Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 155/ШШ2016/00703

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Арбулаг суманд 1964 онд төрсөн, 52 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ..... дугаар багийн ......дугаар гудамжны ...... тоотод оршин суух, .................... дугаар регистртэй, Д овогт Ц-ийн О

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 201оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 155/2016/00507/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, хүсэлт гаргагч Ц.О  нар оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.О  шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн гуанзанд 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйлчлэгчээр ажилд орж, 1986 оныг дуустал ажилласан. Дараа нь Арбулаг сумын 8 жилийн дунд сургуульд 1987 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал жижүүр, үйлчлэгчээр ажиллаж байсан. Би 4 хүүхэд төрүүлж өсгөсөн учир өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл ажиллаж байсан үеийн тушаал баримтыг аймгийн Архиваас шүүлгэхэд гарч ирээгүй, мөн надад байсан бичиг баримтыг хүүхдүүд маань шатаачихсан байсан. Миний ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлс олгож байсан баримтад хойд эцэг Б-р  овоглож, нэрийг маань Ою гээд буруу биччихсэн байна. Аав Б , мал малладаг, ээж маань сургуульд ажилладаг байсан бөгөөд надад Ою нэртэй ах, эгч, дүү байхгүй.

Иймд Ц.О  миний Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн гуанзанд 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үйлчлэгчээр, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 8 жилийн дунд сургуульд 1987 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жижүүр, үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Ц.О  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Ц.О ийн төрсөн эх Д.Ц  нь Ё.Б той гэр бүл байсан, Ц.О ийг 1982 оноос 1990 оны хооронд ажиллаж байх хугацаанд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлээс цалин хөлс олгохдоо Б.О , Ою гэсэн нэрээр бүртгэж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын тамгын газрын 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Тус сумын 5 дугаар багийн иргэн Ё.Б , Д.Ц  нар 1968 оны 5 дугаар сарын 08-нд гэр бүл болж, 1970 оны 5 дугаар сарын 21-нд гэрлэлтээ батлуулсан нь сумын иргэний бүртгэлийн 1970 оны гэрлэлтийн бүртгэлийн 19-д байгаа тул лавлагаа гаргаж, үндсэн материалыг хавсаргав гэх бичилттэй 3/86 тоот тодорхойлолт, 19. Овог нэр: Эр: Ё Б , төрсөн он, нас 1932/38, 2 дэх гэр бүл, 2 хүүхэдтэй, гэр бүл болсон он, сар, өдөр: 1968/5/8, бүртгэсэн он сар өдөр 1970/5/21. Эм: Д  Ц , төрсөн он, нас 1942/28, 1 дэх гэр бүл гэх бичилттэй гэр бүл болсон байдлыг бүртгэсэн бүртгэлийн хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн нөхрийн: эцэг /эх/-ийн нэр Ё, нэр Б , эхнэрийн: эцэг /эх/-ийн нэр Д , нэр Ц  нарын 1968/05/08-нд гэр бүл болсныг Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 19-рт 1968/05/21 өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэл байгаа гэх бичилттэй 115/001165 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Иргэн Ц  овогтой О  /..................../ регистрийн дугаарт бүртгэлтэй бөгөөд Б  овогтой О  /..................../ гэх нэрээр давхарсан бүртгэл манай мэдээллийн санд байхгүй байна гэх бичилттэй 1/719 дугаартай тодорхойлолт, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн регистрийн дугаар ....................: эхийн нэр Д гийн Ц ын гэр бүлд 1964/11/16-нд төрөхөд төрүүлсэн Ц ын О ийг 1964/12/14-нд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 74-т бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа гэх бичилттэй 115/001114 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, гэрч Ж.Ч-ын ...Ц  гэдэг ээж нь байгаа юм. Аавыг нь Б  гэдэг. Хойд эцэгтэй. Хүмүүс ааваар нь ч, ээжээр нь ч холиод хэлж дууддаг. О  гэхийг Ою гээд биччихэж л дээ. Түүнээс Ою гэх нэртэй хүн тухайн үед байхгүй... гэх мэдүүлэг, гэрч Н.Т-ийн ...ээж Ц оор овоглодог юм. Ээж нь Б  гэх хүнтэй сүүлд гэр бүл болж байсан. Ою гэх нэртэй хүн тэдний гэр дотор байхгүй. Ою, Д , Чу гэсэн дүүтэй. О  нь айлын хамгийн том охин нь юм... Яг О  нэртэй хүн байгаагүй... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Ц.О ийн 1982 оноос 1990 оныг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин, хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбаруудХөвсгөл аймгийн Арбулаг сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1987 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Ажилчинд амралт олгох тухай 73 дугаартай тушаал, 1990 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Ажилд түр томилох тухай 09 дугаартай тушаалуудын хуулбарыг нотлох баримтад үнэлсэн болно.

Хүсэлт гаргагч Ц.О  Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн гуанзанд 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үйлчлэгч, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 8 жилийн дунд сургуульд 1987 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жижүүр, үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Ц.О ийн 1982 оны 8 дугаар сараас 1990 оны 9 дүгээр сарыг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1987 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1. Сургуулийн ажилчин Б.О  нь 1987 оны ээлжийн амралтаа эдлээгүй тул 1987 оны 10 сарын 16-наас 11-р сарын 4 хүртэл 15 хоногийн амралт олгоё... гэх бичилттэй Ажилчинд амралт олгох тухай 73 дугаартай тушаалын хуулбар, 1990 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ...Нэг: Гал тогооны туслах ажилчин Ц.А-ыг 1990 оны 1 сарын 22-ны өдрөөс 2 сарын 05-ныг хүртэл тогоочоор, Б  овогтой О ийг 1990 оны 2 сарын 1-нээс 8-ныг дуустал цэвэрлэгчээр тус тус ажиллуулсугай. Хоёр. Ц.А-, Б.О  нарыг ажилд шилжсэн өдрөөс нь эхлэн төсөвт цалингаар цалинжуулахыг аж ахуйн эрхлэгч Б.Б, ня-бо Н.Д  нарт зөвшөөрсүгэй гэх бичилттэй Ажилд түр томилох тухай 09 дугаартай тушаалын хуулбар, гэрч Ж.Ч-ын ...Ц.О  нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн нийтийн гуанзанд 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарыг дуустал угаагч, үйчлэгчээр ажиллаж байсан. 1987 оноос сумын сургууль руу шилжин ажилласан. Сургуульд ямар ажил хийж байсан талаар сайн мэдэхгүй байна. Анх намайг нэгдлийн нийтийн гуанзанд ажиллаж байхад л орж ирж ажиллаж байсан юм... надтай хамт ажиллаж байх хугацаандаа тасралтгүй ажиллаж байсан... Би Мандал нэгдлийн гуанзанд 1980 оноос 1991 он хүртэл хугацаанд туслах тогооч, кассаар ажиллаж байсан. Ц.О тэй 1982 оноос 1986 оны хооронд хамт ажиллаж байсан. О  нь их хөдөлгөөнтэй, ажилсаг л охин байсан... гэх мэдүүлэг, гэрч Н.Т-ийн ...Ц.О  нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 8 жилийн сургуульд 1987 оны 01 сараас 1990 он хүртэлх хугацаанд байрын жижүүр, гал тогоонд үйлчлэгч, цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан. Намайг сургуульд ажиллаж байхад Мандал нэгдлийн гуанзаас шилжин ирж байсан юм... 1987 оноос өмнө хугацаанд ажиллаж байсан талаар сайн мэдэхгүй юм... Ц.О  нь тасралтгүй ажиллаж байсан... Би Арбулаг сумын 8 жилийн сургуульд 1985 оноос 1990 оны 9 сар хүртэл жижүүрээр ажиллаж байгаад жирэмсний амралтаа аваад гарч байсан юм. Ц.О тэй хамт ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Иймд Ц.О ийн Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн гуанзанд 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үйлчлэгч, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 8 жилийн дунд сургуульд 1987 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жижүүр, үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д овогт Ц-ийн О  Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн гуанзанд 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үйлчлэгч, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 8 жилийн дунд сургуульд 1987 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жижүүр, үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА