| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 102/2024/03430/И |
| Дугаар | 104/шш2024/00623 |
| Огноо | 2024-11-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 104/шш2024/00623
2024 11 19 104/ШШ2024/00623
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ******* ******* ******* ******* тоотод оршин суух, ******* *******овогт *******ийн *******,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, ******* овогт *******ы нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, тоотод оршин суух, овогт ын т холбогдох 54,669,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч итгэмжлэгдсэн төлөөлөгч П., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.******* нь өөрийн танил З.аас 2014 од үйлдвэрлэгдсэн Toyota Prado 150 маркийн автомашиныг захиалан авахаар 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Худалдагч тал 2014 онд үйлдвэрлэгдсэн Toyota Prado 150 маркийн автомашиныг нийт 54,669,000 төгрөгөөр /2,315,000 иен/ нийлүүлэх, худалдан авагч тал 2024 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр 200,00 иен, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2,115,000 иенийг тус тус худалдагчийн ХААН банкны тоот дансанд төлөхөөр тохиролцсон. Худалдан авагч гэрээнд заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлж барагдуулсан.
Д.*******, Д. нар нь өмнө ХХК-аас хэд хэдэн удаа машин худалдаж авч байсан. Машиныг удахгүй ирнэ гэсэн байдлаар хүлээгээд 2024 оны 3 дугаар сарын 30-ны өдөр машиныг худалдаж аваагүй, машин Монгол руу гараагүй байсан нь тогтоогдсон. Алдаа гарсан тул машиныг захиалж чадаагүй гэх тайлбарыг хэлсэн. Мөнгийг эргүүлэн авъя гэхэд мөнгөө өгөхгүй байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Худалдагч тал тохирсон хугацаанд автомашиныг нийлүүлэх үүргээ биелүүлээгүй, гэрээний зүйл болох Toyota Prado 150 маркийн автомашиныг Япон улсаас Монгол улс руу ачуулах байтугай автомашиныг Япон улсаас захиалах үүргээ биелүүлээгүй. Хариуцагч өнөөдрийг хүртэл автомашиныг нийлүүлэх үүргээ биелүүлээгүй, гэрээгээр шилжүүлсэн төлбөрийг ч төлөхгүй нэхэмжлэгч нарыг хохироож байна. Машиныг худалдаж авахаар шилжүүлсэн 54,669,000 төгрөгийг З.аас нэхэмжилж байна гэв.
2.Хэрэгт нэхэмжлэгчээс 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Есөн бэрс моторс түүний төлөөлж З., Д.******* нарын хооронд хийгдсэн худалдах худалдан авах гэрээ, хавсралт, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, гэрээний хавсралт, З.ын иргэний үнэмлэхийн лавлагаа, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 851,063,83 иен, 851,063,83 иен, 420,072,34 иен шилжүүлсэн ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл 3 хуудас, 215,350,09 иен / 4,798,000 төгрөг/ шилжүүлсэн 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл зэргийг шүүхэд гаргаж өгсөн байна.
Хэрэгт авагдсан баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Нэхэмжлэгч Д.*******, Б. нараас хариуцагч З.т холбогдуулан гэрээний үүрэгт 54,669,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.
4.Нэхэмжлэгчээс Д.*******, Б. нараас хариуцагч З.тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдагч З. 2014 онд үйлдвэрлэгдсэн Toyota Prado 150 маркийн автомашиныг нийт 54,669,000 төгрөгөөр худалдан авагч Б., Д.******* нарт худалдахаар тохирсон.
Гэрээний дагуу нэхэмжлэгч Б.ээс 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2,115,000 иен буюу 49,871,700 төгрөгийг , 200,00 иен буюу , 2024 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр 215,350,09 иен буюу 4,798,000 төгрөгийг худалдагч З.ын ХААН банкны тоот дансанд шилжүүлсэн боловч гэрээний үүргээ биелүүлж автомашиныг худалдан авагчид шилжүүлээгүй. Иймд шилжүүлсэн 54,669,000 төгрөгийг хариуцагч З.аас гаргуулна гэж тайлбар гаргасан.
5. Хариуцагч З.т шүүхээс нэхэмжлэлийн хувийг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гардуулж мөн өдөр хэргийн материал танилцуулсан байна. Хариуцагчаас хариу тайлбарыг бичгээр ирүүлээгүй.
6.Хариуцагч З. нэхэмжлэл гардаж авахдаа өгсөн хаяг тоот хаягт шүүхээс шүүх хуралдааныг товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдэхэд хаягтаа байгаагүй тус хорооны хэсгийн ахлагчаас нь тодруулахад хөдөө уурхайд ажилладаг гэж хариу өгсөн нь мэдэгдэхэд хуудсанд тэмдэглэгдсэн байна.
7.Шүүгчийн туслахаас хариуцагч З.ын нэхэмжлэлийн хувь гардаж авахдаа өгсөн 91995500 дугаарт залгахад утсаа авахгүй байсан тул шүүх хуралдааны товыг мессэж бичиж мэдэгдэхэд “аан за мессэж хүлээн авлаа” гэсэн хариу өгсөн байх тул хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд зааснаар мэдэгдсэн гэж үзлээ.
8.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагч З. шүүхийг удаа дараа хүндлэхгүй, шүүх хуралдаандаа ирэхгүй байгаа тул хэргийг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Өмнө уг хэрэг Баянгол дүүргийн шүүх дээр байсан. 5 дугаар сараас хойш үргэлжилж байгаа хэрэг шүү дээ гэв.
9.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно гэж заасан тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн.
10.Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна. Энэ үүргийг нь нэхэмжлэлийн хувийг гардуулахад мэдэгдсэн байна гэж үзлээ. /хх 23 тал/
11.Зохигчдын хооронд 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаж, 2014 онд үйлдвэрлэгдсэн Toyota Prado 150 маркийн автомашиныг 90 хоногт нийлүүлэхээр худалдагч, худалдан авагч Б., Д.******* нар автомашины үнэ 2,315,000 иенийг 2024 оны 01 дүгээр сарын 14, 30-ны өдрүүдэд нийт 2,135,000 иенийг шилжүүлсэн гэж гэрээндээ тохирсон байна.
12. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
13.Худалдагч тал З. нь худалдах худалдан авах гэрээний үүргээ биелүүлж гэрээний зүйл болох 2014 онд үйлдвэрлэгдсэн Toyota Prado 150 маркийн автомашиныг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй.
14.Талуудын хооронд автомашин худалдах-худалдан авах гэрээнд зааснаар худалдан авагч тал төлбөр тооцоог шилжүүлсэн баримтууд хэрэгт байх худалдагч тал буюу хариуцагч автомашиныг шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн болохыг нотлох үүрэгтэй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй байна.
15.Худалдах-худалдан авах гэрээний дагуу эд хөрөнгө хүлээлгэн өгөх үүрэг бүхий этгээд нь худалдагч этгээд байдаг бөгөөд энэ үүргээ биелүүлсэн болохыг өөрөө нотолно.
16.Худалдан авагч Д.*******, Б. нар нь хариуцагч буюу худалдагч З.т 2,115,000 иен буюу 54,669,000 төгрөгийг шилжүүлсэн нь бэлэн мөнгөний орлогын баримт, ХААН банкны шилжүүлгийн мэдээллээр нотлогдож байна.
17.Нэхэмжлэгчээс гэрээнд Есөн бэрс моторс ХХК-н захирал З. гарын үсэг зурж гэрээ байгуулсан гэхдээ мөнгийг З.ын дансанд шилжүүлсэн тул З.тай дахин худалдах худалдан авах гэрээ байгуулсан тул хариуцагчаар З.ыг татсан гэж тайлбар гаргасан.
Нэхэмжлэгч нар нь гэрээний үүргийг хариуцагч З.аас бичгээр байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар шаардах эрхтэй байна.
18.Иймд хариуцагч З.аас 54,669,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******, Б. нарт олгож шийдвэрлэв.
19.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 431295 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.аас улсын тэмдэгтийн хураамж 431295 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч З.аас 54,669,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б., Д.******* нарт олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 431295 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.аас улсын тэмдэгтийн хураамжид 431295 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******, Б. нарт олгосугай.
3.Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА