| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 138/2024/00059/И |
| Дугаар | 104/шш2024/00624 |
| Огноо | 2024-11-19 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 104/шш2024/00624
2024 11 19 104/ШШ2024/00624
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, шүүгч Б.Уранзаяа, З. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* тоотод оршин суух,******* *******н *******,
Нэхэмжлэгч: *******, *******, , тоотод оршин суух, ийн нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, *******, , ны , т оршин суух, гийн од холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч Д. нь нэхэмжлэгч З.*******, Ж. нарын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан болохыг тогтоолгож, нэр төр гутаан доромжилсон хэлбэрээр сэргээлгэхийг хариуцагчид даалгах, олон нийтийн мэдээллийн сайтад нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бодит үнэнийг мушгин гуйвуулсан мэдээллийг олон нийтэд тараасаар байгаа учир эдийн бус гэм хорын хохиролд тус бүр 25,000,000 төгрөг гаргуулах, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан нийтлэлүүдийг олон нийтийн сайтаас устгуулж, нэр төр, алдар хүндийг сэргээсэн мэдээллийг тараасан нэр бүхий мэдээллийн сайтуудад бүтэн 1 жилийн турш байршуулахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: З.*******, Ж. нар /цахимаар/,
Хариуцагч: Д.,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч З.*******, Ж. нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д. нь нэхэмжлэгч З.*******, Ж. нарын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан болохыг тогтоолгож, нэр төр гутаан доромжилсон хэлбэрээр сэргээлгэхийг хариуцагчид даалгах, олон нийтийн мэдээллийн сайтад нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бодит үнэнийг мушгин гуйвуулсан мэдээллийг олон нийтэд тараасаар байгаа учир эдийн бус гэм хорын хохиролд тус бүр 25,000,000 төгрөг гаргуулах, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан нийтлэлүүдийг олон нийтийн сайтаас устгуулж, нэр төр, алдар хүндийг сэргээсэн мэдээллийг тараасан нэр бүхий мэдээллийн сайтуудад бүтэн 1 жилийн турш байршуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Хариуцагч Д. нь нэхэмжлэгч З.*******, Ж. нарыг хийж байсан ажил, албан тушаалтай нь холбогдуулан тэдний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, бодит үнэнийг мушгин гуйвуулсан мэдээллийг тарааж, энэ нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэлэлүүдээр цацагдсаар байна. Ж., З.******* нар нь улсад, хуулийн байгууллагад нийт 40-өөд жил тэр тусмаа Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгч, Ерөнхий шүүгчээр ажиллаж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн , 7 дугаар сарын 06-ны өдрийн зарлигуудаар тус тус гавьяаныхаа амралтад гарсан. Д. нь *******т хүрэлцэн ирсэн Улсын Их хурлын гишүүн, Ерөнхий сайд болон бусад албаны хүмүүстэй хийсэн уулзалт, ярилцлага бүрд олны анхаарал татсан эрүү, иргэний хэргүүдтэй холбоотой мэдээллийг буруутган, хэрэг буруу шийдсэн, хэргийн зүйлчлэлийг өөрчилж, ял хөнгөрүүлсэн, танил талаа харж, мөнгөтэй хүнд үйлчилсэн гэх мэтээр Шүүх, шүүгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг байнга гутаан доромжилсон үйлдэл гаргаж байна. Үүнд:
1.1 Монгол Улсын Ерөнхий сайд болон албаны хүмүүс 2023 оны 9 дүгээр сарын 20-ны үед *******т ажиллахдаа Хөгжим драмын театрт Чойбалсан хотын иргэдтэй уулзалт хийсэн байна. Тус уулзалтад хариуцагч Д. "... шүүгч нар, анхан шатны шүүгч нар ял өгчхөөд байхад ялыг нь хөнгөлдөг шүүгч нар манай аймагт байгаа. Энэ шүүгч нарыг махаар хэлэх юм бол бээгээд ялзарчихсан байгаа шүү. Хүн алсан алуурчинд анхан шатны шүүгч, прокуророо дагуулаад архи уугаад байж байсан Намхайн гэдэг шүүгчтэй би таарч байсан шүү, айлд тулгарч байсан. Мөн одоо 20 бүлэг хулгайч 70 үйлдэлтэй, 77 бодын хохиролтой хулгайчид анхан шатны шүүхээс ял өгч байхад түүний ялыг хөнгөлж байсан *******, гэдэг шүүгч байгаа шүү. Энд эсэргүүцэл бичдэггүй Дорнод аймгийн прокурор Бямбадорж гэдэг Улаанбаатараас ирсэн прокурор байгаа. Тэрийг одоо манай аймгаас хурдан хөөж явуулаарай. Би шүүгч нарын талаар Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ийг байхад бичиж байлаа, тай өөрийн биеэр очиж уулзаж байлаа, одоо бас энэ т нь бичиж байлаа. Дандаа дутагдалтай эвлэрдэг ийм улс байх юм байна билээ. Шүүхийн сахилгын хороог татан буулга аа. ... Иргэдийн гомдолд өртсөн шүүгч нарыг түрүүчийн Ганбаярын хэлдэг үнэн. Баруун аймаг Увс, Ховд руу цөлж, сольж ажиллуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол бүр одоо хулгайчуудтайгаа ах дүү, танил талтай болчихсон байгаа шүү дээ. Манай нутгийн нэг өвгөн шар эрээн үхрээ, 25 хоньтойгоо хөөгөөд явж байсан. Тэгсэн чинь “та яаж байгаа юм бэ гэсэн” чинь “манай хүү хутганы хэрэгтэй, тэгээд энэ хүнд өгч байгаа юм. Тэгээд энэ шүүгч өмгөөлөгч нараа хувааж аваа байлгүй дээ.” гэж хэлж байсан шүү. Би энийг ер нь авсан болов уу гэсэн шүүгчид нь өөрт нь хэлж байсан. Тэр Жигжид гуай 25 эр хонио, шар эрээн үхэртэйгээ өгсөн юм гэнэ лээ. Танайхаас хэн авав гэж асууж байсан. Тэгэхэд яаж мэдэхэв гэж байсан шүү. /толгой сэгсэрч хэлэв/ Тэгээд одоо хүн амины хэрэгтэй айлд юу яасан, анхан шатны шүүгчтэй, прокурортойгоо архи ууж суугаад надтай тулгарч байсан. Дээшээ тэр ид нь ч бичсэн, Шүүхийн Ерөнхий зөвлөлд нь ч бичсэн, ямар ч арга хэмжээ авч өгөөгүй. Тэгэхээр иргэдийнхээ гомдлын дагуу энэ шүүгч нарт арга хэмжээ авч өгөх хэрэгтэй.” гэж хэлсэн байна. Иргэн Д.ын хэлсэн дээрх үг нийгмийн сүлжээнд одоо ч байсаар байна. /нотлох баримтаар СД-г өгөв./ Хариуцагч Д.ын дээрх уулзалтад хэлсэн үгтэй нь холбогдуулан тайлбарлахад: Хариуцагч Д.ын уулзалтад хэлсэн “... хулгайчид анхан шатны шүүхээс ял өгч байхад түүний ялыг хөнгөлж байсан *******, гэдэг шүүгч байгаа шүү....” гэдэг талаар: Нэхэмжлэгч Ж., З.******* нар нь Дорнод аймгийн Эрүү, иргэний •хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгч, ерөнхий шүүгчээр ажиллаж байх үед тус шүүхийн 2022 оны 09 сарын 13-ны өдөр хуралдсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Э. нарын 18 шүүгдэгчид холбогдох хэргийг хянан хэлэлцсэн. Тус шүүх хуралдааны шүүх бүрэлдэхүүнд Сүхбаатар аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С. оролцжээ. Давж заалдах шатны шүүх хамтын зарчмаар буюу бүрэлдэхүүнтэй хуралдаж шийдвэр гаргадаг шүүх юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлд давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг тухайлбал 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “давж заалдах шатны шүүх гомдол эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана.”, 3 дахь хэсэгт “шүүх давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүй ба бусад ял шийтгүүлсэн, цагаатгагдсан этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн эсэхийг харгалзахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзнэ.”, 4 дэх хэсэгт “давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж заасан байдаг.
Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн 2022 оны 09 сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанаар Э. нарын 18 шүүгдэгчид холбогдох хэргийг хянан хэлэлцэж, 2022/ДШМ/36 дугаар магадлал гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, мөн зүйлийн 2-т зааснаар ******* дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Д. энэ хэргийн шүүгдэгч Г. болон бусад шүүгдэгч нарын ялын талаар 2022 оны 12 сард Шүүхийн сахилгын хороонд "... Г. толгойлогч хулгайлагчид зорчих эрхийг хязгаарлаж бугуйвч зүүх ял өгч ...” гэсэн гомдол гаргасан юм. Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлийн “1.1-д торгох ял;, 1.2-д нийтэд тустай ажил хийлгэх ял; , 1.3-т зорчих эрхийг хязгаарлах ял; , 1.4-т хорих ял; , 1.5-д эрх хасах ял.” гэж “ялын төрөл”-ийг, мөн зүйлийн “2-1 Торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялыг үндсэн, эрх хасах ялыг нэмэгдэл ялаар хэрэглэнэ.” гэж заасан.
2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.2, 2.4 дэх заалт/, (Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Мал хулгайлах Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Хууль бусаар ан агнах /Эрүүгийн ; хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж заасан.
Иймд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж заасны дагуу шүүгдэгч Э., Г. болон бусад шүүгдэгч нарт анхан шатны шүүхээс оногдуулсан ял, бусдад учруулсан хохирлын хэмжээ, цагдан хоригдсон хоногт тус тус өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна.
Давж заалдах шатны шүүх Монгол Улсын Их хурлаас баталсан Эрүүгийн хуульд заасан ялыг шүүгдэгч нарт оногдуулж мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэжээ. Иймд хариуцагч Д.ын уулзалт дээр хэлсэн хулгайчид анхан шатны шүүхээс ял өгч байхад түүний ялыг хөнгөлж байсан *******, гэдэг шүүгч байгаа шүү. ... бүр одоо хулгайчуудтайгаа ах дүү, танил талтай болчихсон байгаа шүү дээ. ...” гэдэг мэдээлэл нь үндэслэлгүй юм.
Мөн хариуцагч Д.ын “...Энэ шүүгч нарыг махаар хэлэх юм бол : бээгээд ялзарчихсан байгаа шүү. ...” гэж хэлсэн нь нэхэмжлэгч Ж., 3 ******* нарын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон гэж үзэж байна.
1.2. “ ... Манай нутгийн нэг өвгөн шар эрээн үхрээ, 25 хоньтойгоо хөөгөөд давж байсан. Тэгсэн чинь “та яаж байгаа юм бэ гэсэн” чинь “манай хүү хутганы хэрэгтэй, тэгээд энэ хүнд өгч байгаа юм. Тэгээд энэ шүүгч өмгөөлөгч нараа хувааж аваа байлгүй дээ.” гэж хэлж байсан шүү. Би энийг ер нь авсан болов уу гэсэн шүүгчид нь өөрт нь хэлж байсан. Тэр Жигжид гуай 25 эр хонио, шар эрээн үхэртэйгээ өгсөн юм гэнэ лээ....” гэж хэлсэн талаар Хариуцагч Д. нь Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хороонд 2014 оны 12 дугаар сард гаргасан гомдолдоо “... өвгөнийд очиж хоол идэж ууж байдаг) байсан өмгөөлөгч ь гэгчид 25 хонь, нэг эрээн үхэр өгсөн, хувааж аваад гэж ярьж байсан. /Насан өөд болсон/ гэж бичиж байжээ. Манай аймагт өмгөөлөгчөөр ажиллаж байсан ь нь нас бараад бараг 20 гаруй жил болж байна. Гэтэл Дорнод аймгийн шүүхийн шүүгчид Жигжид гэдэг хүнээс “25 эр хонь, шар . эрээн үхэр авсан.” гэдэг мэдээлэл нь хариуцагч Д.ын Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хороонд өөрийн бичиж өгсөн гомдлоор “шүүгчид биш өмгөөлөгчид өгсөн” гэдгээр ч няцаагдаж байна. Иймд шүүхтэй холбоотой гэсэн энэ мэдээлэл нь үндэслэлгүй юм. Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 13 дугаар тогтоолыг нотлох баримтаар өгөв/
1.3. “Би шүүгч нарын талаар Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга |ийг байхад бичиж байлаа, тай өөрийн биеэр очиж уулзаж байлаа, одоо бас энэ т нь бичиж байлаа. Дандаа дутагдалтай !эвлэрдэг ийм улс байх юм байна билээ” гэж хэлсэн талаар:
Хариуцагч Д. нь Шүүхийн ёс зүйн хороонд 2014 оны 12 сард шүүгч Ж., Г., Б., Т., Н. нарын талаар, 2022 оны 12 сард Шүүхийн сахилгын хороонд шүүгч Ж., З.******* нарын талаар тус тус гомдол гаргаж байсан ба Шүүхийн ёс зүйн хороо болон Сахилгын хорооноос “Сахилгын хэрэг үүсгэхээс татгалзах тухай” тогтоол, захирамж, “Сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан захирамжийг хэвээр үлдээх тухай” Шүүхийн сахилгын хороо тогтоол гаргаж шийдвэрлэсэн байх тул хариуцагч Д.ын “Дандаа дутагдалтай эвлэрдэг ийм улс байх юм байна билээ. ...” гэсэн мэдээлэл нь үндэслэлгүй юм. Иймд Монгол Улсын Ерөнхий сайд болон албаны хүмүүс 2023 оны 9 дүгээр сарын 20-дын үед *******т ажиллаж Чойбалсан хотын иргэдтэй Хөгжимт Драмын театрт хийсэн уулзалтад хариуцагч Д.ын хэлсэн мэдээлэл үгүйсгэгдэж байх тул нэхэмжлэгч Ж., З.******* нарын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан болохыг тогтоолгож, нэр төр гутаан доромжилсон хэлбэрээр сэргээлгэхийг хариуцагчид даалгах, олон нийтийн мэдээллийн сайтад нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бодит үнэнийг мушгин гуйвуулсан мэдээллийг олон нийтэд тараасаар байгаа учраас эдийн бус гэм хорын хохиролд нэхэмжлэгч тус бүрд 25,000,000 төгрөг нийт 50,000,000 төгрөг гаргуулах, ын хэлсэн үг одоо болтол олон нийтийн сайтад байгаа учраас олон нийтэд тараасаар байна гэж үзсэн. Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан нийтлэлүүдийг олон иштийн сайтаас устгуулж, нэр төр, алдар хүндийг сэргээсэн мэдээллийг тараасан нэр бүхий мэдээллийн сайтуудад бүтэн 1 жилийн турш байршуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Иргэн Д.той холбоотой бусад асуудлуудын талаар дараах тайлбарыг гаргаж байна.
Хариуцагч Д. нь *******т олны анхаарал татсан эрүү, иргэний хэргүүдтэй холбоотой мэдээллийг байнга буруутгаж ярьж явдаг. Тухайлбал: 2015 онд шийдвэрлэгдсэн ын нэхэмжлэлтэй Г.д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн талд, 2021 онд шийдвэрлэгдсэн , нарт холбогдох эрүүгийн хэрэгт шүүгдэгч ын талд, Чулуунхороот сумын /мянгат малчин байсан/ шүүгдэгч д холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчийн талд, 2022 онд шийдвэрлэгдсэн нарын 18 хүнд холбогдох эрүүгийн хэрэгт хэргийн оролцогчийн аль талд оролцоод байгаа нь тодорхойгүй/ гэх мэт шүүхээр шийдвэрлэгдэж байгаа хэрэгт хэргийн оролцогч биш атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийн хувиар оролцож байгаа юм шиг оролцдог. Энэ талаар аймаг орон нутагт болж байгаа Улаанбаатар хотоос ирсэн Засгийн газрын болон холбогдох албаны хүмүүс иргэдтэй уулзалт хийх болгонд хэлж явдаг. Удаа дараа шүүгч нарыг буруутгаж, шүүхийн ёс зүйн хороо, Сахилгын хороонд гомдол гаргаж хэргийн оролцогч биш атлаа тус тус оролцож байсан, бичдэг.
Миний санаж байгаагаар Улсын Их хурлын гишүүн Х. Улаанбаатар хотоос ирж Чойбалсан хотын иргэдтэй уулзалт хийх үеэр хариуцагч Д. нь бас л шүүгч *******, , нар хэрэг буруу шийдсэн гэж ярьж л байсан. Энэ үеийн нотлох баримт болох бичлэгийг олж чадаагүй учраас энэ талаар нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсангүй орхилоо. Мөн Шүүхийн байранд ирээд “би тэр шүүгчтэй уулзана, уулзахгүй гэвэл яагаад уулздаггүй юм гэх мэтээр ярина.
Хамгийн сүүлд З.******* миний санаж байгаагаар “ ерөнхий шүүгчтэй уулзана гээд байна.” гэж Шүүхийн Тамгын газрын даргад нэлээд хэдэн удаа хэлсний эцэст тус Тамгын газрын даргын өрөөнд Шүүхийн Тамгын газрын дарга сайхан, (иргэн , давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байсан З.******* бид 3 уулзсан. Тэр уулзалтад , нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүгдэгч ын талаар ярьж байсан.
“З.******* би од шүүгч нар хэргийн оролцогч болон иргэдтэй биеэр уулзах хуулиар хориглосон заалттай. Таны хэргийн талаар ярьж байгааг хүлээн авахгүй. Энэ талаар дахин ярих юм бол нөлөөллийн мэдүүлэг бичнэ.” гэж хэлэхэд “өө тийм үү, нөлөөллийн мэдүүлэг гэж бичдэг болсон юм уу, мэдээгүй шүү дээ, дахин энэ талаар хэлэхгүй ээ эгч минь уучлаарай, ойлголоо.” гээд гарч байсан.
Хариуцагч Д.ын дээрх хэлээд байгаа үгийг нэг талаас нь үзвэл шударга ёсны төлөө хэлж, яриад яваад байгаа юм уу гэж ойлгож болох юм. Гэтэл тийм байгаа юм. Үнэхээр шударга үнэний төлөө дуугарч явж байгаа юм бол яагаад ын нэхэмжлэлтэй д холбогдох иргэний хэрэг, , нарт холбогдох эрүүгийн хэрэг, Эрээнцавын мянгат малчин шүүгдэгч д холбогдох эрүүгийн хэрэгт ******* би бүгдэд нь оролцож давж заалдах шатны шүүх хуульд .заасан эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэр, шийтгэх тогтоолд «өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байдаг. , нарын эрүүгийн хэрэг хуулийн байгууллагаар 5-6 жил явсны эцэст шийдвэрлэгдсэн. Хэргийн зүйлчлэлийг өөрчилж, ялыг хөнгөрүүлж шийдвэрлэсэн. Яагаад энэ хэргийн талаар ярьдаггүй юм бэ. Нөгөө талаас үзвэл шүүгч нар нь авилгалд идэгдсэн, мөнгөтэй хүмүүсийн талд нийтэлдэг гэж нийгмээрээ шүүхийн эсрэг давлагаалж байгаа энэ үед шүүхийг нийгэмд буруутгасан, шүүх засаглал руу удаа дараа дайрч байгаа, шүүх, шүүгчийн бие даасан хараат бус байдалд нөлөөлөх оролдлого гэж үзэхээс өөр аргагүй юм.
Мөн хариуцагч Д.ын хэлж, ярьдаг нэг үг нь “би энэ,тэр шүүгчийг тэтгэвэрт гарга гэж бичээд тэтгэвэрт нь гаргасан.” гэж яриад явдаг. Үүний адилаар хариуцагч Д. нь одоо “би шүүхийн , ******* хоёрыг тэтгэвэрт гарга гэж бичээд тэтгэвэрт нь гаргасан.” гэж яриад явж байна. /Хэнд юу гэж ярьснаа сайн мэдэж байгаа. Шаардлагатай бол энэ талаар сонссон хүнийг гэрчээр суулгаж болно./ Хариуцагч Д.ын ингэж яриад явдаг нь Монгол Улсын Шүүхийн сахилгын хороонд 2022 оны 12 сард гаргасан гомдолд: Монгол Улсын дээд шүүхийн даргад мэдээлж, тэтгэвэрт гаргаж байлаа. ...” гэж бичсэнээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч , ******* бид хоёр Монгол Улсад залуу наснаасаа эхэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар томилогдож, чөлөөлөгддөг Төрийн гурван засаглалын нэг болох Шүүх засаглалд шүүгчээр, шударгаар 40 жил хөдөлмөрлөж, хөдөлмөрлөснийхөө үр дүнг эдэлж гавьяаныхаа амралтад гараад байна. Иймд ын “, ******* нарыг тэтгэвэрт гарга гэж бичээд тэтгэвэрт аргасан.” гэж ярьсан нь худал, үндэслэлгүй юм.
Шүүхийн байгууллагад ажиллаж байгаа шүүгч нар, шүүхийн захиргааны ажилтнууд асар их ачаалалтай ажилладаг. Энэ ачааллаасаа болоод аливаа этгээд хууль бус аргаар шүүх, шүүгч рүү хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр худал, ташаа мэдээ мэдээлэл цацахад дор бүр нь өөрсдийгөө хамгаалах арга хэмжээ авдаггүйгээс өнөөдрийн хэл амтай, буруу зөрүү ярьдаг хүний амны өгөөш болж энэ нь олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр одоог хүртэл цацагдан, хадгалагдаж байгаад харамсаж байна. Иймд нэхэмжлэгч Ж., З.******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэв.
2.Хариуцагч Д. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: *******т 2023 оны 9 дүгээр сард Ерөнхий сайд маань очиж ард түмнийхээ дуу хоолойг, санал бодлыг сонсох гэж очсон. *******т малын хулгай амаргүй. Жишээлбэл н. гуайн азарга адуу, малын эмч н. гуайн азарга адуу, н. гуайн 38 адуу, манайх 25 адуу, н. 25 адуу, манайх 32 адуу, н. гуай 86 адуу, н. гуайн 120 адууг алдсан. Сураг дуулдаад байхад Өвөр Монголын нутаг дэвсгэрт дуулдаад байдаг. Би чинь 2000 онд хэдэн адуу алдлаа, 2003 онд цэнхэртэй морио алдлаа, 2007 онд бас нэг арваад адуу алдлаа, 2011 онд долоон адуу алдлаа, 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдөр азарга адуугаа алдлаа, ер нь ганц би алдаагүй манай тэр хавийнхан алддаг. Бид нар бид нар чинь яадаг вэ гэхлээр эхлээд л малынхаа хойноос явж хайдаг сүүлдээ малынхаа хулгайчийг эрж, хайх юм. Малынх нь зарим нэгэн хулгайчууд нь баригддаг юм. Тэгэхэд цагдаа дээр байна, хохирогчтойгоо эвлэрсэн гээд салгаад явж байдаг. Зарим нэгэн хэргийг нь прокурор дээр хэрэг нь дарагдаад хамтрагч нарыг нь салгаад явуулчихдаг. 2011 малаа алдаад байсан тул хууль зүйн сайддаа хандлаа, хууль зүйн сайддаа хандсан чинь харин цагдаагийн дарга н. гэдэг мундаг сайн хүн очлоо, прокурорын даргаар н. гэдэг хүн очлоо, харин ч ёстой нэг хулгайчуудыг л умалзуулаад гарлаа даа. Тэгсэн Дорнод аймгийн урд талын мөрдөн байцаагч нь 109 хэрэг дарсан, хулгайчийн иргэд харчихсан байсан. Бид нар шалгаж байгаа л гэж бодоод л байдаг, одоо илрүүлж байгаа л гэж бодоод байдаг, тэгэхэд ийм юм болсон. Хулгайчууд нь хөнгөн хялбар аргаар хулгай хийгээд амьдраад байна бид зуны халуунд халж, өвлийн хүйтэнд хөрөөд л одоо гамшигтай сүйрч байгаад, азарга азаргаар нь алдаад сэтгэл санаагаар хохироод байгаа юм. Дорнод аймгийн цагдаа, прокурорын байгууллагад их олон зөрчил гарч байсан. Жишээлбэл Дорнод аймгаас хулгай хийгээд Эрдэнэцагаанд аваачдаг нэг нэртэй хулгайч баригдлаа, за яамай даа хө энэ нэг баригдлаа даа дахиж хулгай хийхгүй байх даа гэж чих тавиад сонсоод байж байсан. Малаа алдсан улсууд чинь чих тавиад л сонсоод байдаг юм байна. Тэгээд байж байтал шүүх, прокурор дээр очсон юм уу гэхлээр очоогүй шүүх дээр очсон юм уу гэхлээр очоогүй байдаг. Тэгэхлээр нь нөгөө малын дарга н.аас нь асуулаа. Үгүй ээ яасан бэ, хүү минь наадах чинь одоо ингээд хоёр аймгийн хооронд хулгай хийж байна гэхэд хүүе ах аа энэ чинь хулгайчтайгаа, хохирогчтойгоо тохиролцоод ингэсэн шүү дээ гэсэн. Үгүй ээ хүү минь чи одоо ингээд л хулгайчийг өөгшүүлээд байх юм л даа хүү минь чи ер нь одоо энэ тэтгэвэр чинь гарах болсон, тэтгэвэртээ гараарай хүүхээ, чамайг би хүүхээ дарга дээр чинь орж хэлнэ гээд дарга дээр нь орж хэллээ. Тэгээд тэр удалгүй тэр хүү тэтгэвэртээ гарах байсан юм байна лээ. Тэтгэвэртээ гарлаа, Ингээд байж байтал хилийн цаана дуулдаад байдаг адуугаар хил давдаг, урд нь хилээс хулгай хийж байсан, хил рүү мал гаргадаг ын өд гэдэг хүн байна. Тэр баригдлаа, яамай даа хө бид нар чинь нэг сэтгэл амар болох нь байна даа хө нэг ч гэсэн баригдлаа даа хө гээд байж байтал цагдаа дээр нь удаад л байдаг юм байна тэгэхээр нь үгүй ээ яасан юм бэ хүү минь одоо энэ хулгайчууд бид алдсан адуугаа шалгуулмаар байна аа л гэж хэлээд байдаг, цагдаад нь ч хэлээд байдаг, прокурорт нь хэлээд байдаг прокурор тэр н.Ууганбаатар гэж байсан тэрэнд бол хэлээд байсан. Шинээр н. гэдэг прокурор ирсэн. Би очоод уулзлаа. Уулзсан чинь за ах аа би Ховд аймгийн нутгийн малчин хүний удам шүү гэсэн тэгэхэд нь би үгүй ээ яамай даа даа миний хүү, миний хүү нэг малчин хүний бид нарын зовлонг мэддэг юм байна даа, хүү минь одоо бид нар чинь азарга, азаргаараа алдаад байдаг юм, ганц манайх биш гээд нөгөө н. гуайн азарга адуу, малын эмч н. гуайн азарга адуу, н. гуайн 38 адуу, манайх 25 адуу, н. 25 адуу, манайх 32 адуу, н. гуай 86 адуу, н. гуайн 120 адууг алдсан сууж байдаг гэхэд за ах наадхыг чинь цагдаад хэлээд үүрэг даалгавар өгөөд шалгуул аа л гээд байдаг юм. Тэгээд хүүхээ энэ нэг баригддаггүй хулгайч нэг баригдлаа даа хилээс урьд нь хулгай хийж байсан одоо хил давуулж хонь гаргаж байсан хулгайч хоёр удаа гаргасан байгаа 2018 онд тэр олон хонь гаргасан тэгэхэд малын эмч н. гуайн азарга адуу алга болсон 44 адуу алга болсон, тэр хилийн цаана буудаж байгаа юм. 2020 онд мал гаргасан яг тэр үеэр манай 32 адуу ядуу н.ийн 25 адуу алга болж байгаа юм. Энэ талаар хэлж байсан. Шинэ прокурорыг шалгаад өгнө л гэсэн харин шалгасан юм байхгүй, харин дарж, дарж байгаад нөгөө гурав дөрвөн улсуудыг нь салгаж хаяад, нөгөөдүүлд нь одоо тэгээд нөгөө цахим гав хийж авч. Тэгээд байж байтал одоо ерөнхий сайддаа би хэллээ л дээ, за энэ хил дромтой болбол болохгүй юм байна, энэ хилийг чинь тогтоовол болохгүй юм байна, Өвөр Монголоос хулгай хийж байна, оросоос хулгай хийж байна энэ дээр анхаараач ээ гээд. Тэгээд одоо тэр урьд нь нэр бүхий шүүгчийг дурдсан байгаа. Би өөрийнхөө нүдээр харж байсан. Тийм үйлдлийг хэлсэн. Тэгэхдээ бол тэр нэр дурдсан шүүгч нарт бол би шүүхийн гадаа хэлж байсан. Та их муухай харагдаж байна лээ шүү, хүүгээ алдчихсан ингээд хохирогч байж байхад та хүн алсан алуурчныг нь архи дарс уугаад, анхан шатынхаа шүүгчтэй байна гэдэг бол үнэхээрийн муухай харагдаж байна лээ, би танд яагаад хэлж байгаа юм бэ гэхлээр шүүхийн нэр хүндийг хамгаалж, хоёрдугаарт ард түмний итгэлийг алдана гэдэг чинь л одоо хамгийн муухай даа гээд хэлсэн. Тэгэхэд хүн алсан айлд хүртэл л цөөхөн хонь тавиад л өсгөөд авсан шүүгч нь байдаг юм шүү дээ, тэгэхлээр бид нар тийм юм дуулахлаар итгэл алдаж байгаа юм. Би яагаад ингээд хэлээд байсан бэ гэхлээр ганц, хоёр хүнээс болж энэ Монгол Улсын 400, 500 шүүгчийн нэр хүнд унаж болохгүй, ард түмний итгэл алдаж болохгүй гэдэг дээрээс л би хэлж байсан. Ганц хуулийн хүн яагаад архи дарс уугаад байгаа нь гэхлээр нь очиж хэлж байсан хол нутгийн хүүхдэд миний өөдөөс хэлж байгаа шүү дээ, ах аа баярлалаа, тан шиг ингэж хэлж байсан хүн байгаагүй шүү гэхэд би тэрэнд их баярлаж байсан. Гурван жилийн өмнө хотод таарсан сүйд болж байна лээ, ухаантай хүн шүүмжлэлийг хүлээж авдаг, ухаан муутай хүмүүс өс санаж хүлээж авдаг юм байна гэж би бодож байгаа. Энэ хоёр хүний нэр төрд халдсан зүйл байхгүй, энэ хоёр хүн урд талын улсуудад хэлсэн үгийг өөрсдөдөө татаж авч одоо надаас мөнгө авах зорилгоор л дарамталж байгаа л гэж би бодож байгаа. Бичлэг дээр нэг минут таван секундээс нэг минут найман секундийн хооронд анхан шатын ял өгөөд байхад н. гээд 13 наснаасаа л хулгай хийсэн тэр н., н., манай багийн улсуудыг бүр үнэхээрийн хашрааж байгаа хүүхэд тэрийг би бол одоо гуйж ч үзэж байсан аргадаж ч үзэж байсан. Миний хүү тэгж болдоггүй аав, ээжийн тэр нэрийг гаргаж болдоггүйг хэлж байсан. за тэгэхэд л энэ хулгайч болбол анхан шатын тэр н. гэдэг шүүгч болбол таван жил гаран ял өгсөн байдаг тэгээд л тэрийг нь таван жил дотор оруулж ирээд л тэгээд л өршөөлийн хуульд л оруулчихсан байдаг юм. Тэгэхлээр би эдэнд тэрийг нь зөв буруу гээгүй, анхан шатын шүүхээс ял өгчхөөд байхад хөнгөлдөг шүүгч байгаа шүү л гэж хэлсэн юм. н., н. нарын ах нь манай хүргэнийг дайраад алчхаж байлаа. Мөн л ял хөнгөхөн авсан, тэр дундах ах нь одоо тэр манай н.Осгон гэдэг хүний хүүхдийг хоёр гурван удаа хутгалсан тэгэхэд л би тэнд гэрчээр орсон шүү дээ тэгээд энэ эхлээд төмөр дээр унасан гэж дуудаж байсан, аав нь манайд ирэхдээ бол хутгалсан гэж байна шүү гэтэл Дорнод аймгийн цагдаа н. гэдэг хүн бол ингэж байна шүү дээ төмөр дээр унасан гэж хэлээд тэр аавынх нь хэлсэн хутга дээр унасан гэдгийг нь л бичээгүй л одоо тэгээд л явуулчхаж байгаа. Тэгээд л нэг муу хэдэн төгрөгөөр торгуулаад гарсан байдаг. Ер нь манай Дорнод аймгийн хуулийн байгууллага цагдаатай ч учир бий прокурортоо ч учир бий, тэгээд одоо энэ талаар ярих юм бол энэ тэр нэг тайлбар дээр би их олон юм бичсэн байгаа даа, жишээлбэл одоо тэр н.Уранаа гэдэг хүн бол Дорнод аймгийн нэр бүхий шүүгч нь их гомдолтой байдаг, 300,000 төгрөг ийн ид өгөөд байж байхад тэр эцэг н. нь аваагүй ээ гэж байхад л хүү нь авсан гэж хэлээд байхад л алга цохиод л тэрэнд ахиад нэг өрөө байрны мөнгө өгөөд нэг өрөөний байрны мөнгө авч байсан жишээтэй гэрчийг нь оруулахгүйгээр, тэр миний тайлбар дээр байгаа. ийн Цэдэвдаш гэдэг манай н. гуайн өвгөн намайг дуудсан. Миний хүүг алсан н.ийн дээр намхан н., н.******* хоёр очдог байна. н.******* цөөхөн хонь тавьсан байна аа гэж, би ингээд чих тавиад байж байтал н. гийн гэдэг нэгийг нь гэж би хэлж байгаа, 500 хонь, 10 үхэртэйгээ тэднийд үхүүлчихсэн тэгэхэд тэр хэн н.******* цөөхөн хонь тавиад өсгөөд авсан. Тэгээд би ийм юмнууд болохлоор за эд нар чинь Дорнод аймгийн шүүгч н., н. нар нөлөөлнө өө гээд энэ хурлыг хийхгүй гээд тэгсэн шүү дээ, тэгэхлээр нь би ямарваа нэгэн юм нөлөөлдөг улсууд байна даа гэж л хардаж байгаа.
Ерөнхий сайдын үе дээр, нэхэмжлэлийн юун дээр энэ н.ийн хэргийг би яриагүй, н., н. нарын хэргийг яриагүй, энэ хэрэг дээр н. гэж байгаа юм. н. гэдэг нь манай үеэлийн хүүг хадам дүү нь алсан байдаг юм. Тийм учраас энэ хоёр бол миний одоо зүрх сэтгэлийг хөндөх санаатайгаар, хөндөж байгаа юм. н., н.ын хэрэг дээр би хүргэнээ алдаж байсан, дүүгээ ч хүний гарт алдаж байсан ийм учраас н.гийн ах дүү нар энэ хэрэг дээр суу гэсэн юм. Гэтэл 6 дугаар сард гарсан хэрэг дээр Дорнод аймгийн цагдаагийн н. прокурорын н. нар 11 сард тэр амь тавьсан газар нь үзлэг хийсэн, үзлэг хийж байгаа шалтгаан нь юу вэ гэхлээр тэр цагдаагийн төлөөлөгчийг л хамгаалж байгаа юм шүү дээ. Цас орчихсон 5, 6 сарын дараа ямар ч шинж тэмдэг үзэгдэхгүй, илрэхгүй хохирогч болсон тэр н. нь тархиндаа цусны харвалттай 4, 5 хавирга хугарсан ийм байхад сумын эмч н. үзсэн байгаа юм. Сумын эмч н. намайг тэр орой үзэхэд ийм юм байгаагүй шүү дээ гэдэг. Би энэ хүмүүсийн нэрийг гутаагаагүй. Урд талын үг нь айлд архидаж анхан шатныхаа шүүгчийг дагуулаад явж байгаа хүмүүст зориулж хэлсэн үг гэв.
3.Нэхэмжлэгч нараас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан. Үүнд:
3.1 Монгол Улсын Шүүхийн Ёс Зүйн Хорооны 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 13 дугаартай тогтоол /1 дүгээр хх-ийн 12-19 хуудас/,
3.2 Монгол Улс Шүүхийн Сахилгын Хорооны 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ГЗТ/2023/0012 дугаар гишүүний захирамж /1 дүгээр хх-ийн 20-23 хуудас/,
3.3 Монгол Улс Шүүхийн Сахилгын Хорооны 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн СНГ/2023/0024 дүгээр тогтоол /1 дүгээр хх-ийн 24-25 хуудас/,
3.4 ******* дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар шийтгэх тогтоол /1 дүгээр хх-ийн 26-70 хуудас/,
3.5 Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ДШМ/36 дугаар магадлал /1 дүгээр хх-ийн 71-95 хуудас/,
3.6 ******* дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/305 дугаар шийтгэх тогтоол /1 дүгээр хх-ийн 96-108 хуудас/,
3.7 Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ДШМ/03 дугаар магадлал /1 дүгээр хх-ийн 109-120 хуудас/,
3.8 Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 709 дугаар шийдвэр /1 дүгээр хх-ийн 121-127 хуудас/,
3.9 Иргэний хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаартай магадлал /1 дүгээр хх-ийн 128-129 хуудас/,
3.10 Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 123 дугаартай тогтоол /1 дүгээр хх-ийн 130-131 хуудас/,
4.Хариуцагч тал дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан. Үүнд:
4.1 Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 11 дүгээр 07-ны өдрийн Х/901 тоот албан бичиг /1 дүгээр хх-ийн 144 хуудас/,
4.2 Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн ТГ/676 тоот албан бичиг 1 дүгээр хх-ийн 145 хуудас/,
4.3 Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 5/205 тоот албан бичиг /1 дүгээр хх-ийн 146 хуудас/,
4.4 Монгол Улс Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 01/479 дүгээр тоот албан бичиг /1 дүгээр хх-ийн 26-70 хуудас/,
4.5 Монгол Улс Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01/1740 дугаар тоот албан бичиг /1 дүгээр хх-ийн 148 хуудас/,
4.6 Монгол Улс Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 01/1116 дугаар тоот албан бичиг /1 дүгээр хх-ийн 149 хуудас/,
4.7 Дорнод аймгийн Прокурорын газрын 2021 оны 9 дүгээр сарын 21-ний 4/12 тоот хариу мэдэгдэх хуудас /1 дүгээр хх-ийн 152-153 хуудас/,
4.8 ******* дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 4/01 тоот албан бичиг /1 дүгээр хх-ийн 155 хуудас/,
4.9 Монгол Улс Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01/163 дугаар тоот албан бичиг /1 дүгээр хх-ийн 159 хуудас/,
4.10 ******* дахь Цэргийн гавьяаны одонт цагдаагийн газрын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 39-1/162 тоот албан бичиг /1 дүгээр хх-ийн 204 хуудас/,
4.11 Дорнод аймгийн Прокурорын газрын 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 4/102 тоот албан бичиг /1 дүгээр хх-ийн 205 хуудас/,
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
5.Нэхэмжлэгч З.*******, Ж. нарын нэхэмжлэлтэй, Д.од холбогдох нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан болохыг тогтоолгох, нэр төр гутаан доромжилсон хэлбэрээр сэргээлгэхийг хариуцагчид даалгах, гэм хорын хохиролд тус бүр 25,000,000 төгрөг гаргуулах, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан нийтлэлүүдийг олон нийтийн сайтаас устгуулж, нэр төр, алдар хүндийг сэргээсэн мэдээллийг тараасан нэр бүхий мэдээллийн сайтуудад нэг жилийн хугацаанд байршуулахыг даалгах тухай шүүхэд нэхэмжлэлийг гаргасан байна.
6.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7.Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлага , үндэслэлээ ... Монгол Улсын Ерөнхий сайд болон албаны хүмүүс 2023 оны 9 дүгээр сарын 20-ны үед *******т ажиллахдаа Хөгжим драмын театрт Чойбалсан хотын иргэдтэй уулзалт хийсэн байна. Тус уулзалтад хариуцагч Д. "... шүүгч нар, анхан шатны шүүгч нар ял өгөөд байхад ялыг нь хөнгөлдөг шүүгч нар манай аймагт байгаа. Энэ шүүгч нарыг махаар хэлэх юм бол бээгээд ялзарчихсан байгаа шүү. Хүн алсан алуурчинд анхан шатны шүүгч, прокуророо дагуулаад архи уугаад байж байсан Намхайн гэдэг шүүгчтэй би таарч байсан шүү, айлд тулгарч байсан. Мөн одоо 20 бүлэг хулгайч 70 үйлдэлтэй, 77 бодын хохиролтой хулгайчид анхан шатны шүүхээс ял өгч байхад түүний ялыг хөнгөлж байсан З.*******, Ж. гэдэг шүүгч байгаа шүү гэж хэлсэн.
Хулгайчид анхан шатны шүүхээс ял өгч байхад түүний ялыг хөнгөлж байсан *******, гэдэг шүүгч байгаа шүү....” гэдэг талаар тайлбарлахад нэхэмжлэгч Ж., З.******* нар нь Дорнод аймгийн Эрүү, иргэний •хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгч, ерөнхий шүүгчээр ажиллаж байх үед тус шүүхийн 2022 оны 09 сарын 13-ны өдөр хуралдсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Э. нарын 18 шүүгдэгчид холбогдох хэргийг хянан хэлэлцсэн. Тус шүүх хуралдааны шүүх бүрэлдэхүүнд Сүхбаатар аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С. оролцжээ. Давж заалдах шатны шүүх хамтын зарчмаар буюу бүрэлдэхүүнтэй хуралдаж шийдвэр гаргадаг шүүх юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлд давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг тухайлбал 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “давж заалдах шатны шүүх гомдол эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана.”, 3 дахь хэсэгт “шүүх давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүй ба бусад ял шийтгүүлсэн, цагаатгагдсан этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн эсэхийг харгалзахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзнэ.”, 4 дэх хэсэгт “давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж заасан байдаг.
Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанаар Э. нарын 18 шүүгдэгчид холбогдох хэргийг хянан хэлэлцэж, 2022/ДШМ/36 дугаар магадлал гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, мөн зүйлийн 2-т зааснаар ******* дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх Монгол Улсын Их хурлаас баталсан Эрүүгийн хуульд заасан ялыг шүүгдэгч нарт оногдуулж мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэжээ. Иймд хариуцагч Д.ын уулзалт дээр хэлсэн хулгайчид анхан шатны шүүхээс ял өгч байхад түүний ялыг хөнгөлж байсан *******, гэдэг шүүгч байгаа шүү. ... бүр одоо хулгайчуудтайгаа ах дүү, танил талтай болчихсон байгаа шүү дээ. ...” гэдэг мэдээлэл нь үндэслэлгүй юм.
Мөн хариуцагч Д.ын “...Энэ шүүгч нарыг махаар хэлэх юм бол : бээгээд ялзарчихсан байгаа шүү. ...” гэж хэлсэн нь нэхэмжлэгч Ж., 3 ******* нарын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон гэж үзэж байна гэж тайлбарыг гаргаж байна.
8.Хариуцагч Д. ... Ерөнхий сайдын иргэдтэй уулзалтын үед энэ н.ийн хэргийг би яриагүй, Би энэ хүмүүсийн нэрийг гутаагаагүй. Урд талын үг нь айлд архидаж анхан шатныхаа шүүгчийг дагуулаад явж байгаа хүмүүст зориулж хэлсэн үг. Би айлд анхан шатныхаа шүүгчийг дагуулаад архи ууж байгаа улсуудад зориулж хэлсэн үг шүү. Тэр үгийг өөрсдөдөө татаж аваад одоо намайг дарамтлаад байж болохгүй. Та хоёрын нэр төрийг гутаагаагүй, тэр нэг минут таван секундээс нэг минут найман секундийн хоорондын бичлэгт анхан шатны шүүхээс ял өгчхөөд байхад хөнгөлдөг шүүгч л байгаа юу гэсэн болохоос та хоёрын нэр төрийг гутаасан юм байхгүй ээ, тийм учраас би зөвшөөрөхгүй байна, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбар гаргаж маргасан.
9.Нэхэмжлэгч нараас Монгол Улсын Ерөнхий сайд Л. болон албаны хүмүүс 2023 оны 9 дүгээр сарын 20-дын үед *******т ажиллахдаа Хөгжимт драмын театрт Чойбалсан хотын иргэдтэй уулзсан уулзалтын үеэр Д. нь “хулгайчид анхан шатны шүүхээс ял өгч байхад түүний ялыг хөнгөлж байсан З.*******, Ж. гэдэг шүүгч байгаа шүү. ... бүр одоо хулгайчуудтайгаа ах дүү, танил талтай болчихсон байгаа шүү дээ. ...” Энэ шүүгч нарыг махаар хэлэх юм бол : бээгээд ялзарчихсан байгаа шүү. ...” гэж хэлсэн нь нэхэмжлэгч Ж., 3 ******* нарын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон гэж нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа тайлбарлаж байх ба хариуцагчаас “та хоёрын нэр төрийг гутаагаагүй, тэр нэг минут таван секундээс нэг минут найман секундийн хоорондын бичлэгт анхан шатны шүүхээс ял өгчхөөд байхад хөнгөлдөг шүүгч л байгаа юу гэсэн болохоос та хоёрын нэр төрийг гутаасан юм байхгүй ээ, тийм учраас би зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.
10.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүний үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ.
11.Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор шүүхэд гаргаж өгсөн Сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд ... хулгайчуудыг өөгшүүлж байгаа хуулийн байгууллагыг би хэн гэж бодож байна вэ гэхээр прокурорууд тэгээд шүүгч нар, анхан шатны шүүгч нар ял өгөөд байхад ялыг хөнгөрүүлдэг шүүгч нар манай аймагт байгаа. Энэ шүүгч нарыг махаар хэлэх юм бол бээ гэж ялзарчихсан шүү. Хүн алсан алуурчин анхан шатны шүүгч прокуророо дагуулаад архи уугаад явж байсан Намхайн гэх шүүгчтэй таарч байсан шүү. Мөн 20 бүлэг хулгайч 70 үйлдэлтэй 77 бодын хохиролтой хулгайчид анхан шатны шүүхээс ял өгч байхад түүний ялыг хөнгөлж байсан *******, гэдэг шүүгч нар байгаа шүү ... гэжээ. / 2 хх 35-36 тал/
12.*******т Монгол Улсын Ерөнхий сайдын иргэдтэй уулзсан уулзалтад ... Анхан шатны шүүхээс 20 бүлэг хулгайч 70 үйлдэлтэй 77 бодын хохиролтой хулгайчид анхан шатны шүүхээс ял өгч байхад түүний ялыг хөнгөлж байсан *******, гэдэг шүүгч нар байгаа шүү гэж хариуцагч Д. хэлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна.
Нэхэмжлэгч нараас ... Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн 2022 оны 09 сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанаар Э. нарын 18 шүүгдэгчид холбогдох хэргийг хянан хэлэлцэж, 2022/ДШМ/36 дугаар магадлал гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, мөн зүйлийн 2-т зааснаар ******* дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх Монгол Улсын Их хурлаас баталсан Эрүүгийн хуульд заасан ялыг шүүгдэгч нарт оногдуулж мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэсэн гэж тайлбар гаргажээ.
Энэ үйл баримт хэзээ , хаана болсон талаар хэрэгт авагдсан баримт байхгүй байна.
Нэхэмжлэгч З.*******, Ж. нарыг хэзээ, хаана, ямар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олны өмнө хариуцагч Д. нь нэр төр, алдар хүндийг нь гутаасан мэдээ тараасан болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нотлох үүрэгтэй.
Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлуулахаар хэрэгт гаргаж өгсөн Сиди бичлэгийн эх сурвалж нь тогтоогдохгүй, хуульд заасан журмын дагуу цугларсан баримт мөн эсэх нь эргэлзээтэй, нотлох баримтын хуульд заасан шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
13.Иймд нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Талуудаас хэрэгт гаргаж өгсөн шүүхийн шийдвэр, өргөдөл, гомдол авсан хариу, сахилгын хорооны шийдвэр нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
14.Нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар нэхэмжлэгч З.*******, Ж. нарын нэхэмжлэлтэй хариуцагч Д.од холбогдох нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан болохыг тогтоолгох, нэр төр гутаан доромжилсон хэлбэрээр сэргээлгэхийг хариуцагчид даалгах, гэм хорын хохиролд тус бүр 25,000,000 төгрөг гаргуулах, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан нийтлэлүүдийг олон нийтийн сайтаас устгуулж, нэр төр, алдар хүндийг сэргээсэн мэдээллийг тараасан нэр бүхий мэдээллийн сайтуудад нэг жилийн хугацаанд байршуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйдлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА
ШҮҮГЧИД З.ГАНЧИМЭГ
Б.УРАНЗАЯА