| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2016/00713/И |
| Дугаар | 155/ШШ2016/00713 |
| Огноо | 2016-06-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 155/ШШ2016/00713
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,
Нэхэмжлэгч: Хаан банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ..... дугаар багийн ....... тоотод оршин суух Т овогт Д-ийн Д /..................../, Боржигон овогт с-ийн А /..................../ нарт холбогдох,
Үндсэн зээлийн төлбөр 14.411.940 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1.114.418 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 6.519 төгрөг, нийт 15.532.877 /арван таван сая таван зуун гучин хоёр мянга найман зуун далан долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С овогтой А нь 2015 оны 04-р сарын 02-ны өдөр хашаа байшин барих /хувьсах хүүтэй/ зээлийн гэрээ байгуулан тус банкнаас 16.000.000 /арван зургаан сая/ төгрөгийн зээлийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай зээл хүүг сар бүр төлөх нөхцөлтэйгээр авсан. Зээлийн барьцаанд Хөвсгөл Мөрөн 10-р баг 07-р гудамж 19 тоотод байрлах 36,9 м2 талбайтай хувийн сууцыг 558,3м2 талбайтай газрын хамт, Хөвсгөл Мөрөн 10-р баг 38-р гудамж 16 тоотод байрлах 438,6м2 талбайтай газрыг 3 тал хашааны хамт барьцаалуулан зээл авсан. Одоогоор зээлийн хугацаа хэтрээд 103 хонож байна. Банк зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг удаа дараа шаардаж, мэдэгдэх хуудсыг өгсөн боловч зээлдэгч зээлийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймээс зээлдэгч нараас 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар дараахь хэмжээний төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд: Үндсэн зээлийн төлбөр 14.411.940 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1.114.418 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 6.519 төгрөг, нийт 15.532.877 /арван таван сая таван зуун гучин хоёр мянга найман зуун далан долоо/ төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл салбар нь хариуцагч С.А , Д.Д нараас үндсэн зээлийн төлбөр 14.411.940 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1.114.418 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 6.519 төгрөг, нийт 15.532.877 /арван таван сая таван зуун гучин хоёр мянга найман зуун далан долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.А , Д.Д нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээлийн төлбөр 14.411.940 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1.114.418 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 6.519 төгрөг, нийт 15.532.877 /арван таван сая таван зуун гучин хоёр мянга найман зуун далан долоо/ төгрөгийг төлөхийг зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15.532.877 /арван таван сая таван зуун гучин хоёр мянга найман зуун далан долоо/ төгрөгийн тэмдэгтийн хураамж болох 235.614 /хоёр зуун гучин таван мянга зургаан зуун арван дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.А , Д.Д нараас 117.807 /нэг зуун арван долоон мянга найман зуун долоо/ төгрөгийг, улсын орлогоос 117.807 /нэг зуун арван долоон мянга найман зуун долоо/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл салбарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл салбарын нэхэмжилсэн үндсэн зээлийн төлбөр 14.411.940 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1.114.418 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 6.519 төгрөг, нийт 15.532.877 /арван таван сая таван зуун гучин хоёр мянга найман зуун далан долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.А , Д.Д нар төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 235.614 /хоёр зуун гучин таван мянга зургаан зуун арван дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.А , Д.Д нараас 117.807 /нэг зуун арван долоон мянга найман зуун долоо/ төгрөгийг, улсын орлогоос 117.807 /нэг зуун арван долоон мянга найман зуун долоо/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН