Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 316/ШШ2025/00059

 

 

  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Баярхүү би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6 Стадион оргил-1 “Хаан банк”-ны РД:....нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ...тоотод оршин суух хаягтай, Хар дархад овогт Э.П /РД:../ Утас:..

Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 11,956,438.63 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “..Зээлдэгч Э.П. нь "ХААН Банк" ХК-ийн Их зах тооцооны төвтэй 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ЗГ/2...9 тоот зээлийн болон БГХ/2....9 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж 7,500,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээл авсан. Зээлдэгч Э.П. нь 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ЗГ/2..9 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 1,894,901 төгрөг, хүүгийн төлбөрт 843,317 төгрөг нийт 2,738,218 төгрөг төлсөн байна. Зээлдэгч Э.П. нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлэсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээжид заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.4, 5.1.5, 5.1.10, 6.5, 7.1, 7.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгч нараас зээлийн гэрээний үүрэгт 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ЗГ/2...9 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 5,605,099 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 5,638,622.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 679,716.95 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой зардал болох нотариатын үйлчилгээний зардал 33,000 төгрөг нийт 11,956,438.63 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна..” гэжээ.

 

          Хариуцагч Э.П. нь шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ...Э.П. миний бие нь 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 7.500.000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Зээлээ эргэн төлж чадаагүй миний буруу. Ажилгүй байсан тул зээлээ төлж чадаагүй. Одоо 11,956,438 төгрөгийн зээлийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна. Одоо зээлээ дөрөв хувааж төлөх боломжтой. Улсын тэмдэгтийн хураамжийн тал хувийг нэмж төлөхийг ойлгосон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...”  гэжээ.

                                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

         “Хаан банк”-ны нэхэмжлэлтэй Э.П. холбогдох “11,956,438.63 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд гаргасан дээрх тайлбараар нотлогдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206,254 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 103,127 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 103,127 төгрөгийг төрийн сангийн 100130000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олговол зохино.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:  

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Хаан банк”-ны нэхэмжлэлтэй Э.П.холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 11,956,438.63 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206,254 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 103,127 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 103,127 төгрөгийг төрийн сангийн 100130000941 тоот данснаас буцаан  гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.  

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                            Р.БАЯРХҮҮ