтэл хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Д нь Улаанбаатар хот, Б дүүрэг, 37-р хороо *** гудамж *** тоотод оршин сууж байгаа болох нь тогтоогдож байх тул Д.Д-ийн Ц.Д, Б.О нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Д-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *** 3 дугаар зүйлийн *** 3.1.1, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Ц.Д, Б.О нарыг эрэн сурвалжлуулах тухай Д.Д-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Д-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР