| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2024/00674/И |
| Дугаар | 318/ШШ2025/00022 |
| Огноо | 2025-01-10 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 318/ШШ2025/00022
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С ББСБ ХХК-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ө.Ц,
Хариуцагч: Б.Б нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг, нотариатын зардал нийт 4,828,875 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П,
Хариуцагч: Ө.Ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.
Хариуцагч Б.Б-т шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ө.Ц, Б.Б нар нь 2023.02.03-ны өдөр ЗГ/******** тоот зээлийн гэрээ байгуулан 30 сарын хугацаатай 3,5% хүүтэй 8,800,000 төгрөгийн зээл авсан. Зээлийн барьцаанд 2014 онд үйлдвэрлэгдсэн 2021.07.02-ны өдөр Монгол улсад орж ирсэн 1C4NJCFA8ED806396 арлын дугаартай, ****УВС улсын дугаартай хар өнгийн Јееp Compass-MKК маркийн автомашин барьцаалсан. 2024.10.01-ны өдрөөс хойш зээл төлөлтөө бүрэн хийгээгүй тул зээлийн гэрээний үүрэг биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг 91113977, 91013977 дугаарын утсаар холбогдож болон цахим хаягаар мэдэгдсэн боловч үүргээ үл биелүүлж байгууллагад хохирол учруулсан. Иймд Ө.Ц, Б.Б нартай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр нь 2024 оны 12 дугаар сарын 02-ний өдрийн байдлаар үндсэн зээл 4,294,553.93 /дөрвөн сая хоёр зуун ерэн дөрвөн мянга таван зуун тавин гурван төгрөг ерэн гурван мөнгө төгрөг, хүүгийн төлбөр 523,821.07 /таван зуун хорин гурван мянга найман зуун хорин нэгэн төгрөг долоон мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 10,500 /арван мянга таван зуун/ төгрөг, нийт 4,828,875 /дөрвөн сая найман зуун хорин найман мянга найман зуун далан таван/ төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилсэн ба 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 1,500,000 төгрөг төлсөн. Төлсөн үнийн дүнг хасаад үлдэх 3,328,875 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Б.Б нь тухайн зээлийг авах үед нөхөр асан Ө.Ц-аас амлалт авч өөрийн биеэр хариуцаж төлөлтийг хийж явна гэж амласны үүднээс тус зээлд хамтран зээлдэгчээр гарын үсгийг зурж байсан. Одоогийн байдлаар миний бие Ө.Ц-аас гэр бүл цуцлуулсан шүүхийн шийдвэр гарсан байгаа тул цаашид энэхүү зээлийг хуваарийн дагуу Ө.Ц-аар төлүүлэх хүсэлтэй байна. Анх энэхүү зээлийг авахдаа машин авахдаа зарцуулсан бөгөөд тухайн машин өөрийнх нь нэр дээр байгаа тул өөрөөр нь хариуцуулах хүсэлтэй байна” гэжээ.
Хариуцагч Ө.Ц шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие цахилгааны инженер мэргэжилтэй, одоогоор хувиараа бизнес эрхэлж байгаа. Миний зүгээс сар бүр төлөлтөө хийх боломжтой. Б.Б-т хамааралгүй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ганцаараа зээлийг төлөхийг зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Шүүхээс хариуцагч Б.Б-т шүүх хуралдааны товыг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагчийн ******** дугаарын утсаар нь мэдэгдсэн ба хариуцагч Б.Б нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт Шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна гэж заасан ба Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал-ын 6.2.3-т Хэргийн болон бусад оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг утас /албаны мессеж/, факс, цахим шуудангийн хаяг, шуудангаар мэдэгдсэн бол Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай Баримт №3-г үйлдэн, хэрэгт хавсаргажээ.
Шүүхээс хариуцагч Б.Б-т шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэж, тэмдэглэл үйлдэн баримтжуулсан байх тул хариуцагчийг шүүх хуралдааны тов мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй гэж үзнэ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Ө.Ц нарын зүгээс шүүх хуралдааны ирцийн талаар тусгайлан санал гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар хариуцагч Б.Б-ийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгч С ББСБ ХК нь хариуцагч Ө.Ц, Б.Б нарт холбогдуулан, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг, нотариатын зардал нийт 4,828,875 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ө.Ц нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,500,000 төгрөг төлсөн ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
3.1. Хариуцагч Ө.Ц, Б.Б нар нь 2023.02.03-ны өдөр ЗГ/******** тоот зээлийн гэрээ байгуулан 30 сарын хугацаатай 3,5% хүүтэй 8,800,000 төгрөгийн зээл авсан. Зээлийн барьцаанд 2014 онд үйлдвэрлэгдсэн 2021.07.02-ны өдөр Монгол улсад орж ирсэн 1C4NJCFA8ED806396 арлын дугаартай, ****УВС улсын дугаартай хар өнгийн Јееp Compass-MKК маркийн автомашин барьцаалсан. 2024.10.01-ны өдрөөс хойш зээл төлөлтөө бүрэн хийгээгүй тул зээлийн гэрээний үүрэг биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг ********, ******** дугаарын утсаар холбогдож болон цахим хаягаар мэдэгдсэн боловч үүргээ үл биелүүлж байгууллагад хохирол учруулсан. Иймд Ө.Ц, Б.Б нартай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр нь 2024 оны 12 дугаар сарын 02-ний өдрийн байдлаар үндсэн зээл 4,294,553.93 /дөрвөн сая хоёр зуун ерэн дөрвөн мянга таван зуун тавин гурван төгрөг ерэн гурван мөнгө төгрөг, хүүгийн төлбөр 523,821.07 /таван зуун хорин гурван мянга найман зуун хорин нэгэн төгрөг долоон мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 10,500 /арван мянга таван зуун/ төгрөг, нийт 4,828,875 /дөрвөн сая найман зуун хорин найман мянга найман зуун далан таван/ төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилсэн ба 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 1,500,000 төгрөг төлсөн. Төлсөн үнийн дүнг хасаад үлдэх 3,328,875 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Хариуцагч Ө.Ц, Б.Б нар 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр С ББСБ ХК-тай ЗГ/******** дугаартай зээлийн гэрээ байгуулан, 8,800,000 төгрөгийг, сарын 3,5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээллэхээр харилцан тохиролцож, гэрээг бичгээр байгуулжээ.
4.2. Нэхэмжлэгч С ББСБ ХК нь хариуцагч нартай байгуулсан ЗГ/******** дугаартай зээлийн гэрээний дагуу 8,800,000 төгрөгийг хариуцагч Ө.Ц-ийн Хаан банкны харилцах дансанд 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан 1502100377 дугаартай зээлийн дансны хуулгаар нотлогдож байна.
4.3. Хариуцагч нар нь ЗГ/******** дугаартай зээлийн гэрээний нэгдүгээр хавсралтаар батлагдсан Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу тохиролцсон хугацаанд үндсэн зээл болон зээлийн хүүг төлөх үүрэг хүлээсэн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь ******** дугаартай зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна.
5. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтын хүрээнд зохигчдын хооронд байгуулагдсан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ хүчин төгөлдөр байх бөгөөд хариуцагч нар нь ЗГ/******** дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.
Иймд нэхэмжлэгч С ББСБ ХК нь ЗГ/******** дугаартай зээлийн гэрээний дагуу хариуцагч нараас гэрээнээс татгалзах хүртэл хугацааны үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй ба хариуцагч Ө.Ц, Б.Б нар нь үндсэн зээлийн үлдэгдэл 3,328,875 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.
6. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,212 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Ц, Б.Б нараас 92,212 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С ББСБ ХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ө.Ц, Б.Б нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 3,328,875 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С ББСБ ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,212 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Ц, Б.Б нараас 92,212 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С ББСБ ХК-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР