| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2016/00702/И |
| Дугаар | 155/ШШ2016/00702 |
| Огноо | 2016-06-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 155/ШШ2016/00702
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн ........... сумын ……. дүгээр багт оршин суух, ..................... дугаар регистртэй, Ш овогт Ч-ийн Б
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 155/2016/00473/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд 1971 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1973 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүртэл ачигч буулгагчаар ажилласан ба 1973 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1976 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаат цэргийн албанд, 1976 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1979 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүртэл Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд ачигч буулгагчаар, 1979 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 1982 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Төв аймагт Нөхөрлөл сангийн аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж, илгээлтийн хугацаа дуусмагц Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд 1983 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гидротехникч, барилгачин, тракторчин, дугуй хөрөөчин зэрэг ажлуудыг хийж байгаад 1992 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын байгаль орчны улсын байцаагчаар ажилласан.
Иймд миний Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд 1971 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1973 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүртэл, 1976 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1979 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд ачигч буулгагчаар, 1979 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 1982 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Төв аймагт Нөхөрлөл сангийн аж ахуйд тракторын жолоочоор, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд 1983 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл усны группын ахлагчаар, 1985 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1986 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэл дугуй хөрөөчнөөр, 1986 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 1988 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тракторын жолоочоор, 1988 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл барилгачнаар, 1992 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл байгаль орчны улсын байцаагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд 1949 онд төрсөн, 67 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .... дугаар багийн ............. тоотод оршин суух, ........................ дугаар регистртэй, Ш овогт Ч-ийн Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч Ч.Б нь миний төрсөн дүү бөгөөд даралт харвасны улмаас муу ярьдаг учир би итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Ч.Б нь 1971 онд 7 анги төгсөөд сургуулиас гарч Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1971 оноос 1973 он хүртэл ачигч буулгагчаар ажиллаж байгаад цэрэгт явсан. 1976 онд халагдаж ирээд мөн тус сумын Жаргалын зам нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1979 оныг хүртэл ачигч буулгагчаар ажиллаж байгаад, 1979 оны 7 сараас илгээлт авч Төв аймгийн Нөхөрлөл сангийн аж ахуйд очиж 3 жилийн хугацаатай тракторын жолоочоор ажилласан. 1980 оны 8 сард Төв аймгаас ирээд 1992 он хүртэл мөн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд гидротехникч, барилгачин, тракторчин, дугуй хөрөөчин зэрэг ажлуудыг хийж байсан. 1992 оноос 1994 оныг дуустал Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын байгаль орчны хяналтын байцаагчаар ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр засвартай, ажилд орсон гарсан зарим тушаал нь олдохгүй байгаа. Мөн Нөхөрлөл сангийн аж ахуйгаас гарсан тушаал байгаа боловч орсон тушаал байхгүй байгаа юм.
Иймд Ч.Б ийн Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1971 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1973 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүртэл, 1976 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1979 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд ачигч буулгагчаар, Төв аймгийн Нөхөрлөл сангийн аж ахуйд 1979 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 1982 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тракторын жолоочоор, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд 1983 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл усны группийн ахлагчаар, 1985 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1986 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэл дугуй хөрөөчнөөр, 1986 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 1988 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тракторын жолоочоор, 1988 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл барилгачнаар, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Засаг даргын тамгын газарт 1992 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл байгаль орчны хяналтын байцаагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ч.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагын хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Ч.Б Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1971 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1973 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд, 1976 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1979 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд ачигч буулгагч, Төв аймгийн Нөхөрлөл Сангийн аж ахуйд 1979 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 1982 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд тракторын жолооч, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд 1983 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс 1986 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд усны группын ахлагч, дугуй хөрөөчин, 1986 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 1988 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд тракторын жолооч, 1988 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд барилгачин, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Засаг даргын тамгын газарт 1992 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд байгаль орчны хяналтын байцаагчаар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлээс 1971 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Ч-ийн Б эд олгосон 01. 1971 оны 07 сарын 01. Жаргалын зам нэгдлийн 4-р бригадад авто машины ачигчаар томилов. Хөвсгөл, Шинэ-Идэр, Жаргалын зам нэгдлийн даргын 1971.7.3-ны 23 тоот тушаал. 02. 1973 оны 06 сарын 21. Ардын цэргийн албанд тэнцсэн тул ачигчийн ажлаас чөлөөлөв. Хөвсгөл, Шинэ-Идэр, Жаргалын зам нэгдлийн даргын 1973.6.27-ны 29 тоот тушаал, 03. 1976 оны 07 сарын 25. Ардын цэргийн албанаас ирсэн тул нэгдэлд тракторын ачигчаар томилов. Жаргалын зам нэгдлийн даргын 1976.7.28-ны 31 тоот тушаал, 04. 1979 оны 07 сарын 09. Өөрийн хүсэлтээр ачигчийн ажлаас чөлөөлөв. Жаргалын зам нэгдлийн даргын 1979.7.10-ны 17 тоот тушаал, 05. 1979 оны 07 сарын 19. Тракторын жолоочоор авч ажиллуулав. Нөхөрлөл САА-н даргын 1979.7.21-ний 72-р тушаалаар, 06. 1982 оны 08 сарын 23. Орон нутагтаа буцах болсон учир үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Нөхөрлөл САА-н даргын 1982.8.23-ны 130-р тушаалаар. 07. 1983 оны 01 сарын 05. Усны группын ахлагчаар ажиллуулав. Шинэ-Идэр Жаргалын зам нэгдлийн даргын 1983.2.17-ны 4 тоот тушаал. 08. 1985 оны 08 сарын 21. Усны группын ахлагчийн ажлаас чөлөөлж дугуй хөрөөчнөөр ажиллуулав. Шинэ-Идэр Жаргалын зам нэгдлийн даргын 1985.8.21-ний 24 тоот тушаал. 09. 1986 оны 05 сарын 27. Дугуй хөрөөчний ажлаас чөлөөлж трактор комбайнчаар ажиллуулав. Шинэ-Идэр Жаргалын зам нэгдлийн даргын 1986.9.10-ны 4 тоот тушаал. 10. 1988 оны 02 сарын 01. Тракторчны ажлаас чөлөөлж барилгын бригадын даргаар ажиллуулав. Шинэ-Идэр Жаргалын зам нэгдлийн даргын 1988.2.6-ны 5 тоот тушаал. 11. 1990 оны 07 сарын 01. Барилгын аравны даргын ажлаас чөлөөлж барилгачнаар ажиллуулав. Шинэ-Идэр Жаргалын зам нэгдлийн даргын 1990.6.22-ны 18 тоот тушаал. 12. 1992 оны 10 сарын 01. Жаргалын зам хувьцаат компанийн барилгачны ажлаас чөлөөлж сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд шилжүүлэв. Шинэ-Идэр Жаргалын зам компанийн захирлын 1992 оны 10 сарын 01-ний 23 тоот тушаал. 13. 1992 оны 10 сарын 10. Шинэ-Идэр сумын Б.О.Х-ын байцаагчаар авч ажиллуулав. 1992.10.21-ний 01-р Засаг даргын захирамж 14. 1994 оны 11 сарын 08. Өөрийн хүсэлтээр сумын БОХ-ын байцаагчийн ажлаас чөлөөлөв. Шинэ-Идэр сумын з/д-ын 1994 оны 11 сарын 08-ны өдрийн 36-р захирамж гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтэр, Төв аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн даргаас 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдөр олгосон 1982 оны 01 сараас 1991 оны 03 сар хүртэл хугацаанд татвар төлсөн бичилттэй 511289 дугаартай Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, Төв аймгийн Нөхөрлөл сангийн аж ахуйн даргын 1982 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн ...1. СнЗ-ийн хөдөлмөр цалин хөлсний улсын хороо, ХАА-н яам, Нэгдлийн холбооны дээд зөвлөлийн хуваарийн дагуу 1979 онд Хөвсгөл аймгаас зохион байгуулалттай элсэлтээр ирсэн...тракторчин ажилтай Ч-ийн Б , барилгын ажилтай Ч-ийн Батсайхан нар нь 3 жилийн гэрээний.. хугацаа дуусч орон нутагтаа буцах болсон учир 1982 оны 8 дугаар сарын 30-наас эхлэн үүрэгт ажлуудаас нь тус тус чөлөөлсүгэй... гэх бичилттэй Ажлаас чөлөөлөх тухай 130 дугаартай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн даргын 1983 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1. Нэгдлийн...худаг усны группын ахлагчаар Ч.Б ийг... 1 сарын 05-наас... тус тус ажиллуулсугай... гэх бичилттэй Хүмүүсийг ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай 4 дугаартай тушаал, 1985 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 1. ...Ч.Б ийг дугуй хөрөөчнөөр 8-р сарын 10-наас... тус тус ажиллуулсугай...2 ...Ч.Б ийг усны группийн ахлагчийн ажлаас 8 дугаар сарын 10-наас...тус тус чөлөөлсүгэй... гэх бичилттэй Хүмүүсийг ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай 24 дугаартай тушаал, 1986 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 1... Ч.Б ийг тракторчноор 5 сарын 27-ноос тус тус ажиллуулсугай... 3. ...Ч.Б ийг дугуй хөрөөчний ажлаас 5 сарын 27-ноос эхлэн тус тус чөлөөлсүгэй... гэх бичилттэй Хүмүүсийг ажилд томилох, чөлөө олгох, ажлаас чөлөөлөх тухай 21 дугаартай тушаал, 1988 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 1. Нэгдлийн барилгын бригадын даргаар Ч.Б ....нарыг 2 дугаар сарын 1-нээс...тус тус ажиллуулсугай. 2. Ч.Б ийг тракторчны ажлаас 2 дугаар сарын 01-нээс чөлөөлсүгэй... гэх бичилттэй Хүмүүсийг ажилд томилох, ажлаас чөлөөлөх, тэтгэмжтэй чөлөө олгох тухай 5 дугаартай тушаал, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1...Ч.Б ийг барилгачнаар 7 дугаар сарын 01-нээс тус тус томилон ажиллуулсугай. 2...Ч.Б ийн барилгын аравны даргын ажлаас 7 дугаар сарын 01-нээс тус тус чөлөөлсүгэй... гэх бичилттэй Хүмүүсийг ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай 18 дугаартай тушаал, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1992 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ...Хоёр...БОХ-ын байцаагчаар Ч.Б нарыг 10 дугаар сарын 21-ний өдрөөс...эхлэн томилж ажиллуулсугай... гэх бичилттэй Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай 01 дугаартай захирамжийн хуулбар, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Засаг даргын 1994 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1. Сумын байгаль орчны хяналтын байцаагч Чимэддорж овогтой Б ийг өөрийн хүсэлтээр сумын БОХ-ын байцаагчийн ажлаас 1994 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн чөлөөлсүгэй... 3. Нөхөр Ч.Б тэй холбогдох тооцоог хийж, Я.Батсайханыг цалинг ажилд томилогдсон өдрөөс эхлэн тооцож олгохыг ня-бо /Ж.Оюун/-д зөвшөөрсүгэй гэх бичилттэй Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай 36 дугаартай захирамж, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Ч.Б ийн 1992 оны 11 сараас 1994 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Д.Г гийн ...Ч.Б нь Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд 1971 оны хавар сургууль төгсөөд, зунаас нь эхлэн грушикээр ажиллаж эхэлсэн. 1973 оны 6 сарын цэрэг татлагаар цэрэгт явж, 3 жил алба хаагаад 1976 оны 6 сард халагдаж ирж байсан юм. Цэргээс ирээд шууд /6, 7 сарын үеэс/ Жаргалын зам нэгдэлд грушик, ачигч буулгагчаар ажилласан. 1979 оны 6 сар хүртэл /илгээлтээр хүүхдүүд гарч ирдэг үе/ ажиллаж байгаад 1979 оны 6 сараас Төв аймгийн залуучуудын ажилладаг сангийн аж ахуйд ажиллах санал гаргаж илгээлтээр тус сангийн аж ахуйд ажиллахаар явсан. Тэр үед Атрын аян гэдэг юм өрнөж ажиллах хүчний санал ирүүлдэг байсан ба түүнд явах саналаа өгөөд хугацаатай явж байсан. Гэр бүлээрээ аав, ээж, дүү нартайгаа явж байсан юм. Тэнд ажиллаж байгаад буцаад нутагтаа ирж 1983 оноос эхлэн Жаргалын зам нэгдэлд худаг усны бригадад ахлагч, нэгдлийн туслах үйлдвэрийн хөрөө рам, барилга дээр ажилчин, авто грашид тракторын жолоочоор тус тус 1990 оны 7 сар хүртэл ажилласан. Тэгээд үндсэндээ нэгдэлжих хөдөлгөөн тарж, хувь хувьчлал явагдаж, мал, эд хөрөнгөө хувьчлаад тарсан юм... 7-р анги төгссөн... Би Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд 1970 оноос эхлэн 1979 он хүртэл хугацаанд хоньчин, үхэрчин, 1979 оноос 1991 он хүртэл туслах үйлдвэрт барилгачин хийж байсан. Ч.Б бид нэгдэлд хамт ажиллаж байсан. Нэгдлийн туслах үйлдвэрт 1983 оноос хойш 1990 оны хугацаанд бүр нэг дор хамт ажиллаж байсан... гэх мэдүүлэг, гэрч Рийн Ч.Б нь 1971 онд миний дээд анги 7-р анги төгсөөд Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд орж ажиллаж байсан. Би дараа жил нь 1972 оны 6 сард төгсөж нэгдэлд орсон. Хамт ажиллаж байгаад Ч.Б 1973 оны 6 сард цэрэгт явсан. Би 1975 оны 6 сард цэрэгт явсан. Би 1976 онд өвчний улмаас цэргээс чөлөөлөгдөж ирсэн. Ирээд эмчийн хяналтад байж байгаад, курст явж 1977 оны 11 сараас нэгдэлдээ ажиллахад Ч.Б нь тус нэгдэлд грушикээр ажиллаж байсан. Ажиллаж байгаад 1979 онд улс нийтээр атрын аян өрнөж, энэ аянд Ч.Б гэр бүлээрээ саналаа гаргаж 1979 оны 8 сараас Төв аймгийн сангийн аж ахуйд ажиллахаар явсан. Тэнд яг ямар ажил хийж байсан талаар мэдэхгүй юм. Төв аймагт 3 жил ажиллаад 1982 оны 3 сард буцаад ирсэн. Буцаж ирээд Жаргалын зам нэгдэлд худаг усны ажилд явах, хөрөө рамны ажилчин, барилга дээр барилгачин, барилгын ахлагч зэрэг ажил хийж байсан. 1990 оны 7 сар хүртэл ажилласан. Тэгээд нэгдэл удалгүй тарсан. 1991 оны эхээр...хувьчлал, өмчлүүлэх, мал тараах, компани байгуулах гэсээр 1991 онд Жаргалын зам компани болж байсан. Нэгдэл тарснаас хойш Шинэ-Идэр сумын байгаль хамгаалагчаар 1992 оноос 1995 он хүртэл ажилласан...Манай сумын байгаль хамгаалагчаар 3 жил орчим ажилласан... Би Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд 1972 оноос 1975 он хүртэл грушик, 1977 оноос 1991 он хүртэл бригадын тоо бүртгэгч, нягтлан бодогчоор тус тус ажилласан... гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Ч.Б ийн 1971-1979 оны ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал болон Жаргалын зам нэгдэлд ажиллаж байсан тухай заримт баримтууд байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Тус аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн 1971-1979 оны даргын тушаал шүүж үзэхэд Ч.Б ийг ажилд томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 10/225 тоот тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 1/183 тоот албан бичиг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр нотлогдож байх тул хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг харгалзан шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш овогт Ч-ийн Б Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1971 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1973 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд, 1976 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1979 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд ачигч буулгагч, Төв аймгийн Нөхөрлөл Сангийн аж ахуйд 1979 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 1982 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд тракторын жолооч, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд 1983 оны 1 дүгээр сарын 05-ны өдрөөс 1986 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд усны группын ахлагч, дугуй хөрөөчин, 1986 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 1988 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд тракторын жолооч, 1988 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд барилгачин, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Засаг даргын тамгын газарт 1992 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд байгаль орчны хяналтын байцаагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА