Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2016/00712

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ..... дугаар багийн ....... тоотод оршин суух Х  овогт Г-ийн Б /...................../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн НЭ холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, шөнийн болон илүү цагийн нэмэгдэл 11 246 080 /арван нэгэн сая хоёр зуун дөчин зургаан мянга ная/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б, хариуцагчийн төлөөлөгч С.Ч , хариуцагчийн өмгөөлөгч С.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Хөвсгөл аймгийн Мөрөн сумын НЭ 2007 оны 7 сараас 9 жил ажиллаж байсан. Эхнэр А  25 жил ажиллаж байна. Нэгдсэн эмнэлгийн дарга С.Ч  нь намайг ээлжийн амралтаа амраад орж ирэхэд орон тооны цомхтгол гэж хэлээд халсан. 2015 оны 08 сарын 18-нд халсан тушаал гарсан боловч 09 сарын 04-нд авсан. Орон тооны цомхтгол орсон ч өөр ажилд шилжүүлж болох байсан. Би бодохдоо намайг хувийн сонирхлоор хууль бус шийдвэр гаргаж халсан гэж үзэж байна. Маш их гомдолтой байна. Иймд намайг ажлаас чөлөөлсөн хууль бус байдал, өөр ажилд шилжүүлэх боломж байсан эсэхийг шалгаж ажилд минь эгүүлэн томилж өгнө үү. Би НЭ 2007 оны 07 сараас 2015 оны 08 сар хүртэл 9 жил сахиулаар ажиллаж байгаад энэ ажиллаж байх хугацаандаа шөнийн нэмэгдэл, илүү цагийн мөнгө авч байгаагүй. Үүнийг нэхэж хэл ам татлаа гэж ажлаас халсан. Ийм учир 2 жил 4 сарын ажлын илүү цагийн мөнгийг нэхэмжилж байна. 1 шөнийн илүү цагийн мөнгө 4 цагаар бодож 1 цагийн мөнгө 3820 төгрөг. 4 цагийн илүү цаг 15.280 төгрөг, бүтэн жилээр 4 981 280 төгрөг. 2 жил 4 сараар бодоход 11 246 080 төгрөг болж байна. Илүү цагийн мөнгийг гаргуулж авна гэжээ.

Нэхэмжлэгч Г.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартааБи ажлаас халагдсанаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд цалингийн зээлтэй, маш их хохирч байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж намайг ажилд маань эгүүлэн тогтоож өгнө үү. Мөн Хөвсгөл аймгийн НЭ ажиллаж байх хугацаандаа нэмэгдэл цагийн хөлсийг огт авч байгаагүй. Иймд 2 жил 4 сарын хугацааны илүү цагийн хөлс 11 246 080 төгрөгийг ажил олгогчоос гаргаж өгнө үү гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга С.Ч  шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хөвсгөл аймгийн НЭ  нь 2014 онд 356 ажилтантай ажилласан. 2015 оны төсвийн хуваарилалтаар орон тоо 355 ажилтан байхаар батлагдаж ирсэн. Засгийн газрын 147 тоот тогтоолын дагуу /ЗГ-ын 2014 оны 05 сарын 10-ны өдрийн 147 тоот тогтоол/ 1 орон тоо хасагдсан. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 16-ны 1/2556 тоот албан даалгаврын дагуу төсөвт багтааж ажиллах шаардлага тавигдсан. Ингээд эмнэлгийн хүрээнд ажил мэргэжлүүдийг судалж үзэхэд сахиулын орон тоог цомхотгож болох боломж байсан. Учир нь НЭ  нь гадна, дотор талд камержуулан хяналтыг хийх боломжтой тул сахиулын шаардлагагүй болсон. Энэ байдлын тухай сахиул Г.Б д хэлж, ажлаас чөлөөлөх тухай аман байдлаар 2 удаа сануулж хэлж байсан. Ингээд энэ байдлаа танилцуулан хөдөлмөрийн гэрээ цуцлах нөхцөл үүсч байгаа тухай хэлэхэд ажилтан урдаас чамайг халагдсаны дараа би халагдана даа гэж хэлж байснаа өөрөө санаж байгаа байхаа. Г.Б д орон тоо цомхотгогдох тухай 1 сарын өмнө мэдэгдэж, мэдэгдэх хуудас өгсөн /2015 оны 05 дугаар сарын 07-ны 12 цаг 09 минутад/ бөгөөд эхнэр Д.А ийн хамт мэдэгдэх хуудсыг хүлээн авсан. Тухайн ажилтны хүсэлтээр 1 сар ажиллуулсан бөгөөд ээлжийн амралтаа /07.01-08.18 амарсан/ амарч дуустал хүлээж байгаад НЭ-ийн даргын 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн б/73 тоот тушаалаар ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Орон тоог цөөрүүлсэн тушаал гаргасан учир 3 сарын тэтгэмж олгосон. Тушаал гаргасан өдөр албан бичиг хэргийн ажилтан утсаар хэлж тушаалыг гардуулж өгөх гэхэд ажилтай байна гээд уулзаагүй, ирж аваагүй. Бичиг хэргийн ажилтан удаа дараа утсаар ярихад шалтаг шалтгаан хэлээд уулзахгүй байсан. 2015 оны 08 дугаар сарын 21-ний 11 цагийн үед төрөх тасгийн үүдэнд машинаасаа хүн буулгаж байхад нь уулзаарай гэж хэлэхэд бас уулзаагүй. Мөн 08 сарын 25-нд эхнэрээр нь хэлүүлээд ирж уулзаагүй. Ингээд 08 сарын 28-нд тушаалыг өгсөн. Тэр үед бичиг хэргийн ажилтан ар гэрийн гачигдлаар түр чөлөөтэй явсан тул гарын үсэг зурж баталгаажуулж чадаагүй болно гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга С.Ч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн НЭ  нь 2014 онд 356 ажилтантай үйл ажиллагаа явуулж байгаад, Монгол улсын Засгийн газрын 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 149 дүгээр тогтоолоор 2015 онд 355 ажилтантай болж 1 орон тоо хасагдаж төсөвт өөрчлөлт орсон. Бид дээрх асуудлын талаар удирдлагын багийн хурлыг хуралдуулж 2 сахиулын 1 сахиулыг хасъя гэж шийдвэрлэсэн юм. Бид уг хэргээс өмнө 4 ээлжийн сахиултай болъё, Цагдаагийн хамгаалалт хэрэгтэй байна гэж 2015 оны төсөв батлахад санал оруулж байсан ч энэ байдлыг хүлээж аваагүй, нэг орон тоо хасаж төсвөө баталсан юм. Ийнхүү Г.Б-ын ажлын орон тоо хасагдсан гэдгийг 1 сарын өмнө буюу 2015 оны 05 дугаар сард мэдэгдэхэд 1 сар ажиллуулаач, амралтаа авч орж ирээд энэ асуудлыг шийдвэрлүүлье гэж хэлж байсан. Би Г.Б-ыг  тодорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрөөд мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан гэж ойлгож байгаа. Г.Б-ын ажлын орон тоог цомхотгосон учраас 3 сарын ажлаас халагдсан тэтгэмжийг олгон, хөдөлмөрийн гэрээг 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б\75 тоот тушаалаар цуцалсан. Хэрвээ Монгол улсын Засгийн газар, Эрүүл мэнд спортын яамаас орон тоог хасаагүй, төсөвт өөрчлөлт оруулаагүй байсан бол Г.Б-ыг  ажлаас халах шаардлага байгаагүй. Түүнчлэн Эрүүл мэнд, спортын яамын эдийн засгийн хэлтсийн сар бүрийн мэдээнд илүү орон тоо ажиллуулж, цалингийн санг хэтрүүлж байна гэсэн шаардлагыг удаа дараа тавьж байсан. Г.Б  Шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдлоо гэхэд орон тооны дагуу цалингийн зардал ирдэг учраас бэрхшээл тулгарна гэдгийг шүүх мөн анхаарч үзнэ үү. Би Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын ажлыг 2013 оны 04 дүгээр сард хүлээж авсан бөгөөд Г.Б  өмнө нь ажиллаж байсан даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулж байсан байдаг ба би тус байгууллагын даргаар ажилласнаасаа хойш хөдөлмөрийн гэрээг шинэчлээгүй. Цагийн бүртгэлийг тухайн тасгийн ахлах сувилагч бүртгээд, тасгийн эрхлэгч батлаад, хүний нөөцийн албаны дарга тухайн цагийн бүртгэлийг хянаад, би тамгаар баталгаажуулдаг. Мөн Г.Б-ын Хөдөлмөрийн гэрээнд шөнийн цагаар ажиллах тухай тусгагдаагүй байдаг. Түүнчлэн Үйлдвэрчний эвлэл, Нэгдсэн эмнэлгийн захиргаа болон дотоод журам, хамтын гэрээнд ур чадварын нэмэгдэл олгох тухай заасан байдаг ба Монгол Улсын Засгийн 105 дугаар тогтоолын дагуу нийт ажилчдад ажлын гүйцэтгэл үр дүнгээс нь хамаарч мөнгөн урамшуулал олгох тушаал зэргийг үндэслэж улиралд 1 удаа тасгийн эрхлэгч, ахлах сувилагч, чанарын албаны комисс ажлыг нь дүгнэж удирдлагын багт үнэлгээг явуулж, түүнийг нь хянаж урамшуулал олгож, мөн 2013 онд байгуулсан Үйлдвэрчний эвлэлтэй байгуулсан хамтын гэрээний дагуу хоолны мөнгийг өгч байсан. Ур чадварын нэмэгдлийг тасгийн ажилчдын хурлаар хуралдаж, 6 шалгуур үзүүлэлтийг хангасан ажилтанд, мөн илүү цагаар дуудагдсан тохиолдолд цагийн бүртгэлийн дагуу хянаад илүү цагийн хөлсийг олгож байсан. Тийм учраас илүү цагийн нэмэгдэл, шөнийн цагаар ажилласан цагийн хөлс нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Г.Б  нь Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн урд дэлгүүр ажиллуулдаг бөгөөд анх гэрээт ажилтнаар ажилд орж байсан юм билээ. Би Г.Б-ыг  хэдэн онд Нэгдсэн эмнэлгийн жинхэнэ ажилтан болж тушаал гарсныг нь мэдэхгүй. Г.Б-ын ажлын цаг нь өдрийн 8 цагаар бүртгэгдэж, түүний дагуу цалинжиж байсан гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар,хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Б  нь хариуцагч Хөвсгөл аймгийн НЭ холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, шөнийн болон илүү цагийн нэмэгдэл 11 246 080 /арван нэгэн сая хоёр зуун дөчин зургаан мянга ная/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гарган, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлүүдээ ажлаас хууль бусаар халагдсан, орон тооны цомхтгол орсон ч өөр ажилд шилжүүлж болох байсан, ажиллаж байх хугацаандаа шөнийн нэмэгдэл, илүү цагийн мөнгө авч байгаагүй. Үүнийг нэхэж хэл ам татлаа гэж ажлаас халсан. НЭ 9 жил сахиулаар ажиллахдаа илүү болон шөнийн цагаар ажилласан нэмэгдэл авч байгаагүй, Хөдөлмөрийн хуулийн дагуу илүү болон шөнийн цагийн нэмэгдэл авах эрхтэй тул С.Ч  даргыг Нэгдсэн эмнэлгийн дарга болсноос хойших хугацааны буюу 2 жил 4 сарын илүү болон шөнийн цагийн нэмэгдэл 11.246.080 төгрөгийг гаргуулна гэж, хариуцагч нь 2015 оны төсвийн хуваарилалтаар орон тоо 355 ажилтан байхаар батлагдаж ирсэн. Засгийн газрын 147 тоот тогтоолын дагуу 1 орон тоо хасагдсан, Нэгдсэн эмнэлгийн гадна, дотор талыг камержуулан хяналтыг хийх боломжтой тул сахиулын шаардлагагүй болсон учир Г.Б-ыг  сахиулын ажлаас чөлөөлсөн, хөдөлмөрийн гэрээ болон хамтын гэрээ, Нэгдсэн эмнэлгийн захиргаа болон үйлдвэрчний эвлэлийн хороо хооронд байгуулсан гэрээгээр илүү цагийн болон шөнийн цагийн нэмэгдэл олгохоор тохиролцоогүй тул зөвшөөрөхгүй гэж тайлбарлан мэтгэлцэв.

Шүүх нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, илүү болон шөнийн цагийн нэмэгдэл 11.246.080 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Г.Б  нь 201оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр тус байгууллагын Техник хангамжийн тасгийн сахиулын үүрэгт ажлыг хийж гүйцэтгэж байгаад хариуцагч байгууллагын даргын 2015 оны дугаар сарын 18ы өдрийн б/73 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь зохигчийн тайлбар, талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ /хх-113-114-р талХөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн б/73 дугаар тушаал /хх-3-р тал/ зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч нь Хөвсгөл аймгийн НЭ  2014 онд 356 ажилтантай үйл ажиллагаа явуулж байсан ба 2015 оны төсвийн хуваарилалтаар 355 ажилтантай байхаар батлагдаж ирсэн, Нэгдсэн эмнэлгийн гадна, дотор талыг камержуулан хяналтыг хийх боломжтой тул сахиулын шаардлагагүй болсон учир Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэгч Г.Б тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлажээ.

Ажил олгогч Хөвсгөл аймгийн НЭ  нь ажилтан Г.Б-ыг  2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн б/73 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1. дэх хэсэгт заасан "аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн" гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн боловч тухайн байгууллагын зохион байгуулалтын бүтцээс нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр үгүй болсон, орон тоо нь хасагдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй ба дээрх үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

Иймд Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн б/73 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулиар хамгаалагдсан ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул Г.Б-ын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн илүү болон шөнийн цагийн нэмэгдэл 11.246.080 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.2-т зааснаар Засгийн газрын 1999 оны 122 дугаар тогтоолоор баталсан Хөдөлмөрийн маргаан таслах комиссын дүрэм-ийн Нэг дэх хэсгийн 2-т заасан Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай болон хамтарсан аж ахуйн нэгж, байгууллагын дэргэд хөдөлмөрийн маргаан таслах комисс байгуулж ажиллуулна гэсний дагуу хариуцагч Хөвсгөл аймгийн НЭ  нь дэргэдээ Хөдөлмөрийн маргаан таслах комисс байгуулж ажиллуулаагүй болох нь тус байгууллагын даргын 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 141 дугаартай албан бичиг /хх-ийн 96-р тал/ -ээр нотлогдож байх тул нэхэмжлэгч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн гэж үзэн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан нь хуульд харшлаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд заасан шүүхээр хянан шийдвэрлэх маргааны харьяалал зөрчигдөөгүй байна.

Нэхэмжлэгч нь 2007 оны 7 дугаар сараас 2015 оны 8 дугаар сар хүртэл 9 жил НЭ сахиулаар ажилласан бөгөөд ажиллаж байх хугацаандаа илүү болон шөнийн цагаар ажилласан нэмэгдэл авч байгаагүй тул 1 шөнийн илүү цагийг 4 цагаар бодож 1 цагийн мөнгө 3820 төгрөг, 4 цагийн мөнгө 15.280 төгрөг, бүтэн жилээр 44.981.280 төгрөг болно. С.Ч  даргыг Нэгдсэн эмнэлгийн дарга болсноос хойшхи хугацаа буюу 2 жил 4 сарын хугацааны илүү болон шөнийн цагийн нэмэгдэл 11.246.080 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч нь ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх-113-114-р тал/-ээр энэ талаар тохиролцоогүй, үүнийг нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба нэхэмжлэгчийн илүү болон шөнийн цагаар ажилласан хугацааны нэмэгдэл 11.246.080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж 197.887 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж улсын орлогод оруулах, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлдөг буюу 70.200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 54 дүгээр зүйлийн 54.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Г.Б-ыг  Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Техник хангамжийн тасгийн сахиулын ажилд эгүүлэн тогтоож, илүү цагийн болон шөнийн цагаар ажилласан хугацааны нэмэгдэл 11.246.080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, илүү болон шөнийн цагаар ажилласан хугацааны нэмэгдэл 11.246.080 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж 194.887 төгрөгийг нэхэмжлэгчээс, хариуцагч Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгээс 70.200 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыгИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Н.БЯМБАСҮРЭН