Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 155/ШШ2016/00704

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн суманд 1961 онд төрсөн, 55 настай, эрэгтэй, , ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн ..... сумын ….. дугаар багийн Т  оршин суух, Б овогт /.................../-ын хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ., хүсэлт гаргагч . нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч . шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 1978 8 1979 онд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын ХАА-н ТМС-ийн трактор, комбайны ангид элсэн орж 1980 оны 7 сард төгсөж ирээд Тариалан САА-н Эг-Үүр 6 дугаар бригадад тракторч, комбайнчаар ажиллаж байгаад 1981 оны 6 дугаар сард цэрэгт яваад цэргээс 1984 оны 6 дугаар сард халагдаж ирээд 1984-1986 он хүртэл Эрдэнэт хотын уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт белазын жолоочоор ажиллаж байгаад Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд байрлах Цагаанчулуутын уурхайд шилжиж ирсэн юм. Одоо би хүнд нөхцлөөр тэтгэвэрт орох гэтэл ажиллаж байсан жилээ сэргээн тогтоолгох шаардлагатай болсон тул шүүхэд хандсан юм.

Иймд намайг Хөвсгөл аймгийн Тариалан САА-н Эг-Үүрийн 6 дугаар бригадад 1980 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүртэл тракторч, комбайнчнаар, Эрдэнэт хотын Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 9 дүгээр сарын 21-ны өдөр хүртэл үйлдвэрт белазын жолоочоор, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Цагаанчулуутын уурхайд 1986 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хүнд механизмын жолооч, дохиочиноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Хүсэлт гаргагч Б.М  нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Тариалан САА-н Эг-Үүрийн 6 дугаар бригадад 1980 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүртэл тракторч, комбайнчнаар, Эрдэнэт хотын Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 9 дүгээр сарын 21-ны өдөр хүртэл белазын жолоочоор, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Цагаанчулуутын уурхайд 1986 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хүнд механизмын жолооч, дохиочиноор ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Тариалан сангийн аж ахуйн даргын 1980 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 79 дугаартай ....46. Б. М  Шаамар 6-р бригад.... гэх ажилд томилох тухай тушаалын хуулбар,

БНМАУ Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Зураглалын экспедицийн 9 дүгээр ангийн даргын 1986 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 02 дугаартай ....6. Балжирын М .... гэх ажилчид шилжүүлэх тухай тушаалын хуулбар,

Хүсэлт гаргагчид 1979 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сургуулийн комбинатаас нээж олгосон Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар дахь бичилт,

Гэрч С.П-гийн 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: ....Б.М  нь миний мэдэхээр Тариалангийн сангийн аж ахуйд ажиллаж байгаад 1986 оны намраас Алаг-Эрдэнэ сумын Цагаанчулуутын уул уурхайн ашиглалтын анги гэж байхад тэнд жолооманаач, дохиочин зэрэг ажилуудыг 1993 оны намар хүртэл хийж байсан юм.... гэх мэдүүлэг, 1987 оны Баярын бичиг, мэргэжлийн үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 1986 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нээсэн 599126 дугаартай Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчаас гаргаж ирүүлсэн Дурсамж, 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 455 дугаартай шүүхийн шийдвэрийг шүүх үнэлгээгүй болно. Учир нь: Дурсамж нь хэрэгт нотлогооны ач холбогдолгүй ба эрх зүйн үйл явдал болсноос хойшхи баримт, шүүхийн шийдвэр нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

Хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог болно.

Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт /.................../-ыг Хөвсгөл аймгийн Тариалан САА-н Эг-Үүрийн 6 дугаар бригадад 1980 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүртэл тракторч, комбайнчнаар, Эрдэнэт хотын Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 9 дүгээр сарын 21-ны өдөр хүртэл белазын жолоочоор, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Цагаанчулуутын уурхайд 1986 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хүнд механизмын жолооч, дохиочиноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хүсэлт гаргагч Б.М ын улсын тэмдэгтийн хураамжинд төлөх 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. 119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг 뿿 давж заалдах журмаар  д шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ