| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 104/2024/00971/И |
| Дугаар | 104/шш2024/00615 |
| Огноо | 2024-11-18 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 104/шш2024/00615
2024 11 18 104/ШШ2024/00615
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч: *******, *******, ******* тоот хаягт оршин суух, ******* *******ын *******,
Нэхэмжлэгч: *******, *******, *******, хаягт оршин суух, гийн ,
Нэхэмжлэгч: , , , , тоот хаягт оршин суух, ын нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: , , , хаягт оршин суух, гийн т холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.*******, Х., М. нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид , , ******* 2024 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 5-ны өдрийг хүртэлх 10 өдрийн хугацаанд ажилласан бөгөөд өдөрт 100,000 төгрөгийн цалинтай байв. Төв аймгийн Эрдэнэ сумын сургуулийн гаднах пассат засах ажилд Төв Төгөл компанийн нэг варгиадын доор, ахлагчтай багт ажилласан. Бидний ажлын талд ахалдаг бол нөгөө варгиадын ахлагч нь гэдэг хүн байлаа. Бид ажилд орохдоо албан ёсны гэрээ хийгээгүйгээр орсон юм. Ажиллах хугацаандаа бид орон нутгийн хаягдсан эмнэлзгт байрласан бөгөөд тогоочтой гэж мэдэгдсэн боловч тогооч байгаагүй, зарим үед хоолгүй хоноглож байсан. Ажил эхлэх үед биднийг ажилд авсан бөгөөд 10 өдрийн хугацаанд биднийг байнга хянаж хажууд хамт ажиллаж, зааварчлах ёстой байсан. Гэвч тэрээр “Ургийн баяр”-т оролцох шалтгаанаар түр хугацаанд яваад, хааяа 2 өдөр ирж, ажил шалган, “ажил сайн байна, болж байна” гэж үнэлсэн. 2024 оны 8 дугаар сарын 5-нд бид ажлаа дуусгаад цалингаа нэхэхэд, эхэндээ татгалзан, биднийг муу ажилласан” гэх шалтгаанаар цалинг өгөхөөс зайлсхийсэн. Бидэнд сургалтын төлбөр телөх шаардлагатай байсан ч тэрээр цалин өгөөгүй. Гэсэн хэдий ч бидэнд ажилласан хугацааны нотлох баримт байгаа учраас биднийг ажилласныг эцэст нь хүлээн эевшөөрсөн боловч 7-8 хоногийн цалин өгөх гэх мэтээр асуудал үүсгэсэн. 2024 оны 8 дугаар сарын 25-нд би Төв аймаг руу той уулзахаар очсон боловч тэр байгаагүй. Тухайн үед бидний хамт ажиллаж байсан нөгөө багийн дарга байсан тул бидний 10 хоног ажилласныг батлах яриаг бичиж авсан. Мөн төсвийн мөнгө хариуцдаг Аюур ирж, т цалингийн төсөв аль хэдийн олгогдсон талаар баталсан. Аюур сидний ажиллаж байсныг мэдэж, таньдаг, учир нь хааяа ирж ажлын явцыг шалгадаг бейсан. Түүнчлэн бидэнтэй 10 хоног хамт ажиллаеан ч бидний ажилласныг батлан гэрчлэх боломжтой. Одоогоор 11 дүгээр сарын 8-ны өдөр болсон боловч бид гурав цалингаа аваагүй хэвээр байна. Бусад ажилчид цалингаа авсан бол зөвхөн бид гуравт цалин олгогдоогүй бөгөөд заримдаа утсаа авахгүй, холбогдох үед “мөнгө байхгүй байна, төсвийн мөнгө ороогүй” гэх зэрэг шалтгаан хэлдэг. Зарим үед тэр 10 өдрийн цалинг өгөх боломжгүй гэж хэлдэг нь маш сэтгэл гонсойлгож байна. Бид гурван сарын турш цалингаа авч чадаагүйгээс болж сургуулийн төлбөр болон бусад санхүүгийн асуудлууд үүсээд байна. Иймд энэ асуудлыг шийдвэрлэхэд арга хэмжээ авч, бюний ажлын хөлеийг олгуулахад туслалцаа үзүүлж өгөхийг хүсэж байна. Ийимд ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 3,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Би Ц.*******, Х., М. нарын нэхэмжилсэн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 3,000,000 төгрөгөөс 2,400,000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна. Харин үлдэгдэл 600,000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд миний зөвшөөрсөн 2,400,000 төгрөгийн хүрээнд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.*******, Х., М. нар нь хариуцагч С.т холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 600,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 2,400,000 төгрөг гаргуулах, хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 2,400,000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.*******, Х., М. нарт төлж барагдуулахаар зохигч эвлэрэн хэлэлцэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс гарах үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зурсан байна.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 62,950 төгрөгийн 50 хувь болох 31,475 төгрөгийн улсын орлогоос, эвлэрсэн нэхэмжлэлийн шаардлага болох 2,400,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 53,350 төгрөгийн 50 хувь болох 26,675 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.*******, Х., М. нарын нэхэмжлэлтэй С.т холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нар 600,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэх 2,400,000 төгрөгийг нэхэмжлэгч нарт төлж барагдуулахаар маргаан бүхий асуудлаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 62,950 төгрөгийн 50 хувь болох 31,475 төгрөгийн улсын орлогоос, эвлэрсэн нэхэмжлэлийн шаардлага болох 2,400,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 53,350 төгрөгийн 50 хувь болох 26,675 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч С. сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА