Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2024/0696

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.О /РД:ШГ*******/

Хариуцагч: Хот байгуулалт, хотын стандартын газар,

Хариуцагч: Барилгын хөгжлийн төв

Гуравдагч этгээд: Ж.А /РД:ЧЗ*******/

Гуравдагч этгээд: Ж.******* /РД:/ нарын хоорондын Иргэн Ж.Ат олгосон 2018 оны 03 дугаар сарын 19-ний МЗХ дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар болон батлагдсан схем зураг, эскиз зураг зэргийг хүчингүй болгуулах, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 019 дугаартай /7, 6/ болон 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн ХБХГ9 50/ Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнүүд нь хууль бус байсан болохыг тогтоолгох, 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 19 дугаартай Магадлалын ерөнхий дүгнэлт болон Ж.Аийн орон сууцны барилгын ТШ дугаартай батлагдсан ажлын зургийг хүчингүй болгуулах шаардлага бүхий хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А, хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н /цахимаар/, хариуцагч Барилгын хөгжлийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х, Ц.С, гуравдагч этгээд Ж.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н, гуравдагч этгээд Ж.Аийн өмгөөлөгч Г.Н, гуравдагч этгээд Ж.*******, гуравдагч этгээд Ж.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Я, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.О нь Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан Иргэн Ж.Ат олгосон 2018 оны 03 дугаар сарын 19-ний МЗХ дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар болон батлагдсан схем зураг, эскиз зураг зэргийг хүчингүй болгуулах, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 019 дугаартай /7, 6/ болон 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн ХБХГ9 50/ Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнүүд нь хууль бус байсан болохыг тогтоолгох, Барилгын хөгжлийн төвд холбогдуулан 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 19 дугаартай Магадлалын ерөнхий дүгнэлт болон Ж.Аийн орон сууцны барилгын ТШ дугаартай батлагдсан ажлын зургийг хүчингүй болгуулах-аар тус тус маргаж байна.

2. Нэхэмжлэгч Н.О нь 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Газар эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдээр дүүргийн 5 дугаар хороо, 26 дугаар гудамжны тоот, А тоот хаягт байршилтай газруудыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар, мөн 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн, 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдээр дүүргийн 5 дугаар хороо, 26 дугаар гудамжны А тоот хаягт байршилтай хувийн сууцны зориулалттай 216 м.кв, тоот хаягт байршилтай хувийн сууцны зориулалттай 83.8 м.кв үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус Б.Т, Б.А нартай хамтран өмчилдөг байх ба энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.

3. Гуравдагч этгээд Ж.А нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 000717816 дугаар Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр дүүргийн 5 дугаар хороонд байрлах нэгж талбарын 13, 186 дугаар бүхий 2420 м2 газрыг 15 жилийн хугацаатайгаар Үйлчилгээтэй орон сууц-ны зориулалтаар эзэмшдэг.

4. Ж.Аээс тухайн газартаа барилга барих хүсэлт өгсний дагуу Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дугаар шийдвэртэй 13, 186 нэгж талбарын дугаартай дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт 26-р гудамжны 342 хашаанд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон 2420 м.кв газрыг үндэслэж МЗХ дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталжээ.

5. Тус архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулахаар Н.О нь 2019 оны 05 дугаар сарын 06-ний өдөр Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан, уг гомдлыг Хот байгуулалт, хөгжлийн газарт шилжүүлснээр Хот байгуулалт, хөгжлийн газраас Сонсох ажиллагааг зохион байгуулах тухай албан бичгийг 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчид хүргүүлж гомдлыг хаасан.

6. Улмаар Хот байгуулалт, хөгжлийн газраас 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 6, 019 зөвшөөрлийн дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгээр 2019.05.23-2019.06.23 хүртэл хугацаанд барилгын ажлын зөвшөөрлийг олгосон,

7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Барилгын хөгжлийн төвөөс Ж.Аийн барилгын ажлын зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулж 2019 оны 06 сарын 19-ний өдрийн 19 дугаар Магадлалын ерөнхий дүгнэлтийг бичжээ.

8. Үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Барилгын хөгжлийн төвд холбогдуулан Барилгын хөгжлийн төвөөс Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны 3 сарын 19-ний өдрийн МЗХ дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар дээр үндэслэн 2019 оны 6 сарын 19-ний өдрийн 19 дугаартай Магадлалын ерөнхий дүгнэлт болон магадлалын ерөнхий дүгнэлтээр баталсан Ж.Аийн орон сууцны барилгын ТШК-7 дугаартай ажлын зургийг хүчингүй болгуулах хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

9. Мөн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 6, 019 дугаар Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнд дурдсан зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дууссанаар Хот байгуулалт, хөгжлийн газраас 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 0, 9 зөвшөөрлийн дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг дахин олгож улмаар нэхэмжлэгчээс 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Хот байгуулалт, хөгжлийн газраас гуравдагч этгээд Ж.Ат 2019 оны 7 сарын 16-ны өдөр олгосон 0 9 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах-аар, өөрчилсөн.

10. Нэхэмжлэгчээс хамгийн сүүлийн байдлаар 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Иргэн Ж.Ат олгосон 2018 оны 03 дугаар сарын 19-ний МЗХ дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар болон батлагдсан схем зураг, эскиз зураг зэргийг хүчингүй болгуулах, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 019 дугаартай /7, 6/ болон 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн ХБХГ9 50/ Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнүүд нь хууль бус байсан болохыг тогтоолгох, 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 19 дугаартай Магадлалын ерөнхий дүгнэлт болон Ж.Аийн орон сууцны барилгын ТШ дугаартай батлагдсан ажлын зургийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан, энэ тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэв.

11. Нэхэмжлэгч Н.О шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ ...Иргэн Н.О нь дүүргийн 5 хороо 26 гудамжны , А тоотод байрлалтай нийт 616 м2 газар болон 216 м.кв болон 83,8 м.кв талбайтай хувийн сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн хүү Б.А болон Б.Т нарын хамт өмчилдөг. Гэтэл иргэн Ж.А нь 2019 оны 4 сарын 14-ний өдрөөс эхлэн Н.Оийн хашааны орох, гарах гарцыг хааж өмчлөх эрхэд нь халдан барилгын үйл ажиллагаа эрхлэх болсон. Энэхүү үйлдлийг шалгуулахаар Н.Оийн зүгээс тухайн үеийн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар буюу одоогийн Хот байгуулалт, хөгжлийн газарт хандан гомдол гаргасан ба Хот байгуулалт, хөгжлийн газраас түүнд "Ж.Ат 2018 оны 3 сарын 19-ний өдөр МЗХ дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгосон бөгөөд барилгын зөвшөөрөл олгоогүй байгаа" гэсэн хариуг, загвар зургийн хуулбарын хамт 2019 оны 4 сарын 19-ний өдөр өгсөн байдаг.

Ийнхүү Н.О нь анх Хот байгуулалт, хөгжлийн газраас архитектур төлөвлөлтийн даалгавар, схем зураг, эскиз зургийг Ж.Ат олгосон болохыг анх олж мэдсэн. Зургийг харахад Н.Оийн өмчлөлийн газар, байшинг бүхэлд нь тоглоомын талбай болгон төлөвлөсөн байсан. Үүний улмаас Ж.Аийн зүгээс Н.Оийн хашааны үүдийг таглан газар ухаж барилгын ажлыг эхлүүлсэн байна.

Ж.Ат олгосон архитектур төлөвлөлтийн даалгавар, схем зураг, эскиз зураг, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ зэрэг нь дараах байдлаар нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн, хууль бус захиргааны акт байна. Үүнд:

1. Газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн. Архитектур төлөвлөлтийн даалгавар түүнд үндэслэсэн эскиз зургаас үзэхэд Н.Оийн (і), хашааны орц гарцыг хааж орон сууц, авто зам, талбай төлөвлөсөн (ії). өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг байхгүй болгож төлөвлөсөн (III). өмчлөлийн газар дээр ногоон байгууламж, явган хүний зам төлөвлөсөн байна. Монгол улсын Иргэний хуулийн 101.1, 103.1-т заасны дагуу өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлах ба өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ чөлөөтэй эзэмших, ашиглах, хууль бус халдлагаас хамгаалах эрхтэй байхаар заасан. Гэвч Хот байгуулалт, хөгжлийн газраас Ж.Ат архитектур төлөвлөлтийн даалгавар, схем зураг, эскиз зургийг олгохдоо Н.Оийн хуульд заасан өмчлөх эрхэд ноцтойгоор халдаж хууль бус захиргааны акт баталсан байна.

2. Барилгын тухай хуулийг ноцтой зөрчсөн. Барилгын тухай хуулийн 12.1.4-т барилгын зураг төсөл нь нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг орон зайг чөлөөтэй ашиглах, авто зогсоол түүний орц гарцыг хөдөлгөөнд саадгүй байхаар төлөвлөсөн байх шаардлагыг хуульчилжээ. Гэвч хариуцагчийн зүгээс архитектур төлөвлөлтийн даалгавар, схем зураг, эскиз зураг нь дээр дурьдсанчлан Н.Оийн хашааны орц гарцыг хааж орон сууц, авто зам, талбай төлөвлөсөн байх тул энэхүү хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Түүнчлэн Н Оийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг байхгүй болгож төлөвлөсөн, түүний өмчлөлийн газар дээр ногоон байгууламж, явган хүний зам төлөвлөсөн байгаа нь Барилгын тухай хуулийн 7.1.1, 11.1.1-т заасан "барилгын үйл ажиллагаанд иргэн хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах" зохицуулалттай шууд зөрчилдөж байна.

3. Сонсох ажиллагаа явуулаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 26.1, 27.2-д заасны захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдэж, тэдгээрт тайлбар, санал гаргах боломж олгохоор заасан. Түүнчлэн Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмын 4.1, 4.3.1, 4.4-т заасны дагуу гэр хорооллын газарт барилга барих үйл ажиллагаа явуулахад хөрш залгаа үл хөдлөх хөрөнгө өмчлөгчийн оролцоог хангах үүднээс барилгажих талбайд төлөвлөж буй барилгатай холбоотой газрын эрхийн талаарх мэдээлэл, барилгын мэдээлэл, план зураг, иргэн, хуулийн этгээдээс санал авах хугацаа, тов зэрэг шаардлагатай мэдээллийг агуулсан самбарыг ил тод харагдахуйцаар 7-оос доошгүй хоног байрлуулахаар заасан. Гэвч манай тохиолдолд Хот байгуулалт, хөгжлийн газраас архитектур төлөвлөлтийн даалгавар, схем зураг, эскиз зургийг батлахдаа сонсох ажиллагааг явуулалгүй, Н.Оийн өмчлөх эрхэд хууль бусаар ноцтойгоор халдсан.

4. Хуурамч бичиг баримт дээр үндэслэсэн. Хот байгуулалт, хөгжлийн газраас захиргааны актыг батлан гаргахдаа Н.Оээс өөрийн өмчлөлийн газрыг Ж.Аийн өмчлөлд шилжүүлэх агуулгатай Хэлцэл гэх баримтад үндэслэсэн байдаг. Өмнө нь дурдсанчлан Хот байгуулалт, хөгжлийн газраас сонсох ажиллагаа хийгээгүйтэй холбоотойгоор тухайн хэлцлийн талаар Н.От огт мэдэгдээгүй. Харин Н.О нь хэлцлийн талаар тус газарт хандан гомдол гаргахдаа анх удаа олж харсан байдаг. Н.О нь тухайн хэлцлийг Ж.Атэй огт байгуулж байгаагүй бөгөөд хэлцэлд дурдсан гарын үсгийг Ж.А хуурамчаар үйлдсэн. Түүнчлэн тухайн хэлцлийн агуулгатай холбоотойгоор газар өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх талаар хэлцлийг Иргэний хуулийн 110.1 болон Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27.2.3, Эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 11.1-т заасны дагуу улсын бүртгэлийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болдог. Гэвч тухайн хэлцэл нь улсын бүртгэлийн албанд бүртгэгдээгүй бөгөөд одоо ч Н.О нь газар өмчлөгч хэвээр болох нь түүнд олгосон газар өмчлөх эрхийн гэрчилгээгээр нотлогддог юм. Гэвч захиргааны байгууллагаас хуурамч, хүчин төгөлдөр биш баримтад үндэслэн Ж.Ат архитектур төлөвлөлтийн даалгавар, схем зураг, эскиз зургийг баталж олгосон нь хууль бус юм. Н.Оийн зүгээс дээрх хэлцэл нь хуурамч болохыг тус газарт болон Нийслэлийн засаг даргад гаргасан гомдолдоо удаа дараа тайлбарлаж байсан боловч захиргааны байгууллагаас анхаарч үзээгүй. Ийнхүү Архитектур төлөвлөлтийн даалгавар, схем зураг, эскиз зураг нь хууль бус, эдгээртэй холбоотой гомдол шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байтал эдгээрт үндэслэн Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас 2019 оны 5 сарын 23-ны өдөр Ж.Ат Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосон байсан. Иймд архитектур төлөвлөлтийн даалгавар, схем зураг, эскиз зураг эдгээрийн үндсэн дээр олгогдсон Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

12. Нэхэмжлэлийн тодруулсан шаардлагын үндэслэлдээ: ...Хот байгуулалт хөгжлийн газарт холбогдох "иргэн Ж.Ат олгосон 2018.03.19-ний МЗХ дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар болон батлагдсан схем зураг, эскиз зураг зэргийг хүчингүй болгуулах шаардлагаа дэмжиж байна. Ж.А нь дээрх захиргааны ажиллагаа шийдвэрийг гаргуулахдаа хууль бус баримт буюу миний гарын үсгийг хуурамчаар зурж, манай өмчлөх эрх бүхий газар дээр үл хөдлөх хөрөнгүүдийг байхгүй мэт төлөвлөлт хийж ногоон байгууламж, хүүхдийн тоглоом, авто зогсоол төлөвлөн баримт материалыг хуурамчаар бүрдүүлэн өөртөө хууль бус эрх үүсэх нөхцөлийг санаатайгаар бүрдүүлсэн. Миний өмчлөх эрх бүхий газар болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг зөрчсөн захиргааны байгууллагын үйл ажиллагаа шийдвэрүүдийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулахыг хүссэн бөгөөд төрийн үйл ажиллагаа шийдвэр хууль ёсны байх, үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй гэж үзэж байгаа. Манай өмчлөх эрхтэй газар болон үл хөдлөх хөрөнгө дээр архитектур төлөвлөлт даалгавар баталсан, Ж.Аийн хууль зөрчиж зуруулсан схем зураг, эскиз зураг батлагдсан учир хэрэгжих боломжгүй бөгөөд ЗХАШШ-ийн 2022.09.08-ны дугаар шийдвэр, ДЗШШ-ийн 2022.12.07-ны өдрийн магадлал, НЗДТГ-ын 2024.01.05-ны өдрийн дугаар албан бичиг зэргээр төлөвлөгдсөн барилгын доорхи газар эзэмших эрх хүчингүй болсон. Энэхүү шаардлагыг шийдвэрлүүлснээр миний газрын болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг зөрчсөн үйлдлүүдийг эрх зүйн үр дагавар арилж, миний эрхүүд сэргэж, мөн шүүхэд нэхэмжлэл гаргаж сэргээлгэсэн орц гарц нээгдэж, хуулиар хамгаалагдсан миний эрхүүд зохих ёсоор хэрэгжинэ. Мөн Хот байгуулалт хөгжлийн газарт Ж.Аийн барилга барихтай холбогдох хууль журамд заасны дагуу миний санал гаргах эрх хууль ёсны дагуу хэрэгжинэ. Ж.Аийн хуурамч баримт бүрдүүлж, захиргааны байгууллагаар ажиллагаа хийлгэж өөртөө хууль бусаар эрх үүсгүүлсэн учир ийнхүү хууль бус эрх ашиг сонирхлыг шүүхээр дүгнүүлж, хууль бус ашиг сонирхолд үндэслэн хийгдсэн захиргааны үйл ажиллагаа, шийдвэр захиргааны акт хууль ёсны байх боломжгүй учир бүхэлд нь хүчингүй болгох үндэстэй гэж үзэж байна. Захиргааны байгууллага болон шүүхийн ажиллагааны баримтаар барилгын ажил үргэлжлэх ёсгүй, хязгаарлагдсан байхад ажлыг үргэлжлүүлж байсан нь Ж.Аийн өөрийнх нь хууль бус ажиллагаа учир үүнийг зөвтгөх хууль эрх зүйн зохицуулалт байхгүй бөгөөд хууль ёсны байх зарчим хэрэгжих ёстой. Хууль зөрчсөн хүн өөрөө өөртөө үүсгэсэн хохирлыг өөрөө хариуцах ёстой гэж үзэж байна. 2019.05.23-ны өдрийн 019 дугаартай /7,6/ болон 2019.07.16-ны өдрийн ХБХГ 9 50/ Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнүүд нь тус тус хүчингүй болгох шаардлага гаргасан байсныг өөрчилж, 2019.05.23-ны өдрийн 019 дугаартай /7,6/ болон 2019.07.16-ны өдрийн ХБХГ 9 50/ Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнүүд нь хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага болгон тодорхойлж байна. Үндэслэл нь 2019.05.23-ны өдрийн 019 дугаартай /7,6/ Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нь шүүхэд нэхэмжлэл гаргах үед хуулийн үйлчлэлтэй байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хууль зүйн үйлчлэлгүй болсон. 2019.07.16-ны өдрийн ХБХГ 9 50/ Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед 2019.05.23- ны өдрийн 019 дугаартай /7,6/ Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний эрхийг сэргээж гарсан ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуулийн үйлчлэлийн хугацаа дуусгавар болж хүчингүй болсон байх тул ЗХШХШТХ- ийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасны дагуу шийдвэрлүүлэхээр тодорхойлж байна. Мэргэжлийн хяналтын газраас зөрчилтэй байдлыг шалган тогтоож, зогсоох арга хэмжээ авч байхад хууль зөрчиж олгогдсон маргаантай байсан Архитектур төлөвлөлтийн даалгавар дээр үндэслэн 2019.05.23-ны өдөр 019 дугаартай 17,6/ Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгосон байдаг. Мөн зөвшөөрөлгүй эхлүүлсэн барилгын ажлын нөхцөл байдлыг нөхөж 2019.05.23-ны өдрөөс 2019.06.23-ны өдрийг хүртэл хугацаанд хүчинтэй байх олгосон гэж харахаар байдаг. Түүнчлэн хариуцагчаас шүүхэд Ж.Аийг барилга барих зөвшөөрөлгүй гэж тайлбар өгч байх үед зэрэгцүүлээд зөвшөөрөл олгож байсан байх ба хугацаа нь дууссан байсныг дахин сэргээж 2019.07.16-ны өдрийн ХБХГ 950/ дугаартай гэрчилгээ олгосон байдаг. Эдгээр гэрчилгээнүүд өнөөдөр хүчингүй, хууль зүйн үйлчлэлгүй болсон байгаа хэдий ч тухайн үедээ хууль бус байсан болохыг тогтоолгож, манай хашааны орц гарыг хааж хууль зөрчиж барилгын суурь тавигдсан байдлыг шүүхээр тогтоолгох шаардлагатай байна. Одоо ч манай ар талд хууль зөрчиж ухсан газар, зөвшөөрөлгүй барьсан барилгын суурийн ажил байсаар байна. Мөн хариуцагч байгууллага дахиад ч хууль бусаар гэрчилгээний эрхийг сэргээх магадлалтай учир өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, хууль бус байсан болохыг тогтоолгохыг хүсч байна. Ийнхүү шүүхээр хянуулж дүгнүүлснээр нэхэмжлэгч миний 2019 оны 04 сараас хууль бус барилгын ажлыг зогсоолгох, хууль зөрчиж бидний эрх ашгийг хохироож байгаа үйлдлийг зогсоох ашиг сонирхол байгаа учир ийнхүү шүүхэд 5 жил орчим эрхээ сэргээлгэхээр хандаж байгаа. Ж.А нь иргэн миний хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол, газар өмчлөх эрх, үл хөдлөх өмчлөх эрх, орц гарцтай байх эрх, барилга барихтай холбогдох санал гаргах эрх, төрийн үйл ажиллагаанд итгэж, төрийн шийдвэр үйл ажиллагаа хууль ёсны байхыг шаардах эрх зэргийг үл ойшоож, хууль журам болон иргэд бидний эрхийг үл тоогоод зогсохгүй нөхцөл байдалтайгаар энэхүү захиргааны болон шүүхийн үйл ажиллагаанд оролцдог. Асуудлыг маргаан үүссэн эхний үед эв зүйгээр шийдвэрлэхийг оронд хууль бус ажиллагаагаа үргэлжлүүлж иргэдтэй маргаж байсан учир иргэд бидний гомдлоор олон ажиллагаа хийгдсэн. Тухайлбал, сурвалжлага хийгдэж байсан бичлэг байгаа. Иймд нийтийн эдэлэбэрийн газарт хамааруулан шүүхийн ажиллагаа, дүгнэлт шийдвэр, магадлал, Нийслэлийн Засаг даргын байр суурь хуульд зааснаар бодитойгоор хэрэгжих ёстой учир маргаан бүхий актын хууль бус байх, хэрэгжих боломжгүй үндэслэлийн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоосон хэмжээгээр барилга баригдах боломжгүй юм. ГЗЗГЗЗГ-ын 2021.10.18-ны 17 дугаартай шинжээчийн дүгнэлт болон ЗХАШШ-ийн 2022.09.08-ны дугаар шийдвэр, ДЗЕШШ-ийн 2022.12.07-ны өдрийн магадлал, НЗДТГ-ын 2024.01.05-ны өдрийн дугаар албан бичиг зэргээр тодорхойлогдож байгаа ЗХШХШТХ-ийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэрэгжих нь тус шүүхэд хандсан нэхэмжлэлийн шаардлагын шүүхийн сэргээсэн эрх ашиг юм.

Иймд энэхүү хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн хэрэгжилт нь Хот байгуулалт хөгжлийн газраас олгосон Ж.Ат барилга барихтай холбогдох эрх, зөвшөөрөл, даалгавар, гэрчилгээ, зураг хууль ёсны байх боломжгүй нөхцөл юм. Барилгын хөгжлийн төвд холбогдох 2019.08.30-ны өдөр "2019.06.19-ний өдрийн 19 дугаартай Магадлалын ерөнхий дүгнэлт болон Ж.Аийн орон сууцны барилгын ТШК-7 дугаартай батлагдсан ажлын зургийг хүчингүй болгуулах" шаардлага гаргасныгаа дэмжиж байна. Хариуцагч байгууллага дээрх захиргааны актыг гаргах үед Ж.Ат барилга барих эрх олгосон шийдвэрүүд болон зургууд нь хууль бусаар бий болсон маргаантай байсан байх ба маргаантай байдлыг Барилгын хөгжлийн төвд мэдэгдэлгүйгээр дээрх Магадлалын ерөнхий дүгнэлтийг гаргуулсан байна. Тодруулбал, Магадлалын ерөнхий дүгнэлтийн үндэслэл болгосон баталгаажуулсан баримтууд нь хууль бус болох нь шүүхээр дүгнэхэд энэхүү захиргааны актыг хууль ёсны байх шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдоно гэж үзэж байна.

Хариуцагч байгууллага ч маргаантай байсан байдлыг мэдэгдээгүй тухай дурьддаг. Иймд ийнхүү хууль журмын дагуу гараагүй захиргааны актын хууль бус болохыг шүүхээр хянуулах шаардлагатай байна. Энэхүү шаардлагыг гаргахгүй байх нь Ж.Аийн хууль бус эрх нь хууль ёсны болж үлдэх бөгөөд миний хуулиар хамгаалагдсан эрхүүдийг, шүүхээр хянуулж байгаа эрхийг, шүүхийн ажиллагаа хийж байгааг ч тоохгүйгээр Магадлалын ерөнхий дүгнэлтийг гаргуулж, зургийг баталгаажуулсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдсан актууд тус бүр ямар хууль журмыг зөрчиж байгаа тухай тухай бүрийн нэхэмжлэл гаргахдаа бичсэн байх ба шүүх хуралдаан дээр эрх зүйн үндэслэлээ нэмж тайлбарлаж хэлэлцүүлэх хүсэлтэй байна. гэжээ.

13. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбартаа: ...Нэхэмжлэгч маань өмчлөлийн эрхтэй 2 газартай бөгөөд 3 үл хөдлөх байшин хашаатай. Түүний хөрш зэргэлдэхэд гуравдагч этгээд Ж.А баруун талд нь байшин барьж эхэлдэг. Нэхэмжлэгчийн зүгээс хашаагаа сунгасан байдагт маргадаггүй. Харин баруун талд баригдаж байгаа барилгыг үргэлжлүүлээд барилгын хойд талд буюу Н.Оийн арын хойд хэсэг дээр уртаашаа байрласан, баруунаас зүүн тийш зүглэсэн барилга барьдаг. Барилга барихдаа нийтийн эзэмшлийн хэсгээс газар авч барилгын талбайг өргөсгөж барилга барьж байгаа. Энэ газар нь гуравдагч этгээд Ж.*******ын гэрийн хашааны үүдээр буюу ертөнцийн зүгээр баруун хойш тойрдог замтай, Н.Оийн хашааны араар гардаг замтай. Газрын хойд талын хэсгийг нийтийн эзэмшлийн газар болгож авсан. Үүгээр Н.О болон Ж.*******ын хашаа руу орох, гарах эрх зөрчигдөж эхэлсэн.

Энэ зөрчигдсөн эрхтэй холбогдуулж иргэд шүүхэд хандсан. Шүүх хянан хэлэлцээд нийтийн эдэлбэрийн газрыг Ж.Ат олгосон нь хууль бус байна гэж захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Уг анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хянаж үзээд дахин хянах хэлэлцэхээр шийдвэр гарсан.

Нийслэлийн Засаг дарга зөрчилдөж байсан нөхцөл байдалд дахин акт гаргаагүй тул энэ газрын эрх хүчингүй болгосон. Энэ газрыг хүчингүй болсонтой холбогдуулаад шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааны талаар Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Газар зохион байгуулалтын албанд хандсан. Мэдээллийн санд байгаа газрын эрхийн асуудлыг шүүхийн шийдвэрийг биелүүлээч гэхэд дахин шинэ акт гаргах шүүхийн шийдвэрийн дагуу акт гараагүй учраас газрын эрх хүчингүй болсон шийдвэрийг Нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгч болон шүүхэд гаргаж өгсөн. Үүгээрээ маргааны зүйл болоод байгаа барилга олгогдоод байгаа Архитектур төлөвлөлтийн даалгавар 2018 оны 3 дугаар сарын МЗХ-аар хянан хэлэлцэж шийдвэрлэгдээд байгаа тэр үеийн хянан шалгагдаж тогтоох ёстой байсан газрын эрх хүчингүй болсон. Ж.Аийн барих гэж байгаа барилгын газрын эрх хүчингүй болсон. Нэгэнт газрын эрх нь хүчингүй болсон байхад газар дээр нь барилга барих гээд байгаа нь хууль ёсны гэж үзэх боломжгүй.

Өнөөдрийн өгсөн баримтууд бол энэ шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдсон баримтыг өгсөн. Шүүхэд Нийслэлийн Засаг даргын бичиг баримтуудыг хавсаргаад, албадан гүйцэтгүүлэх ажиллагаа нээлгүүлэх захирамж, гүйцэтгэх хуудас бичиж өгөөч гэж гуйсан. Гэвч шүүх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагаа байхгүй гэсэн. Архитектур төлөвлөлтийн даалгаврыг Ж.Ат олгож байгаа захиргааны үйл ажиллагаа хууль бус буюу хүсэлт гаргасан Ж.А хууль зөрчиж хүсэлт гаргасан.

Хот байгуулалт, хөгжлийн газар тухайн үеийн газрын зохион байгуулалтын журмаар МЗХ-аар хэлэлцүүлэхээс өмнө шаардлагатай ажиллагааны баримтуудыг бэлддэг. МЗХ-д орсон эрх бүхий этгээд техникийн нөхцөлийн, газрын, авто замын, төлөвлөлтийн өөр бусад байгууллагатай зөрчилдөө үүсэхийг хянадаг эрх бүхий этгээд урьдчилж шалгаж тогтоосны дараа энэ мэргэжлийн зөвлөлийн хурлаар ордог. Энэ ажиллагаа дутуу хийсэн. Шаардлага хангаагүй Ж.Аийн хүсэлтийг хүлээж аваад МЗХ-р оруулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Ж.А нь Н.Оийн гарын үсгийг хуурамчаар зураад, Н.Оийн газар дээр авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай төлөвлөж болно гэсэн зөвшөөрлийг өгч байгаа мэтээр хариуцагч байгууллагад өгсөн. Энийг хариуцагч тал мэдээгүй гэж тайлбарладаг. Гэтэл мэдээгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. МЗХ-аар ороход шаардлагатай баримтыг хариуцагч байгууллагын үндсэн баримт бичигт хэрхэн ямар бичилттэй баримт бичиг хөршийн зөвшөөрлөөр авах ёстой вэ гэдгийг зааврыг баталсан байдаг.

Н.Оийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн баримт бичгийг үнэлсэн нь үндэслэлгүй. Ж.А нь н.Оийн гарын үсгийг хуурамчаар зурсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг гэж ойлгодог. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хариуцагч тал үүнийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Хуурамч баримт өгч хууль ёсны оролдлого хийсэн учраас Ж.Аийн нэр дээр үүссэн Архитектур төлөвлөлтийн даалгавар хууль ёсны байх боломжгүй. Захиргааны байгууллагын акт шийдвэр нь акт үүсгэж байгаа бол хүсэлт хууль ёсных байх ёстой. Энэ үндэслэлүүдийг дурдаж Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох ёстой гэж тайлбарлаж байна. Архитектур төлөвлөлтийн даалгавар гарах үндэслэл нь зураг байдаг Архитектур төлөвлөлтийн даалгаврын зураг зурахад Н.Оийн мэдээллийн санд өмчлөлийн 2 газар 3 үл хөдлөх нь байдаг. Гэтэл мэдээллийн санд байгаа 2 газар 3 үл хөдлөхийг байхгүй юм шиг зургийг хийлгэсэн. Хавтас хэрэгт орсон Архитектур төлөвлөлтийн даалгаврын зурагт Н.Оийн 2 газар 3 үл хөдлөх нь байхгүй мэтээр зуруулаад хүүхдийн тоглоомын газар болгох гээд зураг гаргасан байна. Н.Оийн 2 газар 3 үл хөдлөхийг байхгүй юм шиг зуруулж байгаа нь нийтийн ашиг сонирхол зөрчиж байна. Энэ барилгад захиалга өгөх гэж байгаа иргэд барилга хүүхдийн тоглоомын газартай юм байна гэж ойлгоод захиалга өгнө. Захиргааны байгууллага Ж.Атэй нийлж барилгад захиалга өгөх гэж байгаа хүмүүсийг хуурч байна гэж ойлгож болно. Н.Оийн газар дээр хүүхдийн тоглоомын газар болгоно гэдгийг мэдээд гомдол гаргадаг. Хөрш болгоны газар дээр зам, зогсоол төлөвлөсөн байдаг.

Барилга барих зөвшөөрлийг олгох ажиллагаа нь Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрмийн дагуу явагддаг. Дүрэмд заасны дагуу хүсэлтийг гаргах, холбогдох баримтыг бүрдүүлэх, түүнийг энэ дүрэмд заасны дагуу болон холбогдох хууль тогтоомжтой холбоод техникийн бүрэн нөхцөл байдал байгаа эсэхийг шалгаж байж зөвшөөрөл гардаг. 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр энэ зөвшөөрлийг олгосон байдаг. Ж.Аийн Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох сонсох ажиллагааны мэдэгдэл ирсэн. 2019 оны 05 сарын 23-ны өдөр сонсох ажиллагааны мэдэгдэл өгөөд, энэ өдрөө барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг өгсөн байдаг. Иргэд үүнийг зөвшөөрөөгүй шалтгаан нь орох гарах хэсгийг таглаж барилгын үйл ажиллагаа явагдаж эхэлсэн. Н.О 2 газартай түүний нэг нь урагшаа харсан орох хаалгатай, 2 дахь газар нь хойшоо гарсан гарах хэсэгтэй байсан. 2 дахь гарах хаалгатай тулгаад доошоо газар ухаж эхэлсэн. Газрын тухай хуульд зааснаар газар өөрийн гэсэн орох гарах гарцтай байна гэж заасан. Гэтэл хойшоо гарсан гарцыг орох, гарах боломжгүй болгоод доошоо ухаад барилга барьсан. Түргэн тусламж, Онцгой байдлын машин орох, гарах ямар ч боломжгүй болсон. Иргэд гомдол гарсны үндсэн дээр Мэргэжлийн хяналт хяналт ажиллагаа хийгээд энэ ажлыг зогсоох шийдвэр гаргасан. Гэсэн ч барилгын ажлыг үргэлжлүүлээд байдаг. Тухайн үед шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад ажиллаж байсан нэхэмжлэгч, өмгөөлөгч нь хүсэлт гаргадаг. Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлтэй холбоотой баримт ирүүлэхэд 07 дугаар 02-ны өдөр дуусгавар болсон 2019.05.23-2019.06.23-нд дууссан гэж өгсөн хариу тайлбарт хэлдэг. 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 2 дахь барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авсан байдаг. Шүүх хянан шийдвэрлэж дуусаагүй байхад барилгын ажил нь явагдсаар байсан. Тухайн барилгын ажил явагдаж байх үед 2 хүний амь нас эрсэдсэн. Тиймээс барилгын ажил одоог хүртэл үргэлжлэхгүй байгаа.

Захиргааны байгууллага акт гаргахдаа бусдын эрх ашгийг зөрчих ёсгүй.түүнийг хянан шалгах ёстой энэ үүргийг хийгээгүй үзэж байна. Ж.Аийн хууль бус үйл ажиллагааг дэмжиж барилгын үйл ажиллагаа 2 давхар хүртэл баригдсан байгаа. Хууль бус үйл ажиллагааг явагдаад энэ хэрэг шийдэгдэх гэж байна. Шүүх хянахдаа нэхэмжлэгчийн эрх хүчингүй болсноос гадна шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, маргаан бүхий газрын эрх хүчингүй болсон, хууль бус баримтад үндэслэсэн гэжээ.

14. Хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Иргэн Ж.А нь манай газарт барилга барих хүсэлтээ өгснийг судалж, 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн М3Х дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгож, эх загвар зургийг баталж өгсөн. Манай газраас иргэн Ж.Ат 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 019 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг 1 сарын хугацаатай олгосон. Уг маргаан бүхий захиргааны актын үйлчлэл нь 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болсон. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. гэжээ.

17. Хариуцагч Хот байгуулалт хотын стандартын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн дугаартай захирамжаар дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Ат 2420 м.кв үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар газар эзэмшүүлсэн байсан. Энэ эзэмшил газартаа Барилга барих зөвшөөрлийн хүсэлт ирүүлж, судалж үзээд 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр МЗХ-аар хэлэлцүүлэн 50*16 хэмжээтэй 16 давхар зоорьтой, үйлчилгээ бүхий орон сууцыг орон сууцны зориулалтаар МЗХ 2018/0711 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгосон. Барилгын тухайд 800 м.кв талбай суурьтай.

Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дах хэсэгт заасны дагуу тухайн эдэлбэр газрын 70 хувиас ихгүй барилга барихаар норм дүрмээр Архитектур төлөвлөлтийн даалгавар баталсан. 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Хархорум дизайн компаниар гүйцэтгүүлсэн барилгын зураг төслийг баталсан. Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 019 дугаартай зөвшөөрлийг 1 сарын хугацаатай олгосон. 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 9 дугаартай гэрчилгээг 1 жилийн хугацаатай сунгалт хийсэн.

Тухайн үед тус газар нь Газрын тухай хуульд заасан ямар нэгэн зөрчилгүй, бусдын эзэмшил ашиглалтад байгаа газартай давхцалгүй байсан учраас Архитектур төлөвлөлтийн даалгавар болон барилгын үе шатны зөвшөөрлийг олгосон.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 514 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмын 4 дүгээр зүйлийн 3.2-т заалтын дагуу хөрш зэргэлдээх айл болох , а, 338, 337 тоот дугаартай хашааны иргэн Б.Л, Н.О, Р.Б нарт хийсэн хэлцлээр үндэслээд МЗХ-аар хэлэлцүүлсэн.

Уг иргэд хууль бус хэлцэл хийсэн гэж гомдол ирүүлснийг үндэслээд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулах шаардлагатай гээд 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 03/1759 дугаартай албан бичгээр иргэн Ж.А, Н.О, У.Г нарт сонсох ажиллагааны мэдэгдэл явуулсан. гэжээ.

15. Хариуцагч Барилгын хөгжлийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгчээс тус төвд дээрх агуулга бүхий гомдол ирсэн бөгөөд дараах хариуг хүргүүлж байсан. Үүнд: "Иргэн Ж.А дүүргийн 5 дугаар хороонд байрлах өөрийн эзэмшлийн 2420 м газартаа орон сууцны барилга барихаар төлөвлөн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр МЗХ тоот архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан байдаг. 2018 оны 08 дугаар сард төлөвлөсөн барилгынхаа суурийн зурагт магадлал хийлгэх хүсэлтийг тус төвд ирүүлсний дагуу 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр суурийн зурагт магадлал хийсэн тухай 1127/2018 тоот дүгнэлт гаргасан. Энэ нь архитектур төлөвлөлтийн болон барилгын доторх инженерийн хангамжийн шийдэл, тооцооны үндэслэл болохгүй тул зураг төслийг боловсруулан магадлал хийлгэсний дараа барилгын ажлыг эхлүүлэх шаардлагатай тухай дүгнэлтэд тэмдэглэсэн болно.

Үүний дараа 2019 оны 06 дугаар сард барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийлгэхээр тус төвд хандсан тул M3X тоот архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэн иргэн Ж.Аийн эзэмшлийн газарт төлөвлөгдсөн барилгын зураг төсөлд магадлалын ажлыг зохион байгуулж 19 тоот дүгнэлтийг гаргасан. Харин тус төвд хөрш зэргэлдээ газар эзэмшигчтэй маргаантай байгаа талаар ямар нэг мэдээлэл ирээгүй байсан болно.

Барилгын тухай хуульд зааснаар Хот төлөвлөлт, хөгжлийн газар нь барилга байгууламжийн загвар зургийг батлах үүрэгтэй бөгөөд архитектур төлөвлөлтийн даалгавар нь тухайн барилгын байршлыг тодорхойлж буй баримт бичиг юм. Иймээс иргэн Ж.Аийн эзэмшлийн газарт төлөвлөгдсөн барилгын зураг төслийн МЗХ тоот архитектур төлөвлөлтийн даалгаврыг шүүхээс хүчингүй болгосон нөхцөлд тухайн барилга уг байршилд баригдах боломжгүй болох тул магадлалын дүгнэлтийг хүчингүй болгох шаардлагагүй болно" гэх хариу хүргүүлсэн.

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27-д зааснаар "загвар зураг гэж барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, орчны тойм, эзлэхүүн төлөвлөлт, барилгын нүүр тал /фасад/, өнгөний шийдэл, төлөвлөлтийг тодорхойлсон баримт бичгийг" хэлнэ гэж заасан. Энэхүү загвар зургийг архитектур төлөвлөлтийн даалгаварт үндэслэн аймаг, нийслэлийн ерөнхий архитектор баталж өгдөг. Үүгээр тухайн барилга байгууламжийн орчны тоймыг тодорхойлдог учир орц гарч, эргэн тойрны барилга байгууламжийн өмчлөгчийн эрхийг зөрчигдөх эсэхийг тодорхойлно.

Нэгэнт архитектур төлөвлөлийн даалгавар, загвар зураг хоёр батлагдсан нөхцөлд ажлын зургийг барилга байгууламжийн зураг төслийг боловсруулах тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд боловсруулж, энэхүү хуулийн этгээдийн захирал, инженер, архитектор Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан "Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм"-ийн 5.4, 5.6-д зааснаар баталгаажуулна. Ийнхүү баталгаажуулсан ажлын зурагт Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д заасан эксперт хараат бус, бие даасан, мэргэжлийн дүгнэлтийг гаргаж, энэхүү дүгнэлтийнхээ хариуцлагыг өөрөө хүлээж ажилладаг.

Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан "Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм"-ийн 6.15-д "Энэ дүрмийн 6.1-д заасан байгууллага экспертүүдээс ирүүлсэн зураг төслийн холбогдох хэсэг тус бүрийн магадлалын дүгнэлтийг нэгтгэн, энэ дүрмийн хүснэгт 2-т заасны дагуу бүртгэлийн дугаар олгож, баталгаажуулна." гэж заасан.

Иймд эксперт тус бүр өөрсдөө хариуцлага хүлээхээр гаргасан дүгнэлтийг тус төвөөс хүчингүй болгох, өөрчлөх эрхгүй болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д "Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ" гэж заасан. Дээр дурдсанчлан "Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-аас баталгаажуулдаггүй ажлын зургийг тус төвд холбогдуулан хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд тус төвд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

16. Хариуцагч Барилгын хөгжлийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С, Э.Х нар шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Ажлын зургийн хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад Барилгын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1.2, 1.3 дугаар хэсэгт барилгын зургийг хэн боловсруулж, баталгаажуулж, хариуцлага хүлээхийг заасан байдаг. Ажлыг зураг нь барилгын хөгжлийн төвөөс гаргадаг захиргааны актын шинж биш. Захиргааны актын шинжийг агуулдаггүй учраас маргаан бүхий актыг хүчингүй болгох боломжгүй. Магадлалын ерөнхий дүгнэлт норм дүрэм, стандартын дагуу гардаг. Нэхэмжлэгчийн маргаад байгаа магадлалын ерөнхий дүгнэлт, эскиз зураг стандартын дагуу гарсан гэж үзэж байна. Засгийн газрын 180 дугаар тогтоолыг үндэслэн магадлалын ерөнхий дүгнэлт гаргасан байгаа. гэжээ.

17. Гуравдагч этгээд Ж.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие дүүргийн 5-р хороонд 2420 м.кв газрыг үйлчилгээтэй орон сууц барих зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшдэг. Газар эзэмших эрхийн гэрчилгээг -ийн засаг даргын 2017.12.01-ний өдрийн тоот шийдвэрийг үндэслэн 2018.01.12-нд Нийслэлийн газрын албаны дарга Э.Б олгосон. Энэ газар эзэмших эрхийн гэрчилгээгээ үндэслэн 2018.03.19-нд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2019.05.23-нд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ зэргийг гаргуулж авсан. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2018.07.10-ны өдөр баталсан загвар зургаар иргэн Н.Отэй хэлэлцэн тохиролцсоны дагуу түүний газрыг ногоон байгууламж болгохоор төлөвлөсөн байсан боловч 2019 оны хавар барилгын ажил эхлэх үед Н.О тохиролцооноосоо буцсан тул ажлын зургийг өөрчлөн иргэн Н.Оийн газрыг огт хөндөхгүйгээр 2019.06.19-нд ажлын зургийг барилгын хөгжлийн төвөөр өөрчлөн батлуулсан. Нэхэмжлэлд дурьдсан шиг Н.Оийн хашааны орох, гарах гарцыг хааж өмчлөх эрхэнд нь халдан барилгын үйл ажиллагаа явуулсан зүйлгүй бөгөөд бидний хувьд төрийн эрх бүхий байгууллагаас холбогдох бүх зөвшөөрлийг авсан, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

18. Гуравдагч этгээд Ж.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Оийн хувьд гаргасан актын нөлөөлөл нь хэнд хандаад байгааг тодорхойлж чадахгүй байна гэж бодож байна. 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Архитектур төлөвлөлтийн даалгавар гэсэн баримт нь эх загвар зургийг угсруулах гэсэн агуулгатай. Ж.Ат даалгавар өгч байгаа баримт. Энэ даалгаврын хүрээнд эскиз зураг болон схем зургийг гаргаж байгаа. Энэ зургийг хүчингүй болгох гэдэг ойлголт байх юм уу, захиргааны акт мөн юм уу гэдэгт асуудал үүсэж байна... Тухайн эскиз зураг болон схем зураг гэдэг нь иргэний гаргаж байгаа зураг юм. Тиймээс хүчингүй болгох гэсэн ойлголт байхгүй гэж үзэж байна. Н.Оийн нэрийн өмнөөс хуурамч гарын үсэг гаргуулаад Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан гэж ярьж байна. Хавтаст хэрэг хуурамч гарын үсэгтэй хэлцэл гэсэн цагдаагийн нэг ч баримт байхгүй. Тухайн гарын үсгийг өмнөх гарын үсгээс ялгаатай байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Өмнө нь Н.О Ж.Атэй хэлцэл хийсэн байсан. Н.Оийн хувьд тохирооноосоо буцсан асуудал яригдаж байна. Шууд хуурамч хэлцэл гэж нэг утгаар нь ойлгож болохгүй. Нийтийн эзэмшлийн талбай юм уу, хувийн эзэмшлийн талбай юм уу гэдгээ нэхэмжлэгчийн өмгөөлөгч сайн ялгаж чадахгүй байх шиг байна. Б.Л, Н.О, Р.Б нарын эзэмшлийн газарт бодит байдал дээр барилгын ажил явагдаагүй. гэжээ.

19. Гуравдагч этгээд Ж.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие Жүгдэр овогтой ******* нь гэр бүлээрээ дүүргийн 5-р хороо, 28 дугаар гудамжны 349 тоот хаягт оршин сууж, манай хашаа байшингийн газар миний нэр дээр өмчлөх эрхтэй байдаг учир шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Манай хашааны орж гарц хааж, хуурамч баримт мэдээллээр Ж.А хууль зөрчиж газар хүссэнийг НЗД хүлээн авч газрыг олголтын захирамж гаргасан нь хууль бус болж, шүүхийн шийдвэр гарсан. Манайх өмнө нь зүүн, баруун тийш зэрэг нэвтэрдэг гарцтай, ямарч саадгүй зорчих өргөн гудамжтай, төрөөс авах үйлчилгээ/ галын машин, хогийн машин, түргэн тусламжийн гэх мэт/-г түргэн шуурхай, цаг алдалгүй, саадгүй авдаг байсан.

М.А нь хууль дүрмийг санаатайгаар зөрчиж, шүүх шалгах ажиллагаа хийж байхад ч шүүхийг үл тоож барилгын ажлыг үргэлжлүүлээд байсан нь бидний чөлөөтэй зорчих орц гарц хөндөгдөж, үүнээс үүдэн олон сөрөг үр дагаврууд үүсч, үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөөд байгаа юм. Нэхэмжлэгч Н.Оийн хашаа байшин болон манай хашаа байшингийн дундах газарт хууль зөрчиж, газрын эрхтэй болсныг нь ШҮҮХ олон сар цаг хугацаагаа зарцуулан ажил хэрэг болгон шалгаж байж хууль бус байна гэж тогтоосон. Шүүхийн ажиллагаа, шийдвэрийг Нийслэлийн Засаг даргаас хүлээн зөвшөөрч, хуульд зааснаар М.Аийн газрын эрх нь хуулийн хүчин чадалгүй, хууль эрх зүйн үр дагаваргүй болсон тухай хариу бичиг өгсөн. Ийм учраас хууль эрх зүйн үр дагаваргүй болсон газар дээр барилга барих нь хууль бус болно гэж үзэж байна.

Хууль ёсны эрхгүй болсон газар дээр барилга барихтай холбогдох зөвшөөрөл, зураг, магадлал шийдвэрүүд нь хэрэгжих боломжгүй юм. Ж.А нь анхнаасаа Нийслэлийн Засаг дарга болон захиргааны байгууллагад үнэн зөв, хууль ёсны хүсэлт баримтыг гаргаж, орчинд нь олон жил амьдарч байгаа иргэдэд хүндэтгэлтэй хандаж, барилга барихтай холбогдох өргөдөл материалаа гаргаж хууль ёсны дагуу хандсан бол энэ бүх шүүх хуулийн ажиллагаа үүсэхгүй байсан. Тэгэхээр энэ бүх хууль шүүх, төрийн байгууллагуудын ажиллагаа түүний хууль журмыг үл тоож гаргасан бодит байдлыг нууж, төрийн байгууллагыг төөрөгдүүлж хуурч гаргасан өргөдөл хуурамч, хууль бус санаа зорилгоос үүдэлтэй учир хариуцлагаа өөрөө хууль шүүхийн өмнө хүлээх ёстой гэж бодож байна. Хууль шүүхийн өмнө Ж.А болон Н.О, манай гэр бүл адил тэгш эрхтэй, зөвхөн хуулийн дагуу өргөдөл гомдлоо гаргаж хамгаалуулах эрхтэй гэж ойлгож байгаа. Хууль журам, барилга хоорондын зай, барилгын норм ба дүрэм, Архитектор төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нь хууль бус хүсэлт баримтанд дээр үндэслэх ёсгүй болохыг шүүх шалгаж тогтоохыг хүсч байна.

Нөгөөтэйгүүр төрийн эрх бүхий байгууллага албан тушаалтнууд нь хууль журамдаа заасны дагуу барилга барих орчны судалгаа хийгдээгүй, шаардагдах бичиг баримтын бүрдэл огт бүрдүүлээгүй байхад М.Ат хууль бусаар үйлчилсэн гэж ойлгохоос өөр аргагүй юм. Н.Оийн бүх шаардлагыг дэмжиж байгаа ба зохиомлоор барилгын орчныг бий болгон, бодит байдлаас зөрүүтэй хэзээ ч хэрэгжих боломжгүй зураг гаргуулж, баримт материалыг гаргаж байж зөвшөөрөл, даалгавар, шийдвэрийг гаргуулж барилга барих эрхийг олж авсныг зөвтгөх, засах боломжгүй. Хууль шүүх хуурамч хууль бус санаа зорилгыг тогтоож, энэ хууль бус үйлдлийн улмаас бий болсон сөрөг үр дагавар зөрчигдсөн эрхийг сэргээж шийдвэрлэж өгнө үү. Хэрэв төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнууд хууль журмаа дагаж, бодит байдлыг, баримтыг шалгаж үзсэн бол манай орц гарц, өөр бусад айлын өмчлөх эрхтэй хашаа байшингийн газар дээр тоглоомын талбай, ногоон байгууламж, зам гарц болгож төлөвлөснийг мэдэх бүрэн боломжтой байсан. Иймд хууль бус, эрх зүйн үр дагаваргүй байгаа тул уг барилгатай холбоотой бичиг баримт, актууд хүчингүй болох ёстой. Ж.А болон төрийн эрх бүхий байгууллагын хууль бус үйл ажиллагаанаас үүдэн хойшид учрах гуравдагч этгээд нэхэмжлэгч нарын эрх ашгаар хязгаарлагдахгүйг галын аюулын аюултай нөхцөл ч бий болох магадгүй байдлыг харгалзан, хуульд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү хэмээн хичээнгүйлэн хүсч байна. гэжээ.

20. Гуравдагч этгээд Ж.******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Я нар шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа. Манай гарах, орох хэсгийг энэ компани хаасан аюултай нөхцөлд амьдарч байгаа. Энэ компанийн үйл ажиллагаанаас болж манай газарт кран унаж, барилгын ажилтан нас барж, дүүгийн минь амь нас тэрнээс болж эрсэдсэн гэж бодож байгаа. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Н.О нь а/ Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан Иргэн Ж.Ат олгосон 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн МЗХ дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар болон уг барилгын батлагдсан схем зураг, эскиз зургийг тус тус хүчингүй болгуулах, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 019 дугаар /7, 6/, 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн ХБХГ9 50/ Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ хууль бус байсан болохыг тогтоолгох, б/ Барилгын хөгжлийн төвд холбогдуулан 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 19 дугаар Магадлалын ерөнхий дүгнэлт болон Ж.Аийн орон сууцны барилгын ТШ дугаар Ажлын зураг-ийг хүчингүй болгуулахаар тус тус маргаж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Н.О нь 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 862, Г-2204002714 дугаар Газар өмчлөх эрхийн гэрчилгээнүүдээр дүүргийн 5 дугаар хороо, 26 дугаар гудамжны тоот, А тоот хаягт байршилтай газруудыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар, мөн 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаар, 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдээр дүүргийн 5 дугаар хороо, 26 дугаар гудамжны А тоот хаягт байршилтай хувийн сууцны зориулалттай 216 м.кв, тоот хаягт байршилтай хувийн сууцны зориулалттай 83.8 м.кв үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус Б.Т, Б.А нартай хамтран өмчилдөг байх ба энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.

Түүнчлэн Гуравдагч этгээд Ж.А нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 000717816 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр дүүргийн 5 дугаар хороонд байрлах нэгж талбарын 13, 186 дугаар бүхий 2420 м2 газрыг 15 жилийн хугацаатайгаар Үйлчилгээтэй орон сууц-ны зориулалтаар, гуравдагч этгээд Ж.******* нь дүүргийн 5 дугаар хороо, 28 дугаар гудамжны 349 дүгээр тоот хаягт орших 492 м.кв газрыг тус тус эзэмшдэг ба Ж.*******ын эзэмшил газрын хэмжээ нь Ж.Аийн эзэмшил газартай давхцаагүй боловч Ж.*******ын эзэмшиж буй хашааны газар луу орох гарах гарцыг Ж.Аийн эзэмшил газар хөндсөн, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн дугаар магадлалаар шийдвэрлэсэн болох нь тус тус тогтоогдсон, энэ талаар хэргийн оролцогчид мөн маргаагүй.

Нэг. Нэхэмжлэгч Н.Оээс Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан гаргасан Иргэн Ж.Ат олгосон 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн МЗХ дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар болон уг барилгын батлагдсан схем зураг, эскиз зургийг тус тус хүчингүй болгуулах, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 019 дугаар /7/, 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн ХБХГ9 50/ Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг байхгүй мэтээр зураг төслөө боловсруулсан байхад хариуцагч нь уг зураг төсөл, Архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан нь хууль бус, Ж.А нь миний гарын үсгийг дуурайлгаж зураад зөвшөөрөл авсан мэтээр материал өгснийг хариуцагч шалгаагүй, хөрш зэргэлдээ газрын оршин суугч миний зөвшөөрлийг аваагүй нь хууль бус гэж тодорхойлсныг хариуцагчаас тухайн үед архитектуо төлөвлөлтийн даалгавар баталсан тус газар нь Газрын тухай хуулийн зөрчилгүй, бусдын эзэмшил ашиглалтад байгаа газартай давхцалгүй байсан гэж, гуравдагч этгээд Ж.А иргэн Н.Отэй хэлэлцэн тохиролцсоны дагуу түүний газрыг ногоон байгууламж болгохоор төлөвлөсөн байсан боловч 2019 оны хавар барилгын ажил эхлэх үед Н.О тохиролцооноосоо буцсан тул ажлын зургийг өөрчлөн иргэн Н.Оийн газрыг огт хөндөхгүйгээр ажлын зургийг өөрчлөн батлуулсан гэж,гуравдагч этгээд Ж.*******аас төрийн эрх бүхий байгууллага албан тушаалтнууд нь хууль журамдаа заасны дагуу барилга барих орчны судалгаа хийгдээгүй, шаардагдах бичиг баримтын бүрдэл огт бүрдүүлээгүй байхад М.Ат хууль бусаар үйлчилсэн, Н.Оийн шаардлагыг дэмжинэ гэж тус тус маргав.

Хэрэгт авагдсан, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Хэлцэл гэх баримтаас үзвэл Нэг талаас: Иргэн Ж.А. /-ийн 5-р хороо 15-р хороолол /*******/, гудамж, *******-д барилга захиалан бариулагч/, Нөгөө талаас: -ийн 5-р хороо 27-, а тоот газар эзэмшигч Н овогтой О, бид харилцан тохиролцож дараах хэлцлийг байгуулав, иргэн Жү А өөрийн эзэмшлийн 2420м2 бүхий газарт орон сууцны барилга захиалгаар бариулах бөгөөд тухайн барилгын барилга эхлүүлэх зөвшөөрөл гарсны дараа Н.О өөрийн өмчлөлийн 700м2 газрыг Ж.Ат шилжүүлж өгч газрыг чөлөөлж өгнө, тухайн 700м2 газрыг өмчлөгч талаас 180 сая төгрөгөөр үнэлж байгаа бөгөөд, Ж.Аийн эзэмшлийн газар дээр баригдах барилгаас 1 давхарын 56 м2 бүхий үйлчилгээний талбай 1 ширхэг, 8 давхрын 53м2 бүхий 2 өрөө байр 1ш нийт 2 байрыг газрын үнэнд тооцож захиалахаар тохиролцов, захиалгын гэрээ барилгын эхлэх зөвшөөрөл гарсны дараа газрыг шилжүүлж өгөх үед хийгдэнэ. Хэлцэл хийсэн: 1. Ж.А/РД:*******/ Утас: *******, 2. Н.О /РД: ШГ *******/ гэх гарын үсгүүд зурагдсан байх хэдий ч уг гарын үсэг нь Н.Оийн гарын үсгийн хэвтэй тохироогүй болохыг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоосон, энэ тохиолдолд уг зөвшөөрлийг Н.Оийн зөвшөөрөл гэж үзэх боломжгүй.

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:, 4.1.6-д барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх эксперт гэж барилга байгууламжийн зураг төсөлд хараат бус, бие даасан, мэргэжлийн түвшинд дүгнэлт гаргах иргэн, хуулийн этгээдийг;, 4.1.30-д "зураг төсөл" гэж барилга байгууламжийг төлөвлөх, барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах загвар зураг, эх загвар зураг /эскиз/, техник, эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын төсөл, инженер хайгуулын судалгаа, инженер геологи, геодезийн зураглал, инженерийн тооцоо, өртгийн төсөв зэрэг баримт бичгийн иж бүрдлийг;, 4.1.43-д "эх загвар зураг /эскиз/" гэж инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулсан барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, тохижилт, гудамжны дэлгээсүүд, орчны барилгуудтай уялдсан байдал, эзлэхүүн төлөвлөлт, бүтээц, инженерийн хангамжийн ерөнхий шийдэл, эрүүл ахуй, галын аюулгүй байдал, нарны тусгал, барилгын давхрын байгуулалт, огтлол, нүүр тал /фасад/, архитектур, өнгөний шийдэл, үзүүлэлтийг тодорхойлсон баримт бичгийг хэлэхээр, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Барилгын зураг төсөл дараахь шаардлагыг хангасан байна:, 12.1.4-д нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг орон зайг чөлөөтэй ашиглах, авто зогсоол түүний орц гарцыг хөдөлгөөнд саадгүй байхаар төлөвлөсөн байх;, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам-ын 4.1-д Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийн оролцоог хангана., 4.3.1-д ...барилга барих тохиолдолд нэгж талбарын хил хязгаарыг тогтоосон эргэлтийн цэгүүдээс дор дурьдсан зайд байрлах үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөс, 4.3.1.4-д 12 давхар барилгад 40 метр, 4.4-д Баригдах барилгын талаарх мэдээллийг олон нийтэд мэдээлэх 3х2м хэмжээтэй самбарыг барилгажих талбайд тод харагдахуйцаар 7-оос доошгүй хоног байршуулна. гэж тус тус заажээ.

Хууль болон журмын дээрхи заалтуудаас үзвэл өөрийн эзэмшил газартаа барилга барих зөвшөөрөл хүсч буй этгээд нь хөрш залгаа газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч этгээдийн санал, зөвшөөрлийг авах үүрэгтэй атал Ж.А нь тухайн зөвшөөрлийг авалгүйгээр нэхэмжлэгчийн амьдарч буй газар, үл хөдлөх эд хөрөнгүүдийг оруулалгүйгээр зураг үйлдэж, улмаар нэхэмжлэгчийн амьдарч буй хашаанд тулгаж газар шорооны ажлыг эхлүүлэн барилгын суурийг ухсан байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж шүүх дүгнэв.

Тухайлбал, Ж.Аийн хүсэлтэд хавсаргаж хүргүүлсэн баримтанд нэхэмжлэгч Н.О гарын үсгээ зураагүй нь тогтоогдсон, энэ тохиолдолд түүний зөвшөөрлийг авсан гэж үзэх боломжгүй, нөгөө талаар гуравдагч этгээд Ж.******* нь гуравдагч этгээд Ж.Аийн барилга барихаар төлөвлөсөн газрын хөрш залгаа хашаанд оршин суудаг, түүний газар эзэмших эрхийг зөрчсөн нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн дугаар магадлалаар тогтоогдсон, энэ нөхцөлд маргаан бүхий захиргааны акт нь Ж.*******ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ч мөн зөрчсөн гэж үзнэ.

Маргаан бүхий, 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн МЗХ дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаварт Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дугаар шийдвэртэй 13, 186 нэгж талбарын дугаартай дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт 26-р гудамжны 342 тоот хашаанд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон 2420 м.кв газрыг үндэслэж, иргэн Ж.А Үйлчилгээтэй орон сууц, 50.0х16.0метр консоль, тагт, довжоо 1,8 метрээс илүүгүй, эдэлбэр газарт багтаан төлөвлөхөөр зааж улмаар 2420.0 м.кв эдэлбэр газрын барилгажих талбай (70 хувиас ихгүй) 800.0 м.кв, Ногоон байгууламж, гадна тохижилт нь эдэлбэр газрын 30 хүртэл хувьд байхаар тогтоосон.

Уг архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсаны дараа хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр Ж.Аийн эзэмшил газраас 316 м2 газар нь хууль бус үндэслэлээр хүчингүй болсон, энэ тохиолдолд 2420 м.кв газрын хэмжээнд нийцүүлэн боловсруулж батлуулсан Архитектур төлөвлөлтийн даалгавар нь хууль зүйн үндэслэлгүй, бодит байдалд биелүүлэх боломжгүй захиргааны акт байна.

Түүнчлэн нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын эзэмшил газрын кадастрын зураг, шүүхээс уг газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргээс үзвэл нэхэмжлэгч Н.Оийн эзэмшил газар болон түүний өмчлөлийн 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгүүд нь гуравдагч этгээд Ж.Аийн барилга барихаар төлөвлөж буй газрын хилийн зааг дотор нь орсон байхад эдгээрийг барилгын ажлын зураг болон эскиз зурганд багтаасан байдлаар оруулалгүй, байхгүй мэтээр зураг үйлдсэнийг хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газраас хянаж үзэлгүйгээр 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн МЗХ дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар баталсан нь хууль бус гэж шүүх дүгнэв.

Тодруулбал, нэхэмжлэгч Н.Оийн газар эзэмших эрх болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн эрхийг шууд үгүйсгэсэн, гуравдагч этгээд Ж.*******ын газар эзэмших эрхийг мөн хөндсөн байхад хариуцагч захиргаа хууль болон журмын заалтыг зөрчиж холбогдох этгээдүүдийн зөвшөөрөл саналыг аваагүй байхад Ж.Аийн барилгын зургийг үндэслэн түүнд Архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хүчингүй болгох нь зүйтэй.

Ийнхүү хүчингүй болгохдоо хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр болон хэргийн оролцогчдын тайлбарыг үндэслэн гуравдагч этгээд Ж.А нь тухайн Архитектур төлөвлөлтийн даалгаварт заасан нийт 2420 м2 талбайгаас 316 м2 талбайг эзэмших эрхгүй нь тогтоогдсон тул 316 м2 газрын хэмжээгээр Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгчийн, ...Ж.Ат олгосон, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 019 дугаар /7/, 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн ХБХГ9 50/ Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6-д Хот, тосгоныг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө нь тухайн хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу боловсруулсан зураг төслийг хэрэгжүүлэх техник, эдийн засгийн үндэслэлийг тооцож, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг тодорхойлсон байх бөгөөд холбогдох норм ба дүрэм, журамд заасны дагуу дараахь асуудлыг тооцон төлөвлөнө, 12.6.3-д төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн болон барилга барих зориулалтаар олгосон газрын нийт талбайн 20-иос доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, 20-иос доошгүй хувь нь авто зогсоол байна гэж, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо доор дурдсан асуудлыг харгалзан үзнэ:, 7.1.1-д барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхол; гэж тус тус заасан.

Хуулийн дээрхи заалтаас үзвэл барилга барих гэж буй этгээд нь өөрийн хууль ёсны эзэмшил газрын хилийн заагт багтаан барилгаа төлөвлөөгүй уг хил хязгаарыг зөрчин нэхэмжлэгч Н.О, Ж.******* нарын эзэмшил газрыг оролцуулан төлөвлөсөн нь бусдын эрхийг хөндсөн байхад түүнийг хянахгүйгээр тухайн барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийн гэрчилгээг олгосон нь хууль бус гэж шүүх дүгнэв.

Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...тухайн зөвшөөрөл олгогдож байх үед газрын маргаан үүсээгүй, уг газар бүхэлдээ Ж.Аийнх байсан гэж тайлбарлаж байх боловч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тухайн барилгын ажлын зөвшөөрөл олгосон газрын тодорхой хэсэг буюу 316 м2 талбайг Ж.А хууль ёсоор эзэмших эрхгүй нь тогтоогдсон нөхцөлд хариуцагчийн гаргаж буй тайлбар хууль зүйн үндэслэлгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч Н.Оээс шүүхэд нэхэмжлэл гаргаж ...Ж.Ат олгосон 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 019 дугаар /7/ барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах-аар маргаж байх явцад хариуцагч захиргааны байгууллагаас 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр ХБХГ9 50/ Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ-г 2020 оны 8 дугаар сарын 01-нийг хүртэл хугацаагаар олгосон болох нь тогтоогдсон ба энэ нь дээр дурдсан үндэслэлээр хууль бус тул сүүлд гарсан ХБХГ9 50/ дугаар актыг мөн хууль бус байсан болохыг тогтоох нь зүйтэй.

Хоёр. Нэхэмжлэгчээс Барилгын хөгжлийн төвд холбогдуулан гаргасан 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 19 дугаар Магадлалын ерөнхий дүгнэлт болон Ж.Аийн орон сууцны барилгын ТШ дугаар Ажлын зураг-ийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчээс уг шаардлагын үндэслэлээ ...хууль бус шийдвэрүүд болон зургуудыг үндэслэж гарсан тул Магадлалын ерөнхий дүгнэлт хууль бус гэж тодорхойлсныг хариуцагч эксперт тус бүр өөрсдөө хариуцлага хүлээхээр гаргасан дүгнэлтийг тус төвөөс хүчингүй болгох, өөрчлөх эрхгүй гэж, гуравдагч этгээд Ж.Аээс ...төрийн эрх бүхий байгууллагаас холбогдох бүх зөвшөөрлийг хуулийн дагуу авсан гэж тайлбарлан эс зөвшөөрч маргаж байна.

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:, 4 дүгээр зүйлийн 4.1.16-д "барилга байгууламжийн зураг төслийн магадлал" гэж барилга байгууламжийн зураг төсөл, технологи, өргөх байгууламжийн сонголт, хот болон архитектур төлөвлөлт, үндсэн бүтээцийн бат бэхийн шийдэл барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлага, хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангасан эсэхэд дүгнэлт гаргах хараат бус, бие даасан мэргэжлийн үйл ажиллагааг хэлэхээр заасан.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл гуравдагч этгээд Ж.А нь 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр баталсан МЗХ- тоот архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгажих талбайн схем зураг, техникийн нөхцөл №517\16, техникийн нөхцөл дугаар 0681/2017, техникийн нөхцөл дугаар ТН-В11/2019, техникийн нөхцөл №238/2016, 2018 оны 01 дүгээр сарын 12-НЫ ӨДРИЙН 000717816 дугаар Гэр бүлийн зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын байршлын кадастрын зураг, дүүргийн 5 дугаар хорооны нутагт барихаар төлөвлөж буй Шинэ гүрэн хорооллын орон сууцны барилгын талбайн инженер-геологийн судалгааны дүгнэлт, 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 1127/2018 дугаар магадлалын ерөнхий дүгнэлт зэрэг баримтуудыг хавсарган ирүүлснээр хариуцагч Барилгын хөгжлийн төвийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 19 дугаар Магадлалын ерөнхий дүгнэлт гарсан байх хэдий ч Ж.Аийн хууль ёсоор эзэмших эрх бүхий газрын хэмжээ шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хасагдаж байгаа, мөн шүүхийн энэ шийдвэрээр 316 м2 газрыг оролцуулан баталсан Архитектур төлөвлөлтийн даалгаврыг шүүх хууль бус гэж дүгнэн хүчингүй болгохоор шийдвэрлэсэн тул уг Архитектур төлөвлөлтийн даалгаварт үндэслэн гарсан Магадлалын ерөнхий дүгнэлт болон Ажлын зураг хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гуравдагч этгээд Ж.Аийн барилга барихаар төлөвлөж, төрийн эрх бүхий байгууллагаар батлагдсан Архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг нь нэхэмжлэгч Н.О болон гуравдагч этгээд Ж.*******ын газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж дүгнэсэн, энэ тохиолдолд тухайн баримт бичгүүдэд үндэслэн хийгдсэн Магадлалын ерөнхий дүгнэлт болон Ажлын зураг хууль бус, уг захиргааны актын улмаас дээрхи иргэдийн эрх зөрчигдсөн байх тул хүчингүй болгох нь зүйтэй.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: гэж, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; бодит нөхцөлд тохирсон байх тусгай зөрчим үйлчлэх бөгөөд энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагуудаас гаргасан захиргааны актууд бүхэлдээ энэ зарчмыг зөрчсөн байна.

Шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...магадлалын ерөнхий дүгнэлтийг нэр бүхий экспертүүд гаргадаг ба дүгнэлтийн үр дагавраа өөрсдөө хариуцдаг гэж тайлбарласан боловч уг ажлын зургийг Хархорум компани үйлдэж, улмаар Барилгын хөгжлийн төвөөр баталгаажуулснаар захиргааны актын шинжийг агуулж заавал биелэгдэх хүчин чадалтай болж байх тул энэ агуулгаараа хариуцагч захиргааны байгууллагад хамаарна гэж шүүх үзсэн болно.

Иймд хууль бус Архитектур төлөвлөлтийн даалгаварт үндэслэн хийгдсэн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 19 дугаар Магадлалын ерөнхий дүгнэлт болон Ж.Аийн орон сууцны барилгын ТШ дугаар Ажлын зураг-ийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй.

Харин шүүхийн шийдвэрээр гуравдагч этгээд Ж.Аийн эзэмшил 2420 м2 нийт газрын хэмжээнээс 316 м2 газрын хууль ёсны эзэмшигч биш болох нь тогтоогдсон тул Ж.А нь өөрийн хууль ёсны эзэмшил газрын хэмжээнд нийцүүлэн төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас зохих зөвшөөрлийг шинээр авахад шүүхийн энэ шийдвэр саад болохгүйг дурдаж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 12 дугаар зүйлийн 12.1.4, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3-д заасныг тус тус баримтлан Н.Оээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж Хот байгуулалт хотын стандартын газраас Ж.Ат олгосон 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн МЗХ дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, батлагдсан схем зураг, эскиз зургийг тус тус хүчингүй болгож, мөн хариуцагчийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 019 дугаар /7, 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн ХБХГ9 50/ дугаар Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ-г тус тус хууль бус байсан болохыг тогтоож, Барилгын хөгжлийн төвийн гаргасан 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 19 дугаар Магадлалын ерөнхий дүгнэлт болон Ж.Аийн орон сууцны барилгын ТШ дугаартай батлагдсан ажлын зураг-ийг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч тус бүрээс 70200 төгрөгийг гаргуулж 140400 төгрөгийг нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН