| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/00803/И |
| Дугаар | 155/ШШ2016/00718 |
| Огноо | 2016-06-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 155/ШШ2016/00718
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 1960 онд төрсөн, 56 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, суурин дизелийн машинист мэргэжилтэй, ам бүл 2, охины хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ..... дугаар багийн ...... дүгээр байрны ...... тоотод оршин суух Ш овогт Ц-ийн М /......................./-ын
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 155/2016/0803/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, хүсэлт гаргагч Ц.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Би 1978 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харьяа аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн нэгдлийн Хөвсгөл аймаг дахь Эрчим хүчний үйлдвэрт анх ажилд орж 1986 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл туслах дизельчин, дизелчнээр тус тус ажиллаж байсан. 1986 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс Хөвсгөл аймгийн Хатгал хотын ахуй үйлчилгээний төвд 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал оёдолчноор ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул миний улсад ажилласан жил тооцогдохгүй байна. Иймд намайг Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харьяа аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн нэгдлийн Хөвсгөл аймаг дахь Эрчим хүчний үйлдвэрт 1978 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл туслах дизелчин, дизелчнээр, Хөвсгөл аймгийн Хатгал хотын ахуй үйлчилгээний төвд 1986 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал оёдолчноор ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.М нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагч Ц.М нь Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харьяа аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн нэгдлийн Хөвсгөл аймаг дахь Эрчим хүчний үйлдвэрт 1978 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл туслах дизелчин, дизельчнээр, Хөвсгөл аймгийн Хатгал хотын ахуй үйлчилгээний төвд 1986 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал оёдолчноор ажиллаж байсан болох нь Түлш-Эрчим хүчний үйлдвэрийн яамны харьяа аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн нэгдлийн Хөвсгөл аймаг дахь Эрчим хүчний үйлдвэрийн захиргааны 1978 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 24 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, 1986 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 118 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Хатгал хотын ахуйн үйлчилгээний төвийн даргын 1986 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 112 дугаартай Тэтгэмжтэй, тэтгэмжгүй чөлөө олгох, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаалын хуулбар, 1987 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 81 дугаартай Ээлжийн амралт, тэтгэмжтэй, тэтгэмжгүй чөлөө олгох тухай тушаалын хуулбар, 1988 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 68 дугаартай Шагнах тухай тушаалын хуулбар, 1989 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 106 дугаартай Цалинтай, цалингүй чөлөө олгох тухай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгаас түүвэрлэсэн Эрчим хүчний үйлдвэрт ажиллаж байсан Ц.М ын цалингийн түүвэр, Ц.М ын Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхийн хуулбар, гэрч Ц.Батнямын 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: ...Манай эгч Ц.М нь Хөвсгөл аймгийн Хатгал хотын ахуй үйлчилгээний төвд 1986 оноос 1990 оныг хүртэл оёдолчноор ажиллаж байсан. Би Хатгал хотын ахуй үйлчилгээний төвд 1984-1990 оныг хүртэл оёдолчноор ажиллаж байсан... гэх мэдүүлэг, гэрч Ч.Наранцэцэгийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: ...Ц.М бид хоёр Налайхын Геологи уул уурхайн темсийг 1978 онд төгсөж ирээд Хөвсгөл аймгийн Эрчим хүчний үйлдвэрт хуваарилагдан 1978 оны 5 дугаар сараас 1986 оны 10 дугаар сарыг дуустал дизельчнээр ажиллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг бичгийн бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин хүсэлт гаргагчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 3/55 дугаартай тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Иймд хүсэлт гаргагч Ц.М ын Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харьяа аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн нэгдлийн Хөвсгөл аймаг дахь Эрчим хүчний үйлдвэрт 1978 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл туслах дизелчин, дизельчнээр, Хөвсгөл аймгийн Хатгал хотын ахуй үйлчилгээний төвд 1986 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш овогт Ц-ийн М /......................./-ын Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харьяа аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн нэгдлийн Хөвсгөл аймаг дахь Эрчим хүчний үйлдвэрт 1978 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл туслах дизелчин, дизельчнээр, Хөвсгөл аймгийн Хатгал хотын ахуй үйлчилгээний төвд 1986 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ц.М ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ