Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 204/МА2020/00012

 

ТОГТООХ  нь:

  1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 145/ШШ2020/00308 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 5 дахь заалтын “5. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.1.1, 129.6, 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар хариуцагч Б.Ц-аас 40980000 төгрөг /35980000 төгрөг+5000000 төгрөг/-ийг гаргуулан нэхэмжлэгч А.У, охин Ц.Б нарт олгохоор” гэснийг “5. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.2, 126.2.4, 129 дүгээр зүйлийн 129.3, 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар хариуцагч Б.Ц-аас 30735000  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.У-т олгож” гэж, 6 дахь заалтын “...хариуцагчаас 503250 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож...” гэснийг “...хариуцагч Б.Ц-аас 311625 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.У-т олгож...” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

   2. Хариуцагч  Б.Ц-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 281850 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

   3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

   4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.