Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 157/ШШ2025/00024

 

            2025        02          03                                         157/ШШ2025/00024

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хаймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: “С ББСБ” ХК-ийн Б тооцооны төвийн “Яын О-ыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын      15-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч “С ББСБ” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүхэд гаргасан хүсэлтдээ: “С ББСБ нь Я.Отай 2024 оны 06 дугаар 07-нд зээлийн гэрээ байгуулж 3,000,000 сая төгрөгийг сарын 3,9%-н хүүтэй 12 сарын хугацаатай зээлдүүлсэн юм. Я.О нь тухай үед Б сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд оршин суудаг байсан. Зээлийн гэрээ байгуулж мөнгөө авснаас хойш 3 удаа төлөлт хийж түүнээс хойш огт төлөөгүй байна. Я.О нь 000442 гэсэн утастай байгаа боловч утсаа авахгүй байгаа, хүүхэд нь 94929123 дугаартай утсан дээр байгаа. Одоо хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир Я.Оыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү.” гэжээ.

 

2.Хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Я.О нь 2024 оны 6 дугаар сард зээл авахдаа Б сумын Ерөнхий боловсролын сургуульд хөдөлмөрийн багшаар ажиллаж, сургуулийн дотуур байранд амьдардаг байсан юм. Тэрээр зээлээ төлөхгүй, одоогийн оршин сууж байгаа газрын хаяг тодорхойгүй байгаа тул Я.Оыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандсан.

Шүүх бидний хүсэлтээр “Хур” системээс  лавлагаа авахад Я.О-ын оршин сууж байгаа газрын хаяг нь Ө аймгийн Г суманд гэж гарсан ба бид багийн даргаас лавлагаа авах гэтэл бидэнд өгөхгүй гэсэн. Тэгээд Ө аймаг дахь салбарын ажилтнаараа хаягийг нь тодруулах ажиллагаа хийлгэсэн боловч сургуульд багшаар ажилладаг юм шиг байна, багш нарын байранд амьдардаг юм шиг байна гэсэн тодорхойгүй мэдээлэл бидэнд олдсон. Мөн Хур системээс гарсан лавлагааны дагуу 402 тоот хашаанд очиход манайд ийм хүн амьдардаггүй гэж хэлсэн байна лээ. Бид ийм таамаг төдий мэдээллээр зээлийн төлбөрөө нэхэмжлэхээр шүүхэд хандах боломжгүй байгаа тул Я.Оыг эрэн сурвалжлуулж, түүний оршин суух газрын хаягийг тодорхой болгож өгнө үү...” гэв.

3. Хүсэлт гаргагч байгууллагаас:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 2 дугаар хуудас/

-Хэрэглээний зээлийн эрх нээх гэрээ /хх-ийн 3-4 дүгээр хуудас/

-Зээлийн өргөдөл /хх-ийн 5 дугаар хуудас/

-Я.Оын гэрэл зураг /хх-ийн 6 дугаар хуудас/

-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 7 дугаар хуудас/

-Итгэмжлэл /хх-ийн 8 дугаар хуудас/  зэрэг нотлрх баримтуудыг гаргасан байна.

4.Шүүхээс нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр:

-“Хур” төрийн мэдээлэл солилцооны системээс гаргуулсан Я.Оын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа  /хх-ийн 20 дугаар хуудас/

-Ө аймгийн Гсумын Урт багийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 09 дугаартай албан бичиг /хх-ийн 27 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                            

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

2. “С ББСБ” ХК нь “Я овогтой О-ыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг тогтоолгох”-оор шүүхэд хүсэлт гаргажээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэг, 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар хүсэлт гаргагч байгууллага нь хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.

4. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар “С ББСБ” ХК нь зээлдэгч Я.Отай 2024 оны 06 дугаар сарын 07ы өдөр ЗГ/1503000773 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулан 3,000,000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3,9 хувийн хүүтэй зээл олгосон үйл баримт тогтоогдож байна.

5. Я.О нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх тул түүнийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй.  

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.”, 62 дугаар зүйлийн 62.1.3-т  нэхэмжлэлд “хариуцагчийн овог, нэр, эцгийн нэр, хаяг”-ийг тусгана гэж тус тус заажээ.

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Я.Оын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг “Хур” төрийн мэдээлэл солилцооны системээс гаргуулахад “Ө аймгийн Г сумын  4 дүгээр баг Урт, цохионо ус 4 гудамж 402 тоотод оршин суудаг болохыг тодорхойлов.” гэжээ.

Энэхүү хаягийн дагуу Ө аймгийн Гсумын Засаг даргын тамгын газарт албан бичиг хүргүүлэхэд Урт багийн Засаг дарга Д.Гантулгаас “Ш овогт Яын Онь 1983 онд төрсөн, ам бүл 3, 2 хүүхдийн хамт 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шилжин улсын бүртгэлд бүртгүүлсэн боловч баг, хороонд бүртгүүлээгүй.” гэх  09 дугаартай албан бичгийг шүүхэд ирүүлжээ.

Дээрх бичгийн нотлох баримт болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр Ш овогт Яын О-ын оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй, тодорхойгүй  байна.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д “нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах”, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно.” гэж тус тус заажээ.

Иймд хүсэлт гаргагчийн хүсэлт бүхий нэхэмжлэлийг хангаж, Я.Оыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоохыг Хаймгийн Цагдаагийн газрын Б сумын Сум дундын цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.  

8. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох СФ83092808 регистрийн дугаартай Ш овогт Яын Онь Ө аймгийн Гсумын 4 дүгээр баг У ус 4 дүгээр гудамжны 402 тоотод оршин суух бүртгэлтэй, 800442 дугаартай утастай, Гсумын Ерөнхий боловсролын сургуульд багшилдаг байж болзошгүй гэх мэдээллийг хүсэлт гаргагч өгсөн болохыг дурдах нь зүйтэй.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар СФ000 регистрийн дугаартай, Ш овогт Яын О-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Я.Оыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоохыг Хаймгийн Цагдаагийн газрын Б сумын Сум дундын цагдаагийн хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар хүсэлт гаргагч “С ББСБ” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг тайлбарласугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Хаймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.БОЛОР-ЭРДЭНЭ