Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 155/ШШ2016/00715

 

Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,

Нэхэмжлэгч: Хаан банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .... дугаар багийн ..... тоотод оршин суух Б  овогт Э-ийн М /................../, Т овогт Т-ын Н /...................../ нарт холбогдох,

Үндсэн зээлийн төлбөр 5.059.624 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 124.757 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1.996 төгрөг, нийт 5.186.379 /таван сая нэг зуун наян зургаан мянга гурван зуун далан ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 201оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э  овогтой М  нь 2014 оны 10-р сарын 09-ний өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулан тус банкнаас 9.000.000 /есэн сая/ төгрөгийн зээлийг жилийн 18,0 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээл хүүг сар бүр 325.400 төгрөгөөр төлж дуусгах хуваарьтай дэлгүүрийн бараа авах зориулалтаар авсан. Зээлийн барьцаанд хөргөгч барьцаалсан. Одоогоор зээлийн хугацаа хэтрээд 99 хонож байна. Банк зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг удаа дараа шаардаж, мэдэгдэх хуудсыг өгсөн боловч зээлдэгч зээлийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймээс зээлдэгч нараас 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар дараахь хэмжээний төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд: Үндсэн зээлийн төлбөр 5.059.624 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 124.757 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1.996 төгрөг, нийт 5.186.379 /таван сая нэг зуун наян зургаан мянга гурван зуун далан ес/ төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл салбар нь хариуцагч Э.М , Т.Н  нараас үндсэн зээлийн төлбөр 5.059.624 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 124.757 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1.996 төгрөг, нийт 5.186.379 /таван сая нэг зуун наян зургаан мянга гурван зуун далан ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.М , Т.Н  нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээлийн төлбөр 5.059.624 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 124.757 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1.996 төгрөг, нийт 5.186.379 /таван сая нэг зуун наян зургаан мянга гурван зуун далан ес/ төгрөгийг төлөхийг зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5.186.379 /таван сая нэг зуун наян зургаан мянга гурван зуун далан ес/ төгрөгийн тэмдэгтийн хураамж болох 97.932 /ерэн долоон мянга есөн зуун гучин хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.М , Т.Н  нараас 48.966 /дөчин найман мянга есөн зуун жаран зургаа/ төгрөгийг, улсын орлогоос 48.966 /дөчин найман мянга есөн зуун жаран зургаа/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл салбарт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл салбарын нэхэмжилсэн үндсэн зээлийн төлбөр 5.059.624 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 124.757 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1.996 төгрөг, нийт 5.186.379 /таван сая нэг зуун наян зургаан мянга гурван зуун далан ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.М , Т.Н  нар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 97.932 /ерэн долоон мянга есөн зуун гучин хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.М , Т.Н  нараас 48.966 /дөчин найман мянга есөн зуун жаран зургаа/ төгрөгийг, улсын орлогоос 48.966 /дөчин найман мянга есөн зуун жаран зургаа/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН