| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 104/2024/00209/И |
| Дугаар | 104/шш2024/00621 |
| Огноо | 2024-11-19 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 104/шш2024/00621
2024 11 19 104/ШШ2024/00621
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* *******, ******* 1-******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******, тоотод оршин суух,ийн ад холбогдох түрээсийн гэрээний дагуу эд хөрөнгөд учирсан хохирол, ус, цахилгааны төлбөрт 5,533,830 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.ад 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 2 сарын хугацаагаар ны доод подволд байрлах биллъярдны ширээгээ түрээслүүлсэн. Энэ хугацаанд эд хөрөнгөд хохирол учруулсан. Үүдний хаалга эвдэлсэн хаалганы үнэ 600,000 төгрөг, хөлс 200,000 төгрөг, голын хана нураасан 4 ширхэг гипсэн хавтан 100,000 төгрөг, нэг боодол прүс мод 50,000 төгрөг, засварын ажлын хөлс 150,000 төгрөг нийт 300,000 төгрөг, биллъярдны ширээ зарсан тул 2,000,000 төгрөгийн үнэ бүхий иж бүрэн ширээ байсан. Нийт 3,100,000 төгрөг нэхэмжилсэн.
2023 оны 4 дүгээр сарын 01-ээс өнөөдрийг хүртэл ашиглалтын зардал усны төлбөр, цахилгааны төлбөр, түрээсийн төлбөр нийт 2,433,830 төгрөг нийт 5,533,830 төгрөг нэхэмжилж байна гэв.
2.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: шинжээчийн дүгнэлтэд дурдсан 780,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
3.Хэрэгт нэхэмжлэгчээс ажлын байр түрээслэх гэрээ,дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ, эд хөрөнгийн жагсаалт, нэхэмжлэх зэргийг гаргаж өгсөн.
4.Хариуцагчийн хүсэлтийг хангаж гаргуулсан Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг баримтууд болно.
Хэрэгт авагдсан баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
5.Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Б.ад холбогдуулан түрээсийн гэрээний төлбөр, бусад зардал, хохиролд нийт 5,533,830 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан .
6.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, хариуцагч Б.ад 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 2 сарын хугацаагаар ны доод подволд байрлах биллъярдны ширээгээ түрээслүүлсэн. Энэ хугацаанд эд хөрөнгөд хохирол учруулсан. Үүдний хаалга эвдэлсэн хаалганы үнэ 600,000 төгрөг, хөлс 200,000 төгрөг, голын хана нураасан 4 ширхэг гипсэн хавтан 100,000 төгрөг, нэг боодол прүс мод 50,000 төгрөг, засварын ажлын хөлс 150,000 төгрөг нийт 300,000 төгрөг, 2,000,000 төгрөгийн үнэ бүхий иж бүрэн биллъярдны ширээ зарсан тул байсан. Нийт 3,100,000 төгрөг нэхэмжилсэн. Усны төлбөр, цахилгааны төлбөр, түрээсийн төлбөр нийт 2,433,830 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Нийт 5,533,830 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс хөрөнгийн үнэлгээний тайланд биллъярдны ширээг 780,000 төгрөгөөр үнэлсэн байсан. Үүнийг зөвшөөрч байна. Бусад ашиглалтын зардал болох ус, цахилгааны төлбөр, түрээсийн төлбөр, хохирлыг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлага, тайлбар гаргасан.
7.Хариуцагч Б. шүүх хуралдаанд оролцохгүй эзгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэж бичгээр тайлбар гаргасан, нэхэмжлэгч хэргээ шийдвэрлүүлэх хүсэлтэй байна тиймээс хариуцагчийн эзгүйгээр шийдвэрлүүлэхийг зөвшөөрч байна гэсэн тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
8.Хариуцагчаас бичгээр гаргасан тайлбартаа биллъярдны ширээг үнэлсэн хөрөнгийн үнэлгээг зөвшөөрч байна. 780,000 төгрөг төлнө гэжээ.
9.Нэхэмжлэгчээс ажлын байр түрээслэх гэж нэрлэсэн гэрээг шүүхэд гаргаж өгсөн байх ба гэрээнд түрээслүүлэгч тал Ц.*******ын эзэмшилд буй 37 дугаар байрны биллъярдны зориулалттай өрөөг Б.ад 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1 жилийн хугацаагаар, сарын түрээсийн төлбөрт 250,000 төгрөг төлөхөөр тохиролцож ашиглуулахаар тохиролцов гэжээ.
10.Талуудын хооронд 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хөлслүүлэгч Ц.******* нь хөлслөгч Б.ад 1 жилийн хугацаанд подволд байрлах биллъярдны ширээг хөлслүүлэх, Б. нь хөлс төлөх үүргийг хүлээсэн байх ба гэрээний хавсралтаар биллъярдны ширээ, дагалдах хэрэгслийн тоо зэргийг жагсаан бичиж хүлээлгэн өгсөн байна.
11.Ажлын байр түрээслэх гэрээ гэж нэрлэсэн гэрээ нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаанд хамаарах бөгөөд хүчин төгөлдөр гэрээ байна. Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.
12.Хариуцагчаас талуудын хооронд байгуулсан гэрээний хувьд маргаагүй, биллъярдны ширээний төлбөрт 780,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн бусад шаардлагын хувьд тайлбар гаргаагүй, хэрэгт баримт гаргаж ирүүлээгүй.
13.Нэхэмжлэгчээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2023 оны 04 дүгээр сарын 01-нээс 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 2 сарын хугацааны төлбөр 500,000 төгрөгийг Б.аас авсан, 2023 оны 06 дугаар сарын 07-ний өдөр биллъярдны газраа ирэхэд биллъярдны ширээг зарсан, хохирол 7 хоногийн дотор барагдуулж өгөхөөр болоод сурааггүй алга болсон гэж тайлбар гаргасан.
14.Нэхэмжлэгчээс эд хөрөнгөд хохирол учруулсан, хаалга эвдэрсэн тул хаалганы үнэ 600,000 төгрөг, хөлс 200,000 төгрөг, голын хана нураасан 4 ширхэг гипсэн хавтан 100,000 төгрөг, нэг боодол прүс мод 50,000 төгрөг, засварын ажлын хөлс 150,000 төгрөг нийт 300,000 төгрөг, усны төлбөр, цахилгааны төлбөр, түрээсийн төлбөрт нийт 2,433,830 төгрөгийг нэхэмжилж байна гэх боловч хохирол учирсан болохоо түүний засварлахад гарсан зардлаа нотлох баримтаар нотлоогүй.
15.Хариуцагч Б. нь биллъярдны газрыг нь 2 сарын хугацаагаар түрээслээд сураггүй алга болсон, 2 сарын түрээсийн төлбөр 500,000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.******* авсан гэж тайлбар гаргаж байх тул түрээсийн төлбөр шаардах эрхгүй байна.
Учир нь билляардны ширээ бүхий подволын өрөө нэхэмжлэгч Ц.*******ын эзэмшил, ашиглалтанд байна.
16.Бусад хохирол нэхэмжилсэн үндэслэлээ нотолж нотлох баримтыг ирүүлээгүй бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй.
17.Цэвэр, бохир усны төлбөрт 141,240 төгрөгийн нэхэмжлэх нотлох баримтаар гаргаж ирүүлсэн тул хариуцагчийг эд хөрөнгийг хөлслөх цаг хугацаанд гарсан ашиглалтын зардал гэж үзэж хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.
18.Хариуцагч Б. эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж биллъяардны ширээг нь буцааж өгөөгүй байх тул Ц.******* биллярдны ширээгээ шаардах эрхтэй.
Билляардны ширээг Вендо ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайланд 780,000 төгрөгөөр үнэлснийг зохигчзөвшөөрсөн тайлбар гаргасан.
19.Иймд хариуцагчаас биллъярдны ширээний төлбөрт 780,000 төгрөг, ашиглалтын зардал 141,240 төгрөг нийт 921,240 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,612,590 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
20.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,441.28 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамж 26660 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 287дугаар зүйлийн 287.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Б.аас 921,240 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,612,590 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,441.28 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамж 26,660 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА