| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00514/И |
| Дугаар | 155/ШШ2016/00705 |
| Огноо | 2016-06-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 155/ШШ2016/00705
| 2016 оны 06 сарын 23 өдөр | Дугаар 155/ШШ2016/00705 | Хөвсгөл аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат би Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хөвсгөл аймгийн Хөвсгөл центр ХХК-д холбогдох
Нийгмийн даатгалын актын төлбөрт нийт 1.800.540 /нэг сая найман зуун мянга таван зуун дөчин/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийгмийн даатгалын ерөнхий газрын №0000098 дугаарын томилолтоор улсын ахлах байцаагч Н.Б , Д.Э , Х.Х нар тус хэлтэст 2015 оны 6 дугаар сарын 03-наас 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 12 хоног Нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгах ажилд дэмжлэг үзүүлэх зорилгор ажиллахдаа хэд хэдэн компанийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн үндэслэл шалгасан ба үүнд Хөвсгөл центр ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-нээс 2014 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацааны баримтанд 2015 оны 6 дугаар сарын 10-наас 11-ний өдөр хяналт шалгалт хийсэн.
Хяналтаар тус компани нь Нийгмийн даатгалын тухай хууийн 17 дугаар зүйлийн 17.1 ...ажил олгогч... 17.1.1 хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж тогтоосон хугацаанд төлөх 32 дугаар зүйлийн 32.1.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цалин хөлс, мөн хуулийн 55, 56, 57, 59, 64, 66, 69 дүгээр зүйлд заасан олговор-ноос нийгмийн даатгалын шимтгэл ногдуулна гэсэн заалтыг тус тус зөрчиж 2013, 2014 онд 8 хүнд олгосон 5.716.000 төгрөгийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй зөрчил илэрч нөхөн төлүүлэхээр 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр тогтоосон 98 дугаартай актыг захирал П.Отгон-Очир, нягтлан бодогч Ц.Далайжаргал нар хүлээн зөвшөөрч баталгаажуулж, Хөвсгөл аймгийн нийгмийн даатгалын хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийн НД№8 /даатгуулагчийн нэрийн/ тайлан нөхөн гаргаж нийгмийн даатгалын санд өр үүсгэсэн боловч актанд дурьдсан 2015 оны 6 дугаар сарын 25-ны дотор актаар тогтоогдсон 1.800.540 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй нийгмийн даатгалын санг хохироосоор байна.
Иймд Хөвсгөл центр ХХК-ийн дутуу тайлагнасан /хугацаандаа тайлагнаагүй/ 5.716.000 төгрөгийн хөдөлиөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос 1.200.360 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл, түүнд ногдуулсан 600.180 төгрөгийн алданги, нийт 1.800.540 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл, алдангийн тайлаг 2015 оны 6 дугаар сард нөхөн гаргаж, нийгмийн даатгалын санд өр үүсгэсэн боловч нийгмийн даатгалын сангийн өрийг 9 сар барагдуулахгүй байгаа тул 1.800.540 төгрөгийг Хөвсгөл центр ХХК-аар төлүүлж Нийгмийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус хэлтэс нь Хөвсгөл центр ХХК-тай холбоотой 1.800.540 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл, алдангийн төлбөрийг гаргуулахаар иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.
Гэтэл Хөвсгөл центр ХХК нь 2015 оны 6 дугаар сарын 11-ний 98 актаар тогтоогдсон 1.800.540 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Голомт банкны Хөвсгөл салбар дахь Нийгмийн даатгалын сангийн 4901000803 дансанд нөхөн төлсөн байгаа тул тухайн ХХК-тай холбогдсон 1.800.540 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл, алдангийн нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч Хөвсгөл центр ХХК-д холбогдох актын төлбөр 1.800.540 /нэг сая найман зуун мянга таван зуун дөчин/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь ....1.800.540 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл, алдангийн нэхэмжлэлээс татгалзаж байна.... гэх тайлбараа шүүхэд ирүүлсэн ба энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь
1. Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй Хөвсгөл центр ХХК-д холбогдох акты төлбөр 1.800.540 /нэг сая найман зуун мянга таван зуун дөчин/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ