Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 155/ШШ2016/00736

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 1988 онд төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын …………………. тогооч ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ….. дүгээр багийн …… дүгээр гудамжны ….. тоотод оршин суух, ......................... дугаар регистртэй, О овогт М-ын У

Талийгаач эцэг Ш.Ө ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 201оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 155/2016/00500/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, хүсэлт гаргагч М.У нар оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч М.У шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талийгаач Ш.Ө  нь миний хойд эцэг бөгөөд 2008 онд манай ээж Р тай гэр бүл болж, дүү Ө.Ц  төрсөн. Талийгаач эцэг Ш.Ө  нь 2012 онд зам тээврийн ослоор зуурдаар нас барсан учир дүү Ө.Ц т тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэтэл Ш.Ө ийн ажиллаж байдлыг тогтоолгож байж, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүснэ гэсэн. Одоо дүү маань халамжийн сангаас тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг. Миний хойд эцэг Ш.Ө  нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Лениний Алдар нэгдэлд 1990 оны 01 сарын 01-ний өдрөөс 1993 оны 09 сарын 08-ны өдөр хүртэл тракторын жолооч, Аригийн Ундарга бүрэн бус хариуцлагатай компанид 1993 оны 09 сарын 08-ны өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл тракторын жолооч, Чандмань-Өндөр сумын Эрчим хүчний салбарт 1996 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал дизельчнээр тус тус ажиллаж байсан. Ажиллаж байсан үеийн баримт нь дутуу, хөдөлмөрийн дэвтэр нь байхгүй, бичиг баримтуудыг нь сайн мэдэхгүй байгаа юм. Ш.Ө  нь тухайн үед ажиллаж байх хугацаандаа өөрийн ах, дүү хамаатан садангийндаа дамжиж амьдардаг байсан болохоор түүний ажиллаж байсан баримтууд олдохгүй байгаа юм. Өмнөх ажиллаж байсан хугацаанаас нь сумын дизель асаадаг байсныг би сайн мэддэг, бусад өөр ажил хийж байсан талаар хүмүүсийн ярианаас мэдсэн. Иймд талийгаач Ш.Ө ийн Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Лениний Алдар нэгдэлд 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл, Чандмань-Өндөр сумын Аригийн Ундарга бүрэн бус хариуцлагатай компанид 1993 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тракторын жолоочоор, Чандмань-Өндөр сумын Эрчим хүчний салбарт 1996 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дизельчнээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

М.У нь талийгаач эцэг Ш.Ө ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагын заримыг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч М.У-ын  эх Ч.Р , талийгаач Ш.Ө  нар гэр бүл болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Монгол Улсын иргэн ........................., овог Т , нөхрийн эцэг /эх/-ийн нэр Ш , нэр Ө , Монгол Улсын иргэн ........................., овог О , эхнэрийн эцэг /эх/-ийн нэр Ч , нэр Р  нарын 2008/10/02-нд гэр бүл болсныг Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 19-рт 2008/12/02-нд бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэл байгаа... гэх бичилттэй 115/001124 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, эхийн эцэг нэр Ч , нэр Р , нарын гэр бүлд 1988/08/14-нд төрөхөд төрүүлсэн Р ын Уыг 1988/08/31-нд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 126-т бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл гэх бичилттэй 115/001128 дугаартай төрсний бүртгэлийн лавлагааТ  овогт Ш ын Ө , О овогт Ч гийн Р  нарын гэр бүлд 2008 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрүүлсэн Ө ийн Ц ыг 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 54-т бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа гэх бичилттэй 115/001125 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, гэрч Д.Гын ...У нь дагавар охин нь юм... гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Т  овогт Ш ын Ө  нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд 1968 оны 2 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, ......................... дугаар регистртэй бөгөөд ослоор, 44 насандаа буюу 2012 оны 6 дугаар сарын 06-ны өдөр нас барсан болох нь №0000094915 №23 дугаартай нас барсны бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдлоо.

Ш.Ө  Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Лениний Алдар нэгдэлд 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 4 дүгээр сарыг дуустал хугацаанд тракторын жолооч, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Эрчим хүчний салбарт 1996 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд дизельчнээр тус тус ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагч М.У-ын  шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Ш.Ө ийн 1990 оны 6 дугаар сараас 1993 оны 4 дүгээр сарыг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, Эрчим хүчний цалингийн цэснээс түүвэрлэсэн 1996 оны 10 дугаар сараас 2000 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний түүвэр, архивын лавлагаа, Хөвсгөл аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1993 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Лениний алдар нэгдлийг хувьчлах тухай 14 дугаартай тогтоолын хуулбар, гэрч Ц.Ж гийн Би У-ын  хойд аав Ө ийн ах И ийн эхнэрийн дүү нь юм...Ө  нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын дизельчин хийж, мотор асаадаг байсан. 1996 оноос 2000 оныг дуустал ажиллаж байсан. Сумын цахилгаан гэрэл асаадаг, унтраадаг хүн байсан...тасралтгүй ажиллаж байсан...би 1989 оноос Чандмань-Өндөр сумын Лениний алдар нэгдэлд саальчнаар ажилласан ба энэ үед Ш.Ө тэй хамт ажиллаж байсан...гэх мэдүүлэг, гэрч Д.Гын Ш.Ө  нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Лениний алдар нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан. Би 1986 оноос сумын Худалдаа бэлтгэлийн ангид ажилласан ба Ш.Ө  нь надаас 2-3 жилийн дараа Лениний алдар нэгдэлд ажиллаж эхэлсэн...мөн Ш.Ө  нь 1996 оны /сарыг нь сайн санахгүй байна/ сонгуулийн үеэр лав гэрэл асаадаг, дизельчин хийж байсан. Үүнээс хойш тасралтгүй 2001 он хүртэл манай Чандмань-Өндөр сумын Эрчим хүчний дизельчнээр ажилласан...суманд 2 мотортой байдаг байсан ба үүнийг нэг хүн хариуцан асаадаг байсан. Энэ нь Ш.Ө  юм. Моторыг асааж сумын хэмжээнд тог өгдөг байсан...Би Чандмань-Өндөр сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 06 сараас 1992 он хүртэл ажиллаад тэгээд хувийн малаа малласан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдов.

Харин Ш.Ө ийн Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Лениний Алдар нэгдэлд 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд, 1993 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд тракторын жолооч, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Аригийн Ундарга бүрэн бус хариуцлагатай компанид 1993 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь дээрх хугацаанд ажиллаж байсан тухай баримт байхгүй, гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байна.

Иймд Ш.Ө ийн Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Лениний Алдар нэгдэлд 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 4 дүгээр сарыг дуустал хугацаанд тракторын жолооч, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Эрчим хүчний салбарт 1996 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд дизельчнээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Лениний Алдар нэгдэлд 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд, 1993 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд тракторын жолооч, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Аригийн Ундарга бүрэн бус хариуцлагатай компанид 1993 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болголоо.

Ш.Ө ийн 1996 оноос 2000 онд нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй болох нь Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Тус хэлтсийн архивт Хөвсгөл аймгийн Чандмань Өндөр сумын Засаг даргын тамгын газрын эрчим хүчний салбар 1996-2000 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай холбогдох баримт байхгүй гэх бичилттэй 682 дугаартай архивын лавлагаагаар нотлогдож байгаа тул хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтын хэмжээнд шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар талийгаач Т  овогт Ш ын Ө ийн Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Лениний Алдар нэгдэлд 1990 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 4 дүгээр сарыг дуустал хугацаанд тракторын жолооч, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Эрчим хүчний салбарт 1996 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд дизельчнээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтийн шаардлагаас Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Лениний Алдар нэгдэлд 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд, 1993 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд тракторын жолооч, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Аригийн Ундарга бүрэн бус хариуцлагатай компанид 1993 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА