| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00563/И |
| Дугаар | 155/ШШ2016/00733 |
| Огноо | 2016-06-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 155/ШШ2016/00733
| 2016 оны 06 сарын 28 өдөр | Дугаар 155/ШШ2016/00733 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд 1961 онд төрсөн, 56 настай, эрэгтэй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн .............. сумын Ж гэх газар оршин суух Б овогт Д-ийн Б /......................./-ын
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагч Д.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Б шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Төмөрбулаг сумын сургуулийн 4 дүгээр ангийг төгсөөд хөдөө аав, ээжийн хамт байж байгаад хөдөлмөрийн насанд хүрээд бие даан тус сумын Давшилт нэгдэлд 1977-1980 он хүртэл туслах үйлдвэрт туслах ажилтнаар ажиллаж байгаад Аймгийн БХТНийгэмлэгт тракторын курст сурч төгсөөд 1981 онд цэрэгт явж, цэргээс 1984 онд халагдаж ирээд Давшилт нэгдэлд тракторын жолоочоор 1989 оны 12 дугаар сарын дуустал ажиллаж байсан юм.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн туслах үйлдвэрт 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл туслах ажилтнаар, 1984 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тракторын жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Хүсэлт гаргагч Д.Б нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн туслах үйлдвэрт 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл туслах ажилтнаар, 1984 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тракторын жолоочоор ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Хүсэлт гаргагчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын тамгын газрын цалин хөлсний түүвэр, 70 дугаар дансны хуулбарууд,
Гэрч Г.Б 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: ....Д.Б нь миний мэдэхээр 1981 оны үед цэрэгт яваад 1984 онд цэргээс халагдаж ирээд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд тракторын жолоочоор 1990 оны үед нэгдэл тартал ажиллаж байсан.... гэх мэдүүлэг,
Гэрч Ч.Ц 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: ....Д.Б нь 1977 оноос Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд туслах ажилтнаар ажиллаж байгаад сүүлдээ тракторын жолоочоор ажиллах болсон. 1981 оны хавар цэрэгт яваад 3 жил цэргийн алба хаагаад 1984 онд халагдаж ирээд Давшилт нэгдэлдээ тракторын жолоочоор 1990 оны үед нэгдэл тартал ажиллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин хүсэлт гаргагчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн архивын тасгийн 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 10/380 дугаартай ....тус аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул Д.Б т холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна.... гэх лавлагаа хэрэгт авагджээ.
Хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог болохыг дурьдах нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Д-ийн Б /......................./-ийг Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн туслах үйлдвэрт 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл туслах ажилтнаар, 1984 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Б ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. 119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг 뿿 давж заалдах журмаар 㺺 д шийдвэрийг , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ