Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 155/ШШ2016/00738

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн ....... сумын ..... дугаар багт оршин суух, ....................... дугаар регистртэй, эмэгтэй, З овогт Ю-ийн Ц

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 201оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 155/2016/00512/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М  нар оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ю.Ц шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ю ын Ц нь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд 1983 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор ах В-ын  хамт ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл тус хугацаанд ажилласан хөдөлмөрийн дэвтэр олдохгүй байгаагаас тус хугацаа тооцогдохгүй байна. Иймд Ц миний бие Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд 1983 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Галт суманд 1980 онд төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэдэг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ..... дугаар багийн ..... тоотод оршин суух, .................... дугаар регистртэй, Б  овогт Б-ийн  М  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ю.Ц-ийн  дүүгийнх нь эхнэр юм. Хүсэлт гаргагч Ю.Ц нь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд 1983 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан. Өмнө нь ажилласан жилээ шүүхээр тогтоолгосон боловч өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 6 сар дутсан учраас ах В-ын  хамт хонь маллаж байсан хугацаагаа тогтоолгох шаардлагатай болсон гэсэн. Иймд Ю.Ц-ийн  Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд 1983 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Ю.Ц нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Ю.Ц Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд 1983 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Ю.Ц-ийн  1983 оны 1 дүгээр сараас 10 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, гэрч З.Ц-ийн Ю.Ц нь 1983 онд 8 дугаар анги төгсөөд ах В-ын  хамт Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд төллөх суурь хариуцан ажиллаж байсан. 1991 он хүртэл ажилласан... 8 дугаар ангийг 5 сарын сүүлээр төгсөөд 6 сараас эхлэн ажилласан. Тухайн үеийн сургуулийн хүүхдүүд бүгд л тэгж нэгдэлд гарч мал малладаг байсан... Ахтайгаа хамт ажиллаж байсан болохоор ганц нэг сарын цалинг ахынх нь нэр дээр суурийн ахлагчийн хувьд бичсэн байж ч магадгүй... Би Жаргалын зам нэгдэлд 1976 оноос тасралтгүй нэгдэл тартал бригад, уналгын морь хариуцан ажиллаж байсан. Мөн хонь маллаж байсан. 1991 онд нэгдэл тартал ажилласан... гэх мэдүүлэг, гэрч Ж.Ө нгийн ...Би Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд бригадын даргаар ажиллаж байсан. 1983 оны 6 дугаар сард 8 дугаар анги төгссөн хүүхдүүдийн хамт Ю.Ц нь Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ирж байсан. Ах В-ын  хамт төллөх хонь малладаг байсан. Насаараа нэгдлийн мал малласан хүн байгаа юм. 1991 онд нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан. Бид хамт ажиллаж байлаа... тоо бүртгэгчийн хариуцлагагүй байдлаас болж сар сарын хөдөлмөрийн хөлс нь тасалдаж бичигдсэн байх. Гэр бүлийн хүний нэр дээр, эцэг эхийн нэр дээр, суурийн ахлагчийн нэр дээр гэх мэт бичигдсэн байдаг. Түүнээс ажил тасрана гэж хэзээ ч байхгүй байсан... Би Жаргалын зам нэгдэлд 1980 онд Галт сумаас шилжин очиж ажиллаж байсан. Бригадын даргаар ажилласан. Нэгдэл тараад ойн байцаагч, байгаль хамгаалагчаар ажилласан... гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар З овогт Ю-ийн Ц  Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд 1983 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА