| Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Сарангэрэл |
| Хэргийн индекс | 119/2024/0038/з |
| Дугаар | 119/ШШ2024/0047 |
| Огноо | 2024-10-17 |
| Маргааны төрөл | Сонгууль, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 119/ШШ2024/0047
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А ,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: У.Х, Т.Б,
Хариуцагч: Орхон аймгийн Сонгуулийн хороо /дарга **/,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **,
Гуравдагч этгээд: М,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М нарын хоорондын
Нэхэмжлэлийн шаардлага: “Орхон аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “Нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгох тухай” 18, мөн оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 22 дугаар тогтоолын М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг тус тус хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай сонгуулийн маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х, Т.Б /цахим/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч П.У /цахим/, хариуцагч **т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Т, А.О, нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-аас Орхон аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан “Орхон аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “Нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгох тухай” 18 дугаар тогтоол”-ыг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х-ээс Орхон аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан “Орхон аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 22 дугаар тогтоолын М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага тус тус шүүхэд гаргасан. /ХХ-ийн 30-35, 213-215 дүгээр тал/
2. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д /нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллага/, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т /Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана/, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3-т /Сонгуулийн хорооны шийдвэрт холбогдох маргааныг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэнэ/ гэж тус тус зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн болно.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ: “Нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны актаар А-ын сонгуульд шударгаар оролцох эрх болон тус намын гишүүдийн сонгох эрх, А-аас тухайн тойрогт нэр дэвшигч нарын сонгогдох эрхийг зөрчиж байгаа болно. Намын гишүүн бол Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д зааснаар сонгогч юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 16.9 хэсэгт “Шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найМ наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно” гэж заасан. Тус заалтаар Үндсэн хуулиар хамгаалан бэхжүүлсэн энэ эрх-засгийн бүх эрх ард түмнээс эх сурвалжтай, тэрхүү эрх мэдлийг Монгол Улсын иргэн өөрийн төлөөлөгчдөд шилжүүлэх, улмаар төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд шууд болон шууд бус аргаар оролцох эрхтэйг тунхагласан байна. Өөрөөр хэлбэл Засгийн бүх эрх ард түмнээс эх сурвалжтай. Ямар ч байгууллага, аливаа этгээд ард түмнээс эх сурвалжгүй эрх мэдлийг хэрэгжүүлэх эрхгүй юм. Нэр дэвшиж буй иргэний нэг санал тодорхой үр дүн буюу шийдвэр гаргахад шууд нөлөөлдөг. Иргэн бүрт энэ эрхийг эдлэх боломж ямар нэг хориг саад, ялагаварлал байх ёсгүй бөгөөд хууль бусаар нэр дэвшүүлж болохгүй гэсэн үг.
Төлөөлөгчдөөр дамжуулан төрийг удирдах хэрэгт иргэн оролцоно гэдэг нь нийтлэг эрх ашгийг илэрхийлэх, хэрэгжүүлэх, хамгаалах эрхээ итгэмжилсэн этгээдэд шилжүүлж, түүгээр дамжуулж оролцох эрхээ хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэлбэр юм. Энэ эрхийн хэрэгжилт нь өөрийн санал, санаачилгыг өөрийн сонгосон төлөөлөгчдөд уламжлах, түүний үйл ажиллагаанд хяналт тавих зэргээр хязгаарлагддаг.
Сонгох эрх нь хэн нэг этгээдэд өөрийгөө төлөөлөн эрх мэдэл хэрэгжүүлэх эрхийг шилжүүлэх боломж юм. Тухайлбал, Аймаг, сумын төлөөлөгчдийн хурлын сонгуульд оролцож, хэн нэгний төлөө саналаа өгч, сонголт хийж байгаа нь тухайн этгээд өөрийгөө төлөөлөн төр удирдах эрхийг шилжүүлэн өгч буй хэрэг юм. 18 насанд хүрсэн, эрх бүрэн чадамжтай Монгол Улсын иргэнд олгосон эрх юм.
Үндсэн хуулийн 191 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нам Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана” гэж заасан бөгөөд Орхон аймгийн ИТХ-ын сонгуульд амжилттай оролцож, намын бодлого мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх субьектив эрх аймгийн сонгуулийн хорооны хууль бус шийдвэрийн улмаас тус тус зөрчигдөж байна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах үндсэн зарчим, журмыг тодорхойлж, түүнтэй холбогдсон харилцааг зохицуулах, Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахад оршино” гэж заасан бөгөөд А-ын нэр дэвшигч, гишүүд, дэмжигчдийн сонгох, сонгогдох эрх М-ын хууль бус нэр дэвшүүлэх ажиллагааны улмаас зөрчигдсөн.
Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. “Тухайн засаг захиргааны нэгжид байнга оршин суугчаар бүртгүүлсэн сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэн /цаашид "иргэн" гэх/ үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр орон нутгийн Хурлын сонгуульд оролцож, тухайн шатны Хурлын Төлөөлөгчийг сонгох эрхтэй ”,
5.2 хэсэгт “18 нас хүрсэн, ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэгт шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй” гэж заасан бөгөөд Орхон аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигч нарын субьектив эрх зөрчигдөж байна.
Мөн А нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 хэсэгт “Энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарласан өдрөөс өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн, тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэгт өөрийн салбартай нам орон нутгийн Хурлын сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан иргэнийг Хурлын төлөөлөгчид /цаашид “төлөөлөгч” гэх/ нэр дэвшүүлэх эрхтэй” гэж заасны дагуу Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд М-аас нэр дэвшигчдийг бүртгэсэн шийдвэр нь дээрх хуульд заасан эрхийг мөн зөрчиж байгаа болно.
Маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж, ажиллагаа явуулах нь цаашид нэр дэвшигчдийн саналын хуудас хэвлэгдэх зэрэг цаг хугацааны эрсдэлээс сэргийлэх юм.
А-ын зүгээс Сонгуулийн хороонд хандаж, М-ын нэр дэвшүүлэх ажиллагаа хуульд заасан хугацаанд явагдаагүй талаар мэдэгдсээр байтал хуулийн тодорхой заалтыг зөрчин нэр дэвшигчээр бүртгэсэн нь Захиргааны ерөнхий хуульд заасан “хуульд үндэслэх, шийдвэр нь зорилгодоо нийцсэн байх, бодит нөхцөлд тохирсон байх” зэрэг зарчмуудыг зөрчсөн шийдвэр гэж үзэж байна.
А-ын тухайд, Улс төрийн томоохон хүчин болохын хувьд орон нутгийн сонгуульд ихээхэн ач холбогдол өгч, намаас нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулсан бөгөөд сонгуульд Орхон аймгийн ИТХ-ын сонгуульд ялалт байгуулах нь эрхэм зорилго билээ. Тийм учраас сонгуулийн хорооны шийдвэр хуульд нийцсэн байх, намаас нэр дэвшигч нарын шударгаар өрсөлдөх, сонгогдох үндсэн эрх зөрчигдөх нь А-ын субьектив эрхийг зөрчиж байгаа хэрэг болно.
Орхон аймгийн Сонгуулийн хороо нь нам, эвсэл, бие даан нэр дэвшигчээс ирүүлсэн материал хуульд нийцэж буй эсэхийг нягтлах үүрэгтэй. Энэ нь төрийн сонгуулийн байгууллагын үүрэг юм.
Гэтэл Орхон аймгийн Сонгуулийн хороо нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 16.2.2-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж, аймгийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх үйл ажиллагааг явуулахдаа мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан “Тухайн шатны сонгуулийн хороо сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам, эвслийг бүртгэхдээ тэдгээрийн ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгана.” гэсэн чиг үүргийг зохих ёсоор хэрэгжүүлээгүй байна.
Энэ нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.4.1-д заасан “хууль дээдлэх”, 4.3-т заасан “шударга ёсыг сахих” зарчмуудыг ноцтой зөрчиж байна.
Төрийн байгууллагын шийдвэр нь сонгогчоор бүртгэгдэж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Орхон аймгийн А-аас Иргэдийн хуралд нэр дэвшсэн иргэдийн Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан Төрийн байгууллагад сонгох, сонгогдох” гэсэн иргэний үндсэн 2 төрлийн эрхийг зөрчсөн. Тодруулбал:
а/ Иргэдийн хуралд нэр дэвшигчид нь Аймгийн Сонгуулийн хорооноос аливаа хуулийн зөрчилгүйгээр нэр дэвшигчийн үнэмлэхээ аван, нэр дэвшигчээр хууль ёсоор бүртгүүлсэн иргэдтэй тэгш шударгаар өрсөлдөж, “сонгогдох эрх”-ийг,
б/ нэр дэвшигчээр хууль ёсоор бүртгэгдсэн иргэдээс өөрийн үзэл бодлоор нэг эсхүл хэд хэдэн Хийг чөлөөтэй сонгож, тэгш, шударгаар “сонгох эрх”-ийг баталгаатай эдлэх учиртай.
Гэтэл дурдсан үйл баримт, хуулийн хэм хэмжээ зөрчсөн зөрчлөөс үүдэлтэйгээр нэр дэвшигчээр бүртгэгдэх боломжгүй М-ын нэр дэвшигчид нь Аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчийг сонгох сонгуульд нэр дэвшсэнээр нэхэмжпэгч Т.С, Ц.О нарын иргэдийн иргэний тэгш, шударгаар сонгох, сонгогдох эрхийн аль алийг ноцтой зөрчинө.
Хууль зүйн хувьд Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Аймгийн Иргэдийн хурлын сонгууль гэдгийг:
“...Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, тухайн нутгийн өөрөө удирдах байгууллагыг өөрсдийн төлөөллөөр бүрдүүлэх үндсэн арга мөн” гэж тодорхойлсоныг зөрчиж байна.
Иймд Орхон аймгийн сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 18 дугаартай “Нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгох тухай” тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү” гэж,
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-аас 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн үндэслэлд нэмэлт тайлбар гаргахдаа: “Орхон аймгийн М-ын хорооны гишүүн н.М-ийн хийсэн хэвлэлийн бага хурлын бичлэгт 5:30 секундээс эхлэн 08:00 минут хүртэл “... Д.Б дангаар нэр дэвшүүлж, залнаас 14 Х нэр дэвшиж, санал хураах процесс 6 цаг үргэлжилсэн ..., саналын хуудсыг сольсон байж болзошгүй, тооллогын комисст нөлөөлсөн байж болзошгүй ...” гэсэн байх бөгөөд энэ бичлэгээр 23:00 цагт эхэлж, 2024.09.03-ны шөнийн 01:30 цагийн үед нэр дэвшүүлэх процесс эхэлж 05:30 цагт дууссан гэдэг нь тогтоогдож байна. Орхон аймгийн М-ын хорооны гишүүн Т намын хорооны хурал 100 хүний ирцтэй хурал болсон, 97 хүн санал хураалтанд оролцсон, 15 хүн дээр санал тоолсон, 5 цаг тоолсон ...” гэх яриагаар мөн хуулийн хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаагүй болох нь тогтоогдож байна. Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн 32.1.1-д заасан нэр дэвшүүлэх ажиллагааг хуулийн хугацаанд явуулаагүй нь үүгээр нотлогдох юм. М-ын хорооны хурлаар ИТХ-д нэр дэвшигчийг тодруулах 1 л асуудал хэлэлцсэн бөгөөд 2024.09.02-ны өдөр 18:00 цагт зарласан хурал нь 23:00 минутад эхэлж, дотоод талцал хуваагдлаас үүдэн 01:00 өнгөрч байхад нэр дэвшүүлэх ажиллагаа эхэлж, 2024.09.03-ны өдрийн 05:30 минутад дууссан болох нь нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримтууд, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлд ИТХ-ын төлөөлөгчид нэр дэвшүүлэх журмыг нарийвчлан зохицуулсан бөгөөд энэ зүйлийн 28.1 дэх хэсэгт “Орон нутгийн Хурлын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана” гэж заасныг зөрчиж 2024.09.03-ны өдөр нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан, хуралдааны үеэр нэр дэвшүүлэх тогтоолоо батлаагүй байж ч болзошгүй гэх баримт, мэдээлэл байна. А нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Нам, эвслийг төлөөлж тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэг дэх намын салбар байгууллага нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, орон нутгийн Хурлын сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ” гэж заасны дагуу хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн сонгуульд оролцохоор бүртгүүлж, 28.1 дэх хэсэгт заасны дагуу 2024.09.02-ны өдөр төлөөлөгчид нэр дэвшигчээ тодруулсан. Гэтэл Орхон аймгийн М-ын хороо сонгуулийн хуулийг ноцтой зөрчсөн нь тогтоогдсон учраас тухайн нам буюу М-аас нэр дэвшүүлсэн 41 нэр дэвшигчийг бүртгэсэн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй” гэв.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж нэмэгдүүлэхдээ: “Итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х би, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна. Үүнд:
Орхон аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 18 дугаартай “Нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгох тухай” тогтоол, 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 22 дугаартай “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” тогтоолын М-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагаар ихэсгэж байна.
А-ын нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Сонгуулийн хороонд холбогдох маргаан 2024 оны 09 сарын 12-ны өдрөөс эхлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж М-аас нэр дэвшүүлсэн нэр дэвшигчийг бүртгэсэн шийдвэрийг хянагдаж байх хугацаанд Орхон аймгийн Сонгуулийн хорооноос дахин 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 22 дугаартай “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” тогтоолыг гаргасан нь А-ын сонгуульд шударгаар оролцох эрх болон тус намын гишүүдийн сонгох эрх, А-аас тухайн тойрогт нэр дэвшигч нарын сонгогдох эрхийг зөрчиж шийдвэр гаргасан болно. А-ын гишүүн бол Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д зааснаар сонгогч, сонгогдох эрхтэй иргэн юм. Өөрөөр хэлбэл, М-аас хууль бусаар нэр дэвшүүлж, нэр дэвшсэн 41 хүнээс 21 хүнийг Орхон аймгийн Сонгуулийн хороо төлөөлөгчөөр сонгогдсон тооцох тухай шийдвэр гаргасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй байна. Учир нь:
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар нам сонгуульд оролцохоо илэрхийлж, намаас нэр дэвшигчийг бүртгүүлэх хүсэлтийг тус тус аймгийн Сонгуулийн хороонд хүргүүлэх ойлголтыг хуульчилсан.
М нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэр дэвшүүлэх ажиллагааг 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс өмнө зохион байгуулж шийдвэр гаргаагүй, 2024 оны 09 сарын 03-ны өдөр нэр дэвшүүлэх ажиллагааг дуусгавар болгосон. Энэхүү үйлдлийг А-ын зүгээс хуульд заасны дагуу нэр дэвшүүлэх ажиллагаа явуулаагүй гэж Орхон аймгийн Сонгуулийн хороонд нотлох баримтын хамт албан бичиг хүргүүлсэн.
Орхон аймгийн Сонгуулийн хороо нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 16.2-т заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж, аймгийн хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх үйл ажиллагааг явуулахдаа мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасан “Нэр дэвшүүлэх нийтлэг журмын” дагуу нэр дэвшүүлсэн эсэхийг хянан шалгаагүйгээс үүдэн дахин М-аас нэр дэвшүүлсэн нэр дэвшигчдээс 21 хүнийг 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 22 дугаартай “Төлөөлөгчөөр сонгогдсон тооцох тухай” тогтоол гаргаж А-ын, А-ын нэр дэвшигч, сонгогч иргэний эрхийг ноцтой зөрчиж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу Орхон аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 22 дугаартай “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” тогтоолын М-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгохоор ихэсгэж байна” гэжээ. /хх-ийн 213-215 дүгээр тал/
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тайлбарлахдаа: “Орхон аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 сарын 10-ны өдрийн 18 дугаар “Нэр дэвшигчээр бүртгэж үнэмлэх олгох тухай “тогтоол болон 2024 оны 10 сарын 14-ний өдрийн 22 дугаар “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” тогтоолын М-д холбогдох хэсгийг хууль бус тул хүчингүй болгуулах шаардлагыг гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагуудаа дэмжиж байна. А-ын субьектив эрх, А-аас нэр дэвшүүлсэн нэр дэвшигчдийн сонгох, сонгогдох эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа. Улс төрийн намын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “энэ хуулийн зорилт нь Монгол Улсын иргэний эвлэлдэн нэгдэх эрхийг хангах зорилгоор улс төрийн нам үүсгэн байгуулах, намын бүртгэлд бүртгэх, өөрчлөн байгуулах, татан буулгах, намын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, хяналт, санхүүжилт, хариуцлагын эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино” гэж заасан. Мөн хуулийн 3.1.1 дэх хэсэгт “намын гишүүн гэж намын зорилго, үзэл баримтлал, намын хөтөлбөр, дүрмийг хүлээн зөвшөөрч, сайн дурын үндсэн дээр намд эвлэлдэн нэгдэж элссэн, гишүүний татвар төлдөг, тухайн намын үйл ажиллагаанд саналын болон сонгох, сонгогдох эрхтэйгээр оролцох иргэнийг хэлнэ”, 3.1.4 дэх хэсэгт зааснаар мөрийн хөтөлбөр гаргасан байгаа. Намын мөрийн хөтөлбөрт үндэслээд тухайн төлөөлөгчийн байгууллага болон албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн бодлого үйл ажиллагааг ойлгоно. 2024 оны сонгуульд А мөрийн хөтөлбөрөө гишүүдтэйгээ хэлэлцээд мөрийн хөтөлбөрөө барьж оролцсон. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар сонгогдох эрх А-д байгаа. Монгол Улсын иргэн намд элсэн орж, сонгуульд оролцож байгаа нь сонгогдохх эрхэнд хамаарч байгаа. Үндсэн хуульд заасан зарчмын хүрээнд хүн өөрийн амьдарч байгаа газрынхаа төлөөллийг сонгох эрхтэй. Нэр дэвшигч гэдэг нь хуульд зааснаар иргэн байна. Тухайн сонгуульд орсон нам нэр дэвшүүлэх үйл ажиллагаанд оролцоод нам өөрсдийнхөө хүмүүсийг нэр дэвшүүлэх учраас сонгох, сонгогдох эрх зөрчиж байна гэж үзсэн. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар 08 сарын 27-ны өдрөөс 09 сарын 02-ны өдөр нэр дэвшүүлэх ажиллагааг хийх ёстой байсан. Хэрэгт цугларсан баримтаар нэр дэвшүүлэх ажиллагааг хугацаа хэтрүүлж 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн үүрийн 5 цаг хүртэл нэр дэвшүүлэх ажиллагааг явуулсан байдаг. Энэ нь залнаас нэр дэвшсэн иргэдийн мэдээлэл, хэвлэлийн бага хурал зарласан мэдээлэл, М-ын дарга нарт гаргасан хүсэлтээр тогтоогддог.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан ажиллагааг М хэрэгжүүлээгүй. Мөн хуулийн 32.1.1 дэх хэсэгт зааснаар нэр дэвшүүлэх ажиллагааг хуульд заасан хугацаанд явуулаагүй учраас татгалзах үндэслэл байгаа. Хариуцагчийн зүгээс хууль бус үйлдэл гаргаж нэр дэвшигч нарыг бүртгэсэн. Энэ шийдвэр гарахаас өмнө хууль бус шийдвэр байх тул бүртгэхээс татгалзаж өгнө үү гэдэг хүсэлтийг тавьсан. Үүний дагуу Сонгуулийн хороо зөв буруу эсэх дээр хяналт шалгалт хийгээгүй 41 хүнийг бүртгэсэн шийдвэр гаргасан. Сонгуулийн саналын хуудсанд 41 иргэний нэр бичигдэж, иргэд саналаа өгсөн. Хууль бус шийдвэрийн улмаас иргэдийн Хуралд М-аас нэр дэвшсэн 21 хүн төлөөлөгчөөр сонгогдсон” гэв.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тайлбарлахдаа: “М-ын өргөн мэдүүлсэн 41 нэр дэвшигчийг бүртгэсэн шийдвэр Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзсэн. Улс төрийн намын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Нам нь иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлдэг, улсын хэмжээний бодлого дэвшүүлэн сонгуульд оролцдог, хамтын шийдвэр гаргаж, сайн дураараа эвлэлдэн нэгдсэн Монгол Улсын иргэдийн нэгдэл мөн” гэж заасан. Мөн зүйлийн 4.2.6 дахь хэсэгт “сонгуульд нэр дэвшүүлэн шударгаар өрсөлдөх” чиг үүргийг нам нь хэрэгжүүлэхээр заасан байдаг. Орхон аймгийн Сонгуулийн хорооны А-ыг орон нутгийн сонгуульд оролцуулахаар шийдвэрлэсэн нь Улс төрийн намын тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд заасан А-ын улс төрийн эрх болон хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 1.1 дэх хэсэгт “энэ хуулийн зорилт нь Монгол Улсын иргэний эвлэлдэн нэгдэх эрхийг хангах зорилгоор улс төрийн нам /цаашид "нам" гэх/ үүсгэн байгуулах, намын бүртгэлд бүртгэх, өөрчлөн байгуулах, татан буулгах, намын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, хяналт, санхүүжилт, хариуцлагын эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино” гэж заасан. А-ын сонгуульд шударгаар оролцох эрхийг М-ын хууль бус нэр дэвшүүлэх үйл ажиллагааны улмаас зөрчсөн гэж үзэж байна. Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлд нэр дэвшүүлэх ажиллагааг тодорхой дурдсан. Энэ хуулийн зорилтод сонгууль явуулах зарчим, журмын хэрэгжилтийг хангах гол захиргааны байгууллага бол аймгийн Сонгуулийн хороо юм. Энэ хуулийн зүйл заалт бүрийг сахин мөрдөх үүрэг байгаа. 32.1.1 дэх хэсэгт “энэ хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй бол нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзана” гэж заасан. А албан бичгээр хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоох талаар албан бичиг явуулж, энэ талаар хэвлэлийн хурал хийж нийтэд мэдээлсэн үйл баримт байгаа. Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах чиг үүргийг 2 нам биш Орон нутгийн сонгуулийн тухай хуульд зааснаар хариуцах төрийн байгууллага буюу Орхон аймгийн Сонгуулийн хороо хэрэгжүүлэх үүрэгтэй байсан. Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр нь үндэслэл бүхий байх, бодит нөхцөлд тохирсон байх, хууль дээдлэх зарчмыг баримтлахгүйгээр хууль бус гэдгийг мэдсээр байж М-аас нэр дэвшүүлсэн 41 иргэнийг бүртгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Орхон аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 сарын 10-ны өдрийн 18 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. Манай зүгээс энэ хурлыг орон нутгийн сонгууль авах өдрөөс өмнө явуулах шаардлагыг удаа дараа тавьсан. Гэтэл гуравдагч этгээдийн зүгээс тодорхойгүй шалтгааны улмаас сонгуулийн санал авах өдрөөс хойш уг хэргийг хэлэлцэх хурал явагдаж байна. Үүнтэй холбоотой нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан. Анхнаасаа сонгуулиас өмнө хүчингүй болсон байсан бол А-аас нэр дэвшиж сонгогдсон 21 иргэний бүрэн эрх байх уу үгүй юу гэдэг зүйл яригдана. Нэхэмжлэлийн үндсэн шаардлага хууль зүйн үндэслэлтэй гэж үзэх юм бол нэмэгдүүлсэн шаардлага мөн адил үндэслэл бүхий болно. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна” гэв.
8. Хариуцагч Орхон аймгийн Сонгуулийн хорооноос шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон Сонгуулийн хорооны дарга ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Аймгийн Сонгуулийн хороо хууль ёсны дагуу үйл ажиллагаагаа явуулж ажилласан. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 1.1 дэх хэсэгт Монгол улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахад энэ хуулийн зорилт оршиж байгаа. Хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулахдаа ямар нэг хууль бус шийдвэр гаргаагүй. Ямар нэг намын сонгох, сонгогдох эрхийг хөндөөгүй. Тиймээс шийдвэр хууль ёсных гэж үзэж байна. Мөн хуулийн 31.5 дахь хэсэгт сонгуулийн хорооны баримт бичгийг хүлээн авахдаа бүрэн гүйцэт эсэхийг нягтлан шалгах бөгөөд уг баримт бичгийн бүрдэл дутуу бол энэ хуульд заасан хугацаанд багтааж нөхөн ирүүлж болохоор заасан. Шат шатны сонгуулийн хороодууд тухайн нэр дэвшигчдийн ирүүлсэн баримт бичгийн бүрдлийг шалгахаас биш материалын үнэн худлыг шалгахаас тухайн намууд дээр очиж шалгах эрх, үүрэг байхгүй. Сонгуулийн ерөнхий хорооноос 21 аймгийн сонгуулийн хороодод өгсөн зөвлөмжид нам, эвслийн нэр дэвшигчдийг тухайн нам, эвслээс нэр дэвшүүлж байгаа шийдвэрийн огноо нь сонгуулийн байгууллагын хувьд нэр дэвшүүлэх ажиллагаа хуульд заасан хугацаанд явуулсан эсэхийг шалгах үндэслэл болно гэдэг чиглэл өгсөн. Энэ хүрээндээ нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч 18 тоот тогтоолыг гаргасан. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд Орхон аймгийн нийт 33000 гаруй иргэний санал өгсөн асуудал. Энэ хүрээнд аймгийн Сонгуулийн хороо хуульд зааснаар хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг төлөөлөгчөөр бүртгэх тогтоолыг гаргасан. Орхон аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 22 дугаар тогтоол нь А-ын сонгуульд шударгаар оролцох эрх болон тус намын гишүүдийн сонгох эрх, А-аас тухайн тойрогт нэр дэвшигч нарын сонгогдох эрхийг зөрчөөгүй. Өөрөөр хэлбэл нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх, сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэхтэй холбоотой харилцааг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25, 27 дугаар зүйлээр зохицуулсан ба Сонгуулийн хорооны 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “А-ыг Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай” 08 дугаар тогтоолоор бүртгэж баталгаажуулсан. Мөн маргаан бүхий захиргааны акт нь тус намын гишүүдийн сонгох эрх, А-аас тухайн тойрогт нэр дэвшигч нарын сонгогдох эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Учир нь аймгийн Сонгуулийн хороо 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “Нэр дэвшигчээр бүртгэж үнэмлэх олгох тухай” 14 дүгээр тогтоолоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд А-аас нэр дэвшүүлсэн нэр дэвшигчдийг бүртгэж, үнэмлэх олгосон ба нэхэмжлэгч тал дээрх захиргааны актуудтай маргадаггүй.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т “тухайн шатны сонгуулийн хороо санал хураалтын дүнг үндэслэн тухайн тойрогт нийт нэр дэвшигчийг авсан саналынх нь тоогоор дараалалд оруулан жагсаалт гаргана” гэж заасны дагуу тойрогт нэр дэвшигч тус бүрийн санал авсан тоогоор дараалалд оруулж, үүнээс тухайн тойрогт хамгийн олон санал авсан Мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчдийг мөн хуулийн 73.2-т “Хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох Мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцно”, 73.3-т “Тухайн шатны сонгуулийн хороо энэ хуульд заасны дагуу тойрогт хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэр гаргаж, нийтэд мэдээлнэ”, 73.4-т “Тухайн шатны сонгуулийн хороо сонгуулийн дүн болон Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрийг сонгууль дууссанаас хойш долоо хоногийн дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасныг үндэслэн аймгийн Сонгуулийн хороо Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.5-д “аймаг, нийслэлийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсон тухай шийдвэрийг аймаг, нийслэлийн Хуралд өргөн мэдүүлэх” гэж заасан хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 22 дугаар тогтоол гаргасан” гэв.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч талаас субьектив эрхийн зөрчлийн талаар ярьдаг. Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд амжилттай оролцох, намын бодлого мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, намаас нэр дэвшигч нар шударгаар өрсөлдөх, сонгуульд оролцох үндсэн эрх зөрчигдсөн гэх зэргээр нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарласан. 2024 оны 09 сарын 10-ны өдрийн 18 дугаар тогтоол бол тухайн нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг шийддэг болохоос нэр дэвшүүлэх ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулаагүй. Нэр дэвшүүлэх ажиллагааг нам, эвсэл болон тухайн улс төрийн хүчин зохион байгуулдаг. Аймгийн Сонгуулийн хороо үүнийг зохион байгуулах хянах эрх байхгүй. Үүнийг холбож ярьж байгаа нь уг маргаан бүхий захиргааны актыг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй. Энэ бол иргэний журмаар хянан шийдвэрлэгдэх ёстой асуудал. Улс төрийн нам сонгуульд оролцож мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх нь субъектив эрх биш гэж үзэж байна. Нам сонгуульд ялсан тохиолдолд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ёстой гэсэн нөхцөлийг заасан. А-ын зүгээс иргэдийн сонгогдох эрх зөрчигдөөд байна гэдэг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” хэлнэ гэж заасан.
А нийт сонгогчдын сонгогдох эрхтэй холбоотой асуудалд нийтийн эрх ашгийг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуульд зааснаар хуульд үндэслэх, шийдвэр нь зорилгодоо нийцсэн байх, бодит нөхцөл байдалд тохирсон байх зарчмуудад нийцээгүй байна. Маргаан бүхий 2024 оны 09 сарын 10-ны өдрийн 18 дугаар тогтоол дээр маргадаг. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1 дэх хэсэгт захиргааны үйл ажиллагаа “хуульд үндэслэх” гэж заасан. Аймгийн Сонгуулийн хороо 2024 оны 09 сарын 10-ны өдрийн 18 дугаар тогтоол нь “нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгох тухай” асуудлыг шийдвэрлсэн бөгөөд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 16.2.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Сонгуулийн хороонд хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэр. Нэр дэвшигчдийг бүртгэж үнэмлэх олгох эрхийг хуулиар тусгайлан олгосон. Мөн хуулийн 31.1 дэх хэсэгт нэр дэвшигчийг тухайн шатны сонгуулийн хороо бүртгэж, үнэмлэх олгоно, 31.9 дэх хэсэгт “Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана” гэж заасан. Энэ хуульд үндэслэн хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд уг тогтоолыг гаргасан. Ямар нэг байдлаар намын хүсэлтийг үндэслэн иргэдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчих эрх Сонгуулийн хороонд байхгүй.
Аймгийн Сонгуулийн хороо Монгол Улсын Их хурлаас баталсан хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд заасан эрхийн хүрээнд шийдвэр гаргасан. Аль нэг улс төрийн хүчин, нэр дэвшигчээс гаргасан хүсэлтийг үндэслэн нэр дэвшигчээр бүртгэх, бүртгэхгүй байх шийдвэрийг гаргадаггүй. Мөн ямар нэг гэрчийн мэдүүлэгт үндэслэхгүй. Орхон аймгийн Сонгуулийн хороонд нам, эвслээс ирүүлсэн бичмэл нотлох баримтыг үндэслэн дутуу эсэх дээр нягтлан шалгах ажиллагаа явуулаад дутуу байвал нөхөн бүрдүүлэх хугацааг олгоно. Бүрэн байвал хуульд заасан бүртгэх чиг үүргээ хэрэгжүүлж ажиллах ёстой. Түүнээс биш тухайн нам 09 сарын 03-ны өдөр нэр дэвшигчээ тодруулсан байна гэдэг дээр намын дотоод хэрэгт оролцох эрх хуулиар олгогдоогүй. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 27.1 дэх хэсэгт зааснаар Сонгуулийн хороо бичиг баримт гүйцэд эсэхийг хянан шалгахаас, үнэн худлыг тогтоохгүй. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр ирсэн тохиолдолд Сонгуулийн хороо бүртгэхгүй байх боломжтой гэсэн чиглэлийг Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн.
Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиар намыг бүртгэхтэй холбоотой асуудал тухайн хуулийн 25 дугаар зүйлээр зохицуулагдсан. Нэр дэвшигчийг бүртгэхтэй холбоотой харилцаа 31 дүгээр зүйлээр зохицуулагдсан. Намыг сонгуульд оролцуулах эсэх дээр Сонгуулийн хороо тогтоол гаргана. Нэр дэвшигчийг бүртгэхтэй холбоотой асуудалд нэр дэвшигчдийн бүртгүүлэхээр ирүүлсэн баримтад үндэслэн шийдвэр гаргадаг. Нэхэмжлэгчийн яриад байгаа шиг А-ыг сонгуульд оролцуулахгүй гэсэн шийдвэр гаргадаггүй. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлтэй уяж тайлбарлаж маргаж байгаа нь агуулга болон хууль зүйн хувьд логик дараалалгүй байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 31.5 дахь хэсэгт зааснаар сонгох, сонгогдох эрхтэй.
М-аас хууль бусаар нэр дэвшүүлсэн 41 хүнээс 21 хүнийг төлөөлөгчөөр сонгосонд тооцох шийдвэр гаргасаныг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байгаагүй гэсэн. Орхон аймгийн Сонгуулийн хороо Орхон аймгийн иргэдийн өгсөн саналыг дараалалд оруулаад хамгийн өндөр санал авсан Мандатын тоотой тэнцүү иргэдийг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож батламжилж байгаа. Хуулиар олгогдсон эрхийн хүрээнд хуульд үндэслэж шийдвэр гаргасан. Захиргааны акт хуульд үндэслэх ёстой. Тухайн байгууллагад хуулиар эрх нь олгогдсон байх ёстой. Манайхаас гаргасан 2 тогтоол уг шаардлагыг бүрэн хангаж байгаа” гэв.
10. Гуравдагч этгээд Б.М шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Орхон аймгийн М-ын хороо хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулж улмаар нэр дэвшигчдийн баримт бичгийг Орхон аймгийн Сонгуулийн хороонд хуулийн хугацаанд хүргүүлсэн. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт заасан баримт бичигт үндэслэн нэр дэвшигчийг бүртгэх шийдвэр гаргахаар заасан тул Орхон аймгийн Сонгуулийн хороо нэр дэвшигчдийг бүртгэж, үнэмлэх олгох тогтоол гаргасан. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл огт байхгүй тул “Нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгох тухай” Орхон аймгиын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 18 дугаар тогтоол нь хуульд нийцсэн гэж үзэж байна. М-аас хуульд заасан хугацаанд Орхон аймгийн Сонгуулийн хороонд нэр дэвшигчдийг бүртгүүлсэн нь А-аас нэр дэвшигчдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Учир нь М-аас тус сонгуульд оролцохоор хуульд заасан журмын дагуу бүртгүүлж, М-аас аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлсэн нь А-ын ИТХ-ын сонгуульд оролцох эрхийг огт хөндөөгүй, хязгаарлаагүй. М-аас нэр дэвшигчид бүртгүүлснээр А-ын нэр дэвшигчид сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэхгүй байх эсхүл А-ыг бүртгэхгүй байх эрх зүйн үр дагавар үүсээгүй. Намын бодлого, мөрийн хөтөлбөр хэрэгжих нь аймгийн ИТХ-ын ээлжит сонгуулийн дүнгээс хамаарсан асуудал болохоос М уг сонгуульд өрсөлдөх нь А-ын бодлого, мөрийн хөтөлбөр хэрэгжихгүй байх шалтгаан болохгүй. Мөн мөрийн хөтөлбөр хэрэгжих, амжилттай оролцох, ялалт байгуулах нь субьектив эрх биш харин намын дотоод үйл ажиллагаа төдийгүй М-ыг аймгийн Сонгуулийн хороо бүртгэсэн эсэхээс үл хамааран бодлого, мөрийн хөтөлбөрөө аливаа нам хэрэгжүүлэх, өрсөлдөх эрх нь нээлттэй юм. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарласан өдрөөс өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн, тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэгт өөрийн салбартай нам орон нутгийн Хурлын сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан иргэнийг Хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй” гэж заасан ба аймгийн Сонгуулийн хороо нэр дэвшигчдийг бүртгэх нь бусад намын төлөөлөгч нэр дэвшүүлэх эрхийг огт зөрчихгүй. Тийм учраас Орхон аймагт зөвхөн А, М биш Х, Ү ба З, И оролцсон. Гэтэл нэхэмжлэгч дээрх хуулийг тайлбарлахдаа бусад намын нэр дэвшигчийг бүртгэх нь Манай намын нэр дэвшүүлэх эрхийг зөрчиж байна гэх агуулгаар буруу тайлбарласан байна.
Орхон аймгийн М-ын нэр дэвшигчдийг бүртгэж, үнэмлэх олгосон нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг 18 наснаас эдэлнэ...” гэж заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй. Маргаан бүхий 18 дугаар тогтоол нь хуульд заасны дагуу бүртгэл хийсэн болохоос биш сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан, зөрчсөн зохицуулалт бүхий захиргааны акт биш. А-ын ямар эрх хэрхэн зөрчигдөж байгаа нь тодорхойгүй бөгөөд А-аас нэр дэвшигчдийг Орхон аймгийн Сонгуулийн хороо мөн бүртгэж үнэмлэх олгосон. А-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, мөн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд биш гэж үзэж байна.
Орхон аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 22 дугаартай “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” тогтоол нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т “Хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох Мдатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцно”, 73.3-т “Тухайн шатны сонгуулийн хороо энэ хуульд заасны дагуу тойрогт хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэр гаргаж, нийтэд мэдээлнэ”, 73.4-т “Тухайн шатны сонгуулийн хороо сонгуулийн дүн болон Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрийг сонгууль дууссанаас хойш долоо хоногийн дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ” гэж тус тус заасны дагуу сонгуулийн санал хураалтын үр дүнд тухайн тойрогт ялалт байгуулж сонгогчдын саналаар төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тул хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Нэгэнт сонгуулийн үр дүнгээр сонгогдсон нэр дэвшигчдийг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцохоор хуульд тодорхой заасан бөгөөд төлөөлөгчөөр сонгогдсонд тооцохоос татгалзах үндэслэл, татгалзах эрх Сонгуулийн хороонд байхгүй тул Сонгуулийн хорооны дээрх тогтоолыг хууль зөрчсөн гэж үзэхгүй.
Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын үндэслэлээ “М-аас нэр дэвшүүлсэн 21 нэр дэвшигч сонгуулийн үр дүнд сонгогчдын саналаар ялалт байгуулж төлөөлөгчөөр сонгогдсонд тооцогдсоноор А-ын, А-ын нэр дэвшигч, сонгогч иргэний эрхийг ноцтой зөрчсөн” гэсэн нь үндэслэлгүй. Орхон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуульд А болон А-аас нэр дэвшүүлсэн 41 нэр дэвшигчээр бүртгэж, сонгогдох эрхээ эдэлж сонгогчдын саналаар 20 нэр дэвшигч төлөөлөгчөөр сонгогдсонд тооцогдсон. Орхон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуульд зөвхөн А, М оролцоогүй бөгөөд Х, И зэрэг улс төрийн 5 намаас нэр дэвшүүлсэн 98 нэр дэвшигч оролцсон. Орхон аймгийн А-ын үзэж буйгаар бусад нам, нэр дэвшигчид уг сонгуульд оролцох нь А, А-ын нэр дэвшигчид, иргэдийн эрхийг ноцтой зөрчиж байна гэдэг нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч П.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энд хариуцагч болон гуравдагч этгээд тал нэг байр суурьтай оролцож байгаа юм байна. Тайлбарт М-ын нэр дэвшигч нар хуульд заасан хугацаандаа бүртгүүлсэн гэдгийг нотлох баримт байхгүй байна. Гуравдагч этгээд хэргийн оролцогч мөн. Хэргийн оролцогчийн гаргаж байгаа баримтууд бусад нотлох баримтуудаар нотлогдож байна уу гэдгийг заавал харах ёстой. Сонгуулийн хороо М-ын бичгийн нотлох баримтуудыг үндэслэж хуульд заасан хугацаанд нэр дэвшигч нарыг бүртгэсэн гэдэг. Гэтэл тогтоогдохгүй, харин ч эсрэгээрээ 09 сарын 02-ны өдрөө тодруулж амжаагүй, уг өдрөө тодруулсан мэтээр бичиг баримт гаргасан. Гэтэл 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан гэдгийг М-ын гишүүн гэрчээр оролцсон М гэдэг Х хэлж байна. Мөн шүүх хуралдаанд судалсан М-ын хэвлэлийн хуралтай холбоотой видео бичлэгээс харагдаж байна.
М-ын гаргасан тайлбар нь өөр бусад баримтуудаар нотлогдохгүй байна. Хариуцагч аймгийн Сонгуулийн хороо нь намын дотоод асуудал тул бид оролцохгүй гэж байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх хэсэгт хуулийн хугацаанд нэр дэвшигчээ тодруулаагүй бол татгалзах талаар заасан. Энэ нь Сонгуулийн хорооны бүрэн эрх. Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагаа нь шаардлагатай тохиолдолд бусад холбогдох зүйлийг тодруулах, гэрч асуух, шинжээч томилох зэрэг ажиллагааг хийх эрхтэй. Тэгэхээр дотоод асуудалд оролцохгүй гэдэг тайлбар нь үндэслэлгүй. Хэрэв оролцох үүрэггүй юм бол хуульд 32.1.1 дэх хэсгийн заалтыг яах гэж оруулсан юм бэ. Гуравдагч этгээдийн зүгээс Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 74.3 дахь хэсэгт заасан үндэслэл байхгүй, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хангах үндэслэлгүй, хүчингүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байна.
Гэтэл Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 74.3 дахь хэсэг шүүхтэй холбоотой харилцааг зохицуулсан заалт биш, Сонгуулийн хороотой холбоотой харилцааг зохицуулсан заалт байгаа. Сонгуулийн хорооны шийдвэртэй холбоотой маргааныг Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэхээр Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд заасан. Захиргааны хэргийн шүүх маргаан бүхий актыг хүчингүй болгох эрхгүй гэдэг тайлбар хууль зүйн үндэслэлгүй. Нэг тойрогт, нэг газарт өрсөлдөж байгаа нам, эвсэл эсрэг талын эрх зүйн байдалтай холбоотой захиргааны байгууллагын гаргасан шийдвэртэй маргадаг. Энэ тохиолдолд субъектив эрхийг зөрчсөн байна гэдэг агуулгаар Захиргааны хэргийн шүүх авч шийдвэрлэдэг практик байгаа. Улсын дээд шүүхийн 2024 оны 30 дугаар тогтоолд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэдгийг тайлбарласан хууль зүйн тайлбар байгаа. Тухайн захиргааны байгууллагын шийдвэр тухайн этгээдэд шууд нэрлэн хандаагүй боловч үр дагавар нь тухайн этгээдэд нөлөөлөх нь тодорхой байвал нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж тайлбарласан. Үр дагаврыг харилцан хамааралтай этгээдээр хязгаарлах биш уг актын үр дагаврыг харах хэрэгтэй. Энэ тохиолдолд нэг газар нутагт өрсөлдөж байгаа А-ын эрх ашиг шууд зөрчигдөнө. Тийм учраас маргаан бүхий захиргааны актаар субъектив эрх зөрчигдөхгүй гэх тайлбар үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
11. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М 2024 оны 09 сарын 02-ны өдөр багтаж нэр дэвшүүлэх үйл ажиллагаагаа явуулсан. Холбогдох баримтыг сонгуулийн хороонд хүргүүлсэн. Намын хорооны тогтоол, намын хорооны Тэргүүлэгчдийн тогтоол, Тооллогын комиссын тогтоол, Редакцын комисс байгуулах тухай тогтоол, хурлын тогтоол батлах үеийн дуу дүрсний бичлэгийг баталгаажуулж авсан баримтыг CD-нд буулгаж өгсөн. Эдгээр баримтуудыг үзэхэд хууль зөрчсөн гэх зүйл харагдахгүй байгаа. Энэ бол бусад өрсөлдөгч намаа харлуулах, нэр Хдийг унагаах зорилготой нэхэмжлэл гэж үзэж байна. А болон түүний 41 нэр дэвшигчийг бүртгэсэн талаарх холбогдох шийдвэр байна. 21 нэр дэвшигч төлөөлөгчөөр тооцогдсон үйл баримт хэрэгт авагдсан. Энэ үйл баримтаас харахад А болон түүний нэр дэвшигчдийн сонгох, сонгогдох эрх зөрчигдсөн зүйл байхгүй байна. Сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар 41 нэр дэвшигчийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшүүлсэн. Нэр дэвшүүлсэн нэр дэвшигчдийг бүртгэсэн, сонгуульд оролцсон. Нэхэмжлэгчийн хуульд заасан эрх зөрчигдсөн гэж үзэхгүй. Энэ сонгуульд зөвхөн А, М өрсөлдөөгүй. Х, Х ба З, И нам гээд 98 нэр дэвшигч оролцсон. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3 дахь хэсэгт зааснаар “Хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, зөрчигдөж болзошгүй эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар нэхэмжлэл гаргахаар, мөн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нэхэмжлэл гаргана” гэж заасан.
Тэгэхээр А болон түүний гишүүдийн эрх зөрчигдөөгүй. А нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрхгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн хуулийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох хуулийн зохицуулалттай. Энд нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн зүйл тогтоогдохгүй байна. 18 дугаар тогтоолын хувьд эрх зүйн үйлчлэлгүй болсон. Бүртгэж, үнэмлэх олгох тухай шийдвэр хэрэгжээд дуусгавар болчихсон. Энийг хүчингүй болгох ойлголт байхгүй. Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд Аймаг, нийслэл сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт “энэ хуулийн 74.3-т заасны дагуу Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг хүчингүйд тооцсон бол дахин сонгууль явуулна” гэж заасан. Мөн 74.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 34.3, 37.2, 47.1, 47.5.1, 47.5.2, 55.2-т заасныг зөрчсөн болох нь санал хураалтын дүн гарсны дараа шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн шатны сонгуулийн хороо тухайн этгээдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ” гэж заасан.
Энэ хуулийн 74.3, 74.6 дахь хэсэгт зааснаар зөвхөн хуульд заасан эдгээр үндэслэлээр төлөөлөгчөөр сонгогдсон шийдвэрийг хүчингүй болгоно. М-ын намыг бүртгэсэн Сонгуулийн хорооны шийдвэр нь хууль бус учраас түүний үр дүнд гарсан төлөөлөгчөөр сонгогдсон шийдвэрийг хүчингүй болгоно гэдэг хууль зүйн ойлголт байх боломжгүй. Иргэний шүүхийн шийдвэр гараад тэр нь хүчин төгөлдөр болоод тухайн нэр дэвшигч буюу намыг бүртгэсэн нь хууль бус байсан нь тогтоогдсон тохиолдолд хүчингүй болгох зохицуулалттай. Энэ бол Орхон аймгийн иргэд сонгогчдын сонголт, түүний үр дүн байсан. Хууль зүйн үндэслэлгүйгээр хүчингүй болбол Орхон аймгийн иргэдийн эрх зөрчигдөхөөр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
12. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч буюу А-аас ялагдал авсан тойрогтоо мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжгүй байгаа нь хууль ёсны дагуу бүртгэгдсэн намаас болсон мэт тайлбарлаж байна. Гэтэл М нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасны дагуу хууль ёсоор нэр дэвшсэн. Хариуцагч талаас хэрэгт авагдсан М-ын эрх бүхий албан тушаалтын буюу Я.С, Х.О нарт гаргасан хүсэлтээр хууль бус нэр дэвшүүлсэн гэдэг нь тогтоогдоно, 2024 оны 09 сарын 03-ны өдөр нэр дэвшүүлэх иргэдээ тодруулсан гэж тайлбарлаж байна. Гэтэл 2024 оны 09 сарын 02-ны өдрийн 3 дугаар тогтоолоор М нэр дэвшүүлэх ажиллагааг ямар хугацаанд явуулсныг харах боломжтой. Ямар нэг албан тушаалтанд гаргасан хүсэлтээр намын дотоод асуудлыг тогтоох боломжгүй. Мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх эрх нь хөндөгдсөн гэдэг асуудал М-тай холбоогүй. Өөрсдийнх нь дотоод асуудал. М-аас нэр дэвшигчдийн авсан санал бол 33000 гаруй иргэнийх байсан гэж Сонгуулийн хороо хэллээ. 41 нэр дэвшигч орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн, 21 нэр дэвшигч төлөөлөгчөөр сонгогдсон. А-ын нэр дэвшигчид сонгуульд оролцож санал авсан. Тэгэхээр сонгох, сонгогдох эрх нь зөрчигдөөгүй. Гэтэл 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 22 дугаар тогтоолоор М-аас төлөөлөгчөөр сонгогдсон 21 хүний бүртгэлийг хүчингүй болгуулах зүйл яриад байна. Энэ байж болохгүй асуудал. М хуульд заасны дагуу нэр дэвшсэн. Нэр дэвшүүлсэн шийдвэр хүчин төгөлдөр байгаа. 18 дугаар тогтоолын хувьд одоо эрх зүйн үйлчлэлгүй акт болсон байна. Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсоныг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.
Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. Нэхэмжлэгч А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нь Орхон аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан “Орхон аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “Нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгох тухай” 18 дугаар тогтоолыг,
-нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х-ээс Орхон аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан “Орхон аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 22 дугаар тогтоолын М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага тус тус гаргаж, шүүх хуралдаанд дээрх шаардлагуудаа дэмжиж оролцов. /ХХ-ийн 30-35, 213-215 дугаар тал/
1.1. Нэхэмжлэгч А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь “Орхон аймгийн Сонгуулийн хороо нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-т “энэ хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй” заасныг зөрчиж Орхон аймгийн М-ын хорооны хуульд заасан хугацааг хэтрүүлж нэр дэвшигчдийг баталсан хурлын тогтоолыг үндэслэн нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохоор шийдвэрлэсэн нь А-аас нэр дэвшигч нарын шударгаар өрсөлдөх, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд амжилттай оролцох, намын бодлого мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх болон сонгогдох эрх зэрэг субьектив эрхийг зөрчсөн” гэж,
1.2. Хариуцагч Орхон аймгийн Сонгуулийн хорооноос “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.5 дахь хэсэгт зааснаар Сонгуулийн хороо нь нэр дэвшигчийн баримт бичгийн бүрдлийг шалгахаас биш хуулийн хугацаанд нэр дэвшүүлсэн үү үгүй юу гэдгийг шалгах эрх, үүргийг хуулиар олгоогүй, М-аас хуульд заасан хугацаанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн баримтаа хуульд зааснаар бүрэн бүрдүүлж ирүүлсэн учраас хууль ёсны шийдвэрүүдийг гаргасан” гэж;
1.3. Гуравдагч этгээд талаас “М 2024 оны 09 сарын 02-ны өдөр багтаж нэр дэвшүүлэх үйл ажиллагаагаа явуулсан. Холбогдох баримтыг сонгуулийн хороонд хүргүүлсэн. Намын хорооны тогтоол, намын хорооны Тэргүүлэгчдийн тогтоол, Тооллогын комиссын тогтоол, Редакцын комисс байгуулах тухай тогтоол, хурлын тогтоол батлах үеийн дуу дүрсний бичлэгээр нотлогдоно, бусад өрсөлдөгч намаа харлуулах, нэр хүндийг унагаах зорилготой нэхэмжлэл” гэж тус тус маргав.
Шүүх нэхэмжлэлийг дараах хууль зүйн үндэслэлүүдээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хоёр: Нэхэмжлэгчийн “Орхон аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “Нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгох тухай” 18 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
2.1. Орхон аймгийн А болон М-ын хороо нь Орхон аймгийн Сонгуулийн хороонд Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичиг /намын шийдвэрүүд/, хүсэлтээ 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр тус тус гаргаж өгсөн болох нь хэрэгт авагдсан Орхон аймгийн Сонгуулийн хорооны “Жижүүрийн тэмдэглэл”, мөн “Ирсэн баримт бичгийн бүртгэл” болон шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. /ХХ-ийн 178-185, 196-199, 248 дугаар тал, Мноос нэр дэвшүүлсэн 41 нэр дэвшигчдийн бүрдүүлсэн баримт/
2.2. Орхон аймгийн Сонгуулийн хороо нь 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “Нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгох тухай” 14 дүгээр тогтоолоор А-аас Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшигч нарыг бүртгэж, үнэмлэх олгохоор, мөн оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “Нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгох тухай” 18 дугаар тогтоолоор М-аас Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшигч нарыг бүртгэж, үнэмлэх олгохоор тус тус шийдвэрлэсэн байна. /1 дэх хх-ийн 59-60, 249-250 дугаар тал/
2.3. Орхон аймгийн Сонгуулийн хороо нь М-оос ирүүлсэн 41 нэр дэвшигчийг бүртгэхдээ Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т “Нэр дэвшигчийг тухайн шатны сонгуулийн хороо бүртгэж, үнэмлэх олгоно”, 31.2-т “Нэр дэвшүүлсэн нам, эвсэл хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан дараах баримт бичгийг тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ”, 31.5-д “Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авахдаа бүрэн гүйцэд эсэхийг нягтлан шалгах бөгөөд уг баримт бичгийн бүрдэл дутуу бол энэ хуульд заасан хугацаанд багтаан нөхөн ирүүлж болно” гэж заасны дагуу баримт бичгийн бүрэн гүйцэт эсэхийг шалган мөн хуулийн 31.9-д “Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана” заасан хугацаанд бүртгэж, үнэмлэх олгож шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэв.
2.4. Тодруулбал, М нь Орхон аймгийн Сонгуулийн хороонд дараах баримт бичгүүдийг гарган өгсөн байна. Үүнд:
а. Орхон аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 01/154 тоот албан бичиг,
б. Мны 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “нэр дэвшүүлэх тухай” 03 дугаар тогтоол,
в. Нам, эвсэлд нэгдэн орсон намууд нь сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн талаарх баримт,
г. Сонгуульд оролцох хүсэлтэд хавсаргах баримтууд /бүрэн/,
д. М-оос нэр дэвшүүлсэн 41 нэр дэвшигчдийн бүрдүүлэх баримт бичгийг нэр дэвшигч бүрээр гарган хүргүүлсэн байх бөгөөд энэ нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзэхээр байна. /2 дахь хх-ийн 24-91 дүгээр тал, хэрэгт нотлох баримтаар авсан М-оос нэр дэвшүүлсэн 41 нэр дэвшигчдийн бүрдүүлсэн баримт/
2.5. Иймд Орхон аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “Нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгох тухай” 18 дугаар тогтоол нь дээрх хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Аймаг, нийслэлийн сонгуулийн хороо харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 16.2.2 “аймаг, нийслэлийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх, үнэмлэх олгох” гэж заасантай нийцсэн байх тул нэхэмжлэгчийн “Орхон аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “Нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгох тухай” 18 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Гурав. Нэхэмжлэгчийн “Орхон аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 22 дугаар тогтоолын М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
3.1. Хэргийн үйл баримтаас үзвэл, Орхон аймгийн хүн амын тоо 90 001-ээс дээш бөгөөд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх хэсэгт мандатын тоог 41 байхаар тогтоосон байх бөгөөд Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн /2024 оны 10 дугаар сарын 11/ өдөр М-оос нэр дэвшсэн 41 нэр дэвшигчийн 21, А-ын хорооноос нэр дэвшсэн 40 нэр дэвшигчийн 20 нэр дэвшигч хамгийн олон санал авсан болох нь тогтоогдож байна. /1 дэх хх-ийн 245 дугаар тал, 2 дахь хх-ийн 2-10 дугаар тал/
3.2. Энэ дагуу Орхон аймгийн Сонгуулийн хороо Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т “тухайн шатны сонгуулийн хороо санал хураалтын дүнг үндэслэн тухайн тойрогт нийт нэр дэвшигчийг авсан саналынх нь тоогоор дараалалд оруулан жагсаалт гаргана” гэж заасны дагуу тойрогт нэр дэвшигч тус бүрийн санал авсан тоогоор дараалалд оруулж, үүнээс тухайн тойрогт хамгийн олон санал авсан мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчдийг мөн хуулийн 73.2-т “Хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцно”, 73.3-т “Тухайн шатны сонгуулийн хороо энэ хуульд заасны дагуу тойрогт хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэр гаргаж, нийтэд мэдээлнэ”, 73.4-т “Тухайн шатны сонгуулийн хороо сонгуулийн дүн болон Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрийг сонгууль дууссанаас хойш долоо хоногийн дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасныг тус тус үндэслэн мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.5-д “аймаг, нийслэлийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсон тухай шийдвэрийг аймаг, нийслэлийн Хуралд өргөн мэдүүлэх” заасан бүрэн эрхийн хүрээнд 41 нэр дэвшигчийг “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 22 дугаар тогтоол гаргасныг буруутгах үндэслэлгүй.
3.3. Сонгууль нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д “Иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлах, сонгогчоос саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглоно” 7 дугаар зүйлийн 7.1-д “Сонгуулийн зарчим нь иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахад үндэслэнэ” заасан зарчимд үндэслэх бөгөөд Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцсон Орхон аймгийн А-аас нэр дэвшигчдийн шударгаар өрсөлдөх, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд амжилттай оролцох, намын бодлого мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх болон сонгогдох эрх зэрэг субьектив эрхийг зөрчсөн” гэх байдал тогтоогдоогүй болно.
3.4. Нэхэмжлэгч талаас “...М нь хуульд заасан хугацаанд буюу 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр багтааж орон нутгийн сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодруулаагүй, 09 дүгээр сарын 03-ны өдөр тодруулсан” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж маргаж байгаа боловч Захиргааны хэргийн шүүх нь өөрийн харьяалан шийдвэрлэх маргааныг зөв тогтоох, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлт байдалд дүгнэлт өгөх, маргаан бүхий захиргааны актын үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэдэг.
3.5. Өөрөөр хэлбэл, аливаа намын дотоод асуудал, тэндээс гарч буй шийдвэр нь хуульд нийцсэн, эсхүл хууль зөрчсөн эсэх нь захиргааны хэргийн шүүхийн хяналтын цар хүрээнд хамаарахгүй тул шүүхээс “...М нь хуульд заасан хугацаанд буюу 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр багтааж орон нутгийн сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодруулаагүй” гэх байдалд дүгнэлт өгөх боломжгүй, уг нөхцөл байдлыг шалган тогтоох үүргийг Захиргааны хэргийн шүүхэд хуулиар олгоогүй болно.
3.6. Мөн нэхэмжлэгчийн “...М нь хуульд заасан хугацаанд буюу 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр багтаж орон нутгийн сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодруулаагүй, 09 дүгээр сарын 03-ны өдөр тодруулсан” гэдгийг нотлохоор М-ын гишүүн гэх М, А.Т нарын хэвлэлийн бага хурал хийсэн ярилцлага, мөн Ц.О болон Л.Б нарын утсаар ярьсан яриаг CD-нд буулган өгсөнийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт “...хэрэгт хамааралгүй, ...баримт...” гэж дүгнэн, нотлох баримтаар үнэлээгүй бөгөөд эрх бүхий байгууллагаас уг нөхцөл байдлыг тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шийдвэр /гараагүй/ байхгүй, түүнчлэн Сонгуулийн хороонд уг байдлыг шалгах эрх, үүргийг хуулиар олгоогүй байна.
3.7. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн “Орхон аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 22 дугаар тогтоолын М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
3.8. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь Х, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж зааснаар Захиргааны хэргийн шүүхийн зорилго нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэхэд чиглэдэг бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 106.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.2.2, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.5, 31.9, 74 дүгээр зүйлийн 74.3, 81 дүгээр зүйлийн 81.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А-ын Орхон аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “Нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгох тухай” 18 дугаар тогтоол, мөн оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” 22 дугаар тогтоолын М-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 70200 төгрөгийг Төрийн сангийн 1002210000941 тоот данснаас гаргуулж түүнд буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.САРАНГЭРЭЛ