Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2016/00729

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Б сумын ……. дүгээр багт оршин суух, .................. дугаар регистртэй, эмэгтэй, Т овогт Я-н Ц

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 155/2016/00505/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б  нар оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Я.Ц  шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1961 онд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөж хөдөө гарч 1978 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Баянзүрх сумын Соёл нэгдэлд малчнаар ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ орхисон тул 1978 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Баянзүрх сумын Соёл нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд 1964 онд төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Дэлгэрмөрөн цогцолбор сургуульд математикийн багш ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 26-08 тоотод оршин суух, РД64051548 дугаар регистртэй, Т овогт Я-ын  Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Я.Ц  нь миний төрсөн эгч бөгөөд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Тэрээр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1978 оноос 1990 он хүртэл тасралтгүй хонь маллаж байсан бөгөөд энэ хугацаанд оройгоор 8 дугаар анги төгссөн. 1989 оныг дуустал ажилласан. Я.Ц гийн 1976 онд авсан хөдөлмөрийн дэвтэр алга болсон, 1981 онд авсан хөдөлмөрийн дэвтэр байгаа юм. Мөн зарим цалин хөлс авч байсан баримтад авгайлж дууддаг Ц гэсэн нэрээр бичигдсэн байна. Тэрээр эцэг эхээс 9-үүлээ бөгөөд Ц гэх нэртэй хүн байхгүй. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл дээрх хугацаанд ажиллаж байсан жилүүдийг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Я.Ц гийн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1978 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Я.Ц  нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй.

Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Я.Ц г 1978 оноос 1989 оны хооронд ажиллаж байх хугацаанд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлээс цалин хөлс олгохдоо Я.Ц гэсэн нэрээр бүртгэж байсан болох нь хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын даргын 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Иргэн Ядам овогтой Ц  /................../ нь Баянзүрх сумын 1961 оны төрөлтийн бүртгэлийн №46-д, архивын материалыг хянаж үзэхэд ХААТР-1, ХААТР-21, ИУБ-31 бүртгэлүүд нь Ядам овогтой Ц  /................../ нэрээр бүртгэлтэй байна. Харин Ядам овогтой Ц /................../ гэх нэр, регистрийн дугаараар бүртгэлгүй байна гэх бичилттэй 1/762 дугаартай тодорхойлолт, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн регистрийн дугаар .................., эцгийн нэр С-ын Я , эхийн нэр Г-ийн Днарын гэр бүлд 1961/06/10-нд төрөхөд төрүүлсэн Я-ын  Ц г 1961/07/03-нд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 46-т бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа гэх бичилттэй 115/001292 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, гэрч Ө.Д-ын  ...Ядам гэж айл олон багачуудтай байсан. Гэхдээ Ц гэдэг нэртэй хүн байхгүй... Ц гэж бид дууддаг байсан юм... тэр нэрээр нь бичсэн юм байна л даа... гэх мэдүүлэг, гэрч Г.Т-ын ...Ядам гуайн хүүхдүүд дотор Ц нэртэй хүн байхгүй. Нутгийн хүмүүс Ц г Ц гэж дууддаг юм... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Я.Ц гийн 1978 оны 6 дугаар сараас 1989 оныг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин, хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбаруудыг нотлох баримтад үнэлсэн болно.

Хүсэлт гаргагч Я.Ц  Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1978 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Я.Ц гийн 1978 оны 6 дугаар сараас 1989 оныг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин, хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлээс 1981 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Я-ын  Ц д нээж олгосон 01. 1979 оны 3 сарын 01. Соёл нэгдлийн 2 дугаар бригадад хоньчноор томилов. Нэгдлийн даргын 1979 оны 3 сарын 05-ны тушаалаар, 1981 оноос 1991 оны 05 сар хугацаанд авч байсан цалин хөлсний бичилттэй гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 1983 онд авсан баярын бичиг, гэрч Ө.Д-ын  ... Я.Ц  нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1978 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 он хүртэл хугацаанд хоньчин, саальчнаар ажиллаж байсан. Нэгдлийн 1 дүгээр бригадад төллөх хонь хариуцан ажиллаж байсан... 16 насанд хүрээд л нэгдэлд ажилладаг байсан. Хөдөө гарсан бол мал маллаж цалин хөлс гарсан л байх учиртай. Аав, ээжийг нь дагуулаад мал дээр ажиллуулдаг байсан... хонь л маллаж байсан... Би Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1976 оноос 1979 он хүртэл хугацаанд малчин, тэгээд ХАА-н дээд сургуульд элсэж, 1986 онд төгсөж ирээд Соёл нэгдэлд эдийн засагч, нягтлан бодогчоор 1991 он хүртэл ажиллаж байсан. 1992-1994 онд Баянзүрх сумын захиргаанд ажилласан... амралтаараа гэртээ харина, энэ үед голын наана цаана айл саахалт байдаг байсан. Хонинд явдаг жижигхэн бор охин л байдаг байсан. Би сургуульд сурах хугацаандаа 1 жил хүүхэд гаргаад гэртээ байсан. Энэ хугацаанд Ц  малаа маллаж л байсан. Нэг нутгийн хүмүүс учир бие биенээ сайн таньж мэднэ... Соёл нэгдлийн эдийн засагч байсан гэсэн миний хуучин тушаал надад байгаа... Ц  хөдөлмөрийн алдар гэсэн цагаан медаль авсан байсан... гэх мэдүүлэг, гэрч Г.Т-ын ...Би 1977-1980 онд цэргийн алба хаасан. Я.Ц  нь 1978 онд сургууль төгсөөд хөдөө мал дээр гарсан байсан. 1978 онд сургуулиас гараад ажилласан гэхээр сургууль 5, 6 сард тарна. Тэгээд шууд мал дээр гарсан гэхээр 1978 оны 6 сараас Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд ажиллаж, 1990 он хүртэл ажилласан. Аав нь аймгийн аварга малчин Ядам гэж хүн байсан... тасралтгүй ажиллаж байсан... аавынхаа хажууд мал маллаж байгаад, хүнтэй сууж гэр бүл болоод мөн нэгдлийн хонь маллаж байсан. 1991 онд хувьчлал болох хүртэл мал малласан... Би Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1976 оноос 1977 онд малчин, 1980 оны 6 сараас 1992 оны 6 сар хүртэл малын эмчээр ажилласан... Ядам гуайнх манай өвөөгийхтэй нэг дор бууцгаадаг байсан...Нэг нутгийн хүмүүс учир аргагүй мэдэх юм... гэх мэдүүлэг, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Я.Ц гийн ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Тус аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул Я.Ц д холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 10/357 тоот тодорхойлолт, хүсэлт гаргагчийн хүсэлт зэргээр нотлогдсон тул хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн хянан шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т овогт Я-н Ц  Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1978 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА