Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2016/00722

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ..... дүгээр багийн ....... тоотод оршин суух Б  овогт Л-ийн Б /........................./-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагчаар оролцвол зохих этгээд С.Л-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 201оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 155/2016/00770/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, хүсэлт гаргагч Л.Б  нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л.Б  шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартааМиний бие Б  нь 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1046-р захирамжийн дагуу иргэн С  овогтой Л гээс албадан гаргуулахаар 7.144.115 төгрөгийг авахаар ШШГА-нд шилжүүлсэн. Гэвч уг хүн нь оршин суугаа газраа өөрчлөн хэл сураггүй болж 1 жил гаруй хугацаа өнгөрсөн боловч миний хохирлыг барагдуулахгүй ор сураггүй алга болсон учир түүний оршин суугаа хаягийг тодруулж, эрэн сурвалжилж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Л.Б  нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд С.Л г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар шаардах эрхтэй. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

С.Л гийн оршин суугаа хаяг тодорхойгүй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .........дүгээр багийн ...... тоотод оршин суудаг хаягийн бүртгэлтэй боловч одоогоор оршин суухгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ....... дүгээр багийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн С  овогтой Л  нь тус багийн ..... гудамж, ....... тоотод эхнэр, хүүхдийн хамт оршин суудаг нь үнэн болно. Энэ хаяг дээрээ бүртгэлтэй боловч хаяг дээрээ амьдрахгүй байгаа нь үнэн болохыг тодорхойлов гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг олж тогтоох нь зүйтэй байна.

С ын Л  нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...... дүгээр багийн ....... тоот /хуучнаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ......дүгээр багийн ...... тоот/-д оршин сууж байсан, эрэгтэй, ................ дугаар регистртэй, түүний эцэг С  ................дугаарын утасэх А  ..................дугаарын утас тус тус эзэмшдэг. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ..... дүгээр багийн ........ тоот /хуучнаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ....... дүгээр багийн .............. тоот/-д С.Л гийн хадам эцэг, эх оршин сууж байгаа гэсэн болно.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд С ын Л г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар С ын Л г эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газар, хаягийг олж тогтоох ажиллагааг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН