| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0118/З |
| Дугаар | 128/ШШ2024/0703 |
| Огноо | 2024-09-16 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 128/ШШ2024/0703
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г******* ХХК /РД:/
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Гуравдагч этгээд: М ХХК /РД:/ нарын хооронд үүссэн Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дугаар бүхий Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжийг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г******* ХХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дугаар бүхий Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжийг хүчингүй болгуулах-аар маргаж байна.
2. С дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн дугаар Газар эзэмших эрх олгох тухай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 3-д заасныг үндэслэн...иргэн 3.Б тус дүүргийн 20 дугаар хороонд үйлдвэрлэлийн зориулалтаар 0,3 га газрыг эзэмших эрх олгосон, тус дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэх, хугацааг сунгах, талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгийг тус тус үндэслэн уг 3000 м.кв газрыг З.Бс Г******* ХХК-д шилжүүлж, 5 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн,
3. С дүүргийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай захирамжаар Дүүргийн газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөлөөс гаргасан дүгнэлтийн дагуу дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Г*******" ХХК-д үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлсэн 3000 м.кв хэмжээтэй, 186 нэгж талбарын дугаартай газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж шийдвэрлэсэн үйл баримтууд тогтоогдов.
4. М******* ХХК-аас 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхэд хандан ...дүүргийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн тоот захирамжийн "Г*******" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаснаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр...нэхэмжлэгч "М" ХХК-ийн нэхэмжлэл болон гуравдагч этгээд У ХНН-ийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж, "С дүүргийн Засаг даргын 2019 оны дугаар захирамжийн "Г*******" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон-ыг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар магадлалаар уг шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ...нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, гуравдагч этгээд У ХНН-ийн бие даасан шаардлагын зарим хэсгийг хангаж С дүүргийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Уг хүсэлтдээ эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, албан хүсэлт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, газар эзэмших гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг, С дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн дугаар захирамж болон 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн , дугаар захирамжууд, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тодорхойлолт, гэрээ дүгнэсэн акт, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар баримтуудыг хавсарган хүргүүлснээр Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн дүгээр Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай захирамжаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн саналын дагуу ...Г******* ХХК-нд С дүүргийн 20 дугаар хороонд Дүүргийн Засаг даргын 2019 оны дугаар шийдвэрийн дагуу Үйлдвэрлэлийн зориулалтаар 3000 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж шийдвэрлэжээ.
7. М ХХК-иас 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А23/24 дугаар Мэдээлэл хүргүүлж, хүсэлт гаргах нь албан бичгээр Нийслэлийн Засаг даргад хандаж ...манай объектын гэрчилгээ бүхий газарт С Дүүргийн Засаг дарга хууль бусаар "Г*******" ХХК-д газар эзэмших эрхийг гэрчилгээ олгосныг шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэн...гэвч "Г*******" ХХК нь дээрх хууль бусаар эзэмшиж байсан газартаа газар эзэмших, ашиглах зөвшөөрөл хүсч байгаа гэх мэдээллийг манай байгууллага авлаа... ын объект эзэмшигч этгээд тухайн газрыг эзэмшиж, ашиглаж байгаа эсэхээс үл хамааран ын аюулгүйн бүсэд хуулийн дагуу тогтоосон дэглэмд зааснаас бусад зориулалтаар газар эзэмших эрх олгох үндэслэлгүй...талаар дүгнэлт хийсэн, иймд тус компанийн ын объектын ойролцоо, өмнө хууль бусаар эзэмшиж, ашиглаж байсан газарт дахин газар эзэмших, ашиглах аливаа эрх олгож, хууль зөрчихгүй байх-ыг хүссэн байна.
8. Улмаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Г******* ХХК-нд 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01-08/1935 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай, 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 01-08/2226 дугаар албан бичгүүдээр тус тус Г******* ХХК-ийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны дугаар тушаалаар батлагдсан "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам"-ын 15.2 (хүсэлтэд хавсаргах баримт, бичгийг хуурамчаар үйлдэхийг хориглоно) дахь заалтыг зөрчин хүчин төгөлдөр бус захирамж шийдвэртэй баримт бичгийг бүрдүүлэн хүсэлт гаргасан байх тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтад заасныг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн дүгээр захирамжийн "6" дахь хэсгийг хүчингүй болгох болсныг мэдэгдэж, мөн газар чөлөөлөхийг мэдэгджээ.
9. Үүний дараа Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дугаар бүхий Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг. Монгол Улсын нийслэл У хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2023 оны дүгээр захирамжаар С дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар эзэмших эрх олгосон "Г*******" ХХК нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2021 оны дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам"-ын 15.2 дахь заалт (хүсэлтэд хавсаргах баримт, бичгийг хуурамчаар үйлдэхийг хориглоно)-ыг зөрчин хүчин төгөлдөр бус захирамж шийдвэртэй баримт бичгийг бүрдүүлэн хүсэлт гаргасан байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болсонд тооцож, үүнтэй холбогдуулан "Газар эзэмших ашиглах эрх олгох тухай" Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн дүгээр захирамжийн хавсралтын "6" дахь заалтыг хүчингүй болсонд тооцож шийдвэрлэсэн байна.
10. Тус захирамжийн хуулбарыг "Г*******" ХХК-нд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дугаар албан бичгээр хүргүүлсэн байх бөгөөд "Г*******" ХХК-иас шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасанд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дугаар албан бичгээр ...Дээр дурдсан нийслэлийн Засаг даргын 2023 оны дүгээр захирамж нь хүчин төгөлдөр хэвээр байх бөгөөд танай ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна гэх хариуг хүргүүлжээ.
11. Ингээд дээрх захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Г******* ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Г******* ХХК-ийн гүйцэтгэх захирал С.О шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: ...Г******* ХХК нь Нийслэлийн С дүүргийн 20-р хороонд байрлах 3000 м.кв хэмжээтэй, нэгж талбарын 186 дугаартай үйлдвэрлэлийн зориулалттай газар эзэмших эрхийг С дүүргийн засаг даргын 2014 оны 3-р сарын 6-ны өдрийн дугаар захирамжаар иргэн З.Бс шилжүүлэн авч тус газар дээр үйл ажиллагаа явуулсаар ирсэн.
Хожим Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04-р сарын 03-ны өдрийн дүгээр захирамжаар тус газраа эзэмшсэн хэдий ч Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06-р сарын 12-ны өдрийн дүгээр захирамжаар Г******* ХХК нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам-ын 15.2 дахь заалт (хүсэлтэд хавсаргах баримт, бичгийг хуурамчаар үйлдэхийг хориглоно)-ыг зөрчсөн гэх үндэслэлээр манай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон байна. Нэг.Манай компани нь дээр дурдсанчлан хүсэлтэд хавсаргах баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэх үйлдэл огт хийгээгүй тул газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус гэж үзэж дараах үндэслэлээр энэхүү нэхэмжлэлийг гаргахад хүрлээ.
Өмнө дурдсанчлан манай компани С дүүргийн Засаг даргын 2014 оны 3-р сарын 6-ны өдрийн дугаар захирамжаар иргэн З.Бс шилжүүлэн авч тус газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмших болсон. Тус дүүргийн засаг даргын 2019 оны 4-р сарын 3-ны өдрийн дугаар захирамжаар манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгасан байдаг. Гэвч М ХХК-ийн нэхэмжлэлтэй С дүүргийн засаг даргад холбогдох хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 8-р сарын 26-ны өдрийн ******* дугаар магадлалаар шийдвэрлэхдээ манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Тус магадлалд Г******* ХХК-ийн эзэмшил газар нь хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээний газартай давхцалтай байхад С дүүргийн Засаг дарга нь газар эзэмших эрхийн хугацааг сунгахдаа өөрт хуулиар олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлж Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээнд шийдвэрлэвэл зохих асуудлыг шийдвэрлэсэн гэж дүгнэсэн байдаг.
2019 онд газар эзэмших эрхийн хугацаа сунгах талаар хүсэлт гаргах үед С дүүргийн Засаг дарга, дүүргийн газрын албанаас дээрх нөхцөл байдлыг бидэнд огт мэдэгдэж байгаагүй. Хэрэв тухайн үед нь энэ талаар манай компани мэдэгдэж, Нийслэлийн Засаг даргад хүсэлт гаргаж газар эзэмших эрхийн хугацаа сунгах талаар бидэнд зөвлөсөн бол бид зохих журмын дагуу хандаж газар эзэмших эрхээ сунгуулах боломжтой байсан. Манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тул 2022 оны 11-р сарын 23-ны өдөр дээрх нөхцөл байдлыг залруулан, тус газар дээр газар эзэмших эрх олгох боломжтой төрийн байгууллага болох Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн засаг даргад хүсэлт гаргасан. Энэхүү хүсэлтийг гаргахдаа манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нөхцөл байдлын талаар дурдаж, холбогдох баримтыг хавсаргаж өгсөн байдаг. Улмаар Нийслэлийн засаг даргын 2023 оны 4-р сарын 3-ны өдрийн дүгээр захирамжаар манай компанид тус газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, гэрээ байгуулан гэрчилгээ олгосон.
Ийнхүү газраа эзэмшиж, ашиглаж байхад Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 5-р сарын 10-ны өдрийн 01-08/1935 дугаартай, 2023 оны 5-р сарын 19-ний өдрийн 01-08/2226 дугаартай "мэдэгдэл хүргүүлэх тухай" гэх албан тоотыг ирүүлсэн. Эдгээр албан тоотуудад "....хүсэлтэд хавсаргах баримт, бичгийг хуурамчаар үйлдэхийг хориглоно гэх заалтыг зөрчсөн тул Нийслэлийн засаг даргын 2023 оны 4-р сарын 3-ны өдрийн дүгээр захирамжийн 6 дахь хэсгийг хүчингүй болгох болсон тул 2023 оны 5-р сарын 17-ны өдрийн дотор газар чөлөөлөх"-ийг мэдэгдсэн. Учир явдлыг тодруулан Нийслэлийн газар зохион байгуулалтын алба болон Нийслэлийн засаг даргын тамгын газарт очсон ч манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон талаар ямар ч захирамж, шийдвэр гараагүй байсан.
Газрын тухай хуулийн 3.1.5-д "газрыг чөлөөлөх гэж тухайн газрыг эзэмших, ашиглах эрх дуусгавар болох, түүнчлэн газрыг зөвшөөрөлгүй ашигласан бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийг шилжүүлэх, газрыг засаж тохижуулах зэргээр хууль болон гэрээнд зааснаар газрыг өмчлөгчид нь эргүүлэн өгөхөд саадгүй болгохыг" 41.1-д "Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрх дуусгавар болоход хууль болон газар эзэмших гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор уг газрыг чөлөөлж аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын мэдэлд шилжүүлнэ" гэж тус тус заасан. Зүй нь газар эзэмших эрх дуусгавар болсны дараа буюу газрыг зөвшөөрөлгүй ашигласан тохиолдолд газар чөлөөлөх талаар мэдэгдэл ирэх учиртай аж. Гэвч манай газар эзэмших эрхийг хүчингүй болгох талаар ямар ч мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгдээгүй, газар эзэмших эрх хүчинтэй байхад ийм мэдэгдэл ирж байсан. Харин 2023 оны 2023 оны 06-р сарын 12-ны өдрийн дугаар захирамж гарсан талаар 2023 оны 10-р сарын 30-ны өдөр олж мэдсэн юм.
Дээрхээс дүгнэн үзвэл Нийслэлийн засаг даргын захирамж шийдвэр гарахаас сарын өмнө, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нь засаг даргын шийдвэрийг таамаглаж, газар эзэмших эрх хүчинтэй хэвээр байхад газар чөлөөлөхийг шаардсан гэдэг нь тодорхой харагдаж байна.
2. Бичиг баримт хуурамчаар үйлдэх гэдэг нь албан ёсны баримт бичгийг бүхий л арга хэрэгсэл ашиглан бүрэн дуурайлгаж, эсхүл хэсэгчлэн хуурамчаар үйлдэх, өөрчлөхийг ойлгоно. Манай компанийн 2022 оны 11-р сарын 23-ны өдрийн газар эзэмших хүсэлтэд хавсаргасан баримтад албан ёсны баримт бичгийг дуурайлгаж, хуурамчаар үйлдсэн зүйл нэг ширхэг ч байхгүй бөгөөд бид ч тийм зүйл хийж явахгүй юм. Мөн баримт бичиг хуурамчаар үйлдэж ашигласан гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа бол ямар баримт бичгийн аль хэсгийг хэрхэн дуурайлгаж, хуурамчаар үйлдсэн гэж үзэж байгаа нь тодорхой байх учиртай. Гэтэл манай хүсэлтийн хавсралтаар хүргэгдсэн баримтуудад ямар ч хуурамч баримт бичиг байхгүй тул ийм баримтыг тэгж хуурамчаар үйлдсэн гэж тодорхойлох ч боломжгүй юм.
Цаашилбал манай компанийг баримт бичиг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээ хүчин төгөлдөр бус захирамж шийдвэртэй баримт бичгийг бүрдүүлэн хүсэлт гаргасан гэж үзсэн бололтой. Гэвч хүчин төгөлдөр бус захирамж шийдвэрийг хавсаргах нь баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэл огтоосоо ч болохгүй, болох ч учиргүй. Харин бидний хувьд тэрхүү хүчингүй болсон захирамжийг хавсаргахдаа ямар шалтгааны улмаас өмнөх захирамж хүчингүй болсон талаар гаргасан хүсэлтдээ тодорхой дурдаж байсан. Тодруулбал, өмнөх захирамж хүчингүй болсон нь Нийслэлийн засаг даргын газар эзэмших эрх олгох учиртай бүсэд С дүүргийн засаг дарга газар эзэмших эрх олгосонтой холбоотой тул бид хууль тогтоомжид нийцүүлэн, үүссэн нөхцөл байдлыг хүсэлтдээ тодорхой тайлбарлан Нийслэлийн засаг даргад газар эзэмших тухай хүсэлтээ, холбогдох баримтын хамт хүргүүлсэн юм.
3. Захиргааны ерөнхий хуулийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно", "27.4.Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна гээд 27.4.1.сонсгол зохион байгуулах: 27.4.2.саналыг бичгээр авах, 27.4.3.биечлэн уулзах; 27.4.4. утсаар санал авах: 27.4.5. цахим хэлбэрээр санал авах; 27.4.6.төлөөлөгчөөр дамжуулан санал авах" гээд 27.6-д "Сонсох ажиллагааны явц, ур дүнгийн талаар тэмдэглэл хотолж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна" гэж тодорхой зохицуулсан. Ингэхдээ чухам ямар үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаагаас үл хамааран сонсгох ажиллагаа хийх учиртай юм. Гэтэл "Г*******" ХХК-ийн эзэмшил газрыг хүчингүй болгохдоо энэ талаараа эрх ашиг нь хөндөгдөж байгаа манай компанид огт мэдэгдээгүй, гагцхүү захирамж гарахаас ч өмнө газрыг чөлөөлөхийг шаардаж байсан ч очоод уулзахад гарсан захирамж шийдвэргүй, мэдэх хүнгүй л байдаг байсан.
Сонсгох ажиллагаа хийгдсэн бол бид хуурамч баримт бичиг бүрдүүлээгүй талаараа тайлбарлаж, шаардлагатай гэж үзсэн аливаа баримт бичиг, мэдээллээр хангах, газраа хүчингүй болгуулахгүй байх бүрэн боломжтой байжээ. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 27.4-д заасан аль ч арга хэлбэрээр сонсох ажиллагааг явуулаагүй буюу хууль зөрчиж манай компанийн газар эзэмших эрхийг дуусгавар болгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг харуулж байна. Хоёр. Газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг мэдсэн талаар болон урьдчилан шийдвэрлэх ажиллагааны тухайд авч үзвэл: Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06-р сарын 12-ны өдрийн дүгээр захирамжийн талаар бидэнд урьдчилан мэдэгдсэн зүйл огт байхгүй бөгөөд уг захирамж гарснаас даруй 4 сар орчмын дараа буюу 2023 оны 10-р сарын 30-ны өдрийн шуудангаар 2023 оны 6-р сарын 15-ны өдрийн № дугаар бүхий "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгийг ирүүлсэн. Тус мэдэгдлийг 10-р сарын 30-ны өдөр хүлээн авсны дараа манай компанийн зүгээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, алдаатай шийдвэрээ эргэн харах тухай хүсэлт, гомдлоо 2023 оны 11-р сарын 24-ний өдөр Нийслэлийн засаг даргад гаргаж, 2023 оны 11-р сарын 27-ны өдөр гомдолдоо нэмэлт тайлбар бичиж хүргүүлсэн. Гомдлын хариу нь 2023 оны 12-р сарын 15-ны өдрийн "Хариу хүргүүлэх хуудас" гэх дугаарын албан тоотоор гарч манай компанид 2023 оны 12-р сарын 20-ны өдөр мөн л шуудангаар ирсэн. Тус хариунд "Танай компани "хүсэлтэд хавсаргах баримт бичгийг хуурамчаар үйлдсэн" гэх үндэслэлээр 2023 оны дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн байна.
Дээр дурдсан нийслэлийн Засаг даргын 2023 оны дүгээр захирамж нь хүчин төгөлдөр хэвээр байх тул хүсэлт шийдвэрлэх боломжгүй" гэжээ. Манай компани эзэмшил газар дээрээ Усан халаалтын зуухны үйлдвэр эрхлэхээр Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ-г хийлгүүлж, барилга барих, үйлдвэрийн тоног төхөөрөмж, түүхий эдээ татаж байршуулах зэрэгт ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байгаа тул бидний газар эзэмших эрхийг дуусгавар болгосонд туйлын гомдолтой байна. Иймд Нийслэлийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн дугаар бүхий Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгуулах-аар маргаж байна гэжээ.
12. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Г******* ХХК нь Нийслэлийн С дүүргийн 20 дугаар хороонд байрлах 3000 м.кв талбайтай 841-ээр төгссөн дугаартай үйлдвэрлэлийн зориулалттай газар эзэмших эрхийг С дүүргийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн дугаар захирамжаар иргэн З.Бс шилжүүлж авч газрыг анх авсан зориулалтынхаа дагуу ашигласаар өнөөдрийг хүрсэн. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн А314 дүгээр захирамжаар газрыг эзэмшсэн хэдий ч Нийслэлийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 12-ны дүгээр захирамжаар Г******* ХХК-ийн газрыг хүчингүй болгосон. Захиргааны актын үндэслэлд хүсэлтэд хавсаргасан баримт бичгийг хуурамчаар үйлдэхийг хориглоно гэж заасныг зөрчсөн гэсэн.
Энэ нь үндэслэлгүй хуурамч бичиг баримт өгөөгүй. Цагдаагийн байгууллагаар шалгуулж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн. Гэтэл тэр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн асуудлаас харахад ч Г******* ХХК газар эзэмших эрх хүсэх тухай хүсэлтдээ бичиг баримт хуурамчаар хавсаргаад өгчихсөн гэсэн үйл баримт тогтоогддоггүй. Засаг даргын тухайн захирамжийн бодит үндэслэлийн талаар өнөөдөр шүүхээс дүгнэлт хийж шийдвэрлэх байх. Тэгэхээр манай байгууллагын хувьд ямар нэгэн бичиг баримт хуурамчаар үйлдсэн зүйл байхгүй гэдгийг бид нар хэлмээр байна. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа энэ асуудал дээр огт хийгдээгүй. Энэ талаар Г******* ХХК-д мэдэгдэж санал авсан, тайлбар авсан зүйл байхгүй.
Шууд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг дуусгавар болгосонд гомдолтой байгаа. Тухайн газрыг анх авсан цагаасаа хойш тогтмол үйл ажиллагаа явуулахдаа ямар нэгэн хууль тогтоомжийг зөрчөөгүй, зориулалтын дагуу ашиглаж байсан. Засаг даргын 2023 онд гаргасан акт нь тухайн асуудал шийдэгдэх үед ямар ч хамааралгүй учраас хамааруулж шийдвэрлэх тийм боломж байхгүй байх. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. гэжээ.
13. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч " " ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн дүгээр захирамжаар үйлдвэрлэлийн зориулалтаар 3000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг баталгаажуулан авсан. Нэхэмжлэгч " " ХХК-д газар эзэмших эрх олгосон нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны дугаар тушаалаар батлагдсан "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам"-ын 15.2 дахь заалт (хүсэлтэд хавсаргах баримт, бичгийг хуурамчаар үйлдэхийг хориглоно) гэсэн заалтыг зөрчин хүчин төгөлдөр бус захирамж шийдвэртэй баримт бичгийг бүрдүүлэн хүсэлт гаргасан байх тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтанд заасныг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дүгээр захирамжаар " " ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр, 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тус тус Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай дугаар албан бичгийг хүргүүлсэн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар магадлалаар тус тус С дүүргийн Засаг даргын 2019 оны дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан байдаг. Иймд Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар 12-ны өдрийн дүгээр захирамж нь үндэслэл бүхий захираагны акт тул нэхэмжлэлийн шаарлдагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өнгө үү гэж хариу тайлбар гаргажээ.
14. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа. Үндэслэл нь С дүүргийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн дугаар захирамжаар иргэн З.Бс 3000 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 5 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсан байдаг. Үүний дараа С дүүргийн Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаагаар сунгуулсан. М ХХК-ийн нэхэмжлэлтэй С дүүргийн Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн дугаар захирамжаар Г******* ХХК-д холбогдох хэсэг хүчингүй болгуулах гэх хэргийг Захиргааны хэргийн анхан шат болон давж заалдах шатны шүүхээр хэлэлцээд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 393 дугаар шийдвэрээр С дүүргийн Засаг дарга өөрт хуулиар олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлж, Нийслэлийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэвэл зохих асуудлыг шийдвэрлэсэн байх бөгөөд маргаан бүхий дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 1.3 дахь заалт тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзээд илт хууль бус захиргааны акт байна гэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс дүгнэсэн байдаг.
Захиргааны хэргийн Давж заалдах шатын шүүх 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар магадлалаар С дүүргийн Засаг дарга нь инженерийн шугам сүлжээ бүхий ын зурвас газарт Г******* ХХК-д газар олгосон байх төдийгүй хуульд заасан холбогдох зөвлөмж, дүгнэлт зэргийг гаргуулалгүйгээр төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөхгүй газар эзэмшүүлжээ гэж дүгнээд тухайн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг.
Нэхэмжлэгч Г******* ХХК нь 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 22/90 дүгээр албан бичгээр газар эзэмших захирамж гаргуулах тухай хүсэлт болон холбогдох баримтуудыг бүрдүүлэн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд өгсөн. Газрын тухай хууль болон Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2021 оны ******* дугаар тушаалаар батлагдсан газрын эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам, түүний холбогдох заалтыг ноцтой зөрчсөн байх тул Нийслэлийн Засаг дарга 2023 оны дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл, эс үйлдэхүйгээрээ Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших эрх, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу дүүргийн дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсвэл шүүх хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсоох гэж заасныг үндэслэн Г******* ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн. Энэ заалт нь Нийслэлийн Засаг дарга өмнө нь гаргасан буруутай шийдвэрийг хүчингүй болгож, алдаагаа залруулах боломж бүхий эрх, эрх хэмжээ олгосон зохицуулалт байдаг.
Иймд Г******* ХХК-д анх эрх олгосон захирамж чиг үүргийн дагуу гараагүй илт хууль бус захирамж гэж анхан шатын шүүх шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлалаар инженерийн шугам сүлжээ бүхий газар буюу ын зурвас газарт газар олгох эрх хэмжээ байхгүй, анхнаасаа эрх зүйн үндэслэлгүй байсан учраас Нийслэлийн Засаг дарга өөрийн гаргасан буруутай шийдвэрээ залруулж, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн маргаан бүхий захиргааны хувьд гаргасан байдаг. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. гэжээ.
15. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болохыг тайлбарлахын тулд үйл баримтыг цаг хугацааны хувьд эхнээс нь дараалалтай, маш товч тайлбарлах нь зөв гэж бодож байна. М ХХК нь тухайн газар дээр Зам тээврийн сайдын 2014 оны 12 сарын 26-ны өдрийн гэрчилгээ олгох тухай 10 дугаартай тушаалаар ын дагнасан хэрэглээний ын гэрчилгээг 3 жилийн хугацаатайгаар авсан. 2014 оны 5 дугаар сарын 6-ны өдөр техникийн нөхцөлийн дүгнэлт гараад ыг өргөтгөнө гэдэг байдлаар 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авч, дараа нь Зам тээврийн яамны улсын байцаагч 2014 оны 10 сарын 14-ний өдөр хяналтын удирдамж батлаад, 10 дугаар сарын 16-ны өдөр улсын байцаагчийн дүгнэлт гаргаад М ХХК-ийн барьсан ыг ашиглалтад оруулах боломжтой гэж дүгнэсэн. Үүний дагуу Зам тээврийн сайдын 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 10 тоот тушаалаар ын гэрчилгээ олгосон. Хугацаа нь дуусангуут сунгуулах хүсэлтээ өгөөд 2018 онд гэрчилгээ сунгагдсан. Үүний дараа 2019 онд С дүүргийн Засаг даргын 2019 оны гэдэг дугаартай захирамжаар Г******* ХХК газар эзэмших эрх олж авсан. Тэгээд бид нарын ын газар маргаантай болсон. 2019 оны захирамжийг хүчингүй болгуулъя гээд шүүхэд нэхэмжлэл гаргаад тухайн нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2022 оны 5 сарын 23-ны өдрийн 393 дугаартай шийдвэрээр шийдсэн. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх 2022 оны 8 сарын 26-ны өдрийн ******* гэдэг дугаартай магадлалаар шийдсэн. Улсын Дээд шүүх С дүүргийн Засаг даргын талаас гаргасан болон Г******* ХХК-ийн гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаад магадлалыг хэвээр үлдээсэн байгаа. Манай талаас ын газар учраас ын бус газар байж болохгүй гэдэг байдлаар гомдол гаргасан юм. Г******* ХХК болон С дүүргийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгоод манай гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсэн. Төмөр ын газарт газар олгох нь буруу гэдэг байдлаар шийдсэн. Давж заалдах шатын шүүхийн магадлалын 23 дугаартай хуудас 2.12 2.13 гэдэг дугаартай хэсгүүдэд энэ талаар дүгнэлт хийсэн. Тухайлбал Төмөр ын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1.13 дах хэсэгт ын аюулгүй бүс гэж дээр тохиолдож болох осол сүйрлээс хуулийн этгээд, иргэнд учрах хохирлыг багасгах, эрүүл аюулгүй нөхцөлийг хангах, зориулдаггүй газрыг ойлгохоор хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл, ын объект эзэмшигч этгээд тухайн газрыг эзэмшиж, ашиглаж байгаа эсэхээс үл хамаараад ын аюулгүй бүсэд хуульд зааснаас бусад зориулалтаар газар эзэмших эрх олгох үндэсгүй гэсэн магадлалын 2.13 дугаартай хэсэг дээр тээврийн тухай хууль нь 2007 оны 7 сарын 5-ны өдөр батлагдсан буюу анх маргаан бүхий газрыг иргэн З.Б эзэмшүүлэхээс өмнө хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. Ийм учраас ын зурвас газарт тулгаж газар эзэмших эрх олгосныг хуульд нийцсэн гэж дүгнэх боломжгүй гэсэн. Зам тээврийн яамнаас манай ын 2018 оны ын гэрчилгээг хүчингүй болгосон. Яагаад гэвэл бусдын газар эзэмших эрхийг хөндсөн байна. Г******* ХХК-ийн газар эзэмших эрх хөндөгдсөн байна гээд хүчингүй болгосон. Манайх хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. Г******* ХХК газар хууль бус гэж маргасан. Тэгээд Г******* ХХК-ийн газрын маргааныг шийдье гээд манай ын гэрчилгээтэй холбоотой маргааны түдгэлзүүлсэн. Захиргааны хэргийн Анхан шатын шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 616 дугаартай шүүхийн шийдвэр гарсан. 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Захиргааны хэргийн Давж заалдах шатын шүүхээс 684 дугаартай магадлал гарсан. 2 шатны шүүх М ХХК энэ газар дээр ын үйл ажиллагааг хууль ёсны дагуу явуулж байгаа гэж шийдвэрлэсэн. Г******* ХХК анхнаасаа хууль бусаар газар авсан мөн ын газар олгох эрх хэмжээ дүүргийн Засаг даргад байхгүй гэдэг байдлаар шүүх шийдсэн.
Шүүхийн шийдвэр эцэслэгдсэний дараа Зам тээврийн яамнаас 2023 онд ын гэрчилгээг дахиад сунгаж өгсөн. Энэ баримтууд бүгд хэрэгт авагдсан байгаа. Газрын маргаан шийдэгдээд дууссан байхад Г******* ХХК Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүсэлт гаргасан. Тухайн газрыг дахиж авахдаа анхан шатны шүүхийн шийдвэрийг Нийслэлийн Газрын албанд өгч, дүүргийн Засаг дарга газар олгохгүй, Нийслэлийн Газрын алба газар олгох ёстой гэсэн ойлголт төрүүлж газрыг дахин авсан. Газар чөлөөлөх ажиллагаа явагдахад нэг сэндвич байсан тэрийг чөлөөл гэж шаардахад гэрчилгээ үзүүлсэн байсан.
Нийслэлийн Газрын албанд Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлалыг үзүүлж 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А314 гэдэг дугаартай захирамжаар газар эзэмших эрх олгосон нь хууль бус байсан учраас 2 сарын дараа буюу 06 дугаар сарын 12-ны өдөр дугаартай захирамжаар өмнөх хууль бус захирамжийг хүчингүй болгосон. Тэгэхээр 2023 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн газар эзэмших эрх олгосон захирамж хууль бус уу, үгүй юу гэдэг нь энэ маргааны хувьд чухал. Газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлэх ёстой. Тэгэхэд дуудлага худалдааны үнэ төлөөгүй, татвар төлөхгүйгээр дүүргийн Засаг даргын захирамжтай байхад нь Нийслэлийн Засаг даргын захирамжтай болгож өг гэж шүүхэд шийдсэн юм гэсэн ойлголт төрүүлээд авч байгаа нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй юм байна гэж үзэж байна.
Нийслэлийн Засаг даргын захирамжид бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэдэг нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг орхигдуулсан буюу бодит байдлыг нуусан асуудлыг яриад байгаа юм. Маргаан бүхий захиргааны актыг гаргасан үндсэн санаа нь 04 дүгээр сарын 03-ны өдөр газар олгосон захирамж нь хууль бус байсан үүнийг залруулсан гэдгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар дээрээ хэлсэн. 04 дүгээр сарын 03-ны өдөр нэгэнт хууль бусаар газар эзэмших эрх авсан бол энэ хууль бус ашиг сонирхлыг шүүх хамгаалахгүй. Тийм учраас Засаг даргын захирамж үндэслэлтэй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Г******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:
Нэхэмжлэгч нь тус шүүхэд хандаж Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дугаар бүхий Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ ...манай газар эзэмших эрхийг хүчингүй болгох талаар ямар ч мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгдээгүй...газар эзэмших хүсэлтэд хавсаргасан баримтад албан ёсны баримт бичгийг дуурайлгаж, хуурамчаар үйлдсэн зүйл нэг ширхэг ч байхгүй атал хуурамчаар үйлдсэн гэж үзэж байгаа нь хууль бус гэж тодорхойлсныг хариуцагч ...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар магадлалаар тус тус С дүүргийн Засаг даргын 2019 оны дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байхад хүчин төгөлдөр бус захирамж шийдвэртэй баримт бичгийг бүрдүүлэн хүсэлт гаргасан гэж, гуравдагч этгээд М ХХК-иас Нийслэлийн Засаг даргын захирамжид бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэдэг нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг орхигдуулсан буюу бодит байдлыг нуусан асуудал, 04 дүгээр сарын 03-ны өдөр нэгэнт хууль бусаар газар эзэмших эрх авсан бол энэ хууль бус ашиг сонирхлыг шүүх хамгаалахгүй... гэж тус тус эс зөвшөөрч маргав.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Г******* ХХК нь С дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн дугаар захирамжаар иргэн 3.Б олгосон газрыг тус дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн дугаар захирамжаар шилжүүлэн авч, улмаар 2019 оны дугаар захирамжаар эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж шийдвэрлэсэн үйл баримтууд тогтоогдсон, эдгээр үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй.
"М*******" ХХК-аас 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхэд С дүүргийн Засаг даргын 2019 оны дугаар захирамжийн "Г*******" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл, У ХНН-ээс С дүүргийн Засar даргын 2007 оны дугаар захирамжийн 3. Б, мөн Засаг даргын 2014 оны тус хууль бус дугаар захирамжийн "Г*******" ХХК-д холбогдох хэсгийг тус байсан болохыг тогтоолгох, мөн Засаг даргын 2019 оны дугаар захирамжийн "Г*******" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, маргаан бүхий газар нь "У " ХНН-ийн ашиглах эрхтэй газар болохыг болон С дүүргийн Засаг даргын дугаар захирамжаар "Г*******" ХХК-ийн эзэмшиж буй газрыг холбогдох хууль тогтоомж болон дээд шатны байгууллагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу цуцлахгүй байгаа эс үйлдэхүй тус тус хууль бус болохыг тогтоож, тус газрыг "У " ХНН-д ашиглуулах шийдвэр гаргахыг С дүүргийн Засаг даргад даалгуулах бие даасан шаардлага тус тус гаргасныг
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр "М" ХХК-ийн нэхэмжлэл болон гуравдагч этгээд "У " ХНН-ийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж, "С дүүргийн Засаг даргын 2019 оны дугаар захирамжийн "Г*******" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар магадлалаар нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, гуравдагч этгээд "У " ХНН-ийн бие даасан шаардлагын зарим хэсгийг хангаж "С дүүргийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгосугай гэж өөрчилсөн, эдгээр шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Түүнчлэн уг шийдвэрт ...хариуцагч С дүүргийн Засаг дарга нь өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлж Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг зөрчиж 2019 оны дугаар захирамжаар Г******* ХХК-ийн тус дүүргийн 20 дугаар хорооны нутагт эзэмшиж байсан 3000 м.кв газрыг газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгаж шийдвэрлэсний улмаас гуравдагч этгээд нь эрх бүхий этгээдэд гаргасан газар ашиглах эрхээс баталгаажуулах хүсэлтээ шийдвэрлүүлэх боломжгүй болсон гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын холбогдох хэсгийг хангаж С дүүргийн Засаг даргын 2019 оны дугаар захирамжийн Г******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй... гэж, харин давж заалдах шатны шүүхийн магадлалд ...Хариуцагч С дүүргийн Засаг дарга нь инженерийн шугам, сүлжээ бүхий, ын зурвас газарт Г******* ХХК-д газар эзэмших эрх олгосон байх төдийгүй хуульд заасан холбогдох зөвлөмж, дүгнэлт зэргийг гаргуулалгүй, төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөлгүй газар эзэмшүүлжээ, анхан шатны шүүх энэ талаарх дүгнэлтийг хийгээгүй... ын объект эзэмшигч этгээд тухайн газрыг эзэмшиж, ашиглаж байгаа эсэхээс үл хамааран ын аюулгүйн бүсэд хуулийн дагуу тогтоосон дэглэмд зааснаас бусад зориулалтаар газар эзэмших эрх олгох үндэслэлгүй... гэж тус тус дүгнэжээ.
Үүний дараа нэхэмжлэгч Г******* ХХК-иас 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 22/90 дүгээр Газар эзэмших захирамж гаргуулах тухай албан бичгээр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандан ...М ХХК-аас дээрх газрын эзэмших эрхийн асуудал дээр маргаан үүсгэж, улмаар захиргааны хэргийн шүүхээс С дүүргийн Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн шүүхээс С дүүргийн Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн гол үндэслэл нь Манай компанийн эзэмшлийн, газар нь хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээний газартай давхцалтай байхад С дүүргийн Засаг дарга нь газар эзэмших эрхийн хугацааг сунгахдаа өөрт хуулиар олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлж Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээнд шийдвэрлэвэл зохих асуудлыг шийдвэрлэсэн гэж дүгнэсэн...одоо бид зохих журмын дагуу хүсэлтээ гаргаж байгаа тул манай компанийн газар эзэмших эрхийг баталгаажуулж өгнө үү гэх хүсэлт гаргаснаар Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн дүгээр Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай захирамжаар Г******* ХХК-нд С дүүргийн 20 дугаар хороонд _хаягт орших, нэгж талбарын 1******* дугаар бүхий үйлдвэрлэлийн зориулалтаар 3000 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж шийдвэрлэсэн байна.
М ХХК-иас 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А23/24 дугаар албан бичгээр ..."Г*******" ХХК-ийн С дүүргийн Засаг даргын 2019 оны 4 сарын 03-ны өдрийн дугаар захирамжаар эзэмшиж байсан нэгж талбарын 186 дугаар бүхий, 3000 м.кв хэмжээтэй газрын эзэмших эрхийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.23-ны өдрийн ******* дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.08.26-ны өдрийн ******* дугаар магадлалаар тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн,... ын аюулгүйн бүсэд Г******* ХХК нь аливаа үндэслэлээр газар эзэмших, ашиглах эрхгүй талаар дүгнэлт хийсэн. Иймд тус компанийн ын объектын ойролцоо, өмнө хууль бусаар эзэмшиж, ашиглаж байсан газарт дахин газар эзэмших, ашиглах аливаа эрх олгож, хууль зөрчихгүй байхыг хүсч байна. гэх гомдол мэдээлэл гаргасан,
Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжаар Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2023 оны дүгээр захирамжаар С дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар эзэмших эрх олгосон "Г*******" ХХК нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2021 оны дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам"-ын 15.2 дахь заалт (хүсэлтэд хавсаргах баримт, бичгийг хуурамчаар үйлдэхийг хориглоно)-ыг зөрчин хүчин төгөлдөр бус захирамж шийдвэртэй баримт бичгийг бүрдүүлэн хүсэлт гаргасан байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болсонд тооцож, үүнтэй холбогдуулан "Газар эзэмших ашиглах эрх олгох тухай" Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн дүгээр захирамжийн хавсралтын "6" дахь заалтыг хүчингүй болсонд тооцож шийдвэрлэжээ.
Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д .Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана. гэж тус тус заасан.
Хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдоос шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзвэл хариуцагч захиргааны байгууллага нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу өөрийн гаргасан, эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д заасантай нийцсэн, уг Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Тодруулбал, маргаан бүхий захирамж нь Г******* ХХК-иас ирүүлсэн шинээр газар эзэмших эрх авах тухай 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 22/90 дугаар хүсэлтийг үндэслэсэн ба уг хүсэлтэнд ...С дүүргийн Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэснийг, мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар магадлалд ...С дүүргийн Засаг дарга нь инженерийн шугам сүлжээ бүхий ын зурвас газарт Г******* ХХК-д газар олгосон байх төдийгүй хуульд заасан холбогдох зөвлөмж, дүгнэлт зэргийг гаргуулалгүйгээр төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөхгүй газар эзэмшүүлсэн гэж дүгнэснийг дурдаагүй, холбогдох шүүхийн шийдвэр, магадлалыг хавсаргаагүйгээс хариуцагч захиргааны байгууллагад бодит байдлаас зөрүүтэй, дутуу мэдээлэл бүхий хүсэлт гаргаснаар нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон нь анхнаасаа хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Өөрөөр хэлбэл, Г******* ХХК-д газар эзэмших эрх олгосон дүүргийн Засаг даргын захирамж нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хүчингүй болсон байхад хариуцагч Нийслэлийн Засаг даргаас шүүхийн шийдвэрийг зөрчиж түүнд газар эзэмших эрх олгосон нь хууль бус, дээрхи эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг хариуцагч Нийслэлийн засаг дарга Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу зөвтгөж хүчингүй болгон шийдвэрлэсэн нь хариуцагчийн чиг үүрэг, эрх хэмжээнд нийцсэн хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гэж үзнэ..
Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжид ..."Г*******" ХХК нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2021 оны дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам"-ын 15.2 дахь заалт (хүсэлтэд хавсаргах баримт, бичгийг хуурамчаар үйлдэхийг хориглоно)-ыг зөрчин хүчин төгөлдөр бус захирамж шийдвэртэй баримт бичгийг бүрдүүлэн хүсэлт гаргасан... гэж дүгнэсэн нь захиргааны актын агуулгын хувьд ойлгомжгүй илэрхийлэгдсэн байх хэдий ч энэ нь нэхэмжлэгчид хууль ёсны дагуу үүсээгүй байгаа эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн тогтоох үндэслэл болохгүй.
Тухайлбал, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ., 27.4-д Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно. гэж, 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2021 оны дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам"-ын 15.2-т хүсэлтэд хавсаргах баримт, бичгийг хуурамчаар үйлдэхийг хориглоно гэж заасан ба хариуцагч нь Г******* ХХК-ийг энэ үндэслэлээр буруутгаж байх боловч бодит байдал дээр нэхэмжлэгч байгууллага нь баримт бичгийг хуурамчаар үйлдээгүй, харин хариуцагч захиргаанд буруу мэдээлэл, дутуу баримт хүргүүлснээр хариуцагчийн гаргасан шийдвэр Захиргааны ерөнхий хуулийн 4.2 дугаар зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх тусгай зарчмыг зөрчсөн гэж шүүх дүгнэв.
Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г******* ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дугаар бүхий Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН