Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 155/ШШ2016/00710

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-9, Скайтел плазад байрлах Скайтел хязгаарлагдмал хариуцлагатай компаний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймаг дахь МС-д холбогдох

Зээлээр худалдан авсан бараа, үйлчилгээний үнэ, нотариатын зардал, нийт 1.518.000 /нэг сая таван зуун арван найман мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 155/2016/0677 дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Скайтел хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөвсгөл аймаг дахь МСҮТ нь 2013 оны 09 сарын 19-ний өдөр манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч Худалдах, худалдан авах, Төлбөрийн батлан даалтын гэрээ байгуулан нийт 14 ажилтан хамруулж, 3.120.000 төгрөгийн гар утас, төхөөрөмж авч төлбөрийг 6 сар хуваан төлөхөөр тохирсон. Хөвсгөл аймаг дахь МС нь хүлээсэн үүргээ үл биелүүлэн төлбөрийн үлдэгдэл 1.510.000 төгрөгийг одоо болтол төлөөгүй байна.

...Иймд Хөвсгөл аймаг дахь МСҮТ-өөс төлбөрийн үлдэгдэл 1.510.000 төгрөг, нотариатын зардал 8.000 төгрөг, нийт 1.518.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв шүүхэд гаргасан тайлбартаа: Скайтел ХХК-д төлөх 1.518.000 /нэг сая таван зуун арван найман мянга/ төгрөгийн өрийг манай байгууллага төлж барагдуулах болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Скайтел хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Хөвсгөл аймаг дахь МСд холбогдох зээлээр худалдан авсан бараа, үйлчилгээний үнэ, нотариатын зардал, нийт 1.518.000 /нэг сая таван зуун арван найман мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 1.518.000 /нэг сая таван зуун арван найман мянга/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Скайтел хязгаарлагдмал хариуцлагатай компаний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39.238 /гучин есөн мянга хоёр зуун гучин найм/ төгрөгийн тал хувь болох 19.619 /арван есөн мянга зургаан зуун арван естөгрөгийг улсын орлогоос, хариуцагч Хөвсгөл аймаг дахь МСөөс 19.619 /арван есөн мянга зургаан зуун арван естөгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Скайтел хязгаарлагдмал хариуцлагатай компаний нэхэмжлэлтэй, хариуцагч Хөвсгөл аймаг дахь МСд холбогдох, 1.518.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 4901000149 тоот дансанд 201оны 5 дугаар сарын 26-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39.238 /гучин есөн мянга хоёр зуун гучин найм/ төгрөгийн тал хувь болох 19.619 /арван есөн мянга зургаан зуун арван естөгрөгийг улсын орлогоос, хариуцагч Хөвсгөл аймаг дахь МСөөс 19.619 /арван есөн мянга зургаан зуун арван естөгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ