| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2016/00730/И |
| Дугаар | 155/ШШ2016/00730 |
| Огноо | 2016-06-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 155/ШШ2016/00730
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 1948 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 68 настай, эрэгтэй, Хөвсгөл аймгийн ..... сумын .... дугаар багийн ...... тоотод оршин суух, И овогт Б-ын Т /...................../-ын
Гэрлэлт бүртгүүлсэн байдлыг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагч Б.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Т шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний гэр бүлийн хүн 1998 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өвчний улмаас нас барсан. Бид 1980 оны 08 дугаар сарын 20-нд гэрлэлтээ батлуулсан. Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гэрлэлтийн лавлагаа авах гэтэл бүртгэлд байхгүй гээд лавлагаа гарахгүй байна. 2017 оноос хэрэгжиж эхлэх гэж байгаа хуулиар тэтгэврийн насны хүний гэр бүлийн хүн нь нас барсан бол түүний тэтгэврийн 20 хувийг авах тэтгэвэрт нь нэмж олгохоор хууль мөрдөгдөх гэж байгаатай холбогдуулан аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст баримт бүрдүүлтэл талийгаач эхнэр бид хоёрын гэрлэлтийн бүртгэлийн талаарх лавлагаа авч ир гэтэл гэрлэлт бүртгэлгүй байна, шүүхэд ханд гэсэн тул хүсэлтээ гаргасан. Иймд Д аагийн П , Б-ын Т нарын 1980 оны 08-р сарын 20-нд гэр бүл болсон нь үнэн болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Т нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3-т зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах эрхтэй байна.
Хүсэлт гаргагчийн тайлбар мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан баримтаар Банзад овогтой Т , Д овогтой П нар нь 1980 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болж, 1982 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гэрлэлтээ батлуулсан болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч Б.Т ын эхнэр Д овогтой П 1998 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нас барсныг 1998 оны 10 дугаар сарын 28-ны өдөр бүртгэсэн болох нь нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.
Б.Т , талийгаач Д.П нар нь гэрлэлтээ батлуулсан боловч гэрлэлтийн бүртгэлийн талаар бүртгэл байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1/849 дугаартай албан бичгээр тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн гэрлэлтийг бүртгүүлсэн байдлыг тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3-т зааснаар И овогт Б-ын Т /...................../ нь талийгаач Д ын П тай 1982 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байдлыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Б-ын Т , Д ын П нарын гэрлэлтийг бүртгэхийг Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Т улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН