| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/00614/И |
| Дугаар | 155/ШШ2016/00709 |
| Огноо | 2016-06-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2016 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 155/ШШ2016/00709
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд 1969 онд төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэх, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ..... дүгээр багийн ...... дүгээр гудамжны ..... тоотод оршин суух Х овогт Л-ын Н /...................../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ..... дүгээр багийн ...... дүгээр гудамжны ..... тоотод оршин суух Б овогт Б-ын Н /.................../-д холбогдох,
Зээл, зээлийн хүү, алданги, нийт 1.944.000 /нэг сая есөн зуун дөчин дөрвөн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч 155/2016/0614/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Л.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 1.500.000 төгрөгийг 3 хоногийн хугацаатай Н зээлсэн. 3 хоногийн дараа Б.Н мөнгөө өгөхгүй, утсаа ч авахгүй алга болсон ба 1 сарын дараа уулзахад 1.650.000 төгрөг болгож өгнө гэж хэлсэн. Мөнгө өгөх хугацаа болоход утсаа авахгүй уулзах боломжгүй, өөрөө олдохгүй байж байгаад ээжийнх нь гэрт очиж уулзахад одоогоор мөнгө өгөх боломжгүй байна гэхээр нь 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 0,5 хувийн хүүтэй сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулсан. Б.Н нь гэрээнд заасан хугацаанд мөнгөө өгөөгүй учраас би шүүхэд хандсан.
Иймд 1.944.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Наад 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн хувь гардуулсан боловч шүүгчээс тогтоосон хугацаа болох 14 хоног буюу 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Н нь хариуцагч Б.Наад холбогдох зээл, зээлийн хүү, алданги, нийт 1.944.000 /нэг сая есөн зуун дөчин дөрвөн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Л.Н 1.650.000 төгрөгийг, 10 хувийн хүүтэй, 1 сар 26 хоногийн хугацаатай Б.Наад зээлээр өгч гэрээ байгуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээ зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч Б.На нь зээлийн гэрээнд заасан хугацаанд Л.Н д мөнгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно... гэж тус тус заасан байх тул хариуцагч Б.На шүүхэд хуульд заасан хугацаанд тайлбараа ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцлоо.
Иймд хариуцагч Б.Нааас зээл, зээлийн хүү, алданги, нийт 1.944.000 /нэг сая есөн зуун дөчин дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Н д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46.054 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 46.054 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Хариуцагч Б.Наад 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрын 9 цаг 30 минутанд товлосон шүүх хуралдааны товыг 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр түүний 89581010 дугаарын утсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Б.Нааас зээл, зээлийн хүү, алданги, нийт 1.944.000 /нэг сая есөн зуун дөчин дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Н д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Н гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.054 /дөчин зургаан мянга тавин дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Нааас улсын тэмдэгтийн хураамж 46.054 /дөчин зургаан мянга тавин дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ