Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2023/ДШМ/520

 

 

П.Г, Д.М нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Түвшинбаяр,

шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч А.Ганбат,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/96 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Мгийн гаргасан давж заалдах гомдлоор П.Г, Д.М нарт холбогдох эрүүгийн 2009025240362 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. М овгийн Пийн Г, 1986 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, - тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:-/;

2. Ш овгийн Дгийн М, 1978 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт - тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:-/;

            Шүүгдэгч П.Г нь Д.Мтай бүлэглэн гүйцэтгэж “Б-2 түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулах үйлдлээр:

1. Ч.Таас Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 5.000.000 төгрөгийг дансаар,

2. Э.Бгаас Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 5.000.000 төгрөгийг дансаар,

3. С.Наас Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 5.000.000 төгрөгийг дансаар,

4. С.Уиас Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 5.000.000, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 5.000.000 төгрөгийг тус тус дансаар, нийт 10.000.000 төгрөгийг,

5. Ж.Уаас Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 4.000.000, 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 1.500.000 төгрөгийг тус тус дансаар, 500.000 төгрөгийг бэлнээр, нийт 6.000.000 төгрөгийг,

6. С.Бгээс Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр иргэн С.Тийн эзэмшлийн - дугаарын дансаар дамжуулан 6.000.000 төгрөгийг,

7. С.Бгаас Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 5 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд иргэн С.Тийн эзэмшлийн - дугаарын дансаар дамжуулан 6.000.000 төгрөгийг,

8. С.Тээс Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 4.250.000 төгрөгийг дансаар,

9. Х.Бгаас Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр иргэн С.Тийн эзэмшлийн - дугаарын дансаар дамжуулан 6.000.000 төгрөгийг,

10. Д.Уээс Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 10 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд иргэн С.Тийн эзэмшлийн - дугаарын дансаар дамжуулан 6.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан,

- Яллагдагч П.Г нь ганцаараа:

“Т” ТӨҮГ-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүртэл Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь салбарт шинээр баригдаж ашиглалтад орсон 20 айлын орон сууцны борлуулалтын албаны мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа:

11. Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багт шинээр баригдаж ашиглалтад орсон 20 айлын орон сууцны 52 дугаар байрны 52-09 тоотод оршин суугч Б.Сн байрны төлбөрт төлсөн 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 5.200.000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 105.000 төгрөг, нийт 5.305.000 төгрөгийг Тын борлуулалтын албаны гэрээт ажилтан Д.Дгийн Хаан банкны - дансанд шилжүүлж, Д.Дгаар дараа нь өөрийн эзэмшлийн - дугаартай данс руу 5.305.000 төгрөгийг шилжүүлэн авч, хохирогч Б.Сд 5.305.000 төгрөгийн,

12. Бор-Өндөр сумын 2 дугаар багт ашиглалтад орсон 20 айлын орон сууц 52 дугаар байрны 10 тоотод оршин суугч Х.Уын байрны төлбөрт төлсөн 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 6.000.000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 500.000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 500.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 500.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 500.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 500.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 500.000 төгрөг, нийт 9.000.000 төгрөгийг,

- 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 500.000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 500.000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 500.000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 500.000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 500.000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 500.000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 500.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 500.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 500.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 500.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 500.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 500.000 төгрөг, нийт 6.000.000 төгрөгийг,

- 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 500.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 500.000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 500.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 500.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 500.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 500.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 500.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 500.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 500.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 500.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 500.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 500.000 төгрөг, нийт 6.000.000 төгрөгийг,

- 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 500.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 500.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 500.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 500.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 500.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 500.000 төгрөг, нийт 4.000.000 төгрөг, бүгд 25.000.000 төгрөгийг тус тус Бор-Өндөр сумын Тын борлуулалтын албаны гэрээт ажилтан Д.Дгийн Хаан банкны - дансанд хийлгэж, Д.Дгаас дараа нь өөрийн эзэмшлийн Хаан банкны - дугаартай данс руу 20.890.000 төгрөгийг шилжүүлэн авсан, мөн Д.Дгаас хохирогч Х.Уын данснаас шилжүүлсэн мөнгөнөөс 2.000.000 төгрөгийг бэлнээр авсан, П.Гийн зөвшөөрлөөр Д.Д нь хохирогч Х.Уын байрны төлбөрт өгсөн мөнгөнөөс 2.110.000 төгрөгийг байрны засвар, цахилгаанд зарцуулж, хохирогч Х.Уад нийт 25.000.000 төгрөгийн хохирлыг,

- Бор-Өндөр сумын 2 дугаар багт ашиглалтад орсон 20 айлын орон сууц болох 52 дугаар байрны 18 тоотын оршин суугч Н.Баас байрны төлбөрт төлсөн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 280.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 95.000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 100.000, 180.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 250.000, 30.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 280.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 840.000 төгрөг, нийт 2.055.000 төгрөгийг,

- 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 220.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 60.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 280.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 560.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 560.000 төгрөг, нийт 1.960.000 төгрөг, нийт 4.015.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны - дугаартай данс руу шилжүүлэн авч, хохирогч Н.Бд нийт 4.015.000 төгрөгийн,

- Бор-Өндөр сумын 2 дугаар багт ашиглалтад орсон 20 айлын орон сууц 52 дугаар байрны 14 тоотын оршин суугч Г.Бгаас байрны төлбөрт бэлнээр болон дансаар төлсөн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 750.000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1.530.000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 280.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 250.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 280.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 630.000 төгрөг, нийт 3.720.000 төгрөгийг,

- 2018 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 1.300.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 2.200.000 төгрөг, нийт 3.500.000 төгрөг, бүгд 7.230.000 төгрөгийг Бор-Өндөр сумын Тын борлуулалтын албаны гэрээт ажилтан Д.Дгийн Хаан банкны - данс руу хийлгэж, Д.Дгаар дараа нь өөрийн эзэмшлийн Хаан банкны - дугаартай данс руу 6.250.000 төгрөгийг шилжүүлэн авсан, мөн Д.Дгаас бэлнээр 300.000 төгрөг авсан, П.Гийн зөвшөөрлөөр Д.Д нь Н.Бгийн байрны төлбөрт өгсөн мөнгөнөөс 670.000 төгрөгийг байрны засвар, цахилгаанд зарцуулж, хохирогч Н.Бд нийт 7.220.000 төгрөгийн,

15. Бор-Өндөр сумын 2 дугаар багт ашиглалтад орсон 20 айлын орон сууц 52 дугаар байрны 10 тоотод оршин суугч Д.Мээс байрны төлбөрт бэлэн өгсөн мөнгөнөөс 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 840.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 280.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 200.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 200.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 200.000 төгрөг, нийт 1.720.000 төгрөгийг,

- 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 200.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 200.000 төгрөг, АТМ-ээр 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 5.000.000 төгрөг, нийт 5.400.000, бүгд 7.120.000 төгрөгийг Бор-Өндөр сумын Тын борлуулалтын албаны гэрээт ажилтан Д.Дд өгч, Д.Дгийн Хаан банкны - данснаас өөрийн эзэмшлийн Хаан банкны - дугаартай данс руу 6.890.000 төгрөгийг шилжүүлэн авсан, мөн П.Гийн зөвшөөрлөөр Д.Д нь Д.Мийн байрны төлбөрт өгсөн мөнгөнөөс 230.000 төгрөгийг байрны урсгал засварт зарцуулж, хохирогч Д.Мт нийт 7.120.000 төгрөгийн,

16. Бор-Өндөр сумын 2 дугаар багт ашиглалтад орсон 20 айлын орон сууцны 52 дугаар байрны 07 тоотод оршин суух Д.Отэй худалдан авах гэрээ байгуулж, улмаар 2015 оны 4 дүгээр сарын 28, 29-ний өдөр хохирогч Д.Оээс бэлнээр 6.000.000 төгрөгийг, мөн гэрээт ажилтан Д.Дгийн Хаан банкны - тоот дансаар дамжуулан 2.500.000 төгрөг, нийт 8.500.000 төгрөгийн,

17. Шүүгдэгч П.Г нь эрхэлсэн тодорхой ажилгүй Улаанбаатар хотод оршин сууж байхдаа Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Б цогцолбор хороололд хохирогч Т.Уыг байранд оруулж өгнө гэж 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр бэлнээр 4.000.000 төгрөгийг авч, хохирогч Т.Ут 4.000.000 төгрөгийн,

18. Шүүгдэгч П.Г нь Говь-Алтай аймгийн Цогт суманд 2017 оны 9 дүгээр сард томилолтоор ажиллах хугацаандаа Цогт сумын төвд байрлах 8 айлын орон сууцанд оршин суугч Ж.Уаас байрны төлбөр гэж түүний эхнэрийн - дугаартай данснаас 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шилжүүлсэн 1.500.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны - тоот харилцах данс руу шилжүүлэн авч, залилах гэмт хэргийг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.М нь П.Гийг “Т” ТӨҮГ-т ажилладаггүй гэдгийг мэдсээр байж, түүнийг залилах гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, “Б-2 түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулах үйлдлээр:

1. Ч.Таас Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 5.000.000 төгрөгийг дансаар,

2. Э.Бгаас Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 5.000.000 төгрөгийг дансаар,

3. С.Наас Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 5.000.000 төгрөгийг дансаар,

4. С.Уиас Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 5.000.000, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 5.000.000 төгрөгийг тус тус дансаар, нийт 10.000.000 төгрөгийг,

5. Ж.Уаас Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 4.000.000, 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 1.500.000 төгрөгийг тус тус дансаар, 500.000 төгрөгийг бэлнээр, нийт 6.000.000 төгрөгийг,

6. С.Бгээс Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр иргэн С.Тийн эзэмшлийн - дугаарын дансаар дамжуулан 6.000.000 төгрөгийг,

7. С.Бгаас Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 5 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд иргэн С.Тийн эзэмшлийн - дугаарын дансаар дамжуулан 6.000.000 төгрөгийг,

8. С.Тээс Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 4.250.000 төгрөгийг дансаар,

9. Х.Бгаас Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр иргэн С.Тийн эзэмшлийн - дугаарын дансаар дамжуулан 6.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан,

Шүүгдэгч Д.М нь ганцаараа:

11. 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Эийг “урьдчилгаа мөнгө өгөхгүйгээр, Тын барьсан Б-2 хорооллын 3 өрөө байранд орох боломжтой” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2.190.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Айфон Икс Эс” загварын, 890.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Айфон 7” загварын гар утаснууд болон бэлэн 2.710.000 төгрөгийг залилж аван нийт 5.790.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: П.Г, Д.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч М овогт Пийн Гийг ганцаараа болон бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр албан тушаалын байдлаа ашиглан их хэмжээний хохирол учруулж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ш овогт Дгийн Мг ганцаараа болон бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр их хэмжээний хохирол учруулж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч П.Гт 17.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 17.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Мд 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Гийн урьд цагдан хоригдсон 263 хоногийг эдлэх ялаас нь хасаж буюу 3.945.000 төгрөгөөр дүйцүүлэн тооцож, шүүгдэгч П.Гийн нийт эдлэх ялыг 13.055.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.Гт оногдуулсан 13.055.000 төгрөгөөр торгох ял, Д.Мд оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.Г, Д.М нар нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Гоос 1.500.000 төгрөгийг гаргуулан хохирогч Чонос овогт Жаргалсайханы Уад олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах, М Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, шүүгдэгч Д.Мд урьд авсан авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Д.М гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолоор намайг ганцаараа болон бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр их хэмжээний хохирол учруулж, хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Учир нь, би мөрдөн байцаалтын шатанд анхнаасаа үнэн зөв мэдүүлэг өгсөөр ирсэн бөгөөд дээрх нэр бүхий хохирогч нараас авсан мөнгөнөөс миний бие өөртөө ширхэг төгрөг ч зарцуулаагүй, бүгдийг нь Гт бэлнээр болон дансаар шилжүүлж өгч байсан юм. Энэ талаарх баримтууд хэрэгт авагдсан бөгөөд Г мөн мэдүүлсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр намайг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаад харамсаж байгаа төдийгүй хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Иймд эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой судалж, үнэлэлт дүгнэлт өгч надад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Мгийн өмгөөлөгч А.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй ч гэсэн үйлчлүүлэгчийнхээ гаргасан гомдлыг дэмжин оролцож байна. ...” гэв.

Прокурор Н.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон. Хавтаст хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж шүүгдэгч Д.Мд 10.000.000 төгрөгийн торгох ял оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч П.Г нь Д.Мтай бүлэглэн гүйцэтгэж “Б-2 түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулах үйлдлээр:

1. Ч.Таас Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 5.000.000 төгрөгийг дансаар,

2. Э.Бгаас Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 5.000.000 төгрөгийг дансаар,

3. С.Наас Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 5.000.000 төгрөгийг дансаар,

4. С.Уиас Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 5.000.000, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 5.000.000 төгрөгийг тус тус дансаар, нийт 10.000.000 төгрөгийг,

5. Ж.Уаас Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 4.000.000, 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 1.500.000 төгрөгийг тус тус дансаар, 500.000 төгрөгийг бэлнээр, нийт 6.000.000 төгрөгийг,

6. С.Бгээс Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр иргэн С.Тийн эзэмшлийн - дугаарын дансаар дамжуулан 6.000.000 төгрөгийг,

7. С.Бгаас Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 5 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд иргэн С.Тийн эзэмшлийн - дугаарын дансаар дамжуулан 6.000.000 төгрөгийг,

8. С.Тээс Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 4.250.000 төгрөгийг дансаар,

9. Х.Бгаас Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр иргэн С.Тийн эзэмшлийн - дугаарын дансаар дамжуулан 6.000.000 төгрөгийг,

10. Д.Уээс Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 10 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд иргэн С.Тийн эзэмшлийн - дугаарын дансаар дамжуулан 6.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 59,250,000 төгрөг залилсан,

шүүгдэгч П.Г нь ганцаараа:

“Т” ТӨҮГ-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүртэл Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь салбарт шинээр баригдаж ашиглалтад орсон 20 айлын орон сууцны борлуулалтын албаны мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа:

11. Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар багт шинээр баригдаж ашиглалтад орсон 20 айлын орон сууцны 52 дугаар байрны 52-09 тоотод оршин суугч Б.Сн байрны төлбөрт төлсөн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 5.200.000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 105.000 төгрөг, нийт 5.305.000 төгрөгийг Тын борлуулалтын албаны гэрээт ажилтан Д.Дгийн Хаан банкны - дансанд шилжүүлж, Д.Дгаар дараа нь өөрийн эзэмшлийн - дугаартай данс руу 5.305.000 төгрөгийг шилжүүлэн авч, хохирогч Б.Сд 5.305.000 төгрөгийн,

12. Бор-Өндөр сумын 2 дугаар багт ашиглалтад орсон 20 айлын орон сууц 52 дугаар байрны 10 тоотод оршин суугч Х.Уын байрны төлбөрт төлсөн 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 6.000.000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 500.000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 500.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 500.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 500.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 500.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 500.000 төгрөг, нийт 9.000.000 төгрөгийг,

- 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 500.000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 500.000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 500.000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 500.000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 500.000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 500.000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 500.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 500.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 500.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 500.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 500.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 500.000 төгрөг, нийт 6.000.000 төгрөгийг,

- 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 500.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 500.000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 500.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 500.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 500.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 500.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 500.000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 500.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 500.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 500.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 500.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 500.000 төгрөг, нийт 6.000.000 төгрөгийг,

- 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 500.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 500.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 500.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 500.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 500.000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 500.000 төгрөг, нийт 4.000.000 төгрөг, бүгд 25.000.000 төгрөгийг тус тус Бор-Өндөр сумын Тын борлуулалтын албаны гэрээт ажилтан Д.Дгийн Хаан банкны - дансанд хийлгэж, Д.Дгаас дараа нь өөрийн эзэмшлийн Хаан банкны - дугаартай данс руу 20.890.000 төгрөгийг шилжүүлэн авсан, мөн Д.Дгаас хохирогч Х.Уын данснаас шилжүүлсэн мөнгөнөөс 2.000.000 төгрөгийг бэлнээр авсан, П.Гийн зөвшөөрлөөр Д.Д нь хохирогч Х.Уын байрны төлбөрт өгсөн мөнгөнөөс 2.110.000 төгрөгийг байрны засвар, цахилгаанд зарцуулж, хохирогч Х.Уад нийт 25.000.000 төгрөгийн хохирлыг,

- Бор-Өндөр сумын 2 дугаар багт ашиглалтад орсон 20 айлын орон сууц болох 52 дугаар байрны 18 тоотын оршин суугч Н.Баас байрны төлбөрт төлсөн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 280.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 95.000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 100.000, 180.000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 250.000, 30.000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 280.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 840.000 төгрөг, нийт 2.055.000 төгрөгийг,

- 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 220.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 60.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 280.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 560.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 560.000 төгрөг, нийт 1.960.000 төгрөг, нийт 4.015.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны - дугаартай данс руу шилжүүлэн авч, хохирогч Н.Бд нийт 4.015.000 төгрөгийн,

- Бор-Өндөр сумын 2 дугаар багт ашиглалтад орсон 20 айлын орон сууц 52 дугаар байрны 14 тоотын оршин суугч Г.Бгаас байрны төлбөрт бэлнээр болон дансаар төлсөн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 750.000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 7-ны өдрийн 1.530.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 280.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 250.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 280.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 630.000 төгрөг, нийт 3.720.000 төгрөгийг,

- 2018 оны 04 дүгээр сарын 7-ны өдрийн 1.300.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 2.200.000 төгрөг, нийт 3.500.000 төгрөг, бүгд 7.230.000 төгрөгийг Бор-Өндөр сумын Тын борлуулалтын албаны гэрээт ажилтан Д.Дгийн Хаан банкны - данс руу хийлгэж, Д.Дгаар дараа нь өөрийн эзэмшлийн Хаан банкны - дугаартай данс руу 6.250.000 төгрөгийг шилжүүлэн авсан, мөн Д.Дгаас бэлнээр 300.000 төгрөг авсан, П.Гийн зөвшөөрлөөр Д.Д нь Н.Бгийн байрны төлбөрт өгсөн мөнгөнөөс 670.000 төгрөгийг байрны засвар, цахилгаанд зарцуулж, хохирогч Н.Бд нийт 7.220.000 төгрөгийн,

15. Бор-Өндөр сумын 2 дугаар багт ашиглалтад орсон 20 айлын орон сууц 52 дугаар байрны 10 тоотод оршин суугч Д.Мээс байрны төлбөрт бэлэн өгсөн мөнгөнөөс 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 840.000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 280.000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 200.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 200.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 200.000 төгрөг, нийт 1.720.000 төгрөгийг,

- 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 200.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 200.000 төгрөг, АТМ-ээр 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 5.000.000 төгрөг, нийт 5.400.000, бүгд 7.120.000 төгрөгийг Бор-Өндөр сумын Тын борлуулалтын албаны гэрээт ажилтан Д.Дд өгч, Д.Дгийн Хаан банкны - данснаас өөрийн эзэмшлийн Хаан банкны - дугаартай данс руу 6.890.000 төгрөгийг шилжүүлэн авсан, мөн П.Гийн зөвшөөрлөөр Д.Д нь Д.Мийн байрны төлбөрт өгсөн мөнгөнөөс 230.000 төгрөгийг байрны урсгал засварт зарцуулж, хохирогч Д.Мт нийт 7.120.000 төгрөгийн,

16. Бор-Өндөр сумын 2 дугаар багт ашиглалтад орсон 20 айлын орон сууцны 52 дугаар байрны 7 тоотод оршин суух Д.Отэй худалдан авах гэрээ байгуулж, улмаар 2015 оны 4 дүгээр сарын 28, 29-ний өдөр хохирогч Д.Оээс бэлнээр 6.000.000 төгрөгийг, мөн гэрээт ажилтан Д.Дгийн Хаан банкны - тоот дансаар дамжуулан 2.500.000 төгрөг, нийт 8.500.000 төгрөгийн,

17. Шүүгдэгч П.Г нь эрхэлсэн тодорхой ажилгүй Улаанбаатар хотод оршин сууж байхдаа Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Б цогцолбор хороололд хохирогч Т.Уыг байранд оруулж өгнө гэж 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр бэлнээр 4.000.000 төгрөгийг авч, хохирогч Т.Ут 4.000.000 төгрөгийн,

18. Шүүгдэгч П.Г нь Говь-Алтай аймгийн Цогт суманд 2017 оны 9 дүгээр сард томилолтоор ажиллах хугацаандаа Цогт сумын төвд байрлах 8 айлын орон сууцанд оршин суугч Ж.Уаас байрны төлбөр гэж түүний эхнэрийн - дугаартай данснаас 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шилжүүлсэн 1.500.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны - тоот харилцах данс руу шилжүүлэн авч, залилах гэмт хэргийг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, албан тушаалын байдлаа ашиглаж, 91,155,000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Д.М нь П.Гийг “Ти” ТӨҮГ-т ажилладаггүй гэдгийг мэдсээр байж, түүнийг залилах гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, “Б-2 түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулах үйлдлээр:

1. Ч.Таас Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 5.000.000 төгрөгийг дансаар,

2. Э.Бгаас Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 5.000.000 төгрөгийг дансаар,

3. С.Наас Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 5.000.000 төгрөгийг дансаар,

4. С.Уиас Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 5.000.000, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 5.000.000 төгрөгийг тус тус дансаар, нийт 10.000.000 төгрөгийг,

5. Ж.Уаас Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 4.000.000, 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 1.500.000 төгрөгийг тус тус дансаар, 500.000 төгрөгийг бэлнээр, нийт 6.000.000 төгрөгийг,

6. С.Бгээс Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр иргэн С.Тийн эзэмшлийн - дугаарын дансаар дамжуулан 6.000.000 төгрөгийг,

7. С.Бгаас Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 5 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд иргэн С.Тийн эзэмшлийн - дугаарын дансаар дамжуулан 6.000.000 төгрөгийг,

8. С.Тээс Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 4.250.000 төгрөгийг дансаар,

9. Х.Бгаас Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр иргэн С.Тийн эзэмшлийн - дугаарын дансаар дамжуулан 6.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан,

шүүгдэгч Д.М нь ганцаараа:

11. 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Эийг “урьдчилгаа мөнгө өгөхгүйгээр, Тын барьсан Б-2 хорооллын 3 өрөө байранд орох боломжтой” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2.190.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Айфон Икс Эс” загварын, 890.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Айфон 7” загварын гар утаснууд болон бэлэн 2.710.000 төгрөгийг залилж аван нийт 5.790.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ж.У /1хх 6-7, 3хх 7/, Э.Б /1хх 116-117, 3хх 52/, Ч.Т /1хх 178-179/, С.Н /2хх 14-16/, С.Уь /2хх 92-95/, С.Б /3хх 129/, С.Б /3хх 134-135/, С.Т /3хх 140-141/, Х.Б /3хх 224-225, 11хх 75/, Д.У /3хх 231-232, 11хх 80/, Б.С /4хх 86-87/, Д.М /4хх 95-96, 6хх 146-147/, Н.Б /6хх 148-149/, Х.У /6хх 150-151/, Г.Б /6хх 152-153/, П.Гийн эзэмшлийн Хаан банкны - дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /4хх 224-250, 5хх 1-3/, Т.У /8хх 58-60/, Ж.У /8хх 123-127/, Д.О /9хх 10-11/, Б.Э /13хх 30/, гэрч Б.Дэлгэр /1хх 125/, С.У /2хх 106/, Б.Сүххуяг /3хх 58/, Р.Б /4хх 103/, Д.Д /4хх 109-115, 5хх 197-198, 6хх 48-49, 9хх 14-15/, Б.Сарангэрэл /4хх 116-117/, Д.Дөлгөөн /6хх 50-51/, Р.Болормаа /8хх 62/, Ч.П /8хх 63/, Б.Ч /8хх 128-129/, Х.Өлзийдүүрэн /9хх 12-13/, Т.Гэрэлт-Од /10хх 20-21/, О.М /12хх 111, 115-117/, З.Алтантуяа /13хх 52-53/, иргэний хариуцагч Д.Д /12хх 124-125/, шинжээч Г.Юмчмаа /12хх 101-102/ нарын мэдүүлгүүд болон Д.М, П.Г нарыг нүүрэлдүүлсэн мэдүүлэг /11хх 91-92/,

“Бодь тусгал-Аудит” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн Б-57/20 дугаартай дүгнэлт /10хх 46-61/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /13хх 55-56/, хохирогч С.Тийн эзэмшлийн Хаан банкны - дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /3хх 179-204/, Д.Мгийн эзэмшлийн Хаан банкны - дугаарын дансны хуулга /3хх 23-50, 160-178/, хохирогч Б.Сгаас гаргаж өгсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлэг, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /4хх 40-41/, Х.У, П.Г нарын хооронд байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээний хуулбар /4хх 51-52/, хохирогч Х.Уаас гаргаж өгсөн “Хаан” банкны орлогын мэдүүлгийн хуулбар /5хх 4-12/, хохирогч Н.Баас гаргаж өгсөн “Хаан” банкны орлогын мэдүүлгийн хуулбар /4хх 57-63/, хохирогч Г.Бгийн “Хаан” банкны - дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /4хх 75-77/, Г.Энхбатын эзэмшлийн “Хаан” банкны - дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /5хх 210/, “Т” ТӨҮГ-ын 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/65 дугаартай албан бичиг, түүний хавсралт /5хх 14-37/, Д.Дгийн эзэмшлийн “Хаан” банкны - дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /6хх 52-92/, “Т” ТӨҮГ-ын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1/1/1734 дугаартай албан бичиг /6хх 168/, хохирогч Т.У, П.Г нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хуулбар, дансны хуулбар, дансны дэлгэрэнгүй хуулга /8хх 67-68/, хохирогч Д.Оээс Д.Дд шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн хуулбар /9хх 17-20/, Б.Чгийн - дугаартай данснаас П.Гт 1.500.000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар /8хх 140/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /11хх 67-73/, “Т” ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 1/604 дугаар албан бичиг /12хх 209/, “Хаан” банкны 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн - тоот албан бичиг, түүний хавсралт /13хх 79-90/, П.Гийн Хаан банкны дансны хуулга /4хх 224-250, 5хх 1-3/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба П.Гийг ганцаараа болон бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр албан тушаалын байдлаа ашиглан их хэмжээний хохирол учруулж, хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилсан, Д.Мг ганцаараа болон бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр их хэмжээний хохирол учруулж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч П.Г, Д.М нарт холбогдох хэрэгт шаардлагатай гэрч нарыг асууж тодруулсан, нотолбол зохих асуудлыг бүрэн шалгасан, шүүхээс хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хязгаарлаагүй, хуульд заасны дагуу зөв шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхээс хөрөнгийн үнэлгээний тайлан болон аудитын компанийн дүгнэлтийг үндэслэн хохирогч нарт учирсан бодит хохирлыг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч П.Г, Д.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч П.Г, Д.М нарын үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал зэрэгт дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч П.Гт 17.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 17.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Мд 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Гийн урьд цагдан хоригдсон 263 хоногийг эдлэх ялаас нь хасаж буюу 3.945.000 төгрөгөөр дүйцүүлэн тооцож, шүүгдэгч П.Гийн нийт эдлэх ялыг 13.055.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.Гт оногдуулсан 13.055.000 төгрөгөөр торгох ял, Д.Мд оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэсэн нь тэдний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч П.Г нь Бор-Өндөр сум дахь орон нутгийн Тын борлуулалтын хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа Тын түрээсийн орон сууцуудыг түрээслэгч иргэдийн түрээсийн төлбөрийг өөрийн хувийн дансаар авсан, мөн өөрийн албан тушаалаа ашиглан Тын орон сууцнаас бусадтай худалдах худалдан авах гэрээ байгуулан урьдчилгаа мөнгө авсан, эдгээр мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Шүүгдэгч Д.М нь өөрийн танил, найз, нөхөд болон садан төрлийн харилцааг ашиглан бусдад “түрээсийн орон сууцны шалгаруулалтад зуучилж өгнө, олон хүнийг байртай болгож байсан, байранд найдвартай оруулж өгнө, миний цаана нэг хүн байгаа” гэх зэргээр итгэл төрүүлэн удаа дараа мөнгө авсан, бусдын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө болох мөнгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн авсан үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулна.

Хэрэгт авагдсан болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.Г, Д.М нар нь бусдын мөнгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдсон ба шүүгдэгч нар нь хохирогч нарын орон сууцанд оруулах боломжгүй атлаа удаа дараа мөнгө авсан талаарх баримт хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгч П.Г, Д.М нар нь бусдад байр худалдах, түрээсийн байранд оруулж өгөхөөр мөнгө шилжүүлэн авч, буцааж төлөөгүй, байр худалдах, түрээсийн байранд хамруулах боломжгүйг мэдсээр байж дахин мөнгө авсан, уг мөнгийг хувьдаа ашигласан, буцаан төлж барагдуулаагүй үйл баримт хэрэгт цугларсан бичгийн баримтаар тогтоогдож байна.

Хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул шүүгдэгч Д.Мгийн “эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Харин залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийн шинж нь тухайн гэмт хэргийг байнга үйлдэж, түүнээс олсон орлогыг амьдралын эх үүсвэр болгож, гэмт хэргийг өөрийн амьдралын зорилго, байнгын үндсэн ажил болгосон шинжтэй, залилан авсан мөнгийг өөрийн амьдралын ахуйн хэрэгцээ шаардлагыг хангах эх үүсвэрээ болгосон, хэвшмэл маягтай, гурав ба түүнээс дээш удаагийн үйлдэл хийсэн байдгаараа онцлогтой бөгөөд шүүгдэгч П.Гийн үйлдэл нь дээрх залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгох шинжтэй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч П.Г нь дээрх гэмт хэргийн улмаас олж авсан мөнгийг юунд зарцуулсан талаар тодруулалгүй орхигдуулсан тул энэ нь хэргийг прокурорт буцаах үндэслэлд хамаарах юм.

Гэвч, М Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж эхэлсэн.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, давж заалдах шатны шүүхэд хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй.

Түүнчлэн, Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтээр “... эсхүл хүндрүүлж ...” гэсэн нь Үндсэн хууль зөрчсөн байна гэснийг М Улсын Их Хурлын 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн. Үүнтэй холбоотойгоор шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг давж заалдах шатны шүүхээс хүндрүүлэх эрх хэмжээ олгогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Мгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/96 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Мгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 О.ЧУЛУУНЦЭЦЭГ

            ШҮҮГЧ                                                                        М.АЛДАР

            ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ