| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 128/2019/0760/З |
| Дугаар | 128/ШШ2024/0715 |
| Огноо | 2024-09-18 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2024/0715
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: У К ХХК /РД:/
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулж гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дугаар Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай тушаалын холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тушаалын Ү Ух ХХК, Ж Я******* ХХК, Ю ХХК-иудад холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох үндсэн нэхэмжлэлтэй,
Гуравдагч этгээд: Ү Ух ХХК /РД:/,
Ж Я******* ХХК /РД:/,
Ю ХХК /РД: /
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулж гаргасан Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 4 сарын 14-ны дугаар Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай тушаалыг хүчингүй болгуулах бие даасан шаардлагатай хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч У К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, гуравдагч этгээд Ү Ух ХХК-ийн өмгөөлөгч Ө.Э, Ж Я******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц, Ю ХХК-ийн өмгөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч У к ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулж, ...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дугаар Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай тушаалын холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тушаалын Ү Ух ХХК, Ж Я******* ХХК, Ю ХХК-иудад холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага, Гуравдагч этгээд: Ү Ух ХХК, Ж Я******* ХХК, Ю ХХК-иуд нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулж Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 4 сарын 14-ны дугаар Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай тушаалыг хүчингүй болгуулах бие даасан шаардлага тус тус гаргасан.
2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл У к ББСБ ХХК-аас 2015 оны 05 сарын 28-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад ...аялал жуулчлалын төв байгуулах төсөл хэрэгжүүлэх зорилготой байгаа тул Б уул дахь А ам-нд байрлах 28.6 га талбай бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар эзэмших зөвшөөрөл олгоно уу гэх дугаар хүсэлт гаргаснаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн дугаар тушаалаар Х дүүрэг, Б уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн А ам нэртэй газар 28.3 га хэмжээтэй газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрх олгосныг үндэслэн газар ашиглах эрхийн дугаар гэрчилгээг У К ББСБ ХХК-д 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр олгожээ.
3. 2016 оны 07 дугаар сарын 06-ний өдрийн дугаар Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гурвалсан гэрээг Х дүүргийн Засаг дарга, Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга, У к ББСБ ХХК нар нь мөн өдрөөс эхлэн 2020 оны 6 дугаар сарын 16-ний өдрийг хүртэл хугацаагаар байгуулсан байна.
4. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дугаар Тушаал хүчингүй болгох тухай тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д заасныг баримтлан Б уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн дугаар тушаалын У к ББСБ ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.
5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 24-ны өдрийн дугаар шийдвэрээр У к ХХК-ийн гаргасан ... дугаар тушаалын У к ХХК-д холбогдох хэсэг болон иргэн О.Нд 3094м.кв газарт ашиглах эрх олгосон А/215 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг ...маргаан бүхий тушаалын нэхэмжлэгч компанид холбогдох хэсэг нь эрх зүйн зөрчилтэй, уг зөрчлийг шүүхээс арилгах боломжгүй, энэ нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.
6. Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн дарга Х.Бн гарын үсэг бүхий, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 0 дугаар албан бичгээр У к ХХК нь 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс Син улсад бүртгэлтэй P******* Itd гэх нэртэй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжээр бүртгэгдсэн болохыг тодорхойлжээ.
7. Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 5-р сарын 29-ны өдрийн дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 36 дугаар зүйлийн 36.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.11 дэх хэсгүүдийг тус тус үндэслэн Ж Я******* ХХК, Ю ХХК, Ү ух ХХК-иудад Б Уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, А аманд 13577 м.кв, 40000 м.кв, 48000 м.кв газруудыг Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 905, 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 982, 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 406 дугаар санал, Ерөнхий шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн , 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн , 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн дугаар дүгнэлтүүдийг тус тус үндэслэж газар ашиглах эрх олгосон байна.
8. Дээрхи шийдвэрийг үндэслэн, 2020 оны 06 дугаар сарын 03-ний өдрийн 2020/242 дугаар Б уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гурвалсан гэрээг Х дүүргийн Засаг дарга, Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга, Ж Я******* ХХК нар нь 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаагаар, 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 2020/341 дугаар Б уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гурвалсан гэрээг Х дүүргийн Засаг дарга, Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга, Ю ХХК нар нь 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаагаар, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн дугаар Б уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гурвалсан гэрээг Х дүүргийн Засаг дарга, Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга, Ү ух ХХК нар нь 2025 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаагаар тус тус байгуулсан,
9. 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 0201567 дугаар гэрчилгээг Ж я******* ХХК-нд, 2020 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн 020******* дугаар гэрчилгээг Ю ******* ХХК-нд, 2020 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн 020******* дугаар гэрчилгээг Ү ух ХХК-д 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийн гэрчилгээ олгосон байна.
10. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 07 сарын 06-ны өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай дугаар А/169 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дүгээр зүйлийн 2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2020/ дугаар шийдвэр, Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 131 дүгээр саналыг тус тус үндэслэн гуравдагч этгээд Ж Я******* ХХК, Ю ХХК, Ү Ух ХХК-иудад газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дүгээр тушаалын гуравдагч этгээдүүдэд холбогдох хэсгийг хүчингүй болгож, У К ХХК-ийн газар ашиглах эрхийг сэргээсэн байна.
11. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 04 сарын 14-ний өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар захирамжуудыг тус тус үндэслэн ...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тушаалаар Ж Я******* ХХК, Ю ХХК, Ү Ух ХХК-иудад холбогдох хэсгийг шүүхийн шийдвэрийн дагуу хүчингүй болгож, У К ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл тухайн аж ахуйн нэгжид ашиглуулахаар олгосон газрын байршилд бусад иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглуулахыг хориглож шийдвэрлэсэн нь тус тус тогтоогдов.
12. Нэхэмжлэгч У к ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ...Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайдын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн дугаар тушаалаар 28,3 га газар буюу маргаан бүхий газрыг ашиглах эрхтэй болсон. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайдаас хүчингүй болгох тушаалыг Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дох хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17 дугаар зүйлийн 3 дахь заалтуудыг үндэслэж гаргасан байдаг. Тухайн тушаал газар ашиглах эрх хүчингүй болгох бодит нөхцөл байдал үүсээгүй байхад хүчингүй болгож байгааг үндэслэлгүй гэж харж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн 39,40 дүгээр зүйлд тус тус зааснаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл байхгүй. У К ХХК-ийн газарт байгаль орчны ерөнхий үнэлгээ хийгдсэн. Уг үнэлгээгээр Байгаль орчны холбогдох хуулийн нийцэл, Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Байгаль орчныг хамгаалах болон байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль тогтоомжийн холбогдох заалтад одоо нийцсэн эсэх гэсэн хүснэгтээр нийцсэн гэсэн дүгнэлт гарсан. Байгаль орчны яам хууль бусаар газар эзэмшсэн гээд газар эзэмших эрхийг хүчингүй болгосны дараа Н болон гуравдагч этгээдүүдэд газар олгосон. Мөн захирамжид Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3 дахь заалтыг зөрчсөн гэсэн. Үүнд юу гэж заасан бэ гэхээр аялах, зөвшөөрөл бүхий бусад хүн ашиглах, барилга байгууламжийг батлагдсан зураг төсөл, зөвшөөрлийн дагуу барих гээд зөвшөөрөл олгосон зохицуулалтыг үндэслэж, нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн хувьд Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан газар ашиглагчийн эрх, үүргийн хүрээнд газрыг ашиглаж байсан.
Газрыг хашаалахдаа Б уулын дархан цаазат газрын захиргаанаас зөвшөөрөл авч, хашаа барьсан. Захирамжид Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дох хэсэг, Тусгай хамгаалалттай газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэсэн. Энэ заалтууд нь Засгийн газрын гишүүний бүрэн эрх олгосон зохицуулалт байсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд эрх олгох зохицуулалтыг тусгаж өгсөн. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсгүүдэд ашиглах эрхийг зааж өгсөн гэж үзэж байна.
1 дүгээр хавтаст хэргийн 141-169 дүгээр талд Богд хан уулын дархан цаазат газрын менежментийн төлөвлөгөө авагдсан. Тухайн төлөвлөгөөнүүдэд хавтаст хэргийн 151,152 дох хуудсанд газрыг яаж ашигласныг харж болохоор байна. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журмаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг олгосон гэж үзэж байна. Маргаан бүхий газар нь Бага н ам, Зай ам, А ам, Х ам гэх газруудтай адилхан аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгогдож, хуулийн этгээдүүд барилга барьж, үйл ажиллагаа явуулж, инженерийн шугамд холбогдоод суурьшлын бүс болсон. Нэхэмжлэгчийн зүгээс энэ маргаанд хууль ёсны итгэл хамгаалах зарчим үйлчилнэ гэсэн байр суурьтай байгаа.
Манайх Газрын тухай хуульд заасан газрын төлбөрт 1 тэрбум 279 сая 443 мянган төгрөг төлсөн. Газарт хашаа барихад 22 сая 976 мянган төгрөгийн зардал орсон. Захиргааны байгууллагын үйл ажиллагааг хууль ёсны гэх итгэл үнэмшлээр хандан тодорхой хэмжээний зардлыг гаргасан. Захиргааны ерөнхий хуульд зааснаар хууль ёсны итгэл хамгаалах зарчмаар бидний эрхийг сэргээж өгнө гэж найдаж байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Захиргааны байгууллагын зүгээс газар олгосон шийдвэрийг хууль бус байсан гэсэн үндэслэлээр өөрийн санаачилгаар тухайн шийдвэрийг хүчингүй болгосон гэх агуулгатай харагдаж байна. Газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэрээс үзэхэд өмнөх хууль бус шийдвэрээс үүдэж хүчингүй болгосон гэх үндэслэл байхгүй байна. Газар эзэмших эрхийг дуусгавар болгож байгаа тохиолдолд холбогдох хууль тогтоомжийг баримталж шийдвэрлэнэ. Маргаан бүхий актын үндэслэл болох Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйл, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн тус тус үндэслэл нь маргаанд хамааралгүй гэж бодож байна. Үүнээс захиргааны байгууллага нь хууль зүйн үндэслэлгүй байгаа баталгаа болно гэж харж байна. Газар ашиглах эрх хүчингүй болгох зохицуулалт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд 2023 онд нэмэлтээр орж ирсэн байдаг. 2019 онд маргаан бүхий газрыг хүчингүй болгох шийдвэр гарах үед Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд газрын эрх дуусгавар болгох хуулийн заалт байгаагүй гэж харж байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуульд заасан 40 дүгээр зүйлийн 40.3, 40.4 дах хэсэгт заасан тус тус шаардлагад нийцэхгүй гэж үзэж байна.
Маргаан бүхий актад Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасны дагуу гэж заасан байсан. Уг хуулийн 17 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасны дагуу шийдвэр гаргаж байна уу, эсхүл тухайн зүйл заалтад үндэслэж гэрчилгээ олгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна уу гэдэг нь тодорхойгүй. Хэрвээ энэ зохицуулалтаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэвэл энэ зохицуулалт нь газар эзэмших эрх олгосон зохицуулалт байгаа. Нөгөө талаар Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасны дагуу гэрчилгээ олгосон нь үндэслэлгүй гэж үзвэл газар эзэмших эрх олгосон 237 дугаар тушаалд энэ үндэслэл байхгүй. Тиймээс маргаан бүхий актын агуулгын хувьд зөрчилтэй байна.
Хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчиж газар эзэмших эрх олгосон гэж хариу тайлбартаа ирүүлсэн байна. Газар ашиглах эрх олгосон хуулийн зохицуулалтууд болох Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлал явуулах журам, Тусгай хамгаалалттай газар нутгийг ашиглах түр журам, Дархан цаазат газрын хамгаалалтын нийтлэг горим, Аялал жуулчлалын тухай хуулиуд нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжууд дээр хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах талаарх энэ зохицуулалтууд одоог хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Гэтэл дүгнэлт хийлгүй зөвхөн нэг хуулийн нэг заалтаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож байгаа нь холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй байна гэж үзэж байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дархан цаазат газар гээд хязгаарлалтын бүсэд оруулсан байгаа. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам нь энэ маргаанд шууд ач холбогдолтой. Энэ журмаар дархан цаазат болон байгалийн цогцолбор газарт газрын зөвшөөрөгдсөн бүсэд болон байгалийн нөөц газар, дурсгалт газарт тодорхой зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл олгох харилцааг зохицуулж байна. Энэ журмын зохицуулалтын хүрээнд дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар эзэмших эрхийг олгодог байсан. Тухайн журмын 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах талаарх зохицуулалт болж байгаа.
Байгаль орчны сайдын 2002 оны 117 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлал явуулах журмын 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тусгай хамгаалалттай газар нутагт байнга байрлаж аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд Байгаль орчны сайдын 218 дугаар тушаалаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох журамд заасан энэ нөхцөл болзлын дагуу ашиглах эрхийн гэрчилгээ олгоно мөн уг журмын 2 дугаар хэсгийн 3 дах хэсэгт Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, монгол улсын хууль тогтоомжид нийцүүлэн зохицуулж, нэгдсэн удирдлагаар хангах 2 дахь заалтад Дархан цаазат, байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүс, замыг дээрх газруудын хамгаалалтын захиргаатай, Байгалийн нөөц, дурсгалт цаашид гэх газруудын аялал жуулчлалын замыг тухайн орон нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллагатай хамтран тэдний санал, дүгнэлтийг үндэслэн тогтоолгох гэсэн хэм хэмжээнүүд дархан цаазат газрын хязгаарлалтын бүс гэж зохицуулсан байна.
Засгийн газрын 1995 оны 169 дүгээр тогтоолоор батлагдсан Дархан цаазат газрын хамгаалалтын нийтлэг горимын 17 дугаар зүйлийн а/ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай Монгол Улсын хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу шинжилгээ судалгаа, тооллого явуулах, дээж сорьц авах, хэмжилт хийх, ой арчлах, хөрс, ургамлыг нөхөн сэргээх, хортон шавж, мэрэгчид, түймрээс сэргийлэх, тэдгээртэй тэмцэх, рашаан, эмчилгээ сувилгааны зориулалттай бусад эрдэс, байгалийн баялгийг ашиглах, аялал, жуулчлалыг зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа эрхлэхээр байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авсан, эсвэл уг үйл ажиллагааг эрхлэх үүрэг бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй үйл ажиллагааных нь хүрээ, хамрах нутаг дэвсгэр, ашиглах технологи, арга хэлбэр, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг тохиролцож гэрээ байгуулах.гэрээний хэрэгжилтийн явцад хяналт тавьж биелэлтийг нь тогтоосон хугацаанд дүгнэж байх гэж заасан. Мөн 17 дугаар зүйлийн л/ аялал, жуулчлал эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын хүчийг аялагч. Амрагчдад зориулсан байр бий болгох, тохижуулахад татан оролцуулах гэж заасан. Дархан цаазат газрын хамгаалалтын нийтлэг горимд заасан үйл ажиллагааг явуулахад аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах буюу амрагчдад зориулсан байр тохижуулалт бий болгох гэдгийг Дархан цаазат газрын хамгаалалтын нийтлэг горимд заасан мөртлөө энэ үйл ажиллагааг явуулахад тухайн горимыг зөрчиж байна гэж акт гаргаж байгаа нь энэ горимын зохицуулалт, агуулгатай шууд илтэд зөрчилдөж байна.
Зөвшөөрөгдсөн бүсийг Б уулын дархан цаазат газрын менежментийн төлөвлөгөөнд аялал жуулчлал явуулах бүс, орчны бүсийн эзэмшил, ашиглалтын байдал, аялал жуулчлалын менежмент, тусгай хамгаалалттай газар нутгийн ашиглалтын байдал, тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах аялал жуулчлалын баазын стандарт боловсруулах гэх мэтчилэн тодорхойлсон байгаа.
Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлал явуулах түр журмын 3 дугаар зүйлийн 3.2, 3.3, 3.4 дөх заалтуудад тусгай хамгаалалттай газар ашиглуулах тухай сайдын шийдвэрийг байгаль орчны үнэлгээнд тулгуурлан шийдвэр гаргахаар заасан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тавьсан шаардлага буюу байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр гэдэг нөхцөл, шалгуурыг Байгаль орчны үнэлгээний тухай хуульд заасан үнэлгээгээр дамжуулж хангасан. Ерөнхий үнэлгээгээр нарийвчилсан үнэлгээ хийлгэх дүгнэлт гарч, нарийвчилсан үнэлгээ үнэлгээ нь Байгаль орчны сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцэж батлагдсан. Тухайн үнэлгээгээр байгаль орчинд сөрөг нөлөөгүй үйл ажиллагаа явуулсан гэдэг нотлогдож байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.11 дэх хэсэгт хууль тогтоомж болон хамгаалалтын горимоор хориглосон байгаль орчинд сөрөг нөлөөлөх бусад үйл ажиллагаа явуулах гэдэг нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх гэдэг үндсэн шалгуур тавьж байгаа юм.
Богд хан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд 1996 оноос хойш газар олгосон асуудал байгаа. Тусгай хамгаалалттай газар нутгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн аудитын тайланд 90 хувь нь зориулалтын бусаар, аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулж байгаа 33 аж ахуйн нэгж байна гэсэн дүгнэлт гарсан. Б уулын дархан цаазат газрын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг харахад маргаан бүхий газар бодит нөхцөлд суурьшлын бүс болсон байгаа. Байгаль орчныг хамгаалах, сөрөг нөлөөтэй үйл ажиллагааг таслан зогсоох зорилгын хүрээнд харахад маргаан бүхий газарт үйл ажиллагаа явагдаагүй, хашаа барьсан Дархан цаазат газрын хамгаалалтын нийтлэг горим зөрчсөн нотлох баримт хавтаст хэргийн хүрээнд байхгүй.
Аялал жуулчлалын үйл ажиллагаа нь Аялал жуулчлалын тухай хуулиар зохицуулагддаг. Уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1. дэх хэсэгт "аялал жуулчлал" гэж хүн өөрийн байнга оршин суудаг газар нутгаасаа өөр газарт 90 хоног хүртэлх хугацаагаар суралцах, ажил хөдөлмөр эрхлэхээс бусад зорилгоор аялан явахыг хэлнэ, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11 дэх хэсэгт "отоглох цэг" гэж аялал жуулчлалын эрэлт, байгаль орчны даацад нийцүүлэн хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэхэд зориулагдсан, өөрийн стандарт бүхий, жуулчинд зориулсан түр байрлах үйлчилгээний цогц орчныг хэлнэ гэж аялал жуулчлалаас дэлгэрэнгүй тайлбарласан. Аялал жуулчлалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7 дох хэсэгт Отоглох цэг нь байнгын, эсхүл түр байж болох бөгөөд стандартын шаардлага хангасан байна гэж заасан. Аялал жуулчлалын хуулийн нэр томьёоны тайлбараас харахад аялал жуулчлал гэдэг нэр томьёоноос отоглох гэдэг нэр томьёог илүү өргөн хүрээтэй болгож тайлбарласан. Аялал жуулчлалын үйл ажиллагаа гэж барилга байгууламж, өргөн цар хүрээнд ойлгож, отоглох цэг гэж сөрөг нөлөөгүй юм шиг тайлбарлах нь зохимжгүй гэж бодож байна.
Захиргааны байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчим ноцтой зөрчигдсөн байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсгийн хуульд үндэслэх зарчим маргаан бүхий захиргааны актад зөрчигдсөн. Маргаан бүхий актад ямар үндэслэлээр газар эзэмших эрх дуусгавар болсон нь тодорхойгүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь хэсгийн хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмын дагуу нэхэмжлэгч тал маргаан бүхий газарт 1 тэрбум гаруй хэмжээний мөнгөн дүнгээр зарлага гаргасан. Хууль бус байгаа бодит нөхцөл байдлыг тогтоосны дараа газар эзэмших эрх хүчингүй болгох шийдвэр гаргах байсан. Гэтэл бодит нөхцөл байдлыг тогтоохгүй шууд шийдвэр гаргаж байгаа нь хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг баримтлаагүй гэж үзэж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж заасанд байгалийг хамгаалахын тулд маргаан бүхий акт гарсан уу, өмчлөгчийг солихын тулд маргаан бүхий акт гарсан эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад байгалийг хамгаалах үйлдэл харагдаагүй. Маргаан бүхий акт бодит нөхцөл байдалд нийцээгүй.
Төрийн үйл ажиллагаанд оролцогчдын тэгш байдлыг хангах зарчим байдаг. Үүнд иргэн, хуулийн этгээд хуульд заасан шалгуур шаардлагыг адилхан хангаж байгаа тохиолдолд захиргааны байгууллагын зүгээс тэгш хандах зарчим байгаа. Адилхан төсөлтэй хуулийн этгээдүүдийн нэгийнх нь гэрчилгээг дуусгавар болгож, дараа нь яг адилхан хуулийн этгээдэд тухайн газрыг олгох нь тэгш хандах зарчим үйлчлэхгүй байна, үүнд шүүхээс дүгнэлт хийхдээ харгалзаж үзэх ёстой гэж бодож байна.
Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг товч тайлбарлая. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайдаас 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дүгээр тушаалын Ү ух ХХК, Ю ХХК, Ж я******* ХХК гуравдагч этгээдүүдэд холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгох гэсэн шаардлагатай. Үндсэн нэхэмжлэлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусахаас өмнө 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гуравдагч этгээдүүд газар олгосон нөхцөл байдалтай холбогдуулаад нэхэмжлэгчийн зүгээс нэмэгдүүлсэн шаардлагыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гаргасан юм. Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий газар ашиглах эрхийн талаар, гуравдагч этгээдийн хууль бус эзэмшлийн талаар, анх газар ашиглах эзэмшил нь хууль бус гэдгийг шүүхээр дүгнэгдэж, шүүхийн шийдвэрт тусгуулж байж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх, хамгаалагдах боломжтой.
Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагатай холбоотой 2 үндэслэл байна. Үүнд Газрын тухай хуулийг зөрчсөн. Тусгай хамгаалалттай газрын тухай тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. гэж хууль тогтоомжийн хэмжээ хязгаарыг заасан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй гэж заасныг зөрчсөн.
Мөн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр зөрчсөн. Зарим хариу тайлбартаа шүүхийн шийдвэр биш, актын биелэлтийг түдгэлзүүлсэн захирамж гэж тайлбарладаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт шүүхийн шийдвэрийн хэлбэртэй шүүгчийн захирамж орно гэж заасан байдаг. Тиймээс шүүхийн шийдвэр мөн гэж үзэхээр байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж нь тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хүчин төгөлдөр байна гэж зааснаар гуравдагч этгээдүүдэд газар олгосон актууд гарах үед захирамж хүчинтэй байсан. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасан зохицуулалтуудад захиргааны хэргийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, түүний эрх залгамжлагч биелүүлэх үүрэгтэй гэснээр Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайд хэргийн оролцогч, тухайн хэргийн талаар, актын биелэлтийг түдгэлзүүлсэн захирамжийн талаар мэдэж байсан учраас шүүхийн шийдвэрийг зөрчиж гаргасан хууль бус акт гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүхийн шийдвэрийг зөрчсөн үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хууль болон Монгол улсын Үндсэн хуульд заасан зарчмуудыг зөрчсөн гэж үзэх байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна гэв.
13. Хариуцагч Байгаль орчин, Уур амьсгалын өөрчлөлтийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дугаар Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан Улсын тусгай хамгаалалттай Дархан цаазат газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах гэж заасан зориулалтаар зөвхөн газар ашиглах эрх олгодог.
У к" ХХК Улсын тусгай хамгаалалттай дархан цаазат Б уулын А аманд аялал жуулчлалын зориулалтаар 28.3 га газар ашиглах хүсэлт гаргаж, барилга байшин барих зураг төслөө ирүүлснээр хүсэлтийн дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015.06.16-ны өдрийн ******* дугаар тушаалаар Б уулын дархан цаазат газрын А амны хязгаарлалтын бүсэд 28,3 га талбай бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгожээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ний өдрийн Тушаал хүчингүй болгох тухай дугаар тушаалын гол үндэслэл нь Сайдын эрх мэдэл болох Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа болох 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн тус тус удирдлага болгож Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт заасан Байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар олгож болох заалтыг Б уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд энэ хуулийн 11.7, 12 дугаар зүйлийг зөрчин аялал жуулчлалын зориулалтаар олгосон тул тушаалыг хүчингүй болгосон.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн заалтыг буруу хэрэглэн тушаал гаргаснаар дархан цаазат газар аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгох ёсгүй байтал Байгалийн цогцолборт газрын зориулалт болох аялал жуулчлалын зориулалтаар олгосноор Төрийн бодлого, хуулийг хэрэгжүүлэх боломжгүй болж, нийтийн эрх, ашиг зөрчигдөж, байгаль экологи болон дархан цаазат газрын унаган төрх, байгалийн төлөв байдал, дэглэмийг алдагдуулж барилга байшин барих төсөл, эскиз зураг гаргаж төрийн холбогдох байгууллагаар батлуулах нь тодорхой юм.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас захиргааны акт гарах болсонтой холбогдуулан урьдчилан мэдэгдэх мэдэгдлийг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дах хэсэгт заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны mne.mn cайтын мэдээ, мэдээллийн зарлал, тендерийн хэсэгт 2019.06.04-ний өдөр, цуцлах иргэн, аж ахуйн нэгжүүдэд сонсох ажиллагааны мэдэгдлийг байршуулсан болно. Мөн Захиргааны актыг гарсныг мэдэгдэж Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 43.5, 43.6-д зааснаар 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Өдрийн сонин-ны 16 дугаар нүүрт байршуулсан, баталгаат шуудангаар явуулсан, мөн гардуулсан болно. Иймд дээрх тушаал хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Байгаль, орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн тоот тушаал нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэн 9 иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож, зөвшөөрөгдсөн бүсэд 43 иргэн аж ахуйн нэгжид газар ашиглах эрх олгосон тушаал бөгөөд хууль зүйн үндэслэл бүхий тушаал болно.
Дээрх тушаал нь олон иргэн, аж ахуйн нэгжид холбогдуулан гаргасан тэдгээр иргэн, аж ахуйн нэгжийн өмнөөс У к ХХК нь нэхэмжлэл гаргах эрхгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дүгээр тушаалаар "Ж Я*******" ХХК, "Юни ХХК нарт Б уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх олгож, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн "Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай дугаар тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.
Тус тушаалын гол үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "...Тусгай хамгаалалтай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах бүрэн эрхтэй...", гэж заасныг удирдлага болгосон.
Мөн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дугаартай актын биелэлт түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийг үндэслэсэн. Учир нь "У к" ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй, актын биелэлтийг түдгэлзүүлсэн байх хугацаанд тус яамнаас маргаан бүхий газарт гуравдагч этгээд нарт газар ашиглах эрх олгож шийдвэрлэсэн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт Захиргааны хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг хэргийн оролцогч, түүний эрх залгамжлагч биелүүлэх үүрэгтэй" гэж тус тус заасан тул актын биелэлтийг түдгэлзүүлсэн гэдгийг мэдсэн даруйдаа дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор нэр бүхий хуулийн этгээд нарын газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэсэн байдаг. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал байх тул гуравдагч этгээд нарын бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
14. Гуравдагч этгээд Ү ух ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.П*******ын өмгөөлөгч Ө.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн тоот тушаалтай холбоотой тайлбар хэлье. Энэ тушаалын үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар хүчингүй болгоогүй, уг хуульд заасан зориулалтаар олгосон гэж тодотгосон.
2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн тоот тушаалаар Байгаль орчны аялал жуулчлалын сайд У К ХХК-д газар ашиглах эрх олгосон. Банк бус санхүүгийн байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт банк бус санхүүгийн байгууллагад хориглох үйл ажиллагаа гэж дурдсаны 12 дугаар зүйлийн 12.1.1 хэсэгт зөвшөөрөлд зааснаас өөр үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан. 2015 онд Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайд У К ХХК-д аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах газар ашиглах эрх олгосон нь хууль зөрчсөн үйлдэл юм.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дох хэсэгт .Тусгай хамгаалалттай газар нутагт гадаад улсын хуулийн этгээд олон улсын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно. гэсэн хязгаарласан зохицуулалттай байна. У к ХХК нь Син улсын 100 хувь хөрөнгө оруулалттай Хелперт П******* гээд компани хувьцааг нь эзэмшдэг байсан.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газрын тухай хуулиар газар ашиглах эрхийн гэрчилгээ хүчингүй болгох зохицуулалт байхгүй гэж дурдаж байна. Энэ нь газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон үйл ажиллагаа биш, газар эзэмших эрх олгосон өмнөх шийдвэр нь хууль бус байсан учраас Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дах хэсэгт зааснаар захиргааны байгууллагад түүнийг хүчингүй болгох эрх хэмжээ байгаа. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дах хэсэгт заасан хүчингүй болгож шийдвэр нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үйл ажиллагаа биш. Эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлүүд нь газар эзэмшигчийн нь өөрийнх нь буруутай үйл ажиллагаанаас эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгодог. Газар эзэмших эрх олгосон шийдвэр хүчингүй болгох нь захиргааны байгууллага өөрийн алдааг засаж байгаа процесс юм.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2 дахь хэсэг өөрчлөгдсөн гэдгийг Авлигатай тэмцэх газрын 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн тоот Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн даргаас ирсэн Байгаль орчны аялал жуулчлалын сайдын ирүүлсэн бичигт тодорхой заасан байдаг.
Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дах хэсэгт заасан үндэслэл нь эерэг нөлөөлөл бүхий захиргааны актын хувьд 5 жил өнгөрснөөс хойш хүчингүй болгож болохгүй. 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн захирамжийг 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүчингүй болгож байгаа нь 5 жил доторх хугацаанд багтсан гэж ойлгож байна. Хууль бус шийдвэрийг хүчингүй болгосны дараа гуравдагч этгээд нар газар ашиглах эрхийг хуульд нийцүүлж, хуулийн дагуу гэрчилгээг авсан. Тиймээс Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайдын 2019 оны 07дугаар сарын 10-ны өдрийн тоот захирамж үндэслэлтэй байна.
2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А449 тоот захирамжийг нэхэмжлэгч үгүйсгэхдээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт заасныг зөрчсөн гэж тайлбарласан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэгт 40.5.Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй гэ заасан нь 40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хүчингүй болгосон тохиолдолд хамгаалалт хийж байгаа зохицуулалт юм. Тиймээс энэ заалт хамаарахгүй. Мөн газар эзэмших эрхийн гэрчилгээ биш, газар ашиглах шийдвэр учраас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсэг хамаарахгүй.
Актын биелэлтийг түдгэлзүүлсэн захирамж зөрчсөн гэдэгт газар эзэмших эрх олгосон анхны шийдвэрийг хүчингүй болгосон шийдвэрийг түдгэлзүүлсэн. Бодит байдалд Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан. актын биелэлтийг түдгэлзүүлсэн захирамжийг мэдэгдсэн үү, хүргүүлсэн үү гэдэг эргэлзээтэй. Тухайн актын биелэлтийг түдгэлзүүлэх захирамжийг мэдээгүй учраас Байгаль орчны сайдыг шийдвэр гарсан гэж үзэж байна. 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн тушаал үндэслэлтэй гэж үзвэл актын биелэлт түдгэлзүүлэх захирамжийн үр дагавар дуусах ёстой.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэл гарснаас хойш 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Син улсын хуулийн этгээд гэснийг сольж, н.Мн эзэмшил болж улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгүүлсэн. Тусгай хамгаалалттай газар ашиглах эрх авахыг хориглосон хуулийн этгээдэд олгосон шийдвэрийг хүчингүй болгосон. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайдын А335 дугаар захирамжийг хэвээр үлдээж, 449 дүгээр тушаалд хуулийн зөрчил байхгүй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. гэв.
15. Гуравдагч этгээд Ж я******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Гуравдагч этгээдүүдийн хувьд санал нэг байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2 дох хэсэгт гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд газар эзэмшүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчиж газар эзэмшүүлсэн нь хууль бус гэж үзэж, алдаагаа зассан шийдвэрийг хууль бус гэж тогтоолгох нь үндэслэлгүй гэж харж байна. Гадаадын хөрөнгө оруулалттай байсанд маргахгүй байх.
Бие даасан шаардлагын хувьд 2019 оны акт хүчингүй болсон тохиолдолд газрын давхцал үүсэхгүй. Түдгэлзүүлсэн захирамж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсны дараа үйлчлэлгүй болох учраас гуравдагч этгээдийн газар ашиглах эрхийг сэргээх бүрэн хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
16. Гуравдагч этгээд Ю ХХК-ийн өмгөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Гуравдагч этгээд нарын тайлбар давхцалтай байгаа учраас нэмэлт тайлбар байхгүй байна. Байгаль орчныг хамгаалах төрийн бус байгууллагаас ямар нэгэн нэхэмжлэлтэйгээр газар ашиглах эрхийг цуцлах нэхэмжлэл гаргаж, түүний дагуу шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон шийдвэр гарсан тохиолдолд шүүхийн шийдвэрийг биелүүлэхтэй холбоотой арга хэмжээ авч болох байсан. Гэтэл шүүхийн шийдвэр биелүүлэх нэр дор газар ашиглах эрхийг цуцлах шийдвэр гаргасан. Шийдвэр гарахад Захиргааны ерөнхий хуулийн 96 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа хийсэн бол гуравдагч этгээдийн газар эзэмших эрх олгосон шийдвэрийг түдгэлзүүлэх боломж байсан. Түдгэлзүүлсний дараа 2019 оны нэхэмжлэгчийн маргаан бүхий акт хүчин төгөлдөр хэвээр үлдсэн тохиолдолд түдгэлзүүлсэн шийдвэрийг цуцалж, заавал шүүхээр шийдвэрлүүлэхгүй гуравдагч этгээдүүдийн хууль ёсны эрх ашиг хангагдах боломж байсан.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн шаардлага бүхий маргаан бүхий акт хүчингүй болбол гуравдагч этгээдүүдийн газар ашиглах эрх хүчингүй болсон 123 дугаар тушаал хүчингүй болох боломжтой гэдгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмнөх шүү хуралдаанд дурдсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй тохиолдолд гуравдагч этгээд нарын бие даасан шаардлагыг хариуцагч зөвшөөрч байгаа. Тийм учраас бие даасан шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч У к ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд Ү Ух ХХК, Ж Я******* ХХК, Ю ХХК-иудын гаргасан бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэг. Нэхэмжлэгч У к ХХК-иас гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дугаар Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дугаар Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д заасныг үндэслэн У к ББСБ ХХК-ийн газар ашиглах эрх олгосон тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх ба нэхэмжлэгч уг тушаалыг хүчингүй болгуулах үндэслэлээ ..хүчингүй болгох бодит нөхцөл байдал үүсээгүй, Газрын тухай хуулийн 39,40 дүгээр зүйлд тус тус заасныг зөрчөөгүй, газар ашиглагчийн эрх, үүргийн хүрээнд газрыг зохих ёсоор ашиглаж байсан гэж тодорхойлсныг хариуцагч ...нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгохдоо Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д заасныг зөрчсөн байсан тул тушаалыг хүчингүй болгосон гэж, гуравдагч этгээд нараас ...Банк бус санхүүгийн байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д заасан хориглосон зохицуулалтад хамаарч байгаа, мөн 2015 онд нэхэмжлэгч-гадаадын хуулийн этгээдэд дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх олгосон нь хууль бус байсан, энэ зөрчлөө зассан нь зөв гэж тайлбарлан маргаж байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд Дархан цаазат газарт энэ хуулийн 10,11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно 1/ газар хагалах, ухах...хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх; 5/ энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих; 9/ өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангийн барилга байгууламж барих 11/ хууль тогтоомж болон хамгаалалтын горимоор хориглосон байгаль орчинд сөрөг нөлөөлөх бусад үйл ажиллагаа явуулах гэж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ 1/ тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах; 7/ аялал, жуулчлалын зам, чиглэл, журам тогтоох; 8/ тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүс дэх суурин газрын ерөнхий төлөвлөгөө, шинээр байгуулах аялал, жуулчлалын бааз, амралт, сувиллын байршил, төслийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудтай хамтран хянан батлах; 9/ тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүсэд тодорхой зориулалтаар ашиглаж болох газар, түүний хэмжээ, ашиглах журам, уг газарт байлгаж болох малын төрөл, тоог тогтоох; 12/Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.18-д зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрлийг мөн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1-д заасны дагуу сонгон шалгаруулалтаар олгох гэж, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 2 дах хэсэгт Тусгай хамгаалалттай газар нутагт гадаад улсын хуулийн этгээд, олон улсын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно гэж тус тус заасан.
Түүнчлэн Засгийн газрын 1995 оны 169 дүгээр тогтоолоор батлагдсан Дархан цаазат газрын хамгаалалтын нийтлэг горим-ын Хоёр-ын 17 дугаар зүйлийн а/ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай Монгол Улсын хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу...үйл ажиллагаа эрхлэхээр байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авсан, эсвэл уг үйл ажиллагааг эрхлэх үүрэг бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй...гэрээ байгуулах.гэрээний хэрэгжилтийн явцад хяналт тавьж биелэлтийг нь тогтоосон хугацаанд дүгнэж байх мөн зүйлийн л/ аялал, жуулчлал эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын хүчийг аялагч амрагчдад зориулсан байр бий болгох, тохижуулахад татан оролцуулах гэж нарийвчлан заасан.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл У к ББСБ ХХК-ны гүйцэтгэх захирал М.М*******с Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад хандаж, Б уул дахь А ам-нд байрлах 28.6 га талбай бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар эзэмших хүсэлт гаргасны дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар тушаалаар Б уулын дархан цаазат газрын А амны хязгаарлалтын бүсэд 28,3 га талбай бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосон байх ба 2020 оны 07 сарын 06-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаагаар нэхэмжлэгч У к ББСБ ХХК нь 2010 оны 10 сарын 08-ний өдрөөс 2017 оны 02 сарын 23-ны өдөр хүртэл гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани байсан, харин 2017 оны 02 сарын 23-ны өдөр тус компани нь У к ХХК /ГХО/ болгон өөрчилсөн болох нь дээрхи баримт бичиг болон АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга Х.Бн гарын үсэг бүхий, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 0 дугаар албан бичгээр тус тус тогтоогдов.
Өөрөөр хэлбэл У к ХХК нь 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс Син улсад бүртгэлтэй P******* Itd гэх нэртэй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжээр бүртгэлтэй байсан тухайн цаг хугацаанд тус компанид газар ашиглах эрх олгосон 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар тушаал хууль зүйн үндэслэлгүй, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2-т заасан хориглосон зохицуулалтанд хамаарч байна.
Түүнчлэн нэхэмжлэгч байгууллага нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэгч этгээд болох нь тус компанийн дүрмийн Үйл ажиллагааны чиглэл-д зааснаар тогтоогдсон ба Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Банк бус санхүүгийн байгууллага дараахь үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно, 12.1.1-д зөвшөөрөлд зааснаас өөр үйл ажиллагаа эрхлэх гэж тус тус заасан.
Хуулийн дээрхи заалтаас үзвэл банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэгч гадаад улсын хуулийн этгээд нь тухайн үйл ажиллагаанаас бусад ашгийн төлөө үйл ажиллагаа явуулахыг, тодруулбал Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх хууль зүйн үндэслэлгүй, энэ нь нэхэмжлэгч байгууллагын хувьд Банз бус санхүүгийн байгууллагын тухай хуулиар тусгайлан хориглосон зохицуулалтанд давхар хамаарч байсан гэж үзэхээр байна.
Энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага нь хуулиар тогтоосон чиг үүргийн хүрээнд сонгох боломжоо хэрэгжүүлэн нэхэмжлэгч-гадаад улсын хуулийн этгээд болох У к ББСБ ХХК-д Б уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрхийг аялал жуулчлалын зориулалтаар олгосон нь хууль бус гэж үзэж Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дугаар Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай тушаал гаргасан нь хариуцагчийн эрх хэмжээнд нийцсэн хууль зүйн үндэслэлтэй, уг тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж шүүх дүгнэв.
Хэрэгт авагдсан баримт болон хэргийн оролцогчдын тайлбараар, нэхэмжлэгч нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхэлж байх үед тухайн газрыг ашиглах эрхтэй болсон, түүнчлэн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр улсын бүртгэлд өөрчлөлт оруулж гадаад улсын хуулийн этгээд байсан хэлбэрээ өөрчилж Монгол улсын хуулийн этгээд болж бүртгэгдсэн хэдий ч энэ нь анхнаасаа тус байгууллагад газар ашиглах эрхийг хууль бусаар олгосон үйлдлийг зөвтгөх шалтгаан болохгүй.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс ...банк бус санхүүгийн байгууллагын тухайд хориглосон заалт нь тус компанийн газар ашиглах эрхийн тухайд хамаарахгүй гэх тайлбар гаргасан боловч Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ., 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараахь тусгай зарчмыг баримтална, 4.2.1-д хуульд үндэслэх, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж зааснаар захиргааны байгууллагын бүхий л үйл ажиллагаа хуульд үндэслэх учиртай, энэ утгаараа уг тайлбар хууль зүйн үндэслэлгүй.
Иймд эдгээр хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хоёр. Нэхэмжлэгч У к ХХК-иас гаргасан Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тушаалын Ү Ух ХХК, Ж Я******* ХХК, Ю ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Байгаль, орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн тоот тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дах хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 36 дугаар зүйлийн 36.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн ...байгууллагуудын ирүүлсэн хүсэлт, хамгаалалтын захиргааны саналыг үндэслэн Ү Ух ХХК, Ж Я******* ХХК, Ю ХХК-иудад Б Уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, А аманд 13577 м.кв, 40000 м.кв, 48000 м.кв газруудыг ашиглах эрх олгож шийдвэрлэн гэрчилгээ олгож, газар ашиглах гурвалсан гэрээнүүдийг байгуулсан байна.
Нэхэмжлэгчээс ...газар ашиглах эрхийн талаар маргаж байгаа, шүүхийн шийдвэр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд эдгээр комданиудад газар ашиглах эрх олгосон тушаал нь манай компанийн эрхийг хөндөнө гэх үндэслэлээр тайлбарласныг, хариуцагчаас ...У к ХХК нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж, гуравдагч этгээд нараас ....Тусгай хамгаалалттай газар ашиглах эрх авахыг хориглосон хуулийн этгээдэд олгосон шийдвэрийг хүчингүй болгосон тохиолдолд тус сайдын дүгээр тушаал хуулийн үндэслэлтэй нь тогтоогдоно гэж маргав.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны дугаар тушаалаар Х дүүрэг, Б уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн А ам нэртэй газар 28.3 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар У к ББСБ ХХК-д олгосныг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дугаар Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай тушаалаар дээрх тушаалыг хүчингүй болгосноор У к ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дугаар Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай тушаалын холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тушаалын Ү Ух ХХК, Ж Я******* ХХК, Ю ХХК-иудад холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргаж маргасан,
Уг маргаан үилж байх явцад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар захирамжаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийн биелэлтийг уг хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн, уг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар захирамжийг үндэслэл болгон 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тушаалаар Ү Ух ХХК, Ж Я******* ХХК, Ю ХХК-иудад газар ашиглах эрх олгосон 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тушаалыг 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар тушаалаар хүчингүй болгосон үйл баримтууд тогтоогдов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг гэж, мөн хуулийн 106.3.3-т захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох-оор тус тус заасан.
Хуулийн эдгээр заалтуудаас үзвэл маргаан бүхий захиргааны акт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тохиолдолд, түүнчлэн тухайн захиргааны актын талаар хууль ёсны ашиг сонирхол байгаа тохиолдолд шүүхээс хууль бус байсан болохыг тогтоох бөгөөд энэ хэргийн тухайд нэхэмжлэгчийн газар ашиглах эрх хүчингүй болсноос хойш 10 сарын дараа тухайн газрыг ашиглахаар ирүүлсэн хүсэлт, холбогдох баримтуудыг үндэслэн гуравдагч этгээд нарт газар ашиглах эрх олгосон нь хууль зүйн үндэслэлтэй, хариуцагчийн энэ үйлдлийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгч У к ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тул хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Гурав. Гуравдагч этгээд Ү Ух ХХК, Ж Я******* ХХК, Ю ХХК-иудаас гаргасан, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 4 сарын 14-ны дугаар Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай тушаалыг хүчингүй болгуулах бие даасан шаардлагын тухайд:
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 04 сарын 14-ний өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар захирамжуудыг тус тус үндэслэн ...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тушаалаар Ж Я******* ХХК, Ю ХХК, Ү Ух ХХК-иудад холбогдох хэсгийг шүүхийн шийдвэрийн дагуу хүчингүй болгож, У К ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл тухайн аж ахуйн нэгжид ашиглуулахаар олгосон газрын байршилд бусад иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглуулахыг хориглож шийдвэрлэсэн байна.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нар шаардлагын үндэслэлээ ...актын биелэлт түдгэлзүүлэх, захирамжийн биелүүлэх үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгох нь үндэслэлгүй гэж, хариуцагч шаардлагыг хэрэгсэхгүй болгох саналтай гэж, нэхэмжлэгчээс ...актын биелэлтийг түдгэлзүүлсэн Шүүгчийн захирамж нь заавал биелэгдэх шинжтэй шүүхийн шийдвэр тул тушаал үндэслэлтэй гэж тус тус тайлбарлан маргав.
Хэрэгт авагдсан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг товлох захирамжаар нэхэмжлэгч У к ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Саас гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд орчин, аялал жуулчлалын сайдыг 2019 оны 07дугаар сарын 10-ны өдрийн дугар тушаалын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасан захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж болохгүй нөхцөл тогтоогдохгүй байна гэж үзэж маргаан бүхий актын нэхэмжлэгчид холбогдох хэсгийн биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн захирамжийг биелүүлж уг тушаалыг гаргасан гэж тайлбарласан.
Маргаан бүхий захиргааны актын биелэлтийг тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх шүүхийн ажиллагааны гол зорилго нь нэхэмжлэгчид уг маргааныг шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд /хязгааргүй биш/ эрх зүйн түр хамгаалалт /бүрмөсөн биш/ үзүүлэх зорилготой, гэтэл захиргаа уг зорилгыг хэтрүүлэн улмаар нэхэмжлэгч У к ХХК-д газар ашиглах эрх олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Учир нь "У к" ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй маргаан үилж байсан, актын биелэлтийг түдгэлзүүлсэн Шүүгчийн захирамжийг үндэслэн газар ашиглах эрх олгосон тушаалаа хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана. гэж заасан сонгох боломж-оо захиргаа буруу хэрэгжүүлсэн, эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэхээр байна.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай дугаар тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*******д шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй, шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжоор хангаж хуралдааныг хойшлуулсан хугацаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э******* нь хувийн ажлаар БНСУ-д зорчсон асуудал нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үлүүлсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 36 дугаар зүйлийн 36.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг тус тус үндэслэн нэхэмжлэгч У к ХХК-иас гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дугаар Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай тушаалын холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тушаалыг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ү Ух ХХК, Ж Я******* ХХК, Ю ХХК-иас гаргасан бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 4 сарын 14-ны дугаар Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай тушаалыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч У к ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ү Ух ХХК, Ж Я******* ХХК, Ю ХХК-иудын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,800 /хоёр зуун наян мянга найман зуу/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан гуравдагч этгээд нарт олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН