Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 155/ШШ2016/00735

 

 

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 155/ШШ2016/00735

Хөвсгөл аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .... дугаар багийн ............. тоотод оршин суух ................ дугаартай гар утастай Д-ийн Б /..................../-ын нэхэмжлэлтэйХөвсгөл аймгийн Г сумын ..... дугаар багт оршин суух ....................дугаартай гар утастай, О  овогт М-ын Д /....................../-д холбогдох

Гурилын үнэ 310.000 /гурван зуун арван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 13ы өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Д.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Б  миний бие Цагаан-Уул зах дотор гурилын бизнес эрхэлдэг бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр М.Д  нь 1 тонн буюу 20 шуудай гурил зээлээр аваад 7 шуудай гурилыг буцаан өгсөн боловч үлдэгдэл 13 шуудай гурилын мөнгө өгөөгүй бөгөөд удахгүй өгнө гэж худлаа хэлсээр иргэн намайг чирэгдүүлж, хохироож байна.

Иймд М.Д гээс зээлээр өгсөн 13 шуудай гурил буюу 310.000 төгрөгийг гаргуулж өгнө үү .

Хэрэв М.Д  нь гурилын мөнгөний талаар маргавал зээлээр өгсөн гурилын үнэдээ алданги тооцон нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх болно гэжээ.

Хариуцагч М.Д  шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Д.Б т зээлээр авсан 13 шуудай гурил буюу 310.000 төгрөгийн өрийг 2015 оны 5 дугаар сарын 17-нд төлж барагдуулсан гэжээ.

Нэхэмжлэгч Д.Б  шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Д.Б  нь иргэн М.Д гээс 13 шуудай гурил өгөөд нэхэмжилсэн. Ингээд 18 шил архи, эм гутал авч өрөө барагдуулсан гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б  нь хариуцагч М.Д д холбогдох гурилын үнэ 310.000 /гурван зуун арван мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч М.Д  нь ....13 шуудай гурил буюу 310.000 төгрөгийн өрийг 2015 оны 5 дугаар сарын 17-нд төлж барагдуулсан.... гэх тайлбараа шүүхэд ирүүлсэн ба энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хариуцагч М.Д гийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11.900 төгрөгнөөс 5.950 төгрөгийг улсын орлогоос, 5.950 төгрөгийг хариуцагч М.Д гээс гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь

1. Д.Б ын нэхэмжлэлтэй М.Д д холбогдох гурилын үнэ 310.000 /гурваг зуун арван мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны Хөвсгөл салбар Татварын хэлтсийн 4901000149 тоотод дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11.900 /арван нэгэн мянга есөн зуу/ төгрөгнөөс 5.950 /таван мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.Д гээс 5.950 /таван мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ