| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 104/2024/00907/И |
| Дугаар | 104/шш2025/00004 |
| Огноо | 2024-12-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 104/шш2025/00004
2024 12 24 104/ШШ2025/00004
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Н*******, *******, ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 27,668,239 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигжаргал нар оролцов. /хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Б.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27668239 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно. Цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ бусад хэлцэлдзурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ гэж тус тус заасны дагуу иргэн Б.******* 2024 оны 07 дугаар сарын 19-ны өдөр цахимаар хүсэлт илгээн, 1700103015 дугаартай зээлийн гэрээ байгуулан 26,406,105 төгрөгийг 365 хоногт 18 хувийн хүүтэй 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2024 оны 07 дугаар сарын 19-ны өдөр зээлдэгч Б.*******ийн ХанБанкин дахь тоот дансанд 26,406,105 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 0 төгрөг, зээлийн хүүийн төлбөрт 584 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 0 төгрөг, нийт 584 төгрөг төлсөн.зээлдэгч нь банктай байгуулсан1700103015 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс хугацаа хэтрүүлж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 79 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд 1700103015 дугаартай зээлийн гэрээг цуцалж, гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зөөлийн төлбөр 26,406,105 төгрөг, хүү 1,249,546 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,588 төгрөг нийт 27,668,239 төгрөгийг хариуцагч Б.*******ээс гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Миний бие Таван толгой түлш ХХК-д операторын ажил эрхэлдэг ба сар бүр 2,000,000 төгрөгийн цалин гар дээр авдаг. Худалдаа хөгжлийн банкнаас авсан зээлд сар бүр 1,600,000 төгрөг төлдөг. Хас банкнаас авсан зээлээ хүнд авч өгөөд эрггээд нөгөө хүнээ олж чадахгүй мөнгөө авч чадахгүй байгаа тул зээлийн хугацаа хэтрэлт үүсч зээлээ ьөлж чадахгүй байдалд хүүрсэн. Хас банкны зээлээ 2025 оны 01 дүгээр сараас эхлэн сар бүр 300000 төгрөг төлөх хүсэлтэй байх тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчээс Хас банк ХХК улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 01-314 дугаартай гүйцэтгэх захирлын тушаал, 2023 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн дугаартай хариуцсан захирлын тушаал, 2024 оны 10 сарын 23-ны өдрийн 1700103015 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, дансны хуулга, Б.*******ийн дансны хуулга, иргэний үнэмлэхийн цахим лавлагаа зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
4.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Б.******* 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр *******-аас цахимаар 26,406,105 төгрөгийг цалингийн зориулалттай зээл өөрийн дансандаа авсан. 2024 оны 8 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн мөнгөө төлөх ёстой байсан. Нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар 79 хоногийн зээлийн хугацаа хэтрэлттэй байсан. Зээл авснаас хойш зээлийн гэрээний үүргээ зөрчиж 0 төгрөг төлсөн. Тиймээс үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 27,668,239 төгрөг нэхэмжилж байна. Манай зүгээс нийт нэхэмжилж байгаа мөнгөн дүнгээ 6 хуваагаад төлөөд эвлэрэх хүсэлт гаргасан боловч хүлээн зөвшөөрөөгүй. Сар бүр 300,000 төгрөг төлнө гэх хариуцагчийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагчийн хувьд зээлийн мэдээллийн сан дээр 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 5-6 банкнаас зэрэг зээл авч Монгол Банкны журмыг зөрчсөн байсан. Нэхэмжлэгчийн зүгээс эвлэрэх нөхцөл өгөх боломжгүй байна гэв.
6.Хариуцагчаас шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Зээлээ 2025 оны 01 дүгээр сараас эхлэн сар бүр 300,000 төгрөг төлөх хүсэлтэй байна гэж тайлбарыг гаргасан. Шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан.
7.Хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан 1700103015 дугаартай, *******, Б.******* нарын хооронд байгуулсан 26,406,105 төгрөгийн 2024 оны 10 сарын 23-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ, Б.*******ийн дансанд 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хас банкны зээлийн олголт 26406105 төгрөг шилжүүлсэн дансны хуулга, Б.*******ийн дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр *******, Б.******* нарн хооронд цахимаар барьцаат зээлийн гэрээ байгуулагдаж, ******* нь зээл 26,406,105 төгрөгийг Б.*******ийн Хас банкны дансанд 2024 оны 10 дугаар сарын 23-нд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
8.Хариуцагчаас зээлийн гэрээ байгуулагдсан болон зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 26406105 төгрөгийн хувьд маргаагүй бөгөөд зээлийн эргэн төлөлтийг 2025 оны 01 дүгээр сараас сар бүр 300,000 төгрөгөөр төлөхөөр эвлэрэх хүсэлт бичгээр гаргахад нэхэмжлэгч тал зөвшөөрөөгүй.
9.Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлж нийт 26,406,105 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай олгосон, хариуцагч Б.******* зээлийн хүүд 584 төгрөг төлсөн, 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс хойш зээлийн төлөлт огт хийлгүй гэрээний үүргээ зөрчсөн болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасны дагуу үндсэн зээл, төлөөгүй хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож шаардах эрхтэй.
10.Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 9 дүгээр зүйлд зааснаар бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно.
Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзэхээр байх ба цахимаар гэрээ байгуулсан байна.
Талуудын байгуулсан барьцаат зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.1-д зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол зээлдэгч гэрээнээс татгалзах эрхээ алдан, банк санаачлан хугацаанаас нь өмнө зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардах эрхтэй байна.
11.Иймд 2024 оны 10 сарын 23-ны өдрийн 1700103015 дугаартай барьцаат зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Б.*******ээс үндсэн зээл 26,406,105 төгрөг, хүү 1,249,546 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,588 төгрөг нийт 27,668,239 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгохоор шийдвэрлэв.
12. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296,291 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 296,291 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугар зүйлийн 115.2.1, 116, 118, 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1700103015 дугаартай барьцаат зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Б.*******ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 26,406,105 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 296291 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ээс 296,291 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА