Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 104/шш2024/00631

 

2024              11             21                                   104/ШШ2024/00631

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

******* Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* ******* ******* ******* *******од оршин суух, ******* овогт *******гийн *******гийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: А.ыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлт, тайлбартаа: Миний бие нөхөр болох А.*******ас гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс А.ын оршин суугаа хаяг тодорхойгүйгэж гэрлэлт цуцлуулах хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж гарсан. Хаягийг нь тодруулахын тулд шүүхэд эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргаж болно гэсэн тул би А.ыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасан.

А.ын хаяг нь тодорхой болсон, А.*******д шүүхээс 15 хоног баривчлах шийтгэл оногдуулсан. Иймд би шүүхэд гаргасан А.ыг эрэн сурвалжлуулах хүсэлтээсээ татгалзаж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч У. хариуцагчаар оролцвол зохих этгээд А.ыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс А.ын хаяг тодорхой болсон, налайх дүүргийн ******* тоот хаяг түр оршин суугчаар шилжүүлсэн. А.ын оршин суух хаяг нь тодорхой болсон тул эрэн сурвалжлуулах хүсэлтээсээ татгалзаж байна гэж тайлбарыг гаргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шүүх хуралдаанд нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч У.******* хариуцагчаар оролцвол зохих этгээд А.ыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Э.ДУЛМАА