| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 316/2025/00038/И |
| Дугаар | 316/ШШ2025/00052 |
| Огноо | 2025-01-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 316/ШШ2025/00052
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Баярхүү би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо, Ерөнхий сайдын гудамж, “Хас банк”-ны РД:.. нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, аймаг ..... тоот гэх цахим үнэмлэхийн хаягтай,
Одоо: ... тоот хаягт түр оршин асуух, .. овогт А.У. /РД:../ Утас:..
Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 24,824,496.81 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “..Зээлдэгч А.У. 2..1 дугаартай онлайн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж Иргэний уулийн 451 дүгээр зүйлийн 451.1,453 дугаар зүйлийн 453.1. Банк, эрх бүхий хуулийн тгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны ухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг болон талуудын хооронд байгуулагдсан 01..1 дугаартай онлайн зээлийн гэрээ болон зээлийн хуулга, харилцах дансанд ахимаар олгосон зээлийн хуулгыг үндэслэн Үндсэн зээлийн төлбөр 24,166,666.67 төгрөг, Зээлийн хүү 654,849.32 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү 2,980.82 төгрөг, Нийт 24,824,496.81 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зуйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж өгнө үү..” гэжээ.
Хариуцагч А.У. нь шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ...Хас банкнаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна. Улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 141,036.5 төгрөг төлөх талаар тайлбарласныг ойлгосон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“Хас банк”-ны нэхэмжлэлтэй А.У. холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 24,824,496.81 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд гаргасан дээрх тайлбараар нотлогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282.073 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 141,036.5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 141,036.5 төгрөгийг төрийн сангийн 100130000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олговол зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Хас банк”-ны нэхэмжлэлтэй А.У. холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 24,824,496.81 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282.073 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 141,036.5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 141,036.5 төгрөгийг төрийн сангийн 100130000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ