Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2016/00731

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат би Хөвсгөл аймгийн Т  сумын 1 дүгээр багт оршин суух 89556261 дугаартай гар утастай, У  овогт Д-ын Д /...................../-гийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Т  сумын ..... дугаар багт оршин суух, .....................  дугаартай гар утастай Д гүний онход овогт Д-ын М /........................./-д холбогдох

Малын дутагдуулсны төлбөрт 310.000 /гурван зуун арван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 20ы өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Д.Д  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Д  миний бие Д.М-д малаа маллуулахаар амаар тохиролцож 3 сар маллуулаад малаас 18 толгой мал дутаасан тул төлөхөөр 450.000 төгрөг авахаар болсон. 140.000 төгрөг өгсөн. Одоо 310.000 төгрөг өгөх дутуу тул өгөхгүй байна. Иймд энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.М шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Д.М нь Д.Д д 310.000 төгрөг өгөх тул бөөн төлж чадахгүй. Амьдралын бололцоо болохгүй байгаа тул 6-р сарын 30-нд 70.000 төгрөг, 7-р сарын 30-нд 70.000 төгрөг, 8-р сарын 30-нд 70.000 төгрөг, 9-р сарын 30-нд 100.000 төгрөг. Д.Д д өгөх 310.000 төгрөгийг төлж дуусгах болно гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Д  нь хариуцагч Д.М-аас  малын дутагдуулсны төлбөрт 310.000 /гурван зуун арван мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч Д.М нь ....6-р сарын 30-нд 70.000 төгрөг, 7-р сарын 30-нд 70.000 төгрөг, 8-р сарын 30-нд 70.000 төгрөг, 9-р сарын 30-нд 100.000 төгрөг. Д.Д д өгөх 310.000 төгрөгийг төлж дуусгах болно.... гэх тайлбараа шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгч нь хариуцагчийн ирүүлсэн хариу тайлбартай танилцсан, хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.Д гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10.850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.М-аас  5.425 төгрөгийг гаргуулж, улсын орлогоос 5.425 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Д д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь

1. Нэхэмжлэгч Д.Д гийн нэхэмжлэлийн шаардлага 310.000 /гурван зуун арван мянга/ төгрөгийг хариуцагч Д.М төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Д гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10.850 /арван мянга найман зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.М-аас  5.425 /таван мянга дөрвөн зуун хорин тав/ төгрөг, улсын орлогоос буцаан 5.425 /таван мянга дөрвөн зуун хорин тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.М-д  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ